БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

Тусгай шалгалтад бүртгүүлэх боломжтой иргэдийн НЭРСИЙН ЖАГСААЛТ

Доорх нэрсийн жагсаалт нь БНСУ-ын АҮХНХЭГ-аас ирдэг.

Тусгай шалгалтад бүртгүүлэх боломжтой иргэдийн жагсаалтад таны нэр байгаа нь БНСУ-д ажлын байранд жуучлагдах 100%-ийн баталгаа биш гэдгийг анхаарна уу!

Ажлын санал ирсний дараа  визийн цахим хариуг БНСУ-ын Цагаачлалын албанаас олгодог тул дараах асуудлаар нэр холбогдож байсан иргэдийг визийн цахим зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө урьдчилан мэдэх боломжгүй тул бүртгүүлэгч Та цаг хугацаа, санхүүгийн хохирол амсахаас урьдчилан  сэргийлж дараахтай танилцана уу.

Дараах:

1. Визийн E9, E10  ангиллаар нийлбэр 5-аас дээш жил ажилласан.

2. Суугаа орны хууль, дүрэм зөрчиж торгууль төлж байсан.

3. Оршин суух хугацаа хэтрүүлж байсан.

4. Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-д аливаа виз мэдүүлж татгалзсан хариу авч байсан иргэдэд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах визийн зөвшөөрөл олгодоггүй тул анхнаас нь бүртгэл хийлгэхгүй байж цаг хугацаа, санхүүгийн хохирол амсахаас урьчилан сэргийлнэ үү.

ГАХГХ       2021-07-21

Тусгай шалгалтад бүртгүүлэх боломжтой иргэдийн нэрсийн жагсаалтыг ЭНД ДАРЖ ХАРНА УУ

Сүүлд шинэчлэгдсэн ( 2021-07-21 )
 

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт хойшилсон тухай

2021 оны 7 дугаар сарын 19

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД

БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгаснаар Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшлогдсныг үүгээр мэдэгдье.

Иймд шалгалтын тов тодорхой болмогц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://solongos.hudulmur-halamj.gov.mn вэб сайтад албан ёсоор мэдээлэх болно.

Утас: 77121285

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Сүүлд шинэчлэгдсэн ( 2021-07-20 )
 

ЦАХИМ БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2021 оны 6 дугаар сарын 28

ЦАХИМ БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

1. Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл

ü Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас

(http://solongos.hudulmur-halamj.gov.mn) –аар 09:00-18:00 цагийн хооронд нэвтэрч бүртгэл хийлгэнэ. /Зөвхөн дурдсан өдөр, цагт хандахыг анхаарна уу/

ü Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.

ü Бүртгүүлэх иргэн харъяалал хамаарахгүй бөгөөд цэснээс өөрийн оршин суух нийслэл, аймаг, дүүргийг сонгоно.

ü Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлэх боломжтой. Мөн хугацаа дууссан гадаад паспортаар бүртгүүлж болно.

ü Бүртгүүлэх явцад програмаар төлбөрийн хураамж төлөх дансны дугаар автоматаар гарч ирнэ.

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2021-06-28 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 41-с 21

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр3524
mod_vvisit_counterӨчигдөр9657
mod_vvisit_counterЭнэ долоо хоног61216
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног36877
mod_vvisit_counterЭнэ сар135142
mod_vvisit_counterӨмнөх сар105320
mod_vvisit_counterНийт4715619

We have: 5 guests, 1 bots online
Таны хаяг: 3.148.106.49
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2024/11-р сар/23
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН