БНСУ-ын Аж үйлдвэр Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газар нь 1982онд байгуулагдсанаасаа хойш аж үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэн гаргах ба эрэлт нийлүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх ажлыг хариуцан ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор 2006 оноос насан туршийн мэргэшлийн ур чадварыг дэмжих мэргэшсэн байгууллага болон шинэчлэгдэн байгуулагдсан.
Одоо манай газар нь “ хувь хүн болон аж ахуйн нэгж, байгууллагын үнэ цэнийг дээшлүүлэх шилдэг боловсон хүчнийг бэлтгэх мэргэжлийн байгууллага” гэсэн алсын хараатайгаар төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байна.
Юуны түрүүнд “ насан туршийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагаа” гаараа дамжуулан ажилчдын ажил үүргийн чадварыг сайжруулах мөн аж ахуйн нэгж байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлж байна.
Томоохон байгууллагуудтай харьцуулахад хөрөнгө оруулалтын орчин нөхцөл муу жижиг дунд үйлдвэрүүдэд түлхүү дэмжлэг үзүүлж байгаа билээ. Мөн 516 нэр төрлийн техник мэргэжлийн ур чадварын улсын шалгалт болон 34 нэр төрлийн ур чадварын улсын шалгалтыг зохион байгуулдаг “ ур чадварыг зохицуулах үйл ажиллагаа”, жижиг дунд үйлдвэрийн ажиллах хүчний хомсдолыг арилгах “ гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-г явуулж байна.
Мөн дотоодын иргэдийн гадаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна. Засгийн Газрын “ 100мянган глобал удирдагч бэлтгэх ажлын “ хүрээнд манай байгууллагаас хэрэгжүүлж байгаа гадаад хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаа нь залуучуудын ажилгүйдлийг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. Ажилд зуучлах төдийгүй сургалтанд хамруулж түүнд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж ажилд дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон нийтийн таашаалд ихээхэн хүртэж байгаа билээ.
Түүнчлэн чадварлаг солонгос иргэн, ур гарт дархан иргэдийг сонгон шалгаруулдаг техникийн ур чадварыг хөхүүлэн дэмжих үйл ажиллагаа болон дотоодын, орон нутгийн, улсын хэмжээний ур чадварын уралдаан тэмцээнийг анх санаачлан зохион байгуулж, тэндээс шалгарсан иргэдийг олон улсын уралдаан,\олимпиад\-д оролцуулах зэргээр чадварлаг иргэдийг урамшуулах орчин нөхцлийг бүрдүүлж байна. Канад улсын Келгори хотод өнгөрсөн жил зохиогдсон ур чадварын олон улсын 40 дэх удаагийн уралдаанд багийн дүнгээрээ БНСУ 16 дахь удаагаа тэргүүн байр эзэлсэн байх жишээтэй.
Түүнээс гадна олон улсын HRD төвийг ажиллуулж БНСУ-ын техник мэргэжлийн ур чадварын улсын шалгалт, хүний нөөцийг хөгжүүлэх тал дээр хуримтлуулсан дадлага туршлагаасаа хөгжиж байгаа орнуудтайгаа хуваалцах үүднээс нилээд орнуудтай олон улсын хамтын ажиллагаатай ажиллаж байна.
Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа
Ажиллах хүчний миграцлал улам нэмэгдэх хандлагатай байна. Одоогийн байдлаар БНСУ-д мөн адил Вьетнам, Монгол зэрэг 15орны ойролцоогоор 170,000 гадаадын иргэд ажиллаж амьдарч байна. Гадаадын иргэн БНСУ-д ажиллая гэвэл эхлээд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд заавал тэнцсэн байх шаардлагатай. Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар нь 2007 оноос хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулах байгууллагаар сонгогдон 15 орны иргэдээс тухайн оронд нь шалгалт авах ажлыг зохион байгуулж байгаа билээ.
2010 оны эцэс хүртэл АҮХНХЭГ-ын зохион байгуулсан СХТТШ-нд хамрагдсан гадаадын иргэдийн тоо аль хэдийн 475,000-д хүрсэн байна. БНСУ-д ажиллахыг хүссэн гадаадын иргэдийн тоо өсөх хэмжээгээр тэдгээр орнуудад солонгос хэл сурах гэсэн иргэдийн тоо маш их нэмэгдсээр байна. Гэхдээ солонгос хэлийг ном ёсоор нь зааж байгаа сургалтын байгууллага цөөн, сурах бичиг дутагдалтай байгаа байдлыг харгалзан АҮХНХЭГ “ Солонгос хэлний шалгалтын сурах бичиг” –ийг хэвлүүлэн тухайн улсын төрийн байгууллагуудад нь тараан хуваарилж, вэб хуудсанд нээлттэй тавьж үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгож байна. Мөн АҮХНХЭГ нь 15 орон дахь EPS төвдөө албан ёсны суурин төлөөлөгчөө илгээн ажиллуулснаас хойш тухайн орны төрийн байгууллагатай нягт хамтран ажиллсанаар гадаадаас ажиллах хүч авах ажилд ихээхэн дэмжлэг болж байна.
Ажил хайгчийн нэрсийг баталгаажуулж байршуулах, хөдөлмөрийн гэрээг төлөөлөн хийх зэргийг ч бас АҮХНХЭГ гүйцэтгэнэ. СХТТШ-нд тэнцсэн иргэнийг ажиллах хүч илгээгч орны улсын байгууллагад ажил хайгчаар бүртгүүлнэ. АҮХНХЭГ нь ажил хайгчийн материалыг нягтлан үзэж тэдгээр нь манай засгийн газраас тогтоосон ажлын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалган асуудалгүй тохиолдолд л зөвхөн сүлжээнд байршуулан Солонгосын ажил олгогчдод танилцуулдаг. Үүний дараа ажил олгогч нь Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яамнаас гадаадын ажилчдын танилцуулгыг авч АҮХНХЭГ-аар дамжуулан хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Мөн АҮХНХЭГ нь гадаадын ажилчдын виз олголт, ирэх өдрийн тов гаргах г.м улсын хилээр орох гарах явцад дэмжлэг үзүүлнэ.
БНСУ-д ирсэн ажилчид руу чиглэсэн оршин суух асуудалд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тэднийг эх орондоо буцах таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Гадаадын ажилчид ажил олгогчид хамт ажиллагсдын хоорондын хэл ойлголцохгүйгээс үүдсэн маргаан ба янз бүрийн хэцүү асуудал тулгарсан үедээ шийдвэрлэх арга замаа мэдэхгүйгээс болж хохирол амсах явдлууд олонтаа тулгардаг. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийн тулд мэргэжлийн орчуулагчийг орон даяар бүх салбаруудад ажиллуулж байна.
Тэд ажлын байранд өөрийн биеэр очиж ажлын хөлс авахгүйгээр ажил олгогч ажилчин хоорондын бэрхшээлийг шийдэж өгч байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд утсаар орчуулгын үйлчилгээ үзүүлж байна.
Гадаадын ажилчид нь жижиг дунд үйлдвэрүүдийн ажиллах хүчний асуудалд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа ч тэдний хөдөлмөрийн бүтээмжийн хувьд дотоодын ажиллах хүчтэй харьцуулахад 89% тай байна гэсэн тоо мэдээ байдаг. Үүний дагуу АҮХНХЭГ нь жижиг дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд гадаадын ажилчдыг мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалтанд хамруулж байна. Мөн нутаг буцах хугацаа нь дөхөж байгаа гадаадын иргэдийг ур чадварын болон аж ахуй эрхлэх сургалтанд хамруулж байна. Манай байгууллагын эдгээр үйлчилгээнүүд нь гадаадын ажилчид нутагтаа очоод эдийн засгийн хувьд байр сууриа эзлэх суурийг тавьж өгөөд зогсохгүй БНСУ-д хууль бусаар оршин суухаас урьдчилан сэргийлэхэд нөлөө болохуйц үйл ажиллагаа юм.
Эдгээр үйл ажиллагааг идэвхтэйгээр хэрэгжүүлснээр ажиллах хүчний миграцаас үүдэн гарах асуудлаас урьдчилан сэргийлж БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны харилцааг шинэ шатанд гаргаж байгаа юм.