Сайн байна уу?
БНСУ-ын АҮХНХЭГ нь БНСУ ба Монгол улсын Засгийн газар хооронд байгуулсан гадаад ажиллах хүч илгээх харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу 2006 оны 7 сард Монгол улсад И Пи Эс төвөө байгуулсан билээ.
Манай И Пи Эс төв нь СХТТШ зохион байгуулах, илгээх үйл ажиллагаанд мониторинг хийх, дэмжлэг үзүүлэх г.м үйл ажиллагаа явуулж БНСУ-д Монгол иргэд ажил хөдөлмөр эрхлэхэд дэмжиж ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын Засгийн газартай хамтран Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог амжилттай хэрэгжихэд анхаарч хичээж ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газартай хамтран хүний нөөцийн харилцааг хөгжүүлснээр хоёр улс зэрэгцэн хөгжихөд анхаарч ажиллах болно. Биднийг үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахыг хүсье.
Хүндэтгэсэн,
Монгол дахь И Пи Эс төвийн захирал И Сын Жэ