БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

БНСУ-Д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТОГТОЛЦООНЫ ХҮРЭЭНД ГАДААДААС АЖИЛЧИН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ОНООНЫ ТОГТОЛЦООГ 2025 ОНД МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Хэвлэх

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд энэ оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо (ХЭЗОТ)-ны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог хэрэгжүүлэх төлөвлөгөөг дараахитай адил зарлаж байна.

Онооны тогтолцоо нь ажил хайгчийн солонгос хэлний мэдлэгээс гадна бие махбодийн байдал (Тухайлбал, нүдний өнгө ялгах чадвар, нурууны үе, гарын хуруу дутуу г.м  бэрхшээл нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзнэ.), ур чадварын, ажил үүргийн чадвар г.м хувь хүний чадваруудыг нэгдсэн үнэлгээ хийх арга юм.

Онооны тогтолцооны 1 дэх шалгалт буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (СХТТШ, өнгөний харалганы тест) -д салбар тус бүрийн доод хязгаар онооноос дээш оноо авсан өнгөний ялгах чадварыг шалгасаны дараа өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тооноос 1.1 дахин их тоонд багтаан сонгон шалгаруулж авна.

СХТТШ-д тэнцсэн иргэдээс 2 дахь шалгалт буюу Ур чадварын шалгалт (УЧШ) авч, мэргэжлийн чадварын үнэлгээ (МЧҮ) хийн, үүний дараагаар 1, 2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр оноо авсан дарааллаар, сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.

2 дахь шалгалтын мэргэжлийн чадварын үнэлгээ (МЧҮ)-нд мэргэжлийн боловсрол, ажлын туршлага, дээд боловсрол эзэмшсэн бол тухайн бичиг баримтыг хавсаргаж өгөх хэрэгтэй бөгөөд ур чадварын шалгалтанд заавал оролцох ёстой, хэрэв ороогүй бол эцсийн шалгаруулалтаас хасагдах болно.

Өнгө ялгах чадваргүй бол шалгаруулалтаас хасах бөгөөд урьдчилан өөрсдийгөө шалгасаны дараа асуудалгүй бол СХТТШ-нд бүртгүүлэхийг анхааруулж байна. Салбар бүрийн онцлогийг харгалзан үзсэнээр бие махбодийн хувьд тохиромжгүй гэж дүгнэгдвэл тухайн салбарт ажиллахад хүндрэлтэй гэж ур чадварын шалгалтын комиссоос дүгнэлт гаргавал эцсийн шалгаруулалтаас хасаж болно.

2024 оны 02 сарын 13

Санаачлагч:                    БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам

Зохион байгуулагч:        БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар

Хамтран зохион байгуулагч: МУ-ын Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ

Гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцооны гэж юу вэ?

Зорилго

- Ажил хайж буй иргэний солонгос хэлний чадвар, ур чадварын шалгалтын оноо, МСҮТ төгссөн байдал,мэргэжлийн үнэмлэх, боловсролын зэрэг, ажлын туршлага г.м мэдээллээр ажил олгогчийг хангаж ажиллах хүч авахад дэмжинэ.

- Мөн БНСУ-д ажиллах сонирхолтой иргэн нь солонгос хэлний чадвар муу ч гэсэн ур чадварын өндөр түвшинтэй, ажлын туршлага сайтай бол Солонгос улсад ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.

Сонгон шалгаруулах дараалал : 1 дэх шалгалт (СХТТШ+өнгөний харалганы тест) → 2 дахь шалгалт ур чадварын шалгалт + мэргэжлийн ур чадварын үнэлгээ → оноог нэгтгэх - Эцсийн байдлаар хариу гаргах : нэгтгэсэн нийт оноогоор өндөр оноо авсан дарааллаар эцсийн байдлаар шалгаруулна.

Шалгалтын бүтэц ба үнэлэх аргачлал

Шалгалтын бүтэц:

-(1 дэх шалгалт) СХТТШ болон өнгөний харалганы тестээс бүрдэнэ. СХТТШ нь олон төрлийн сонголтын асуултууд бүхий унших сонсох тус бүр 20 асуулт нийт 40 асуултууд завсарлагагүй үргэлжлэнэ. (50 мин)

- (2 дахь шалгалт) Ур чадварын шалгалт нь биеийн тамир(гар,нурууны хүч тамирын тест), ярилцлага, суурь ур чадвар гэсэн 3хэсгээс бүрдэх ба мэргэжлийн ур чадварын үнэлгээ нь 1 дэх шалгалтанд тэнцсэн иргэдээс салбартай холбоотой ажлын туршлага, курс сургалт төгссөн, эсвэл их дээд сургууль төгссөн, улсын мэргэжлийн зэргийн үнэмлэхтэй бол бичиг баримтыг шалгаж үзнэ.

Онооны хуваарилалт болон тэнцүүлэх шалгуур

-(1 дэх шалгалт) 100 онооноос салбар тус бүр хамгийн доод онооноос дээш оноо авсан хүмүүсээс өндөр онооны дарааллаар 1.1 дахин их тоогоор сонгоно. /ижил оноотой хүмүүс багтана/

-(2 дахь шалгалт) ур чадварын шалгалтын нийт оноотой харьцуулахад 60 хувиас доош оноо авсан хүмүүс тэнцэх боломжгүй

Салбар

Нийт оноо

(1 дэх шалгалт)

(2 дахь шалгалт )

Мэргэжлийн ур чадварын үнэлгээ

(нэмэлт оноо)

Нийт

Ажлын туршлага

МСҮТ их дээд сургууль төгссөн

Мэргэжлийн үнэмлэх

Аж үйлдвэр

200

100

100

5

3

1

1

Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хуурамч бичиг баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай

- Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдвол тухайн шалгалтыг хүчингүй болгож СХТТШ өгөх эрхийг 4 жилээр хязгаарлана. /Илгээгч байгууллага буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газартай зөвшилцөн хууль хяналтын байгууллагад мэдээлэх арга хэмжээ авна/

нэгдүгээрт, бичиг баримтыг шалгана /Илгээх байгууллага буюу ХХҮЕГ/ хоёрдугаарт, ур чадварын ярилцлагын шалгалтын үед тухайн сэдвээр асуулт асууна. /Хүлээн авагч байгуулага буюу БНСУ-ын АҮХНХЭГ, ярилцлагын комиссын гишүүн/ Гуравдугаарт, ур чадварын шалгалтын дараа бичиг баримт эргэлзээтэй бол дахин шалгана. /БНСУ-ын АҮХНХЭГ, МУ-ын ХХҮЕГ/

Шалгалтын танилцуулга

1. Онооны тогтолцоог хэрэгжүүлэх хуваарь

Зарлах

СХТТШ

УЧШ

Эцсийн хариу зарлах

Бүртгэл

Хуваарь зарлах

Шалгалт

Тэнцсэн нэрсийг УЧШ –ын хуваарьтай зарлах

Бичиг баримт хүлээж авах

Хуваарь зарлах

Шалгалт авах/МУЧ-ын үнэлгээ хийх/

2 сарын 13

2.20 21

3.5

3.10-4.4

4.10

4.234.25

4.28

5.75.10

5.19

Бүртгүүлсэн иргэдийн болон тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч дээрх хуваарьт өөрчлөлт орж болно.

2. Эцсийн шалгаруулалт (төлөвлөгөөт) –аас сонгож авах хүний тоо

Салбар

Эцсийн байдлаар авах хүний тоо

Эцсийн байдлаар шалгаруулах шалгуур

Аж үйлдвэр

СХТТШ, УЧШ –ын дүн нэгтгээд өндөр онооны дарааллаар салбар тус бүрт сонгож авахаар төлөвлөж буй тоонд тэнцүүлнэ. (Ижил оноотой бол багтана. Өнгө ялгах чадваргүй бол хасагдана)

1000

*Эцсийн байдлаар сонгож авах хүний тоонд хүрэхгүй бол нэмэлт бүртгэл хийж болно.

Бүртгүүлэх салбар ба дэд салбар

а. Онооны тогтолцооны шалгалт өгөхөөр бүртгүүлэхдээ ажил хайж буй салбартаа 1 дэд салбарыг заавал сонгох хэрэгтэй.

б. Сонгосон салбарыг 1 дэх шалгалтыг өгч тэнцсэний дараа солих боломжгүй.

Тавигдах шаардлага:

1. 18-аас 39 настай байх  (1985 оны 02 дугаар сарын 21-ноос 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд төрсөн байх);

2. Монгол Улсад өмнө нь гэмт хэрэгт холбогдоогүй байх;

3. БНСУ-аас албадан гаргагдаж байсан, тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;

4. Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх, өмнө БНСУ-ын Элчин сайдын яамнаас визний татгалзсан хариу авч байгаагүй байх;

5. Өнгө ялгах чадвартай байх (нурууны диск, гарын хуруу дутуу     тохиолдолд СХТТШ-д орж, тэнцэж болох хэдий ч  2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасагдахыг анхаарна уу!)

6. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визийн ангилалаар БНСУ-д 5 жил буюу 60 сараас дээш ажиллаагүй байх;

Жич: Бүртгүүлэгч бүртгэлийн анкет бөглөхдөө оршин суусан хугацааг заавал бөглөх ба тухайн визээр 5-аас дээш ажилласан бол СХТТШ-нд орох боломжгүй.

Гадаад ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 18.2.2-д заасны дагуу хөдөлмөрлөх хугацаагаа сунгасан тохиолдолд 6 жил

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх хугацаа:

2025 оны 02 дугаар сарын 20-нөөс 21-ны өдрийг хүртэл ажлын 2 өдөр ЦАХИМААР /Зааврыг ХХҮЕГ-аас зарлана/ бүртгэнэ.

Бүртгүүлэгч нь бүртгэл хийлгэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1. Гадаад паспорт эсвэл цахим үнэмлэх, 1% хуулбарын хамт

Хувийн мэдээлэл гадаад паспорт /хугацаа нь дууссан байж болно/ эсвэл цахим үнэмлэхний мэдээллээс зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй бөгөөд бүртгүүлэгч иргэний өөрийн хариуцлага учраас бүртгэлээс өмнө тухайн бичиг баримтуудыг бэлтгэнэ үү. Хэмжээ өргөн 600 пиксел, 100 KB байх

2. Цээж зураг (хэмжээ 3.5*4.5см 1), 1 файл /15KB, 100-300 пиксель (Сүүлийн 6 сарын дотор цагаан фонны урд цэх харж авахуулсан байх. Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад орох боломжгүй болно. Жич: БНСУ-ын ЭСЯ-ны визний зураг шаарддаг хэмжээ (хэмжээ 3.5*4.5см )-тэй зураг файлаар системд зөв оруулах)

3. Бүртгэлийн хураамж: 28 ам.доллар буюу тухайн өдрийн Монгол банкны төгрөгийн ханш

(Төрийн банкны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий  газрын цахим систем /ehalamj.mn/-д бүртгүүлэхэд гарч ирэх холбогдох тоот дансанд тушаах бөгөөд бүртгэлээ цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал зөвхөн өөрийн ойр байрлах Хөдөлмөр, халамжийн газар, хэлтэст бүртгэлийн хугацаанд хүсэлт гаргаж, цуцлуулан хураамжийг буцаан авах боломжтой)

СХТТШ-ын хуваарийг дараах мэдээллийн хэрэгслээр 2025 оны 03 сарын     05-ны өдөр зарлан мэдээлэнэ.

АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ ХУУДСУУД:

1. ХХҮЕГ-ын цахим хуудас (www.hudulmur-halamj.gov.mn)

2. БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын цахим хуудас (www.monkor.net)

3. ХЭЗОТ-ын СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)

СХТТШ НЬ 2025 ОНЫ 03 САРЫН 10-НААС 04 САРЫН 04-НИЙ ХООРОНД СВТ ЭСВЭЛ UBT АРГААР АВНА.

Жич: Хугацааны хувьд тухайн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөж магадгүй. Хүн тус бүрийн шалгалтанд орох хуваарийг хуваарьт өдрөө зарлах болно.

Шалгалтын үргэлжлэх хугацаа

Ээлж

Тест хүлээлцэх ба комисс хуралдах

Шалгуулагчдад заавар өгөх

Үргэлжлэх хугацаа

Унших(25мин)

Бичиг(25мин)

1-р ээлж

08:50~09:00

09:00-09:30

09:30~09:55

09:55~10:20

2-р ээлж

10:20~10:30

10:30-11:00

11:00~11:25

11:25~11:50

3-р ээлж

12:50~13:00

13:00-13:30

13:30~13:55

13:55~14:20

4-р ээлж

14:20~14:30

14:30-15:00

15:00~15:25

15:25~15:50

5-р ээлж

15:5015:55

15:5516:10

16:1016:35

16:3517:00

* Шалгалт бүрд дор хаяж 09: 00, 10: 30, 13:00, 14:30, 15:55цагт суудалдаа суусан байх ёстой.

* Шалгалтын үргэлжлэх хугацаа ба нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөгдөж болно.

Төрөл

Даалгавар

Нийт оноо

Хугацаа

Аж үйлдвэр

Унших

20

100 оноо

25 мин

Сонсох

20

25 мин

Нийт

40

100 оноо

50 мин

· Шалгалтын бүтэц: олон хувилбарт тест, унших, сонсох шалгалт нь завсарлахгүйгээр үргэлжилнэ.3. өнгөний харалган шалгана.

· Шалгуур: Нийт 100 оноо авах ёстойгоос 55-с дээш оноо авсан иргэдийг өндөр онооны дарааллаар авахаар төлөвлөж буй тооноос 1.1дахин их тоонд багтааж шалгаруулна.

· Онооны тайлбар: (нийт авах боломжит оноог 200%-д хувилах тохиолдолд 55 оноо нь 110 оноотой ижил байна)

Шалгалтанд бэлдэж ирэх зүйлс:

Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийг заавал авчирна. Авчраагүй тохиолдолд шалгалтанд оруулахгүй.

Дараагийн шалгалтанд орох иргэдийн нэрсийг 2025 оны 04 сарын 10 -нд зарлана.

http://hudulmur-halamj.gov.mn

http://www.monkor.net.

http://www.eps.go.kr

http://epstopik.hrdkorea.or.kr сайтуудад зарлана.

○ Шалгалтын оноог - http://www.eps.go.kr –с харна.

2 дахь шалгалт (УЧШ+ МЧҮ)

Мэргэжлийн чадварын үнэлгээ (Оноо нэмэх тогтолцоо)

1 дэх шалгалт (СХТТШ)-д тэнцсэн иргэдээс салбарт хамааралтай ажлын туршлагатай, МСҮТ-ын гэрчилгээтэй, эсвэл дээд сургууль төгссөн дипломтой иргэд нь оноо нэмүүлэх зорилготойгоор нотлох бичиг баримт (өргөдөл, ажлын газрын тодорхойлолт, МСҮТ төгссөн гэрчилгээ, дээд сургууль төгссөн диплом)-ыг 2025 оны 04 сарын 23- 25-ны өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ирж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авчирна.

Иргэний үнэмлэх, мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хамрагдах хүсэлт /хавсаргасан маягт/, Нотлох баримтын хуулбар /шалгалтын өдөр ирэхдээ эх хувийг авчирна/

Ангилал

Холбогдох бичиг баримт

Бичиг баримтын агуулга

Бусад

Ажлын туршлага

Ажлын газрын тодорхойлолт (сонголтоор)

Компани (Гадаад компани бол зуучлагч компани) нь ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөх боломжтой тохиолдолд

Eps.go.kr –с олгодог лавлагаагаар орлуулж болно.

Компаниас олгосон байна. /хавсралт 2-2/

Ажлын туршлагын тодорхойлолт

(сонголтоор)

Компани нь (Гадаад компани бол зуучлагч компани) дампуурах, үйл ажиллагаа зогсох, барилгын ажил зогсох, бүртгэлгүй компанид ажилласан г.м ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөхөд хэцүү тохиолдолд өөрөө бөглөж батлан даагчаар (төрөл садан болохгүй) гарын үсэг зуруулна.

Батлан даагч 2 хүнээр гарын үсэг зуруулж иргэнийн үнэмлэхийг хавсаргана.

/хавсралт 2-3/

МСҮТ ба Дээд боловсрол

МСҮТ -ийн гэрчилгээ (эх хувь)

Улсын болон хувийн хэвшлийн МСҮТ- ээс олгосон гэрчилгээ

-курсийн нэр, цаг, агуулга байх

Хуулбарыг өгч бүртгүүлнэ. эх хувийг шалгалт өгөхдөө авч ирнэ.

Дээд сургуулийн(төгсөх ангид суралцаж буй) диплом

Тухай сургуулиас олгосон төгсөлтийн диплом (гадаадын их дээд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй. )

Мэргэжлийн үнэмлэх

Мэргэжлийн үнэмлэх эх хувь, эсвэл тодорхойлолтын эх хувь

Улсын мэргэжлийн үнэмлэх олгох тогтолцооны дагуу улсын шалгалтанд орж авсан үнэмлэх

Гадаадад авсан үнэмлэхийг хүлээж авахгүй, хуулбарыг өгсний дараа шалгалт өгөх өдрөө эх хувийг авч ирнэ.

Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүй болгож цаашид СХТТШ өгөх эрхийг 4 жилээр хязгаарлана. /Тухайн мэдээллийг Илгээх байгууллагатай хамтарч холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ/

Дараах МСҮТ –ийн гэрчилгээ, Их дээд сургуулийн диплом, ажлын туршлагыг хүлээж авахгүй.

(Ажлын туршлага) Бүртгүүлэгч нь салбар тус бүр (аж үйлдвэр, барилга, хаа, загас агнуур)-тэй холбоотой компанид ажиллаж байсан ч энгийн худалдаа, менежмент (нягтлан бодох бүртгэл, хүний нөөц г.м), боловсрол, төрийн албан хаагч болон олон нийтийн байгууллагын ажилтан (инженерийн чиглэлээс бусад), үйлчилгээний салбар (хоол, шатахуун түгээх станц, ресторан, үсчин г.м) зэрэг энгийн ажлын туршлагыг мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хүлээн зөвшөөрөхгүй.

Зөвхөн Боловсролын салбарын туршлагатай бол тухайн салбарын инженер, техниктэй холбоотой боловсрол олгодог байсан бол хүлээн зөвшөөрнө.

Жишээ нь: МСҮТ-ийн байгууллагад тоног төхөөрөмж ашиглалтын багш хийдэг байсан бол хүлээн зөвшөөрнө.

(Мэргэжлийн үнэмлэх) Салбар тус бүртэй хамааралгүй үнэмлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Жишээ нь: жолооч, хэлний курс, мэргэжлийн зэргийн үнэмлэх (эмч эм зүйч, өмгөөлөгч г.м), үйлчилгээний салбрын мэргэжил тогооч, үсчин гоо сайханч зэрэг үйлчилгээний мэргэжлийн үнэмлэх, дээд боловсролын диплом г.м

(МСҮТ -ийн гэрчилгээ) Боловсрол сургалт явуулах зорилго нь дээрх салбаруудтай хамааралгүй МСҮТ-ийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй.

Жич: Асран хамгаалагч бэлтгэх курс, ня-бо, менежер удирдагч бэлтгэх курс г.м

(Боловсролын гэрчилгээ) Аж үйлдвэр, усан онгоц, загас агнуурт зөвхөн хамааралтай бөгөөд салбар тус бүрийн ажил мэргэжилтэй хамааралгүй бол хүлээн зөвшөөрөхгүй. Улс тус бүр өөрийн орны онцлогийг харгалзан үзэж Илгээгч байгууллагаас хүлээн зөвшөөрөх шалгуурыг тогтоох.

Жишээ нь: Эрүүл мэндийн тэнхим, биеийн тамирын тэнхим, сувилагчийн тэнхим, нягтлан бодох бүртгэлийн тэнхим г.м аж үйлдвэрийн салбартай хамааралгүй тэнхим.

Ур чадварын шалгалтын хуваарийг 2025 оны 04 сарын 28-нд зарлаж  05 сарын 07- 10-ны өдрүүдэд авна.

Ангилал

Бэлтгэл ажил хангах

Заавар өгөх /30мин/

Шалгалтын цаг/3 цаг/

Оноог нэгтгэх

1-р ээлж

08:00-08:30

08:30 – 09:00

09:00-12:00

12:00-12:30

2-р ээлж

12:30-13:00

13:00-16:00

16:00-17:00

Заасан өдөр заасан газарт шалгалтыг өгөх бөгөөд цагаас хоцорвол оруулахгүй болохыг анхаарна уу.

Мэргэжлийн ур чадварын үнэлгээний бичиг баримтыг ур чадварын шалгалтын үеэр зэрэгцүүлэн шалгана.

Биеийн тамир, ярилцлага, суурь ур чадвар гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

Онооны хуваарилалт дараахитай адил байна.

Салбар

Нийт

Ур чадварын шалгалт

биеийн тамир

ярилцлага

суурь ур чадвар

Аж үйлдвэр

100

30

30

40

Эцсийн хариуг 2025 оны 05 сарын 19-нд http://hudulmur-halamj.gov.mn

http://www.monkor.net. http://www.eps.go.kr http://epstopik.hrdkorea.or.kr сайтуудад зарлана.

Зарласан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Анхаарах зүйлс

1. Өнгө ялгах чадваргүй иргэн шалгаруулалтаас хасагдана. Зөвхөн, нурууны дисктэй, гарын хуруу дутуу гэх зэрэг тохиолдолд 2 дахь ур чадварын шалгалтын ажил хийхэд тохирох эсэхийг шийдвэрлэх бөгөөд ажил хийх чадваргүй гэсэн шийдвэр гарвал сонгон шалгаруулалтаас хасагдана.

2. Шалгалтын үеэр гар утас, ухаалаг цаг, утасгүй чихэвч г.м электрон хэрэгслийг авч орохыг хориглоно.(Эдгээрийг авч орсон тохиолдолд хуулсанд тооцно)

3. Бүртгүүлэгч нь хууль бус үйлдэл гаргах тохиолдолд тухайн бүртгүүлэгчийн шалгалтыг хүчингүй болгож ХЭЗТ-ны шалгалт өгөх эрхийг 4 жилээр хасна.

4. СХТТШ-ын бүртгэлийн хуудаст бичигдэх мэдээлэл (Ялангуяа, латинаар овог нэрээ бичих, төрсөн он сар өдрөө зөв гаргацтай бичих) гадаад паспортын мэдээлэлтэй зөрүүтэй бол хэдийгээр шалгалтад тэнцсэн хэдий ч хөдөлмөрийн биржид нэр байршуулах, БНСУ-д нэвтрэх боломжгүй болно.

5. Ажлын туршлагыг батлах бичиг баримт (Лавлагаа) нь тухайн лавлагааг олгосон хүн, баталсан хүний гарын үсэг холбогдох утасны дугаар гэх зэрэг чухал мэдээлэл байхгүй тохиолдолд тус бичиг баримтыг хүчингүйд тооцно.

 (БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэр байршуулах) Сонгон шалгаруулалтад тэнцсэн гэдэг нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэрээ байршуулах эрхийг авсан гэсэн үг бөгөөд энэ нь БНСУ-д заавал Хөдөлмөрийн гэрээгээр явна гэсэн баталгаа биш юм.

 (Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ) Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцээгүй эсвэл урьд өмнө БНСУ-д хууль бусаар амьдарч байсан гэх зэрэг визийн зөрчилтэй бүртгүүлэгч нь илгээх үйл ажиллагаанаас хасагдахыг анхаарна уу.

 (Хар тамхины сорил) БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа хар тамхины сорилд тэнцээгүй иргэн нь нутаг буцна.

 (Бүртгүүлэгчид тавих шаардлага) БНСУ-д Е-9, Е-10 визээр 5 жил буюу 60 сараас  дээш жил ажиллаж амьдарсан бол СХТТШ-д бүртгүүлэх боломжгүй юм

 (Зүй бус үйлдэл) зүй бус үйлдэл гаргах буюу хүний оронд орсон нь нотлогдоход хүлээлгэх хариуцлагыг улам чангатгаж байна. Зүй бус үйлдэл гаргаж БНСУ-ын хилээр нэвтэрэх тохиолдолд хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ.

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ БНСУ-Д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТОГТОЛЦООНЫ ХҮРЭЭНД ГАДААДААС АЖИЛЧИН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ОНООНЫ ТОГТОЛЦООГ 2025 ОНД МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН