2013-06-20
2013-06-20
2013-06-20
1. Хөдөө орон нутгийн харьяат иргэн УБ-т амьдарч байгаа бол эндээ бүртгүүлж болох уу? Эсвэл заавал харьяа газартаа очиж бүртгүүлэх үү? 2. Бүртгүүлэхдээ авч очих зүйлсийг хэлж өгнө үү.
ХАРИУЛТ: Амьдарч буй газрынхаа хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж болно. Гадаад пасспорт эх хувь, хуулбарын хамт эсвэл иргэний үнэмлэх эх хувь, хуулбарын хамт, 3,5 х 4,5 хэмжээтэй цээж зураг 2 хувь, шалгалтын хураамж төлсөн баримт /24 доллар/-тай очиж анкет бөглөнө.
2013-06-18
Ур чадварын шалгалтанд орсон 240-өөс дээш оноо авсан хүмүүс бүгд явах уу?
ХАРИУЛТ: Ур чадварын шалгалт нь ажил хайгчийн ур чадварыг шалгаж ур чадварын түвшинг тогтооснор шалгалтанд өндөр оноо авсан ур чадвар сайтай ажил хайгчийг ажил олгогчид эхний ээлжинд танилцуулах зорилготой. Өндөр оноотой ажил хайгчийг ажил олгочид эхний ээлжинд танилцуулах нь ур чадвар сайтай ажил хайгчид бусдаас түрүүлэн ажлын санал авах боломжийг нээж өгч байгаа бөгөөд энэ нь бүгд явна гэсэн амлалт, баталгаа биш юм.
2013-06-18
одоо солонгос явах хүмүүсийг хэзээ бүртгэх вэ?
ХАРИУЛТ: 2013 оны 7 сарын 1-4нд аймаг дүүргийн хөдөлмөрийн хэлтэс дээр бүртгэл явагдана.
2013-06-18
shalgaland oroh huraamj 24$-iig hezeenees toloh we ? Uridchilaad ene sardaa tolj boloh bolow uu ? burtgel ywah gazariig 7 honogiin umnu hudulmur erhlelt uilchilgeenii gazaraas zarlan geh yum ene talaar tailbar helj ogooch.
ХАРИУЛТ: Бүртгэлийн хураамж болох 24 долларыг бүртгэл эхлэх өдрийн банкны ханшаар тооцон төгрөгт шилжүүлдэг тул бүртгэлийн үеэр хураамжаа төлөх нь зүйтэй. Бүртгэлийг аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүд хийх бөгөөд хөдөлмөрийн хэлтсийн бүртгэл хийх тухайн байршлыг нь ХЭҮГазраас зарлана.
2013-06-18
Энэ www.ces.gov.mn сайтад тавиндсан ажлын санал дээр нэрсийн ард special гэсэн тэмдэглэгээ тусгай шалгалтны гэдгийг нь илтгэж байгаа юм уу?Vvнээс хойш тусгайгаас ирсэн иргэдийн нэрсийн ард тэмдэглэгээ, энгийнээс ирсэний ард тэмдэглэгээгvй байхаар болж байгаа юм уу? Мэдээлэл хvсэе!!!!!!
ХАРИУЛТ: Special гэдэг нь тусгай шалгалт өгсөн дахин гэрээгээр явах иргэд гэдгийг илтгэж байгаа.
2013-06-16
hariult ugsund bayrlalaa ahiad yaraltai neg yum asumar bna bi vizniihe zuvshuurliig huleeged 31 honoj bga yuma urilga gsen nudend garsan gsen temdeglegee hiigdeegui bna le harin viznii zuvshuurul garchihaad yvah uduriin tovtoin tsug zereg medeeldeg yum bolovuu yg yadag bol gj asuumar bna hariult husii. bayarlalaa
ХАРИУЛТ: Энэ тухай Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс сайн лавлах хэрэгтэй. Утас: 7013-9022. Зарим үед ажлын санал авсан иргэдийн тоо цөөн тохиолдолд визний зөвшөөрөл олгогдсон иргэдийн нэрс нэгдсэн байдлаар ирэх тохиолдол байдаг.
2013-06-13
Bi emegtei. 24 nastai. Solongosruu gereegeer yavahaar sonirhoj bga yum. Yag odoonoos huutsulduj ehelvel yaah yostoi ve? Nadad todorhoi medeelel uguh bolomjtoi yu?
ХАРИУЛТ: Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 7 сарын 1-4нд орон даяар хийгдэнэ. Тиймээс энэ өдрүүдэд харъяа дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст очиж бүртгүүлэх хэрэгтэй. Орон нутгийн иргэд бол аймгийнхаа хөдөлмөрийн хэлтэс дээр очиж бүртгүүлнэ. СХТТШалгалтанд тэнцсэн иргэд, эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэнээр Солонгост ажил хайгчаар бүртгүүлэх эрхтэй болдог. Солонгост ажил хайгчаар бүртгүүлэх бүртгэлээ хийлгэж, Солонгосын хөдөлмөрийн биржид байршсан иргэдэд Солонгос ажил олгогч ажлын санал тавьсан тохиолдолд тэр хүн Солонгост гэрээгээр явах боломжтой болдог. Солонгост гэрээгээр явж буй иргэдийн ихэнх хувь нь эрэгтэйчүүд байдаг ба жилд гэрээгээр явж буй иргэдийн 10 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Өөрөөр хэлбэл жилд 2000 гаруй хүн гэрээгээр явлаа гэхэд 150-200 нь л эмэгтэй хүн байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн хувьд ажлын санал бага ирдэг гэдгийг анхааран үзэж бүртгүүлэх эсэхээ шийдээрэй.
2013-06-12
sain bnu ene odriin mend bi gereeger burtguuleed vizniihee zuvshuuruliig huleej bga yuma yg hediid ireh bol? ahiad neg yum asumar bna eps.go.kr d burtgeltei yum viz garahgui bol urilga gsen nudend ymar temdeglegee hiigdeh ve?
ХАРИУЛТ: Визний зөвшөөрөл 14-21 хоногт ирдэг. Урилга гэсэн нүдэнд Гарсан гэсэн тэмдэглэгээ хийгдэнэ.
2013-06-11
Сайн байна уу, би ур чадварын шалгалт өгөөд 261 оноо авсан. 3 удаа ажлын санал тавина гэсэн яагаад ганц ч ажлын санал тавихгүй байгаа юм болоо, 2011 оны бүртгэлийн улсуудын хугацаа одоо 5-хан сар л үлдсэн байна шүү дээ. Тэгээд бас 240-өөс доош оноо авсан хүнд ажлын санал ирээд л байх юмаа, уг нь 240-өөс дээш оноотой хүмүүсийг хамгийн түрүнд нь 3 удаа ажлын санал тавина гэсэн биз дээ. Үүний цааш нь асууж өгч тус болооч
ХАРИУЛТ: БНСУ-ын АҮХНХЭГ-аас Солонгос ажил олгогчдод хамгийн түрүүнд ур чадварын шалгалтанд өндөр оноо авсан иргэдийг танилцуулдаг. Гэвч хэнийг сонгож ажлын санал тавих нь Солонгос ажил олгогчийн сонголт байдаг учраас БНСУ-ын АҮХНХЭГ-аас өндөр оноотойд нь эхэлж санал тавь гэж нөлөөлөх боломжгүй.
2013-06-11
6sariin 11nd tusgai shalgaltand oroh gej bgaa yumaa haana ochij shalgaltaa uguh ve?
ХАРИУЛТ: Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөрийн төв биржийн 207 тоот өрөөнд шалгалт явагдана.
2013-06-10
hi ta buhend ene udriin mendiig hurgei 6 sar garchaad bhad 6 sariin ajliin yagaad odoo boltol irehgui bga yum be tegeed ene site n eruusuu bolohgui bhiin ene jil arai denduu baga sanal irj bga yum bishuu 2012 on 2011 ond arai ch iim bgagui shde tegeed ajliin sanal iim baga bhad dahiad burtgel yawuulaad dahiad olon huniig hohirooj bolohgui yum bishuu
ХАРИУЛТ: Энэ жилээс Солонгосын гадаад ажилчин авах системийн ажилчдын ажлын ачааллыг жигд болгох үүднээс ажлын санал тавих квотыг жилийн турш сар бүрт жигд хуваарилсан. Тиймээс ажлын санал бага багаар жилийн турш ирнэ.
2013-06-09
Сайн байна уу, 2013.05.22-05.31 ний ажлын саналыг харах гэсэн болохгүй байна. Сайт дээрээ 5.22-5.31ний ажлын саналыг тавьж өгөөч
ХАРИУЛТ: Манай төв Солонгос руу ажиллах хүч илгээх ажлыг хариуцдаггүй. Тиймээс сайт дээрээ ажлын саналын мэдээллийг тавих боломжгүй. Уг ажлыг хариуцдаг байгууллага болох Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн www.ces.gov.mn сайтны Гадаадад ажиллах хүч илгээх цэсний БНСУ-д ажиллах хэсгийн БНСУ руу гэрээгээр ажиллах ажлын санал ирсэн иргэдийн нэрс гэдэгт 5.28-6.9ны хооронд ирсэн ажлын санал тавигдсан байгаа.
2013-06-07
7.4-s7.4nd burgtguuleed shalgaltai uguud tentslee gej bodii solongost bgaa naiz maani nadruu tendees ajilj bgaa gazaraasaa urilga yavuulj boldiim bolvuu? esuul ajiliin sanal nadruu yavuulj boldiim bolvuu dotorhoi hariu helj uguuch tehu?
ХАРИУЛТ: Болохгүй. Солонгосын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо нь Солонгост ажил хайгчаар бүртгүүлж хөдөлмөрийн биржид байршсан иргэдэд тэгш боломж олгож шударга байх зарчмын үүднээс тэдгээр иргэдийн нэрийг байршуулахдаа коджуулдаг. Тиймээс Солонгос ажил олгогчийн хувьд хэн нэгэн таньдаг хүндээ ажлын санал тавих боломжгүй.
2013-06-06
hi oird yagad ajliin sanal irehgu bn a er n hediines ner iheere ireh bloo helj ugch tuslaach teged bs hudulmur dr ajliin sanal tawigdsanig uzeh gsn bolohgu bhima hariulj tuslaarai bayarlalaa
ХАРИУЛТ: Ажлын санал сар бүр жигд хуваарилалтайгаар ирж байгаа.
2013-06-05
chonand bdag nudenbu mongolru ajilin sanal ywuldagu hariult husie
ХАРИУЛТ: Чонанд байдаг хөдөлмөрийн бирж дээр Солонгос ажил олгогч очиж гадаад иргэнд ажлын санал тавьж болно.
2013-06-04
sain baina uu? neg yum asuuh gesen yum bi sayahan irsen yum tegeed buutsaad yawah geed neree bairshuulchihsan yum huuchin ajillaj baisan uildwereer tatuulah gesen chin 10 sar ajilsan uildwer tataj bolohgui baina geh yum. huuchin uildwereer hurdan tatuulah yamar neg arga baina uu helej uguuch
ХАРИУЛТ: Тусгай шалгалт өгч дахин гэрээгээр явах иргэдийн хувьд сүүлийн үйлдвэртээ 1 жилээс дээш ажилласан тохиолдолд тэр үйлдвэртээ дахин ажиллах боломжтой гэсэн заалт байгаа. Тиймээс сүүлийн үйлдвэртээ 10 сар ажилласан бол хуучин үйлдвэрээсээ ажлын санал авах боломжгүй. Харин өөр ажил олгогч танд ажлын санал тавьж болно.
2013-06-04
2013-06-04
mongolru ajilin sanal ywuldag nudenbun solongosd yg haana bdag ym bol yg mongolru ajilin sanal ywuldag gantshan gazar bdag ymu solongosd zondo olon hodolmorin birj bdag ted darj ni bugdin mongolru ywuldag ymu ali eswel ygl tusgai neg gazar bdag ymu hariulj tus boloroi yg haana baidgin
ХАРИУЛТ: Хөдөлмөрийн бирж орон нутаг бүрт байгаа. Солонгос ажил олгогч нь гадаад ажилчин авах эрхтэй ажлын байранд гадаад ажилчин авч ажиллуулах боломжтой. Гадаад ажилчинд санал тавихыг хүссэн Солонгос ажил олгогч харъяаллынхаа хөдөлмөрийн биржид ханддаг.
2013-06-04
Ажлын санал 05.22-05.31 харах гэсэн болохгүй байна. Яаж харах вэ? БНСУ-д ажиллах гэсэн дарахаар нүүр хуудас гээд гараад байна. Цаашаа болдоггүй ээ
ХАРИУЛТ: Сайтын шинэчлэл хийгдэж байгаа тул түр зуурын саатал гарсан байх. Дахин оролдож үзээрэй. Сайт ажиллахгүй байсан ч гэсэн ажлын санал ирсэн эсэхээ утсаар мэдэх боломжтой. Ажлын санал ирсэн иргэд рүү Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс залгаж мэдэгддэг. Тиймээс бүртгэл дээр тэмдэглүүлсэн утсаа нээлттэй байлгасан тохиолдолд ажлын санал ирснийг тэр даруйд нь мэдэх боломжтой.
2013-06-04
garsan gedegen baihgvi boltsn ymaa tegvvl solongosin hudulmurin birjed vrgeljlen mini ner bairshin bizdee dahin ajliin sanal avah erhen neelte baihuu. hudulmur.mn saitruu orood solongos ulsad ajilah tsesiig darhaar bolohgvi bna ces.gov.mn rvv orood baihiin tiishee orood ajliin sanal geed orhoor yamarch medeeleel baihgvi bn.bas asyyh zvil bna ene ajliin sanal sar bolhon 300 xvnii ner ireed tasraad baihiin.12sard huvaagaad kovat togtsoon ym bna tiimvv.
ХАРИУЛТ: Ажил олгогч ажлын саналаа цуцалсан ч гэсэн биржид байрших хүчинтэй хугацаа нь дуусаагүй иргэдийн нэрс биржид байршсан хэвээрээ байдаг. Ажлын санал авах эрх нь нээлттэй. Ажлын санал ирсэн иргэдийн нэрс хойшид www.ces.gov.mn сайт дээр тавигдана. Одоогоор шинэчлэл хийгдэж байгаа тул түр зуурын саатал гарч байгаа байх. Энэ оноос гадаад ажилчин авах системийн ажлын ачааллыг жигд байлгахаар тооцож ажлын саналыг жилийн турш жигд ирэхээр хуваарилалт хийсэн.
2013-06-04
2dahi tusgai shalgalt Ulaanbaatar hotin hna awah we?
ХАРИУЛТ: Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөрийн төв биржийн 207 тоотод 6 сарын 10-11ны өдрүүдэд тусгай шалгалт явагдана.
2013-06-03
sain bn u asuuh asuult bn. solongos helnii tuwshin togtooh shalgaltand orohiin tuld haana burtguuleh .h.na hend handah we
ХАРИУЛТ: СХТТШ-нд бүртгүүлэхийн тулд хотод байдаг хүмүүс дүүргийхээ хөдөлмөрийн хэлтэст, харин хөдөө орон нутагт байдаг хүмүүс аймгийнхаа хөдөлмөрийн хэлтэс дээр очиж бүртгүүлнэ. Харин шалгалтыг зөвхөн Улаанбаатар хотод авна.
2013-06-02
Энэ ажлын санал энгийн болон тусгай бvртгэлтэй иргэдээс холил дож ирж байгаа юм уу ? Энгийн бvртгэлтээ иргэдээс ажлын санал алихар ирж байгаа вэ?Одоо хэзээнээс ажлын санал ихээр ирэх вэ?
ХАРИУЛТ: Ажлын санал холилдож ирж байгаа. Энгийн бүртгэлтэй иргэдэд ажлын санал жилийн турш жигд хуваарилалтайгаар ирнэ.
2013-06-02
bi solongost gereegeer ajillah huseltei bn haana hend yaj handah ve urd ni solongost ajillaj bgaagui e burtgel ntr ni hezee yaj yavagddag ve ene talaar todorhoi medeelel ugnu uu
ХАРИУЛТ: Солонгост гэрээгээр ажиллахын тулд эхлээд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн байх ёстой. СХТТШ-ын бүртгэл нь 7 сарын 1-нээс 4-ний өдрүүдэд аймаг дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр явагдана. Шалгалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл 6 сарын 17нд сайт дээр тавигдах тул тэндээс үзнэ үү.
2013-05-29
Солонгос дахь ХТБиржийнх нь vйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу солонгос талаас энэ улирлын ажлын саналаа аваад зогсооцон одоо ажиллахгvй байгаа гэх юм vнэн џџ Vнэхээр ажиллаа зогсооцон болоод ажлын санал ирэхгvй байна уу?Тайлбар хvсэе !!!!!!!!!
ХАРИУЛТ: Солонгосын хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Ажлын санал нь жилийн турш жигд хуваарилалттайгаар ирдэг.
2013-05-29
2013-05-28
2013-05-27
ajliin sanal irj bgaa ymuu yaagaad sanal irehgvi bgaa ym bol.
ХАРИУЛТ: Ажлын санал ирж байгаа, ажлын санал нь жилийн турш сар бүр жигд хуваарилалттайгаар ирдэг.
2013-05-27
sain baina uu? ta buhnees asuuh asuult bn bi neg zuil sonsloo solongosiin hudulmuriin birj deer ner in bairshisan huniig zuvhun 1 bol 7 dugaar sard ajil olgoh uildveruud songolt hiideg ym uu ? uildveriin ajil olgogchid ajiltan songohod zaaval 5 sar zartsuulah yostoi baidag ym uu jishee in tuhain kompany in ajiltan avah huseltee solongosiin hududlmuriin birjid handhad bolomjgui ta zaaval ireh 7r sard irj orogdloo og geh ym tiim baidag ym uu ene asuultand todorhoi hariult ogooch
ХАРИУЛТ: Бүх ажил олгогчид зөвхөн 7-р сард сонголтоо хийх ёстой гэсэн үг биш. Тухайн ажил олгогчийн гадаад ажилчин авах квот хэтэрсэн юмуу эсвэл тухайн ажлын байрны нөхцөл байдлаас шалтгаалан 7-р сард л гадаад ажилчин авах өргөдөл өгөх эрх нь нээгдэхээр байж болно. Зарим ажлын байрны хувьд эхний ээлжинд дотоод ажилчин авах ёстой гэсэн заалт байдаг. 3 сарын хугацаанд дотоод ажилчин тухайн ажлын байранд ороогүй тохиолдолд гадаад ажилчин авч ажиллуулах эрх нээгддэг.
2013-05-27
solongosruu ajilah hvcheer bvrtgvvleed ywahad niit zardal n heden tugrug boldog we
ХАРИУЛТ: Нийт зардал нь 1 сая төгрөг орчим болно. Тухайн үеийн онгоцны билетийн үнэнээс хамаарч бага зэрэг өөрчлөлт ордог.
2013-05-26
sain bnuu garsan gedegn yagaad alga bolood bgaan ajliin sanal ilgeeh gedeg deer temdge;gee hiigdeh geed alga bolchdog ymu. garsan gecheed ajliin 21honogt irdeg ymuu.
ХАРИУЛТ: Тэмдэглэгээ нь устсан бол Солонгос ажил олгогч ажлын санал тавихаа цуцалснаас болсон байж болно. Харин цуцлагдаагүй тохиолдолд дараачийн үе шатны тэмдэглэгээг хийх гээд эхний үе шатны тэмдэглэгээг устгана гэж байхгүй.
2013-05-24
2013-05-23
2013-05-23
солонгосруу 3сараар виз мэдүүлэхэд барьцаа 10 сая авахаа больсон юмуу? хариулж өгч туслаач
ХАРИУЛТ: Шинэ журмаар барьцааны хэмжээг 30%-аар бууруулж урилгатай тохиолдолд 7 сая төгрөг болгож өөрчилсөн.
2013-05-23
ajilah hvch avah.garsan gedgen ajliin sanal ilgeexees omn alga bolchdog ymuu.zaavriin harsan chin garsan gedegn baihgvi bnlee. bysdan bvgd bnlee.bayarlalaa ta bvhend ajlin amjilt hvsie.
ХАРИУЛТ: www.eps.go.kr сайт дээр бүртгэл үүсгэх зааврыг Монгол хэлээр оруулах үед Ажиллах хүч авах зөвшөөрөл гэсэн нүдэнд он сар болон гарсан гэдэг тэмдэглэгээ нь хийгддэггүй байсан. www.eps.go.kr сайт шинэчлэгдэн сайжирч бүх мэдээллийг он сартайгаар тэмдэглэдэг болсон байна лээ. Тиймээс заавар дээр зургийг шинэчлэн оруулах болно. Ер нь бол Хөдөлмөрийн гэрээг илгээх гэсэн нүдэнд Илгээх гээд он сар тавигдснаас хойш 3-14 хоногт Монголын ХТБ-д нэр чинь ирдэг тул тэр үед тань руу утасдаагүй тохиолдолд ХТБ-ээс лавлаж асуух нь зүйтэй.
2013-05-22
2013-05-22
turuu chiniih tsutslagdsan yum bishuu HTB birjiinhen tsutsaltsan yum bishuu tendees ochij asuugaach chamruu utasdahgui bsaar bgad tsutslagdsan yum bishuu hariutslaggui ajiltanguudaas ni bolood HTB aimaar hund surtaltai garuud bdag yum bna lee
ХАРИУЛТ: Гадаад ажилчин авах зөвшөөрөл гарсан гэдэг тэмдэглэгээ нь Солонгос ажил олгогч гадаад ажилчин авахаар Солонгосын Хөдөлмөрийн яамнаас зөвшөөрөл авснаар тавигддаг. Тиймээс энэ нь Монголын ХТБ-ийн хариуцдаг ажил биш. Харин Хөдөлмөрийн гэрээг илгээх /Ажлын санал/ гэсэн нүдэнд Илгээх гэсэн тэмдэглэгээ хийгдсэнээр буюу ажлын саналыг Солонгос талаас Монгол руу илгээсний дараа ХТБ-д ажлын санал ирдэг. Ажлын санал ирэнгүүт ХТБ-ээс буюу Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс ажлын санал ирсэн иргэдэд утасдаж мэдэгддэг.
2013-05-22
garsan 5.3 geet temdgelge yaagaad alga boltsiin bol.yamar ychirtai ym bee.barag 20honj bgaad ustsan bna.ajliin sanal irn gesen vgvv irexgvi gesen vgvv. hariuulj ogj tuslaarai
ХАРИУЛТ: Солонгос ажил олгогч ажлын саналаа цуцалсан байж болно.
2013-05-22
hi ajiliin sanal irsen eseh. hezee irseniig n yaaj medeh uu ? ireed her udaan sanal n huchintei baih ve? medeegui QngQrsQn bol dahij hezee ireh bol ? aan tiim ajiliin sanal gedeg n Ner irne gesen ug mQn bizdee? hariu ps; bayarlalaa
ХАРИУЛТ: Ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг www.hudulmur.mn сайтны БНСУ-Д АЖИЛЛАХ цэсэн дэхь Ажлын санал гэсэн мэдээллээс харж болно. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс ажлын санал ирсэн иргэдийн утас руу утасдаж ажлын санал ирсэн тухай цаг тухайд нь мэдэгддэг. Тиймээс бүртгэл дээр тэмдэглүүлсэн утсаа нээлттэй байлгавал ажлын санал ирсэн эсэхийг тэр даруй мэдэх боломжтой. Ажлын санал ирснээс хойш 14 хоногийн дотор хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй тохиолдолд цуцлагддаг. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд дараагийн санал ирэх тодорхой хугацаа байхгүй. Солонгос ажил олгогч танд ажлын санал тавьсан үед нь танд ажлын санал ирнэ. Өөрөөр таны нэр ирнэ гэсэн үг.
2013-05-22
hi hugatsaagaa duusgaad irsen yuma solongosoos ner irsen vguig yaj medeh ve hariulj ogooch
ХАРИУЛТ: Тусгай шалгалтанд бүртгүүлэх гэж байгаа бол бүртгэл явагдаж байгаа газар буюу Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв дээр очиж нэрээ шүүлгэх хэрэгтэй. Нэр чинь ирсэн тохиолдолд шалгалтанд бүртгүүлж болно. Өнөөдөр тусгай шалгалтын бүртгэл дуусах тул та яараарай.
2013-05-21
3 sariin visa gargyylahad yamar shaardlaga tawij baigaa we en talaar todorhoi helj ugch tus bolooch
ХАРИУЛТ: БНСУ-ын Монголд суугаа элчин сайдын яамны визийн мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас дэлгэрэнгүй лавлана уу. Пасспорт Экспресс Интернэйшнл 7010-0154, Монгол-Солонгос иргэд солилцооны нийгэмлэг 7010-4909, Хан-Мон Лоу 463005. Мөн http://mng.mofa.go.kr/worldlanguage/asia/mng/visa/issuance/index.jsp энэ хаягаас мэдээлэл авч болно.
2013-05-21
2013-05-20
sain bnuu garsan 5.3 geed temdgelgee hiigdsen bnlee. ene yaagaad ingej yddag ym bee. yamar ychirtai ym bee. odoo barag 21 xonox gej bna. todorxoi hariuulj ogooch.
ХАРИУЛТ: Ажлын санал авсан Монгол иргэдийн мэдээллийг нэгтгэсэн байдлаар Монгол руу илгээдэг бөгөөд Ажлын санал илгээх гэсэн нүдэнд тэмдэглэгээ хийгдсэн өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд таны ажлын санал ирнэ. Ажлын санал ирэнгүүт ХӨҮТ-өөс тань руу утасдаж мэдэгдэнэ.
2013-05-20
2013-05-19
7.1-7.4 nd burtguuleed helnii shlagaltandaa tentslee gj bodhod ajiliin geree hamgiin hurdan buguud udaandaa hedii her hugatsaand huleeh be? hun tus buriinh hariltsan adilgui gedeg g oilgoj l bn gehdee buh ym nom durem n daguu ymar negen asuudal zurchigui shuluun dardan yvlaa gj bodhod ene jildee yvah bolomj bii yu? zaaval on damnah buyu 2014 on garch bj yvah uu ene talaar medeelel zuvulguu uguuch..
ХАРИУЛТ: 2013 онд бүртгүүлэх иргэдээр 2014 оны хүний нөөцийг бүрдүүлнэ. Тиймээс энэ ондоо ажлын санал авах магадлал тун бага. 2013 оны шалгалт 8 сарын 24,25нд авагдана. Шалгалтын хариу 9.11нд гарна. Шалгалтанд тэнцсэн иргэд ЭМҮШ-нд орж, тэнцсэн иргэд нь Солонгост ажил хайгчаар бүртгүүлэх бүртгэлээ хийлгэдэг. Солонгост ажил хайгчаар бүртгүүлэх бүртгэлийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв хийж Солонгос руу илгээдэг. Солонгос талаас хүлээж аваад Солонгосын хөдөлмөрийн биржид байршуулдаг. Эдгээр үе шаттай ажлууд 3-6 сарын хугацаанд үргэлжилдэг. Мөн хүйтний улиралд ажлын санал бага ирдэг зэргээс шалтгаалж шинээр байршсан иргэд цагаан сарын дараачаас ажлын санал авч эхэлдэг.
2013-05-19
id neehed tuslaach
ХАРИУЛТ: Бүртгэл үүсгэхдээ зөвхөн Internet explorer хөтчөөр хандах хэрэгтэй. Зааврын дагуу оролдож үзээд чадахгүй бол chimeg3d@yahoo.com руу пасспортын дугаар, шалгалтын дугаараа бичээд мэйл явуулж болно.
2013-05-16
sain baina uu bi hed honogiin omno burtgelee hiilged esp.go.kr gd ene saite in burtgel uusgeed harhad 4dehi husnegt buyu 5.3nd garsan gd baisnaa irgeed usdsan baihiin ene ymar uchirtai ym be tailbarlaad ogooch
ХАРИУЛТ: Тэмдэглэгээ нь устсан бол Солонгос ажил олгогч ажлын санал тавихаа цуцалсан байж болно.
2013-05-16
sain bnuu ger bvliin 2 hvn hamtdaa garah bolomj her bdg yum boloo nohoriih n geree duusaad irsen dahij ywahdaa hamtdaa garah hvseltei bn todorhoi tailbar helj ogooch
ХАРИУЛТ: Гэрээгээр гэр бүлийн ажлын санал гэж ирдэггүй.
2013-05-15
Сайн байна уу? Самсунг даатгалын 02-2119-2400 утасныы 6 дугаар дээр ерөөсөө Монгол хүн байхгүй байхымаа. би гурван өдөр дараалан залгаж байна. Яах вэ?
ХАРИУЛТ: 2,4 дэхьд Монгол ажилтан нь гадуур ажилтай байдаг. Мөн Монгол ажилтан нь ажилтай үед өөр хүн утас авдаг. Тиймээс Монгол хүнтэй яръя гэж хэлэх хэрэгтэй.
2013-05-15
eps site deerees ooriin tsagaachlaliin dewshilee harsan yum ehnii 3 mor n bichilt hiigdsen bnlee ene n solongosiin hudulmuriin birjid minii ner bairshsan gesen uguu
ХАРИУЛТ: Тийм, 3 дахь мөрөнд биржид байршуулах гэсэн тэмдэглэгээ хийгдсэн бол Солонгосын хөдөлмөрийн биржид нэр байршсан гэсэн үг.
2013-05-15
sain baina uu bi burtgeliin shar huudsaa geechihsen yum shig baina. oldoggui ee. odoo yaah uu nadad tuslaach. ter shar tasalbar shig tsaasan deer baigaagaas QQr kod shig too bichij QgsQn tsaas n baigaad baidag. bi odoo hend handaj yaah uu ?
ХАРИУЛТ: Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн Гадаадад ажиллах хүч илгээх хэлтэст хандаж, дахин авах хэрэгтэй. Утас: 7013-9022
2013-05-14
sain baina uu eps.go.kr ged ene saite ruu orood shalgaltiin ono ner bairshisan uguigee harj chadahgui baina burtgel uusegdeg ym uu herve tiim bol yag yaaj burtgel uusgedeg ym bol sain tailbarlaad jishee baival ogooch
ХАРИУЛТ: eps.go.kr сайтад бүртгэл үүсгэх зааврыг МЭДЭЭЛЭЛ цэсний Зарлал хэсэгт Солонгосын Хөдөлмөр Эрхлэлтийн тогтолцоон дахь өөрийн мэдээллийг харах заавар нэртэйгээр оруулсан байгаа тул тэндээс үзнэ үү.
2013-05-14
eps.go.kr. orood ooriin medeelee shalagsan chin garsan 5.3. gesen temdgelge hiigdsen bna ene ajliin sanal irsen gesen vgvv. hezee H.T B ees medegdeh bee.her ydaj irdeg ym be
ХАРИУЛТ: Солонгос дахь ажил олгогч танд ажлын санал тавихаар Солонгосын хууль зүйн яамнаас ажиллах хүч авах зөвшөөрөл авснаар энэ тэмдэглэгээ хийгддэг. Ажлын санал авсан иргэдийн мэдээллийг нэгтгэсэн байдлаар Монгол руу илгээдэг тул таны ажлын санал 7-21 хоногт ирнэ.Ажлын санал авсан иргэдийн нэрс Монголд ирэнгүүт Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний Төвөөс утасдаж мэдэгдэнэ. Мөн сайт дээрээ нэрсийн жагсаалтыг гаргадаг.
2013-05-14
Sain baitsgaana uu? Ene udagiin 5.20nii burtgeld zuvhun urid ni solongost ajilj bsn humuusiig burtgej bga yum baina gj oilgoj bolohuu? Umnu yvj baigaagui yvah huseltei irgediig hediid burtgeh vee? Tanai site d burtgeltei bdg tul ene talaar medeelel e-mail haygaar irehuu
ХАРИУЛТ: Тийм, 5.20-22нд бүртгэл нь явагдах тусгай шалгалтанд зөвхөн Солонгост ажиллаж байсан, дахин гэрээгээр явах иргэд л орох боломжтой. Харин энгийн шалгалтын бүртгэл 7 сарын 1-4нд аймаг дүүргийн хөдөлмөрийн хэлтэст хийгдэнэ. Энэ оны СХТТШ-ын зар 6 сарын 17нд сайт дээр тавигдана. Мэйл хаягаар мэдээлэл очихгүй. Манай сайт дээр болон өдөр тутмын сонин дээр шалгалтын зар тавигдана.
2013-05-14
solongosru gereegeer yawhiig hvsej bga irgediin bvrtgel hezee haana yawagdah we.bvrdvvleh bichig barimt bas heden tugrug hereg boloh we.hariulj uguuch.plz
ХАРИУЛТ: Энэ оны СХТТШ-ын бүртгэл 7 сарын 1-4нд аймаг дүүргийн хөдөлмөрийн хэлтэст хийгдэнэ. Дэлгэрэнгүйг 6 сарын 17нд тавигдах шалгалтын зараас үзээрэй.
2013-05-13
ажиллах хүч авах гэсэн цэсэн лээр 5-р сарын 3 гэсэн тэмдэглэл хийгдсэн байна энэ хэр удач ажилын санал ирнэ гэсэн үг вэ ? ямар учиртай вэ ?
ХАРИУЛТ: Солонгос дахь ажил олгогч танд ажлын санал тавихаар Солонгосын хууль зүйн яамнаас ажиллах хүч авах зөвшөөрөл авснаар энэ тэмдэглэгээ хийгддэг. Ажлын санал авсан иргэдийн мэдээллийг нэгтгэсэн байдлаар Монгол руу илгээдэг тул таны ажлын санал 7-21 хоногт ирнэ.
2013-05-13
Nutag butsah daatgaliin zardlaa nehemjleegui irgediin jagsaaltad ner n bhgui bol munguu yaj avah ve?
ХАРИУЛТ: Самсунг даатгалын 02-2119-2400 /6 дарвал монгол хүн байгаа/ утас руу утасдаж пасспортын дугаараар шалгуулсны дараа материалаа бүрдүүлж манай төвд өгөөд нэхэмжилж болно. Утас: 310949
2013-05-12
Sain bnu. Solongost gereegeer ajillahdaa ongotsnii zardliin 500 myangan tugrug ugsun. Gereet hugatsaa duusaad irehdee 500 myangaa avalgui irsen bol teriigee nuhuj avah bolomj bii yu?
ХАРИУЛТ: Боломжтой. МЭДЭЭЛЭЛ цэсний Зарлал хэсэгт Нутаг буцах зардлаа нэхэмжлээгүй иргэдийн нэрс гэсэн мэдээллээс нэрээ шүүгээд материалаа бүрдүүлж өгөх хэрэгтэй. Утас: 70139022, 70137004, 310949
2013-05-11
7.1ees 7.4 burtguulehdee zaaval gadaad pacforttai baih yostoi yu helej uguuch!!!
ХАРИУЛТ: Гадаад пасспортгүй бол иргэний үнэмлэхээрээ бүртгүүлж болно. Гадаад пасспорттой бол гадаад пасспортоороо бүртгүүлбэл сайн.
2013-05-11
BI 4SARD GEREEGEE DUUSGAAD IRSEN 7 SARD BVRTGEH BVRTGEL BVRTGVVLEED SHALGALT OGOOD DARAA NI 9SARD TUSGAI SHALGALTAND ORJ BOLOH UU HARIULJ OGOOCH
ХАРИУЛТ: Тусгай шалгалтын бүртгэл 5.20-5.22ний хооронд явагдаж, шалгалт нь 6.10нд авагдана. 7 сард бүртгэл нь хийгдэж 8.25нд авагдах шалгалт бол энгийн шалгалт юм. Тиймээс энэ удаагийн шалгалтанд орох бол 5.20-5.22нд бүртгүүлэх хэрэгтэй. Харин дараагийн удаагийн тусгай шалгалтын бүртгэл 8-9 сард хийгдэнэ.
2013-05-10
sain bnu 2013.04.09nd minii 4.10sar maani duusaad mgl.dee 04.03nd irsen.MGL.d ireed zaaval 6 sar baih yostoi gesen ene vnen vv? Bi 6sard avah tusgai shalgaltand orj boloh bolov uu? Bi 9sariin suulcheer toroh yuma. shalgaltand tentslee gehed eruul mendiin shinjelgeend jiremsen geed tsentsuulehgui bolov uu? yah bol bi torchihood butsaad yavah bodoltoi bga yuma hariulj ogch tuslaach
ХАРИУЛТ: Тусгай шалгалтанд орох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтанд нэр чинь ирсэн тохиолдолд л шалгалтанд бүртгүүлж, орж болно. Жирэмсэн гээд ЭМҮШ-нд тэнцүүлэхгүй гэж байхгүй. ЭМҮШ-нд тэнцэх эсэх нь шинжилгээний хариунаас л хамаардаг.
2013-05-10
eps.go deer uuriin burtgeleee harsan chini ajillah zubshuurul gedeg deer garsan 2013 05 08 getsen bn ene ni ajiliin sanal irsen gesen uguuuu? tegsen hernee ajliin sanal 05-08 gesen ners deer bhgui bna yaaj medhuuu
ХАРИУЛТ: Ажиллах хүч авах зөвшөөрөл гарсан гэдэг нь Солонгос ажил олгогч танд ажлын санал тавих гээд Хөдөлмөрийн яамнаас зөвшөөрлөө авсан гэсэн үг. Энэ нь танд удахгүй ажлын санал ирнэ гэсэн үг.
2013-05-09
ta bvxend ene odriin mend solongosruu gereegeer bvrtguulex gsn yum aa gexdee omno yawaad 2 jil xaralchaad ooriin xvselteer 2010 ond irsen 68.1 gsn tamga darsan gereend bvrtguulj bolox bolwuu xariulj tus bolooch
ХАРИУЛТ: Солонгос хэлний түвшийн тогтоох шалгалтанд бүртгүүлж шалгалтанд тэнцэж, ЭМҮШ-нд тэнцэж, Солонгост ажил хайгчаар бүртгүүлж байршиж болох боловч ажлын санал ирсний дараа Солонгосын Хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл хүсэхэд Солонгост хараар байсан иргэдэд визний зөвшөөрөл олгогдохгүй байх тохиолдол байдаг. Визний зөвшөөрөл олгогдоогүй тохиолдолд гэрээгээр явах боломжгүй.
2013-05-07
solongosru zorchihod juramd shin oorchlolt garlaa ged bhin ter ni ymar uchirtai ym delgerengui hariul awj ogoch
ХАРИУЛТ: Өнгөрсөн оны аравдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн БНСУ-ын визний шинэ журамдСолонгос орныг зорихын тулд иргэд 10-20 сая төгрөг дансанд байршуулах тухай заасан байсныг эхний ээлжинд 30 хувиар хөнгөлж байгаа гэнэ. Түүнчлэн сүүлийн нэг жилийн хугацаанд Нийгмийн даатгалын санд 1.4 сая төгрөг төлсөн иргэн ямар нэгэн барьцаа мөнгө банкинд байршуулалгүйгээр, гэр бүлийн хамт БНСУ руу зорчих виз хүсэх боломж бүрдэж байгаа аж. Визний журамд гарсан өөрчлөлтүүдийг тус улсын Элчин сайдын яамны цахим хуудсаар удахгүй мэдээлэх бөгөөд уг журам энэ сарын 13-наас мөрдөгдөж эхлэх юм байна.
2013-05-04
solongosin hudulmurin birjin ajil ni hezee ehleh we hezeenees ajilun sanal iher irj ehleh bol solongosin hudulmurin birj ajila bur musun zogsotson bgamu yg tednes ajila togtwortoi ywulj ehlene gsen medeelel bga yu
ХАРИУЛТ: Одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч 5 сарын дундуур үйл ажиллагаа нь жигдрэх байх.
2013-05-03
sainuu solongosin hurtsadmal asudal ontsgoi baidal zarlsni talar tanai hamt olon holbogdoh gazras ni asuj yg unen bodit hariult helj tus boloch er ni dain namjij bga yu yg yu bolj bgag medelj tus boloch
ХАРИУЛТ: БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд: Сүүлийн үед Хойд Солонгосын зүгээс цэрэг дайны агуулгаар ихээхэн хүчтэй мэдэгдлүүд хийж, талууд хариу цохилт хийхэд бэлэн гэсэн утгаар хойгийн улс төрийн нөхцөл байдал төвөгтэй байгааг ЭСЯ маш сайн мэдэж, мэдэрч байгаа. ЭСЯ-ны хувьд дотоод гадаадын мэдээллийн бүхий хэрэгслээр дамжуулж байгаа мэдээнүүдийг нэн анхааралтай нягтлан үзэж, дүн шинжилгээ хийхийн хамт суугаа орныхоо Засгийн газар, албаны хүмүүстэй байнга уулзаж мэдээлэл авч, санал солилцож байна.
Эдгээрээс дүгнэн хэлэхэд өнөөгийн байдал нь мэдээлэл, суртал ухуулгын маш хүчтэй сөргөлдөөн мөн. Харин дайн, байлдааны нөхцөл бодитоор үүсээгүй, Хойд Солонгос үнэн хэрэгтээ зэвсгээр халдах, тэр тусмаа Өмнөд Солонгос байлдааны ямар нэг алхам түрүүлж хийхгүй гэдэг нь тодорхой байна. Ямар ч байсан Солонгосын хойг дээр дайн дэгдэх нөхцөл байдал бий болоогүй гэдгийг дотоод гадаадын улс төрийнхөн, батлан хамгаалахын мэргэжилтнүүд, эрдэмтэд судлаачид нэгэн дуугаар батлан хэлж байгаа юм.
Гэхдээ ямар нэгэн өдөөн хатгалга, алдаа гарахыг үгүйсгэхгүй. Гэлээ ч гэсэн байлдаан болж, та бүхний амь насанд аюул занал учрах хэмжээнд байдал хүндрэхгүй, БНСУ-ын зэвсэгт хүчин өөрийн улсаа бүрэн хамгаална гэж суугаа орны удирдлага мэдэгдэж байгаа.
Монгол Улс, манай ЭСЯ суугаа орныхоо дээрх бэлэн байдал, байр сууринд эргэлзэх ямар ч үндэслэл байхгүй. БНАСАУ-ын тал ч гэсэн үүссэн нөхцөл байдалд ухаалгаар хандана гэж итгэж байна. Энэ байдлыг та бүхэн жирийн солонгос иргэдийн өдөр тутмын тайван аж байдал, ажил хөдөлмөртөө анхаарсан байдлаас ч харж байгаа. Тиймээс манай иргэд тайван байж, ажил сурлагадаа урьдын адил анхаарна уу гэж уриалъя.
ЭСЯ-ны хувьд иргэдтэйгээ байнга холбоотой байж, та бүхний санал хүсэлтийг бүхий л сувгаар хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах болно гэдгийг мэдэгдье.
2013-05-03
Сайн байна уу, ур чадварын шалгалт өгсөн 240-өөс дээш оноо авсан хүмүүсийн ажлын санал ирж байгаа юу?
ХАРИУЛТ: Эхнээсээ ажлын санал авч байгаа. Гэхдээ 4-р сард Солонгосын хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаагаас ажлын санал бага ирж байна.
2013-05-01
sn u. bi nodilon 2012 engiin shalgalt uguud tentseed neree bairshultsan yum. odoo harin 3 jilees deesh solongost ajilsan geed minii nuhtsuluud bolood bgan tusgai shalgalt uguh gsn yuma tegvel arai hurdan huchin uildver tatulj avh bolomjtoi yum bnle. ene 5 sariin 20nd burtgulvel bolh boluu huchin enginee tsutslah uu. yaj tusgai shalgalt uguh uu . zuvulguu uguuch.
ХАРИУЛТ: Тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтаас нэрээ шүүлгүүлэх хэрэгтэй. Нэр чинь байвал тусгай шалгалтанд бүртгүүлж орж болно. Тусгай шалгалтанд тэнцсэний дараа энгийн шалгалтанд тэнцэж байршсан бүртгэлээ цуцлуулах хүсэлт тавиад тусгайгаар байршиж болно.
2013-05-01
7.1-7.4 nd burtguulcheed helnii shalgalt avah hurtel yaj beldvel zohih be? negdsen jurmaar burtguulsen humuus g todorhoi hugatsaand helnii beltgel d yvuulaad shalgalt avdag ymuu esvel uursduu huviaraa helnii beltgel ene ter d yvah ystoi yu
ХАРИУЛТ: Нэгдсэн сургалт гэж байхгүй. БНСУ-ын АҮХНХЭГ-аас гаргасан Солонгос хэлний стандарт сурах бичгийн дагуу сургалт явуулах сургалтын төвүүдэд өөрсдөө хандаж сургалтанд хамрагдах хэрэгтэй. Сэжун сургалтын төв дээр шалгалтанд бэлтгэх сургалт 7 сараас явагдана. Утас: 9188-3355
2013-04-29
sain bna yy 4 sarin 15nd ner bairshih burtgel hiilgesen eps.go.kr-d bgaa burtgeleesee harahad birjd ner bairshsan burtgel bichigdeegui bna solongosiin hudulmuriin birjd hed honogiin daraa ner bairshdag yum bol?
ХАРИУЛТ: Солонгост ажил хайгчаар бүртгүүлэх бүртгэл хийлгэснээс хойш 14-45 хоногт нэр байршина.
2013-04-26
Engiin shalgaltand burtgeltei irgeded ch tusgai shalgaltand oroh erh buhii ner n irdeg yumuu solongosoos
ХАРИУЛТ: Үгүй.
2013-04-25
Topikmn@yahoo.com haygruu nersiin talaar asuuhaar imail ilgeesen yum avsan uguig medehgui hariu irehgui yum
ХАРИУЛТ: Энэ хаягт ирүүлсэн иргэдийн мэдээллийг нэгтгэн Солонгос руу шалгуулахаар илгээсэн бөгөөд 5 сарын 15-наас 7013-9022, 310949 руу утасдаж нэрээ шүүлгүүлж болно.
2013-04-25
Sain bn uu ene udaagiin tusgai shalgalt 6.10nd avaad 7 saraas omno solongosiin birjid bairshij amjih bolov uu tusgaigiin bairshuulah burtgel yag hediid duusah bol
ХАРИУЛТ: 2013 оны 2-р улирлын тусгай шалгалтын хариу 6,21нд гарна. Шалгалтын хариу гарангуут тэнцсэн иргэд ХЭҮТ-өөс гаргасан хуваарийн дагуу ЭМҮШ-нд хамрагдана. ЭМҮШ-нд тэнцсэн иргэд Солонгост ажил хайгчаар бүртгүүлэх бүртгэлээ хийлгэнэ. Тиймээс тусгай шалгалтын хариу гарснаас хойш 14-45 хоногт Солонгосын биржид нэр байршина.
2013-04-25
Tusgai shalgalt engiin shalgalt 2 yugaaraa yalgaatai ym be ? gereegeer burguulne gewel haana burguuleh we ?
ХАРИУЛТ: Анх гэрээгээр явах иргэд бол зөвхөн энгийн шалгалтанд бүртгүүлэх боломжтой. Бүртгэл аймаг дүүргийн хөдөлмөрийн хэлтэс дээр явагдана. Харин тусгай шалгалтын шалгуурыг хангасан дахин гэрээгээр явах иргэд тусгай шалгалтанд бүртгүүлэх боломжтой.
2013-04-25
tusgai shalgaltiin burtgel hezee we heze shalgalt awah yum bol koreagaas butsaj ireed heden sariin daraa ene shalgaltiig ogj boldiin bol hariulj ogooch
ХАРИУЛТ: Тусгай шалгалтын бүртгэл 5 сарын 20-24нд хийгдэх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ тусгай шалгалтын зар дээр тодорхой мэдээлэл нь тавигдана. Тусгай шалгалтанд орох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг Солонгосын гадаад ажилчин авах байгууллагаас шүүн ирүүлж байгаа. Тиймээс тусгай шалгалтанд орох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтанд нэр байгаа хүн тусгай шалгалтанд бүртгүүлэх боломжтой.
2013-04-25
гэрээт ажилчид солонгост заавал нийгэмийн даатгал төлөх ёстой юу? ,хэрэвээ эндээ төлдөг бол тэрийгээ эндээ үргэлжлүүлээд төлөөд явж болохуу эсвэл заавал тэнд төлөх юм болуу хариулж тусалнуу
ХАРИУЛТ: Солонгост нийгмийн даатгал төлөхгүй байж болно. Солонгос руу гэрээгээр явж буй иргэд нь Монголд нийгмийн даатгалаа төлөх бөгөөд явахаасаа өмнө НДЕГ дээр очиж гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны үндсэн дээр Солонгост гэрээгээр ажиллах хугацаандаа НДЕГ-ын Солонгос дахь салбарын дансанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлснөөр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн хугацаагаар нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэнэ.
2013-04-24
sn bnuu bi 3sard tusgai shalgalt ogch eruul mendiin shinjilgeegee ogood neree bairshuulah burtgelee hiilgesen 4sariin 15nd. asuuh zuil solongosiin hodolmoriin birjed ajil haigchaar neree bairshsan eshiig yaj medeh we tanai site deer tavigddaguu bas ner maani bairshsaniig solongosiin hodolmoriin birjees hamgiin suuld ajilj bsan uildweriin zahirald medegdej avch ajiluulah ugui sanaliig n asuudag bolowuu
ХАРИУЛТ: Нэрээ байршсан эсэхийг www.eps.go.kr сайтанд бүртгэл үүсгээд шалгах боломжтой. Заавар нь МЭДЭЭЛЭЛ цэсний Зарлал хэсэгт Солонгос дахь хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоон дахь өөрийн мэдээллийг харах заавар гарчигтайгаар байгаа. Тусгай шалгалтанд тэнцэж биржид байршсан иргэдийн хувьд Солонгосын биржид нэр байршингуут Солонгосын биржээс хуучин үйлдвэр рүү утасдаж, мэдээллийг нь хүргэж байгаа.
2013-04-24
hi, ajliin sanalaa yagaad tavikhaa bolchikhvoo, www.ces.gov.mn ajliin sanal deer ni aldaa zaagaad bna, labornet.mn ajliin sanal taviagui bnaa, ajliin sanal 04.11-ees hoish ireegui yum bolov uu?
ХАРИУЛТ: Солонгос улсын улс төр, нийгмийн байдлаас шалтгаалан хөдөлмөрийн биржийн ажиллагаа зогсонги байдалтай болсон. 5 сарын дундуур үйл ажиллагаа нь эрчимжих төлөвтэй байна.
2013-04-24
Солонгос дайны онцгой байдал зарласан тэрний талаар мэдээлэл өгөөчээ .
ХАРИУЛТ: Өмнөд Солонгост дайны онцгой байдал зарласан талаар мэдээлэл байхгүй байна.
2013-04-23
SAINU AJLIIN SANAL IRJ BGAA YU.ESVEL ZOGSTSON BGAA YMUU.CES.GOV.MN SAIT DEER AJLIN SANAL BAIXGVI BNLE.XEZEENEES NER IRJ EXLEX BE TODORXOI HARIUULT OGOOCH.
ХАРИУЛТ: Солонгос улсын улс төр, нийгмийн байдлаас шалтгаалан хөдөлмөрийн биржийн ажиллагаа зогсонги байдалтай болсон. 5 сарын дундуур үйл ажиллагаа нь эрчимжих төлөвтэй байна.
2013-04-22
Японруу гэрээгээр ямар чиглэлээр,ямар байгууллага,ямар шалгуураар гаргадаг вэ ? Ерфнхий мэдээлэл фгффч
ХАРИУЛТ: Монгол Японы төвөөс тодорхой мэдээлэл авна уу.
2013-04-22
Сайн байна уу?Одоо 6.10нд тусгай шалгалт,7.1ээс 4 н хџртэл энгийн шалгалтын бџртгэл явагдана.Энэ 2 шалгалт болон эрџџо мэндийн џзлэгтэй тэнцсэн иргэдийг хамтад нь солонгосын биржид байршуулах уу? Цаг хугацааны хувьд адилхан 3сар орчим болох уу байрштал,тусгайгаар бџртгџџлж буй иргэн энгийнээс урьтаж Цаг хугацааны хувьд солонгост хурдан байрших боломжтой юу?
ХАРИУЛТ: Энгийн шалгалтын бүртгэл 7 сарын 1-4нд боловч шалгалт нь 8 сарын 24,25нд авагдана. Тиймээс 6 сарын 10нд тусгай шалгалтанд тэнцсэн иргэд түрүүлж байршина.
2013-04-22
Солонгост монгол хүүхдийн цэцэрлэг байдаг уу? Гэр бүлээрээ амьдрах гэсэн юмаа тийм боломж хэр вэ ?
ХАРИУЛТ: Солонгос амьдардаг монголчуудын сайт болох www.mglradio.com, www.mglclub.com сайтны Бүсгүйчүүд форумд зочилж мэдээлэл авах нь зүйтэй байх. Монгол сургууль байдаг. Цэцэрлэг байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна.
2013-04-22
say 4 sariin 12nii uulzaltad ochson hvmvvs bna uu yunii tuhai yriltsaj bn medeelel uguuch
ХАРИУЛТ: Уулзалт амжилттай болж өндөрлөлөө гэсэн мэдээлэл сайт дээр тавигдсан байгаа.
2013-04-20
sain bnuu odoo 7sarin 1ees 4 hoorond bvrtgene gej bna ternees omno bvrtgel baigaa yu 7sariiht bvtgvvleed bvh shalgalt vzlegtee tentswel solongosiin hodolmoriin birg dr hezee minii ner bairshih we
ХАРИУЛТ: 7 сарын 1-нээс өмнө бүртгэл байхгүй. Эрүүл мэндийн үзлэгт орох, Солонгост ажил хайгчаар бүртгүүлэх бүртгэл зэрэг нь тухайн үедээ тов нь зарлагдаж хуваарийн дагуу явагддаг. Олон хүний мэдээллийг бүртгэж, илгээдэг тул цаг хугацаа нилээн ордог. Ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг Солонгосын биржид байршуулах ажил 3-6 сарын хугацаанд үргэлжилдэг.
2013-04-20
Сайн байна уу? Та бvгдэд энэ фдрийн мэндийг хvргэе Тусгай шалгалтанд орох эрх бvхий нэр шалгалтаас хэдэн хоногын фмнф ирдэг,энэ нэрсийг ямар байгууллагаас , ямар шалгуураар, яаж эрхийг илгээдгийг мэдэх гэсэн юм.Солонгос талаас тэр шаардлагыг хангасан бvхий иргэн ийг бvгдийг нь нэг илгээдэг юм уу?Эсвэл тухайн урьд нь ажиллаж байсан сvvлийн vйлдвэрээс солонгосын аж vйлдвэр хvний нффцийн газраас ажилчдын талаар санал эргэж авах vгvйг лавласаны vvдэн дээрээс нэрсийг нь явууллаг юм болов уу? Тусгайгын нэр нь ирэхгvй байх ямарч шалтгаангvй Байтал нэр ирэхгvй бол яах бэ?Ирэхгџй бол тэр иргэн Цаг хугацаа болон эдийн засгийн их хохиролтой байнаа.Џџн дээр Та бџгд тфлффлфгчффсфф лавлан, тодорхой хариулт фгффчээ гэж хџсмээр байна
ХАРИУЛТ: Сайн байна уу? Тусгай шалгалтын бүртгэл хийгдэх өдрөөс 3 хоногийн өмнө шинэчилсэн байдлаар нэр ирдэг. Солонгос гадаад ажилчин авах байгууллагаас нэрийг шүүн илгээдэг. Тусгай шалгалтанд орох иргэдэд Солонгост 3-аас дээш жил гэрээгээр ажилласан, хөдөлмөрийн гэрээгээ дуусгаад визний зөрчилгүй буцаж ирсэн байх гэсэн ерөнхий шаардлагыг тавьж байгаа. Гэрээт хугацаагаа дуусгаад нутаг буцаж буй иргэдийн хилээр гарсан тухай мэдэгдэл нь ирэнгүүт нэрийг илгээдэг. Нэр нь ирээгүй иргэдийн мэдээллийг дахин шалгуулахаар илгээж байгаа. Тиймээс та topikmn@yahoo.com өөрийн мэдээллээ бичээд илгээнэ үү.
2013-04-19
монгол улс гадаадын ямар ямар улсад гэрээгээр ажилах хүчин гаргадаг вэ?
ХАРИУЛТ: Солонгос, Япон, Чек зэрэг оронд гэрээгээр ажиллах хүч гаргадаг.
2013-04-18
2013-04-18
Solongos ruu gereet ajilchid burtgeh anhan shatnii burtgel d zuvhun irgenii tsahim unemleh ree burtguulj boldoggui ymuu gadaad passport ogt avaagui hun burtguulehiin tuld passport avch taarah geed bhiin buur zailshgui battai hiliin dees alhaj, zorchij bgaa irged gadaad passport avdag bizdee ene talaar hariu medeelel uguuch..
ХАРИУЛТ: Солонгос хэлний шалгалтанд бүртгүүлэхдээ иргэний цахим үнэмлэхээрээ бүртгүүлж болно.
2013-04-17
sn bnu. odoo gereenii bvrtgel hezee ym bol .
ХАРИУЛТ: 2013 оны СХТТШ-ын бүртгэл 7 сарын 1-4нд аймаг дүүргийн хөдөлмөрийн хэлтэст хийгдэнэ.
2013-04-15
12500 tug-iig ali banknii yamar dansand hiih be
ХАРИУЛТ: Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн 7013-9022 дугаарын утаснаас лавлана уу.
2013-04-15
ajliin sanal yagaad irehee bolitson yum be bid nar ene asuudaltai holbootoi medeelel haanaas yamar baiguullagaas awah bolj bna holboo barih utas ntr bnu naad uguud bga site n ajildaggui l yum bna shde ucnuun olon huniig hohiroochood uuduus manaih ch hariutsahgui gd bie bien lugee chihehee boliooooch uch tuchnuun humuus yawahaa huleegeed ahui amidralaa uud n tatahiig l bodoj bga shde yaraltai ene asuudliig shiidej ugch tus bolno uu
ХАРИУЛТ: Солонгосын биржид ажил хайгчаар байрших хугацаа 2 жил байдаг. Хэзээ ажлын санал авч хэзээ гэрээгээр явах нь хүн бүрт харилцан адилгүй. Танд хэзээ ажлын санал ирэхийг хэн ч тааж хэлэх боломжгүй. Ажиллах хүч илгээх байгууллагын үндсэн үүрэг нь шалгалтанд тэнцсэн иргэдийг ЭМҮШ-нд хамруулах, ажил хайгчаар бүртгэх, мэдээллийг Солонгос руу илгээх, ажлын санал ирсэн иргэдэд мэдээллийг хүргэж, хөдөлмөрийн гэрээг танилцуулах, давтан ЭМҮШ-нд хамруулах, визний зөвшөөрөл хүсэх, явах өдрийн тов гаргах гээд үе шаттай ажлууд байдаг. Харин ажлын санал их бага ирэх асуудлыг зохицуулах боломжгүй. Ажлын санал хэнд хэзээ ирэх нь зөвхөн Солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаалдаг гэдгийг сайтар ойлгоно уу. Ажлын санал бага ирж байна гээд Ажиллах хүч илгээх байгууллага /Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв/ ажлаа хийхгүй байна гэсэн үг биш.
2013-04-14
HT BIRJ ajilaa yavuulj baigaa ymuu ene yu bolood bna arai dendej bnshdee ajliinsanal bvr irheen boliloo. site ene teree yanzlaachee yamarch medeeleel baihgvi .ene olon xvniig hohirooj bnshdee.www.ces.gov.mn gesen site aa oligtoohon shig vil ajilgaagiin yavuulj ogoochee.ene yanzaaraa baival holbogdoh gazar medegdej shalguulah boln .URDN GAHIT YAVUULDAG BAIXDAA araich iim baigaagvi. 7honogtol 200 gaad xvn yavuuldag baisan. iim yanztai vil ajilgaaga yavuulhiin bol dahij bvrtgel ene teree bolimoor ym .
ХАРИУЛТ: Ажлын санал бага ирж байна гээд Ажиллах хүч илгээх байгууллага /Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв/ ажлаа хийхгүй байна гэсэн үг биш.
2013-04-13
tanaih solongosiin aj uildweriin hunii nootsiin mongol dahi salbar shde gadaadad ter tusmaa solongos ru ajilchid gargah baiguullgatai todorhoi hemjeegeer uyaldaa holbootoi hamaatai l bga ta nar 4900 gj baisnaa odoo 3900 gj bna 1000 hunii hohiroliig hen baragduulah yum ene humuus n hohirood uldehuu ta nar hamgiin shudraga zarchimaar ajilladag gesen ene olon ulsuudiig burtgeed taliig n yawuulahgui gj bgaa chin shudraga gej sanagdahgui l bna 2012 onii 6 sard burtgesen odoo barag jil boloh gj bna ene hugatsaand yawsan hunii too denduu bur arai denduu baga bna shde ene asuudliig yaraltai shiidej holbogdoh baiguullagatai n hamtraad shiideh estoi baiguullaga n tanaih gj bodoj bna
ХАРИУЛТ: Бид квот багасгаж хүн хохироогүй ээ. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг нэг Монгол хүний гайгаар олон Монгол хүн хохирч байна. Шударга зарчим гэдэг нь бүртгүүлсэн хүн бүрт сонгогдож, ажлын санал авах тэгш эрхийг олгодог гэсэн үг.
2013-04-12
sain b.a uu bi solongosruu yavhaar burtguuleh gesiin yaj haan burtguuleh ve yamar bichig barimt burduuleh ve?
ХАРИУЛТ: 6 сарын 17нд шалгалтын зар сайт дээр тавигдана. Тэндээс дэлгэрэнгүй мэдээллээ аваарай.
2013-04-12
ungursun jil gereenii bvrtgeld bvrtegvvleed shalgaltanda hotsorood oroj chadaagui ym .odo bi bvrtgeltei bga bolowu gv ym bolowu er n yaahiin bol heleed uguuch.
ХАРИУЛТ: Солонгос хэлний шалгалтанд бүртгүүлсэн иргэд өөрсдөө шалгалтанд орох хуваариас хэзээ хаана очихоо харж, шалгалтанд хоцрохгүй орох үүрэгтэй. Хоцорсон тохиолдолд дахин шалгалт авдаггүй. Шалгалтанд ороогүй иргэний мэдээлэл хадгалагддаггүй. Зөвхөн тэнцсэн иргэд дараах үе шатуудад хамрагддаг.
2013-04-11
sain bna uu ? bi uul ni yg teg l orood bgaa yum l da ehleed 13 n orontoo bvrtgeliin kodoo bicheed pasport bol pasportiin dugaariig bichsen tegeed ch bolohgvi bna le dahin hiine vv geed l bna le.
ХАРИУЛТ: Шалгалтын бүртгэлийн дугаараа оруулахдаа Р үсгийг англи үсгээр бичих ёстойг анхаарна уу. Шалгалтын бүртгэлийн дугаар, пасспортын дугаар оруулсаны дараа англи хэлээр бичигдсэн сайтны гишүүний гэрээ гарч ирдэг. Түүний доод талд байгаа I agree гэдгийн өмнө хулганаараа дарж чагтлах хэрэгтэй. Нийт 5 удаа. Үүний дараа таны овог нэр, төрсөн он сар гарч ирнэ. Доод талын нүдэнд нэвтрэх нэр, нууц үгээ оруулах хэрэгтэй.
2013-04-11
Sain bn uu БНСУ-д ажиллахтай холбоотой ажлын санал ирсэн иргэдийн нэрс, визний зөвшөөрөл ирсэн иргэдийн нэрс зэрэг мэдээллийг www.ces.gov.mn сайтны Гадаадад ажиллах хүч илгээх цэснээс авах боломжтой боллоо gesen ene haygruun orj bolohgvi bn yaj oroh we
ХАРИУЛТ: Шинээр нээгдэж буй сайт тул саатал гарсан байж болно.Дахин оролдож үзээрэй.
2013-04-10
2013-04-10
Ta nar bolil doo neeh humuus gargaj baigaa nertee unendee ene tusgai shalgalt ogson ulsuudaar l halhalj baina shde Tanai baiguullagaas alban esnii engiines ted tusgaigas ted gej nariin too barimt gargaj bga bish Ta nar teneg ulsuud huurch bg bish dandaa tusgaigas l yavj bga shdee tusgai n ch yahav gartsagaachin ene engiin burtgeltei ulsuudiin asuudla shiidverleechee Ene asuudliig 12nd boloh huralda a taniltsuulj ogohiig husie
ХАРИУЛТ: Манайх Гадаадад ажиллах хүч илгээх байгууллага биш гэдгийг анхаарна уу. Гадаадад ажиллах хүч илгээх ажлыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн Гадаадад ажиллах хүч илгээх хэлтэс хариуцдаг. Ажлын санал авч байгаа иргэдийн хувьд асуудалтай зүйл байвал тухайн байгууллагат нь ханд. Өөрийн биеэр очоод санал гомдлоо хэлж хандаж, хянаж шалгаж болно ш дээ. Манай сайтын асуулт хариултын булан нь хүмүүсийн хэрүүлийн үг бичдэг талбар биш тул хүндэтгэлтэй хандана уу. 4 сарын 12нд болох уулзалт нь Солонгост ажиллаж амьдарч байсан иргэдийн нөхөрсөг уулзалт юм. Тиймээс хэдэн хүн Солонгос руу гэрээгээр явж байгаа тухай тэнд яригдахгүй.
2013-04-10
2013-04-10
2013-04-10
2013-04-10
2013-04-10
2013-04-09
2013-04-09
Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдаж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийснээр Гадаадад ажиллах хүч илгээх ажлыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв хариуцах болсон. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нь www.ces.gov.mn сайтыг шинээр нээн ажиллуулж байна. Тиймээс та бүхэн БНСУ-д ажиллахтай холбоотой ажлын санал ирсэн иргэдийн нэрс, визний зөвшөөрөл ирсэн иргэдийн нэрс зэрэг мэдээллийг www.ces.gov.mn сайтны Гадаадад ажиллах хүч илгээх цэснээс авах боломжтой боллоо. ene khuuchin ulsuud ni ajillaj bgaa yumuu bur shineer oorchlogdson yumuu? bas khumuus ni oorchlogdood turuuchiin burtgeliin ulsuud ni yavakhaa bolchikh vii dee
ХАРИУЛТ: Бүтэц нь өөрчлөгдсөн гэдэг нь зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орсон гэсэн үг. Бүртгүүлж Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан иргэдийн мэдээлэл Солонгосын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцооны системд бүртгэгддэг. Тиймээс бүтэц өөрчлөгдлөө гээд юмуу, ажилчид өөрчлөгдлөө гээд бүртгүүлсэн улсууд явахаа болино гэсэн асуудал үүсэхгүй.
2013-04-09
Sain bna uu, ur chadvariin shalgaltand orson 240-s deesh onoo avsan humuusee zuuchilj bgaa yu?
ХАРИУЛТ: Ур чадварын шалгалтанд орсон хүмүүсийг ажил олгогчдод танилцуулж, санал болгож байгаа.
2013-04-09
sn bnuu 2013oniihod burtguuleh gesen yumaa yamar yamar material burduuleh we? ene jil burtgel yawagdahuu
ХАРИУЛТ: Бүртгүүлэхэд гадаад пасспорт, 3,5х4,5 хэмжээтэй 2% цээж зураг, хураамж төлсөн баримт зэрэг бичиг баримт шаардлагатай. Шалгалтын бүртгэл 7,01-04ний хооронд явагдана. Шалгалтын зар 6.17нд сайт дээр тавигдах тул тэндээс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
2013-04-09
sain bn uu bi ooriinhoo neriig bairshsan esehiig medeh gsn ymu hudulmuriin birjrvv yrisan chin tani ner bairshsan bn gsn tgd www.hudulmur.mn dr bhgvi bhiin shiwelt hiigdej bn gd bhiin bi hol grte blhoor oir oirhon ajiliin bairand deer ni ochij chadahgvi ymaa ta nar harad heleh bolomj bnu.bi 2012oni 10cariin1nd bvrtgel hiilgsn tgd neree bas bus ymiig ni buruu bicheed butsaagdsan tgd birj teriig zasaad ywuulsn gsn yraltai medmeer bna yah uu?
ХАРИУЛТ: Нэрээ байршсан эсэхийг www.eps.go.kr сайт дээр бүртгэл үүсгэж шалгах боломжтой. Заавар нь Мэдээлэл цэсний Зарлал хэсэгт Солонгосын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоон дахь өөрийн мэдээллийг харах заавар нэртэйгээр байгаа.
2013-04-08
www.eps.go.kr ene side ruu orj bvrtgel vvsgie geed hiij vzen l de tegsen chiniTOPIK d shalgalt ogood tentssen hvmvvst hamaatai gej bsan. ene bvrtgeliin duugeer hiigeed bhgvi bna lee
ХАРИУЛТ: Бүртгэл үүсгэхэд шалгалтын дугаар, паспортын дугаар оруулах нүдний доод талд гадаад пасспорт, иргэний үнэмлэх гэсэн үг байгаа бөгөөд урд талд сонголт хийх жижиг бөөрөнхий байгаа. Хэрвээ шалгалтанд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний дугаараараа бүртгүүлсэн бол иргэний үнэмлэх гэдгийг нь сонгож байж дугаараа оруулах хэрэгтэй.
2013-04-08
sain bainu? asuuh zuil bn. bi viznii zuwshuurluu huleej bga yum . hed honodog yum be ? mun solngosin eps.gov.kr sitend viznii zuwshuurul irwel temdeglegee hiigddg uu ? bayrlla
ХАРИУЛТ: Визний зөвшөөрөл гэсэн мөрөнд Гарсан гэсэн тэмдэглэгээ хийгдэнэ. Ойролцоогоор 14-60 хоногт гардаг.
2013-04-08
Neree hezee ochij shuulguuleh bolomjtoi ve today boloh uu?
ХАРИУЛТ: Ажлын өдөр, ажлын цагаар очиж шүүлгэх боломжтой.
2013-04-08
2013-04-08
2008_2012baisan tusgai shalgaltand oroh huseltei b hze burtguulj shalgalt uguh bolomjtoi ve mun tusgai shalgaltand oroh erhtei nerin jagsaaltaas haanaas yaj neree shuulguulj boloh ve?
ХАРИУЛТ: Дараагийн тусгай шалгалтын бүртгэл 5-6 сард хийгдэнэ. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн Гадаадад ажиллах хүч илгээх албанд хандаж нэрээ шүүлгэж болно.
2013-04-08
hi ajliin sanal odoo boltol iim baga irj bhad ta nar 2012 ond niit 4900 kwotoo yawuulj chadahu tgd deerees n baahan tusgai shalgalt ntr gd baahan hun burtgeed chadahgui bol ene olon humuusiig yah yum be 4900 hunii kwot gedeg maani 2012onoos 2013 onii hoorond iim hemjeenii ajillah huchiig mongoloos awna gej burtgesen shde ene 4900 hunee yawuulj chadahgui bol anhnaasaa iim kwottoi gej zarlah hereg bsan yumu
ХАРИУЛТ: Тусгай шалгалтанд тэнцсэн буюу дахин гэрээгээр явах ажилчдын квот энгийн шалгалтынхаас тусдаа. 2012 онд гэрээгээр бүртгэсэн иргэдээс авах ажилчины тоо 4900 гэж тогтоосон байсан. Гэвч гэрээгээр явж буй зарим монгол ажилчид зүй бус үйлдэл гаргаж, монгол хүний үнэлэмжийг бууруулж байгаагаас энэ тоог багасгаж 3900 гэсэн квот тогтоосон. Тиймээс гэрээгээр явж буй иргэд Монгол Солонгос хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол улсын нэрийн өмнөөс явж буй гэдгээ сайн ухаарч, ажлаа сайн хийж, ёс журамтай байх хэрэгтэй. Бүртгүүлсэн иргэдийг 100% явуулна гэсэн амлалтыг хэн ч өгдөггүй. Зөвхөн Солонгос ажил олгогч хэнд ажлын санал тавина тэр хүн Солонгост ажлын байртай болно. Тиймээс надад санал ирсэнгүй гэж хэн нэгэнд гомдоллож болохгүй.
2013-04-08
sain baitsgaana u? C virus gargahgui bh yamar arga bdag boloo humuusee helj tuslaach.2 udaa ugsun negen deer ni garaad nuguuh deer ni garaagui bur gaihaad bnaa!!!!!!!!!!!
ХАРИУЛТ: Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө авч шинжилгээ өгөхийнхөө өмнө с вирусыг идэвхжүүлдэг хоол хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй байх.
2013-04-08
ene jil solongosin tal hden myngan ajilchin awah we yg ter awah ystoi ajilchida awna bizde ulan odid ajilin sanal iher irdeg bizde solongiosd ajil tim baga muu bgamu ajilin sanal ygad ingej baga irj bn
ХАРИУЛТ: 2012 онд гэрээгээр бүртгэсэн иргэдээс авах ажилчины тоо 4900 гэж тогтоосон байсан. Гэвч гэрээгээр явж буй зарим монгол ажилчид зүй бус үйлдэл гаргаж, монгол хүний үнэлэмжийг бууруулж байгаагаас энэ тоог багасгаж 3900 гэсэн квот тогтоосон.
2013-04-07
vizny material burduulj uguud davtan surgaltand hamragdsanaas hed honogyn daraa yavah uduryn tov gardag yum bol ene talaar hariulj tusalnuu bayrlalaa
ХАРИУЛТ: Явах өдрийн товыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс товлож өгдөг. Тухайн үед гэрээгээр явах хичнээн иргэд байхаас шалтгаалж хоног хугацаа нь өөр байдаг.
2013-04-07
Sain bnuu ter tusgai shalgaltin shaardlagd niistsen bogood medeellin buruu yumuu solongosoos shalgaltand oroh ner n ireegui bolon oor busad shaltgaanii ulmaas tusgai shalgaltiin burtgeld hamragdaj chadalgui engiin burtgeld burtguulsen irgeded solongos talaas suuliin uildvert shuud zuuchlah asuudliig yarij heregjuulj boldoggui yumuu ugaasa tuhain hun buh shardlagiig hangaj baigaas hoino Ene asuudliig uulzaltaaraa hunduj heregjuuleh talaar naashtai shiidver gargaj ogooch Tegeed ch omno n baisan irged dahin engiiner garlaa gehed oor uildvert ochloo gehed 1.Ajliin turshlaga muu bn tuuniige dagaad buteemj buu bn 2.Tsalin mongon todiilon setgeld hurehgui 3.Tiim uildvert ochson irged uildveree solij taarna muugaar yarival harlalt ihsene 4.Hamtran ajillaj bui ulsuud tudiilun niitsehgui niitstel tsag hugatsaa shaardana zereg olon muu ur dagvartaa shuu dee Ene asuusliig shiidej ogohiig hucie
ХАРИУЛТ: Асуудлыг суурин төлөөлөгчид танилцуулж, дээд газарт уламжилна. Тиймээс ийм асуудалтай иргэд уулзалтан дээр өөрийн биеэр ирж, асуултаа тавьж, хариултаа сонсох нь зүйтэй.
2013-04-06
sain bainuu vizny material burduulehed yu yu burduulj uguh shaardalgatai ve ? gadaa bolon irgeny unemleh 3 kanonduulaad bugdi natriotoor batluulaad ugnu gesenu ? zurag yamar hemjeetei heden huvi oroh bol?
ХАРИУЛТ: Визний материалын талаар Солонгосын элчин сайдын яамны визний материал хүлээн авах төлөөлөгчийн газраас асууна уу. Утас: 463005
2013-04-05
6-7 n jiliin omno ajiliin sanal irtsen bhad heden sariin daraa ner chini irchihlee irj uulz gej bsan. Odoo side ni ajilahgvi tegeed ner ni ali deer irtsen bhad hezee hoino ni yrih yum bish biz de? side zaswartai bgaa gesen hezee neegdeh yum be? www.eps.go.kr www.monkor.net ali ruu ni ch orson neree harah bolomj bhgvi bna sh de.HTB rvv zalgahaar eroosoo utasaa awahgvi yumaa.
ХАРИУЛТ: www.eps.go.kr сайт дээр бүртгэл үүсгэж, өөрийн нэр, нууц дугаараар нэвтэрч орсноор өөрийн мэдээллийг шалгах боломжтой. Танд ажлын санал тавьсан тохиолдолд тухайн нүдэнд тэмдэглэгээ хийгддэг. Гадаадад ажиллах хүч илгээх ажлыг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ХТБ биш Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв хариуцах болсон. ХЭҮТ-ийн сайт www.ces.gov.mn шинээр нээгдэж байгаа. Хойшид энэ сайт дээр мэдээлэл тавигдах болно. Хэрэв гэрээнд бүртгүүлсэн хүмүүс бүртгэл дээр бичсэн утсаа нээлттэй байлгаж, ХЭҮТ-өөс залгахад утсаа авсан тохиолдолд ажлын санал ирсэн эсэхээ тэр дор нь мэдэх боломжтой болсон.
2013-04-05
tanai hamt olond ajilin amjilt husie manai nuhur solongosd gereeger ajildag yma odo jil bolj bna bi 2012 ond burtgulsen er ni emegtei humus ywah bolomj her bdag we tsanasa tarulad hurdan ywah bolomj bdaguu ndad hariu helj tuslarai
ХАРИУЛТ: Эмэгтэй ажлын санал цөөн ирдэг. Ажлын санал авч гэрээгээр явсан иргэдийн тоонд харьцуулахад дөнгөж 10 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Солонгосоос татуулах боломжгүй. Учир нь Солонгосын гадаад ажилчин авах тогтолцоо нь маш шударга зарчмаар явагддаг. Солонгост ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийг коджуулдаг.
2013-04-04
ene suuliin uyd ner irj bn uuu hudulmur.mn chini yruusu bolku bnaaa tanah dabhar humuusin ners irbel tabiad bval yasan ym beee ????barag hagas sar orj bolku bna Tsashaa ulamjilj ugnu uu
ХАРИУЛТ: Ажлын санал цөөн тоогоор ирж байгаа. Ажлын санал ирсэн иргэдэд утсаар мэдэгддэг. Тиймээс бүртгэл дээр бичсэн утсаа нээлттэй байлгавал сайт ажиллаагүй байсан ч ажлын санал авснаа мэдэх боломжтой. Ажлын санал цөөн ирж байгаа үед ХТБ нэгтгэсэн байдлаар сайт дээрээ мэдээллийг тавьдаг.
2013-04-04
solongosin talas ajilin sanal irj bga yu ygad ajilin sanal tawigdahgui bna
ХАРИУЛТ: Ажлын санал цөөн тоогоор ирж байгаа. Ажлын санал ирсэн иргэдэд утсаар мэдэгддэг. Ажлын санал цөөн ирж байгаа үед ХТБ нэгтгэсэн байдлаар сайт дээрээ мэдээллийг тавьдаг.
2013-04-04
2 solongosin bdal hurtsadsan hewer bwal solongosd ajillaj bga mongo ajilchdig bas burtegsen humuse yah we hudulmur.mn ru ygad orj bolohgui bna hezenes ajilin sanal tawigdah we
ХАРИУЛТ: Одоохондоо 2 Солонгосын хурцадмал байдалтай холбогдуулан гэрээгээр ажиллаж байгаа иргэдийг буцаана, эндээс гэрээгээр явуулахгүй энэ тэр гэсэн шийдвэр гараагүй. Гэрээгээр явуулах үе шаттай ажлууд хэвийн явагдаж байгаа.
2013-04-03
hi ygad erusu ajilin sanal irehgui bna solongosin hudulmurin birj tur ajila zogsotson bga 4sarin1 nes ajillaj ehlene gsen ajil ni ehelsen ymu 2 solongosin hurtsadmal baidlas bolj ajilin sanal irehgui bga ymu ene hurtsadmal baidlas bolj gereeger ajilchid ywulahgui gargahgui bga ymu mash olon hun burtegsen bas olon humus ajilin sanala huleged suj bhd inged ajilin sanal irehgui ym ygad
ХАРИУЛТ: Ажлын санал их бага ирэх нь Солонгост ажлын байр хэр байгаагаас, мөн ажил олгогчид Монгол ажилчинд санал тавих эсэхээс шалтгаалдаг. Гэрээгээр явуулахгүй, гаргахгүй гэсэн асуудал байхгүй. Гэрээгээр явуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.
2013-04-03
bi 2009-2013 hurtel solongost gereegeer ajilsan yumaa tusgai shalgaltand oroh bolomjtoi bolwu? tusgai shalgalt hezee burtgeh we
ХАРИУЛТ: Хөдөлмөрийн гэрээгээ дуусгаад визний зөрчилгүй ирсэн бол тусгай шалгалтанд орох боломжтой. Дараагийн тусгай шалгалт 5-6 сард бүртгэнэ. Тов нь гарангуут сайт дээр мэдээлэл нь тавигдана.
2013-04-03
bi solongost haraar baij bgad 2010 onii 8sard orshooliin saraar irsen 68-1 daruulsan 68-1 daruulsan hun burtguuleed solongos yavah bolomj bii yu ? delgerengui hariulj ogch tuslana uu
ХАРИУЛТ: Гэрээгээр бүртгүүлсэн иргэдэд ажлын санал ирсний дараа Солонгосын хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл хүсдэг. Энэ үед визний зөрчилтэй байсан иргэдэд визний зөвшөөрөл олгогдохгүй байх тохиолдол их байдаг.
2013-04-02
Ажлын саналаа яагаад тавихаа болчихвоо? 03сарын 13-аас хойш санал ирээгүй юм уу? сайт нь бүр орохгүй байнаа
ХАРИУЛТ: 3 сарын 13-24 хүртгэлх ажлын саналын зар ХТБ-ийн сайт дээр тавигдсан байсан.
2013-04-01
Sain bainu?Manai ah 2005onoos 2010on hurtel Solongost ajilaj baigad irsen yumaa teged 13dahe sariin tsalingaa awhiin tuld yu yu burduuj haanaas asuuj lawlah ve?Nersen dund ni ner baihgui bainalee
ХАРИУЛТ: Нэр нь байхгүй бол 13 дахь сарын цалингийн мөнгө чинь Самсунг даатгалын компанид шилжиж ороогүй гэсэн үг. Тиймээс тодруулах, лавлах зүйл байвал манай төвийн 310949 утас руу залгана уу.
2013-04-01
Сайн байцгаана уу ? Та бvгдэд ажлын амжилт хvсэе Энэ 4.12нд болох нутаг буцан ирсэн иргэдтэй уулзах уулзалтандаа Энэ асуулт хариултын буланд хфндфгдфж буй болон шинэ санаа оноо дэвшvvлсэн хvсэлт зэргээс уулзалтан дээрээ танилцуулж зохих хариултыг авж vйл ажил болговол зvгээр юм болов уу гэж бодож байна.Дээр нь 2 орны хурцадмал байдал ч гэсэн монгол иргэдийн аюулгvй байдалд нэн хvнд асуудал болж байна .Vvний талаар ч гэсэн Солонгос талын тфлффлфгчффс тодорхой мэдээлэл авах хэрэгтэй болов уу гэж vзэж байна.
ХАРИУЛТ: Таны асуултыг уулзалтан дээр танилцуулах болно.
2013-03-31
Сайн байцгаана уу ? Монголчуудаа Vнэхээр Та бvгд солонгос улсыг зорихоор шийдсэн бол зорилготой явцгааяаа гэж уриалмаар байна Манайхан тэнд очоод зорилгогvй хайран сайхан залуу насаа фнгфрффж байна би џџн харуусдаг Солонгост адиллаж буй болон сурч буй улсууд ямар ч зорилгогџй эх орноо нэр тфрфф бодох юм алга байна Тэгэхдээ ой мод урттай богинотой гэдэг шиг монголчууд бџгдээрээ ч биш л дээ тэр дундаа зорилготой эх орны нэрээ фргфж яваа олон монголчууд байдаг гэж боддог Солонгосчууд нэг сэтгэлд нь нийцвэл тэр зангаа тууштай барьдаг гэж боддог Нэг џхэрийн эвэр доргивол мянган џхрийн эвэр доргино гэж манайхан мэдлэгтэй чадвартай мфртлфф тэрийгээ зфв ашигладаггџй архи ууж ажил тасалж ,элдэв сэтгэл сэрдхийм хэрэг их гарч ,нэгнийгээ залилах ,хџний итгэл даадгџй зэрэг олон асуудлаас монголчуудийн џнэлэмж Маш доор болж тэрийгээ дагаад манай орны нэр сџр унаж байна.Сурч буй улсууд ч адил зориж оччоод сургуулиа хаях, тэндээ харлах , сур ч буй нэрийн доор шфнийн газар фнжих ийм олон асуудал бий џџнээс болоод солонгосчууд цагаачлалын бодлогоо чангалж байна ш дээ Жишээ нь хэлний бэлтгэлд явахад хфрфнгийн баталгаа байхад болдог байсан бол одоо Заавал солонгосын батлан даалт шаарддаг болсон ажил хайгчийн хувьд солонгост ажлаа соли ход Маш чанга болсон монголд гэрээний шалгалт Улам чанаржуулж шалгаруулалт фндфр ирж буй санал нь ямар хэмжээнд байна вэ?Монголчууд явж явж нэгнийгээ баллаж,монголчууд ффрсдийгфф л нэг есондоо чангалаад байгаа хэрэг шџџ дээ Џџний цаана Явах хџсэл эрмэлзэлтэй олон улсууд давхар хохирч байна гэж џзэж байна Та бџгд миний орон зайд жоохон с болохноо аялсанд баярлалаа
ХАРИУЛТ: Үзэл бодлоо илэрхийлсэнд баярлалаа. Тиймээ, монголчууд бид хаа ч явсан улс орныхоо нэрийг бодож явах хэрэгтэй. Нэг сайн үйл хийсэн Монгол хүний цаана Монгол улс магтагдаж, нэг муу үйл хийсэн хүний цаана олон Монголчууд муулагдана гэдгийг санаж, өөрийн хийж буй зүйлдээ бодолтой хандах нь зүйтэй.
2013-03-31
Yunii omno soloongosiin toloologch bolon tuund ajillaj bui ta bugded ajliin amjilt huceed ta bugded bayrlaj yavdagaa ene bulangaar damjuulmaar baina Ta bugdiin uil ajillagaa il shudrag,irgedijnhee canal gomdol huselt ,shine canaa zergiig ene caitaaraa damjuulan ard irged tanai baiguullagiig bat holboj sonirhson bolon medehiig huccen zuilee cholootei avj chaddag shuu gej helneer bn Manai Mongol ulsiig toloolj bugd nairamdah solongos ulsad ajillah huchneer hangaj bui manai birj irgediinhee erh ashigiig hangah irgeded medelliig il tod hurteemjtei shudrag yavuulah heregtei shdee Zugeer l neg yavuulaad baidag ternii tsaan mongolchuud 2ulsin ajilchin coliltsoh system , burtgel avj bui ulcuudiin kowot tuunees hed n yavj bui hichneen n huleegdej bui nariin too barimt zergiig il tod shudrag caitaaraa medeelj baih heregtei shde Yadaj l tanaih shig iim asuult hariultiin bulan ch yumuu neeh heregtei shdee ene asuudliig devshuulie gej bodoj bn
ХАРИУЛТ: Хамтран ажилладаг байгууллагын хувьд таны дэвшүүлсэн асуудлыг Хөдөлмөрийн төв биржид уламжилъя.
2013-03-31
2013-03-31
sn bnu ndd asuuh asult bna. ene delhii dayar shuugiad bga 2 solongosiin dainii hurtsadmal baidlaas bolood umnud solongost ajllaj amidarch bga humuusiin gereeg n tsutsalj nutag butsaah arga hemjee avna gj yrich bna deeres n odo shineer gereeger garah humusiig solongosiin hileer gargahgui gsen medeelel garch irj bna ene asuudald ymar bair suurias handah ve odo humuus gereeger garahaa bolivol ymar arga hemjee avah ve ene der garaad bgaa medeelud unen hariult ugnu vv gj hicheenguilen husii hariu zaaval ugurei
ХАРИУЛТ: Одоогоор гэрээгээр байгаа иргэдийн гэрээг цуцалж буцаах болон гэрээгээр явж байгаа иргэдийг хилээр гаргахгүй тухай албан ёсны мэдээлэл гараагүй. Гэрээт ажилчин илгээх ажил журмын дагуу хэвийн явагдаж байгаа.
2013-03-31
gereegeer ywah huseltei irgediig hezeenees burgeh gj bga ym boloo 6.17nd shalgaltiin tov zarlagdana gehiin ene ymar uchirtai yaj burtguuleh we ? bi gereen burguuleh huseltei bn
ХАРИУЛТ: Энгийн шалгалтын зар нь 6.17нд сайт дээр тавигдана. Мөн өдөр тутмын сонингуудаар зарлагдана. Энгийн шалгалтын бүртгэл нь 7 сарын 01-04ний өдрүүдэд аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэст хийгдэнэ.
2013-03-30
Xariu xusey. tanaix engiineer yawax xumust xelnii surgalt yawuulj bga yumu. Bi ug ni xos nom CD.g awad xuwiara surj bga odo dres ni surgaltand suumaar bgama...xariu xusey bayarllaa
ХАРИУЛТ: Энгийн шалгалтанд орох хүмүүст зориулсан сургалт явагдана. Шалгалт авахаас 2-3 сарын өмнө сургалт эхлэнэ. Сургалтанд бүртгэх зар нь сайт дээр тавигдангуут бүртгүүлэх боломжтой.
2013-03-29
sain bnuu ajliin sanal yaagaad ierxgvi bgaan geed hudulmuriin tuv birjees asyysan chin solongsiin hudulmuriin birj ajilaa tvr zogsootson bgaa gesen 4sarin 1nees ajliinin iheer irj ehlen gesen en vnenvv
ХАРИУЛТ: Тиймээ, үнэн.
2013-03-27
Ажлын саналаа яагаад тавихаа болчихвоо? 03сарын 13-аас хойш санал ирээгүй юм уу? сайт нь бүр орохгүй байнаа
ХАРИУЛТ: Ажлын санал ирж байгаа. Хэт олон хандалтаас болж сайт нь доголдож байгаа байх. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс ажлын санал ирсэн иргэдийн утас руу залгаж санал ирсэн тухай мэдэгддэг. Тиймээс сайт ажиллахгүй байсан ч гэсэн ажлын санал авсан иргэд утсаа асаалттай байлгавал ажлын санал авснаа цаг алдалгүй мэдэх боломжтой.
2013-03-27
Сайн байна уу? Би гэрээнд бүртгүүлэх хүсэлтэй байгаа юмаа. Надад сайн зөвлөгөө өгөөч. Боломжтой бол waster_d@yahoo.com гэсэн мэйд хаяг руу дэлгэрэнгүй мэдээлэл явуулж өгч болох уу? Шалгалтын хураамж төлсөн баримт гэж хаана хэдэн төгрөг тушааж баримт авач зэрэг талаар сайн зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байнаа.
ХАРИУЛТ: 2013 оны 6 сарын 17-ны өдөр 2013 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын зар тавигдана. Шалгалтын зар дээр аль банкны хэдэн тоот дансанд хэдэн төгрөг тушаах тухай мэдээлэл дэлгэрэнгүй тавигдана.
2013-03-27
sn bnuu burtguuleh sanaatai bgaamaa 2012ond omnoh jilee bodwol baga hun burtguulsen gesen hed ni yawsan be bi nohorteigee burtguuleh yumaa emegtei hun yawah magadlal her we
ХАРИУЛТ: 2012 онд бүртгүүлсэн иргэд ажлын санал авч байгаа. Эхнээсээ явж байгаа. 2012 онд шалгалтанд тэнцэж байршсан иргэдийн тоо өмнөх онуудаас бага боловч Монголоос авах ажилчны квот бас багассан. Гэрээгээр явж буй Монгол ажилчид сахилга алдаж, архи ууж зодолдох, гэмт хэрэгт холбогдох зэргээр асуудал үүсгэж, эх орныхоо нэр хүндийг унагаж, Монгол хүний үнэлэмжийг бууруулж байгаагаас Солонгос улс Монгол ажилчин авах квотоо жил ирэх тутам багасгаж байгаа. Мөн жилд явсан ажилчины тоонд харьцуулахад 6-10 хувийг л эмэгтэйчүүд эзэлдэг. Энэ нь 2500 Монгол ажилчин гэрээгээр явлаа гэхэд дөнгөж 150-250 нь эмэгтэй ажилчин байдаг.
2013-03-26
sn bnu bi tanii chimeg3d@yahoo.com ru medeellee yvulsan yuma ta eps.go.kr burtgeed ugnu uu
ХАРИУЛТ: Бүртгэл үүсгэхэд гадаад пасспортын дугаар шаардлагатай.
2013-03-26
sn bnu? bi solongosd 2008-2012 onii 4 sar hurtel ajilad mgld irsen . tusgai shalgalt uguh gesen yum tegsen ner irgegui bn gsn odoo tegheer bi yaj hend handah uuu? todorhoi hariu helj uguuch.
ХАРИУЛТ: Тусгай шалгалтанд орох иргэдэд хөдөлмөрийн гэрээний хугацаагаа дуусгаад визний зөрчилгүй орж ирсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Хөдөлмөрийн гэрээгээ дуусгалгүй дундаас нь ирсэн иргэд тусгай шалгалтанд орох боломжгүй байгаа. Хэрвээ хувийн зүгээс асуудалгүй бол өөрийн овог нэр, төрсөн он сар өдөр, пасспортын дугаар, Солонгос явсан болон ирсэн он сар өдрөө бичээд пасспортын нүүр болон орж ирсэн тамгатай хэсгээ хавсаргаад topikmn@yahoo.com руу мэйл явуулаарай.
2013-03-25
Solongost gereegeer mashin zadargaand mongoloos ajilchin avdag yum bol uu
ХАРИУЛТ: Гэрээгээр аж үйлдвэрийн салбар болон хөргөгч хөлдөөгчний салбарт ажилчид авдаг.
2013-03-24
Яагаад 7 хоног фегфрфхфд солонгос талаас ажлын санал ирэхгvй байгаа юм бэ? Ямар нэгэн шалтгаан байна уу ? Хариулт хvсэе Энэ тусгайгаар явж буй хvмvvсийн далбаан доор баахан улсууд бvртгэчихээд энгийнээс гарахгvй байна ш дээ Ажлын санал ирэхээр энгийн бvртгэлтэй улсуудаас ирж байгаа гэчээл Цаанаа бол vнэндээ тусгайгийнхан л яваад байгаа биз дээ Та бvгд ч харж байгаа байгаа байхаа гэж бодож байна
ХАРИУЛТ: Ажлын санал ирэх нь өдөр бүр харилцан адилгүй байдаг. Хэн хэзээ хэнд ажлын санал тавихыг хэн ч урьдчилан тааж хэлэх боломжгүй. Монгол талаас Гадаадад ажиллах хүч илгээх байгууллага, Солонгос талаас Гадаад ажилчин авах систем хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хариуцсан ажилчид нь зохих журмын дагуу ажлаа явуулж байгаа. Өөрт нь санал ирсэнгүй гээд бусдыг буруугаар бодох нь зохисгүй зүйл. Ажлын санал холилдсон байдалтай ирж байгаа.
2013-03-22
tusgai shalgaltand oroh hun heden onoo avbal tentseh ve
ХАРИУЛТ: 80-аас дээш оноо авсан иргэд тэнцэнэ.
2013-03-21
tusgai shalgaltand oroh humuus dood tal ni heden onoo avbal tentseh ve
ХАРИУЛТ: 80-аас дээш оноо авсан иргэд тэнцэнэ.
2013-03-20
Сайн бна уу. Тусгай шалгалтанд нэр нь ирээгүй хүмүүсийн гадаад паспортны хуулбарыг аваад солонгос талаас тодруулсан уу. Энэ асуудлын хариу юу болсон бэ? ямар шатандаа явж байгаа талаар хариу өгнө үү....
ХАРИУЛТ: Материалыг нь Солонгос руу явуулсан. Солонгос талаас хянаж шалгаж байгаа. Материалаа өгсөн иргэдийн хувьд өөрсдийн зүгээс асуудалгүй иргэдийн нэр дараагийн тусгай шалгалтанд орж ирнэ.
2013-03-20
Sain bnu eps.go.kr sited burtgeltei yuma yagad orj bolohgui bga yum boloo medeelliin systemn gemtsen yum bolovu ali esvel xakerduulad bga yum bolovuu bidnii medeel bugd ustchihsan yum bish u yaraltai hariu ugurei
ХАРИУЛТ: Одоо бүртгэлээ шалгаж болж байна. Нэг зэрэг олон хандалт хийгдсэнээс сайт түр саатах тохиолдол байдаг.
2013-03-20
eps.go.kr saiit bvrtgeltei baisiin urd ni orj bolj baisiin uchigduruus bolohgvi baihiin ene yuniih be tsaanaasaa ingeed bgaan bolobuu lavlaj ugnvv.............. : )
ХАРИУЛТ: Одоо бүртгэлээ шалгаж болж байна. Нэг зэрэг олон хандалт хийгдсэнээс сайт түр саатах тохиолдол байдаг.
2013-03-20
eps site aaar burtgelee shalgah geheer bolku baia tsaanaasaa ingej bn uu asuuj shalgaj hariu uguuchee
ХАРИУЛТ: Одоо бүртгэлээ шалгаж болж байна. Нэг зэрэг олон хандалт хийгдсэнээс сайт түр саатах тохиолдол байдаг.
2013-03-20
eps sited ug n burtgeltei yumaa tegsen uchigdruus ehleed orj bolohgvi bna manai nziih ch mon adil bolohgvi bna uchir yu we hariu
ХАРИУЛТ: Одоо бүртгэлээ шалгаж болж байна. Нэг зэрэг олон хандалт хийгдсэнээс сайт түр саатах тохиолдол байдаг.
2013-03-20
Sain bn uu manai hvn 2008ond solongos ywsan yumaa ter ved niigmiin daatgaliin dewteriin GAHIT huraalgasan gesen teriin bi haanaas olj awah we hariulj uguurei
ХАРИУЛТ: Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн /хуучнаар шилэн Улаанбаатар банк/ урд байрладаг Нийгмийн даатгалын ерөнхий газраас лавлана уу.
2013-03-19
viznii zowshoorol her udaj bj irdeg ym boloo.odoo 20 honoj bn hariu ogoorei
ХАРИУЛТ: Ойролцоогоор 14-60 хоногийн хугацаанд ирдэг.
2013-03-19
huuchin uildveriin zahiral neg sar dotroo bagtaj avj chadaagui bolon ehleed avahgui gsn tohioldold 1 sar ni hetersen ch avah erhtei yu odoo avii geheer bolohgui b,a gd b,hiin haana yamar asuudal b,gaa bol tusal j ugnuu
ХАРИУЛТ: Захирлаасаа сайн тодруулах хэрэгтэй. Шалтгааныг нь хөдөлмөрийн биржээс тайлбарлаж өгсөн байх ёстой. Магадгүй танд өөр захирал санал тавьсан байж болно. Эсвэл танай үйлдвэрийн гадаад ажилчин авах хэмжээ нь хэтэрсэн байж болно гээд маш олон янзын учир шалтгаан байгаа.
2013-03-17
hi bi suuliin vildwertei 9n sar ajillasan yumaa.Bi tusgai shalgaltand orj bolno biz de hariulj ogooch adminaa
ХАРИУЛТ: Тусгай шалгалтанд орох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтанд нэр чинь ирсэн бол тусгай шалгалтанд бүртгүүлж, орж болно.
2013-03-16
huuchin zahiral ni sar hetersn nohtsuld avah erh b,huu sariin daraanaas shine zahiral songoh erhtei uymuu huujin ene ni 6 sariin daraanaas shine zahiral songoh erhtei b,san yum odoo ondoo bolsn uu
ХАРИУЛТ: Байршсанаас хойш 1 сарын дотор зөвхөн хуучин захирал санал тавих эрхтэй. Үүнээс хойш хугацаанд дахин гэрээгээр ажиллах ажилчин авах эрхтэй ямар ч үйлдвэрийн эзэн санал тавих эрх нээгдэнэ. Энэ нь хуучин захирал санал тавих эрх нь хаагдана гэсэн үг биш юм. Тиймээс хуучин захирлын хувьд хэдийд ч санал тавих эрх нь нээлттэй. 6 сар гэсэн хугацаа байгаагүй.
2013-03-15
Доорх асуудлыг дээд байгууллагтаа уламжилж бидний эрх ашгийн талаас Та бvгд энэ саналыг дэвшvvлж фгффчээ Аж vйлдвэр хvний нффцийн тфлффлфгчффс авсан хариултийг энэ булангаас авмаар байна
ХАРИУЛТ: Асуулт хариултын буланд тавигдсан асуултыг бүгдийг төлөөлөгчид танилцуулж хариултыг өгдөг. Тиймээс энэ булангийн хариулт танд хангалтгүй бол та өөрийн биеэр манай төв дээр ирж суурин төлөөлөгчид асуудлаа танилцуулна уу.
2013-03-15
2013-03-15
Sain bn uu Shine burtgel bolon ,huuchin ajilj baigaad ireed dahij burtguuleh huseltei burtgel hezee yavagdah boloo admin tsag hugatsaag ni yag hezee gedegiig ni todorhoi hariu bichej ogchooch bayarlaa
ХАРИУЛТ: 2013 оны бүртгэл 7.01-.04ний хооронд явагдана. Харин дараагийн тусгай шалгалтын бүртгэл хэзээ явагдах нь одоогоор тодорхойгүй. Учир нь тухайн үед нь харилцан ярилцаж байгаад өдрийг товлодог. Тусгай шалгалт нь улиралд 1 удаа авагдах тул ойролцоогоор 5-6 сард бүртгэнэ.
2013-03-14
sain bnuu ajliin sanal yaagaad ingej bag ireed bna 3sard ihsen gesen bvr 1 2 sariixaasaa bag irj bna esvel ner ireed bgaa hernee net deer tavixgvi bgaa ymuu viznii zovshoorol irsen iregdiin neriig xaraad baixnaa zarim neg xvnii ners ajliin sanal deer eroosoo taivagdaagvi ners baixiin ene yamar ychirtai ym bee
ХАРИУЛТ: Хэдэн хүнд ажлын санал ирэх нь зөвхөн ажил олгогчийн сонголтоос шалтгаалдаг. Квот нээгдсэнээс хойш олон ажлын санал ирсэн. Ажлын санал ирээгүй иргэдэд визний зөвшөөрөл ирэхгүй.
2013-03-14
tusgai shaltaar tentseed neren bairshsan tohioldold huuchi zahiraliin avah hugtsaa ni hedii hugtsaa ve mun uur zahiral songoh erh hedii n4es ehleh ve huuchi zahiralaaraa tatuulah gsn bolovch huuli ni uurchlugdsun eh yum ene minii code 90900006 ninjidvanya jargal uchiriin huuliin uurchlultiin talaar medeelel lavalj tusalj uguuch
ХАРИУЛТ: Биржид байршсанаас хойш 1 сарын дотор зөвхөн хуучин захирал нь санал тавих эрхтэй бөгөөд 1 сараас хойш өөр захирал санал тавих эрх нээгдэнэ. Хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл байхгүй байна.
2013-03-14
sain bn uu bi Taiwan ulsad surdag oyutan bgaa yum aa tegeed amraltaaraa solongos uls ruu yvsag yum aa niit 5 udaa garsan tegeed say 2013 onii 1-17nd yvaad 3sariin 2nd butssan yum minii visa nii hugatsaa hetersen geed 68-(1) gesen tamga darchihsan bh hugatsaa ni 15days bsniig ni anzaarsangui ene zun 6sard dahij yvah gesen yum bolomjtoi bolov uu uul ni 1 sar hurehgui hugatsaand hugatsaa hetersen hariult ugj tuslaach
ХАРИУЛТ: 68-(1) тамга нь Солонгосын хилээр нэвтэрч орох эрхийг 1-2 жилээр хориглоно гэсэн тамга юм. Илүү нарийн тодруулахыг хүсвэл Солонгос элчингийн визний материал авдаг төлөөлөгч байгууллагаас лавлах нь зүйтэй. Утас: 463005
2013-03-13
2013-03-13
solongost gereegeer ajillah hvseltei bga hvmvvsiig heden sard haana bvrtgeh we.bvrdvvleh material ni yu yum bol todorhoi hariulj uguuch please..
ХАРИУЛТ: 2013.07.01-04ний өдрүүдэд аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэнэ.
Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
· Шалгалтын анкет (Анкетыг бүртгэл явуулах газраас олгоно.)
· Иргэний үнэмлэхний эх хувь, хуулбарын хамт Гадаад паспортын эх хувь, хуулбарын хамт
· 3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)
· Шалгалтын хураамж төлсөн баримт
2013-03-13
ajliin sanal ni yagaad tavigdahgui bolchikhvoo, sanal irj bgaa yu?
ХАРИУЛТ: Ажлын санал ирж байгаа.
2013-03-13
Sain bnauu bi gereegeer ajildag gereenii hugatsaa 7sard duusana solongost burtgel yvagdahuu zaaval mongol yvj burtguuleh uu
ХАРИУЛТ: Солонгост бүртгэл явагдахгүй. Тусгай шалгалтын бүртгэл Монголд явагдана. Өөрийн биеэр бүртгүүлэх ёстой. Хөдөлмөрийн гэрээний хугацаагаа дуусгалгүй ирсэн иргэдийн нэр тусгай шалгалтанд ирэхгүй байгаа тул хөдөлмөрийн гэрээгээ дуусгаад визний зөрчилгүй ирэх хэрэгтэй.
2013-03-12
Тусгай шалгалт фгфх эрхтэй иргэдийн хувьд ийм нэг шаардлага байх юмМиний хувьд Солонгосоос Сайн дураараа нутаг буцаагvй визний сунгалт хийлгэсэн юм Тиймээс хэрэв энгийн шалгалтын бv ртгэлээ цуцлаад тусгай шалгалтанд орох эрх нь ийм шалтгаанаас болоод солонгосоос ирэхгvй ч юмуу , ирлээ гэхэд шалгалтанд тэнцээд байрших тохиолдолд Солонгос талаас татгалзах зэрэг асуудал тохиолдол гарвал бидэнд их хохиролтой байна. Ерфнхийдфф Солонгос талаас Маш их шаардлага шалтаг фгч бид нар хохирдог ш дээ vнэнийг хэлэхэд Эргэж гарах хуучин vйлдвэртээ vргэлжлvvлэн ажиллах болон эргэж гарж буй улсуудыг дэмжих бодлого явуулж байгаа л гэдэг яс vнэндээ хэцvv ш дээ Жишээ нь Солонгост олон жил болсон улсуудаас визний хугацаа 7,14 хоногоор сунгасан шалтгаанаар фчнффн улсууд тусгай шалгалт болон нэр байршихад Маш их хvндрvvлж байгаа ш дээ Миний хувьд ч энэ шалтгаанаар явж чадаагvй л байна Уулан явахаар хугацаа болсон Тийм л визний сунгалт сvvлд асуудал vvсгэх байсан бол анхнаасаа яах гэж энэ улсуудад зфвшффрфл олгосон юм болоо Их шудрага бус байна Энэ асуудлыг дээш нь шудраг улсууддаа уламжилж фгфхийг хvсэе
ХАРИУЛТ: Тусгай шалгалтанд орж дахин гэрээгээр ажиллах иргэдэд Хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн хугацаандаа орж ирсэн байх гэсэн шаардлага тавьсан. Тиймээс хувийн шалтгаанаар визний сунгалт хийлгэсэн хугацааг Солонгосын хууль зүйн яамнаас хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн хугацаанд оруулан тооцоогүйгээс эхний тусгай шалгалтанд визний сунгалт хийлгэсэн иргэдийн нэр ирээгүй. Ийм асуудалтай иргэдийн санал хүсэлтийг Монгол талаас уламжласнаар асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн.
2013-03-11
Энэ энгийн шалгалтын бvртгэлээ цуцлаад тусгай шалгалтанд бvртгvvлнэ гэхээр яаж бvртгvvлэх вэ? Одоо солонгост байршсан бvртгэлээ цуцлахад алихар хугацаа шаардах вэ Хэрэв одоо цуцалсан тохиолдолд ирэх удаагийн тусгай шалгалтанд орох нэр нь ирэх болов уу Хэрэв ирэхгvй бол яах вэ? Дараагийн тусгайгийн бvртгэл хэзээ явагдах вэ?Эндээс шалгалтандаа тэнцвэл тэнцсэнээс хойш алихар хугацааны дараа солонгосын биржид байрших вэ? Та бџгдээс хариулт хџсэе
ХАРИУЛТ: Хэрэв таны нэр тусгай шалгалтанд ирээгүй бол та энгийн бүртгэлээ цуцлах нь дэмий асуудал болно. Биржид байршсан бүртгэлээ цуцалж шинээр байршуулах явдал урьд нь огт хийгдэж байгаагүй тул хэдий хэр хугацаа шаардагдахыг хэлж мэдэхгүй байна. Дараагийн тусгай шалгалтын бүртгэл ойролцоогоор 5-6 сард болно. Тусгай шалгалтын хариу гарч, эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэний дараа Солонгост ажил хайгчийн бүртгэлээ хийлгэдэг тул Солонгосын биржид нэр байршихад ойролцоогоор 20-60 хоног шаардагдах байх.
2013-03-11
2013 оны шинэ бүртгэл хэзээнээс эхлэх вэ хаана очиж бүртгүүлэх вэ хариу өгөөч
ХАРИУЛТ: Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах EPS-TOPIK буюу солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2013.07.01-04-ний өдрүүдэд орон даяар хийгдэнэ. Аймаг, дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэст очиж бүртгүүлнэ. Шалгалтын бүртгэл нь орон даяар хийгдэх боловч шалгалтыг зөвхөн Улаанбаатар хотод авна.
2013-03-10
2013 onii gereegeer ajillah zar hezee niitlegdeh we hana ochij bvrtgvvleh we ene talaar todorhoi medeelel ogooch
ХАРИУЛТ: Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах EPS-TOPIK буюу солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2013.07.01-04-ний өдрүүдэд орон даяар хийгдэнэ. Энэ өдрүүдэд аймаг, дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэст очиж бүртгүүлнэ. Шалгалтын бүртгэл нь орон даяар хийгдэх боловч шалгалтыг зөвхөн Улаанбаатар хотод авна.
2013-03-10
sain bain uu bi 2011 ond burtguulsen yumaa tegeed dahin 1 jileer sungan geed baisan sungaltaa hiij bairshuulsan boluu hariulj ogch tuslaach
ХАРИУЛТ: Хөдөлмөрийн төв биржээс лавлана уу. Утас: 7013-9022. Эсвэл www.eps.go.kr сайт дээр бүртгэл үүсгэж өөрийн мэдээллээ шалгах боломжтой. Заавар нь Мэдээлэл цэсний Зарлал хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоон дахь өөрийн мэдээллийг харах заавар гарчигтайгаар байгаа.
2013-03-07
Сайн байна уу миний хувьд солонгост ажиллаж байсан бфгффд сvvлийн vйлдвэртэй 1жил гаран ажилласан бфгффд би сая энгийн бvртгэлээр солонгосын биржид байршсан юм тэгсэн vйлдвэрээс тата гэсэн солонгосоос даргад 1 vйлдвэртээ 5 жилээс дээш ажилласан тохиолдолд хуучин vйлдвэртээ ажиллах боломжтой гэх юмЭнэ Ямар учиртай юм ийм заалт бас байгаа юм уу Миний хувьд согийн биржид энгийнээр байршсан тохиолдолд тусгай шалгалтанд орох нэр ирсэн ийм тохиолдолд тусгайгаагаар байршиж хуучин vйлдвэртээ ажиллаж болох уу зарим нь давхар болохгvй болно гээд толгой эргэж байна vнэн хариулт хvсэе
ХАРИУЛТ: Давхар байрших боломжгүй. Тусгай шалгалтанд орж Солонгосын биржид байрших тохиолдолд та энгийн шалгалтын бүртгэлээ хүчингүй болгох хүсэлт гаргах хэрэгтэй болно. Сүүлийн үйлдвэртээ 1-ээс дээш жил ажилласан байх ёстой гэсэн заалт байгаа.
2013-03-07
yunii omno tanai hamt olond ajliin ondor amjilt husey manai nohor bid 2 hoyulaa gereenii ajiltan baij huuhdee urij awch irj boldog ymuu er ni huuhdee hajuudaa awch ajillaj amidarch boldog boluu
ХАРИУЛТ: Гэрээний E-9 визний хувьд хүн урих эрх байхгүй.
2013-03-06
sain bnu?ungursun 12 onii shalgaltand orood eruul menddee C virustei gej garsan yumaa.tegeed emluulj bgaad onii dara davtan shinjilgeedn orj bolno gesen nadad yu yu heregtei ve?bi odo yah yostoi ve?
ХАРИУЛТ: Хөдөлмөрийн төв биржээс лавлана уу. Утас: 7013-9022
2013-03-06
solongos garch bgaa humuusiin ihenh ni erchuud garch bna Ger buleer garah gesen neg nohtsol nemj bolohgui yu deeshegee iim huseltiig heleed hariu ogooch
ХАРИУЛТ: Энэ асуудал Монгол Солонгос талуудын хооронд их яригддаг боловч нааштай хариу гараагүй.
2013-03-06
Ene hurgugch hulduugchnii humuusees yg heden hun tentsej hed n ywsaniig heleed uguuch chuham l mash yaraltai ywah humuus ntr geed l bsan bur tag bolchihiin ajliin sanal ireh n unen ch ymuu hudlaa ch ymuu ochood asuuhaar sanal irwel utasruu chini yrina gehees uur ym helehgui ym tusgai shalgalt l gene ur chadwariin shalgalt l gene suuldee bur oilgohoo ch bolilookkkkkk zaawal hariu uguurei.
ХАРИУЛТ: Хөргөгч хөлдөөгчний салбарт 69 хүн тэнцсэн. Ажлын санал холилдсон байдалтай ирдэг тул хөргөгч хөлдөөгчний салбарт хэдэн хүнд ажлын санал ирснийг хэлэх боломжгүй.
2013-03-06
Одоо ирж байгаа ажлын саналаас энгийн бvртгэлтэй иргэдээс ажлын санал ирж байгаа бол фдфрт хэдэн хvнээс хэдэн хувь нь ирж байгаа вэ нарийн тоо баримт бий юу Хараад байх наа тусгай шалгалтын улсууд болон ур чадварын улсуудаас л ирээд байх шиг байх юм Одоо тусгай болон ур чадварын бvртгэлтэй иргэд гарж дууссан уу дуусаагvй бол хэдэн хувьтай яваа бэ?
ХАРИУЛТ: Энгийн шалгалтанд тэнцсэн иргэдэд ажлын санал ирж байгаа. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо нь олон үе шаттай бөгөөд зөвхөн ажлын санал авсан иргэдийн тоог өдөр өдрөөр тоолон гаргадаггүй. Ажлын санал авч байгаа иргэдийн нэрс болон тоо нь ХТБиржийн сайт болох www.hudulmur.mn дээр нээлттэй тавигддаг тул тэндээс харах боломжтой.
2013-03-06
виз мэдүүлхэд өөрөө очиж янз бүрийн анкет бөгөлдөг юм болвуу эсвэл биржээс шууд мэдүүлчихдэг юм болуу виз мэдүүлхэд 50$ төлдөг хэвээрээ юу
ХАРИУЛТ: Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу буюу гэрээгээр Солонгост хөдөлмөр эрхлэх гэж байгаа иргэд өөрсдөө виз мэдүүлэхгүй. Гадаадад ажиллах хүч илгээх байгууллага буюу ХТБирж төлөөлөн гүйцэтгэнэ.
2013-03-04
2013-03-03
сайнуу бас л би :D гэрээг зөвшөөрсөний дараа виза мэдүүлэх юмуу тэгээд дараа эрүүл мэндийн үзлэг сургалт гээд. эсвэл эм үзлэг сургалт гээд хамгийн сүүлд виза мэдүүлдэг юмуу . тэр биржийн хүн юм хэлэхгүй за ингээл болоо гээд гарын үсэг зуруулаадл үлдсэн бас явхад хувү хүнээс ям,ар ямар зардал хэдий хэр юм ордог талаар мэдээлэл өгч тусалнуу
ХАРИУЛТ: Ажлын санал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсны дараа Солонгосын Хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл хүсдэг. Танд визний зөвшөөрөл ирсэн үед ХТБиржээс тань руу мэдэгдэх юмуу вэб сайт дээр визний зөвшөөрөл ирсэн иргэдийн нэрс гэсэн мэдээлэл тавигдана. Танд визний зөвшөөрөл ирсний дараа та явахын өмнөх сургалтанд сууна. Бас эрүүл мэндийн давтан шинжилгээнд орно. Дээр нь даатгал, онгоцны зардал гэж гарна. Яг хэдий хэр зардал гарахыг ХТБиржийн 70139022 дугаараас лавлана уу.
2013-03-03
sain bnu? ene ajliin sanal irj bga humuusiin dund ur chadwariin shalgalt ugsun humuus bga yumu ? ern ur chadwariin shalgaltnd deeguur onoo awsan humuus juulchluulj bga yu? hariulj uguuch bayrlla.
ХАРИУЛТ: Байгаа. Ур чадварын шалгалт өгсөн иргэдийг ажил олгогчдод санал болгож, танилцуулж байгаа.
2013-03-01
Сайн байна уу? Та бvгдэд энэ фдрийн мэндийг хvргэе Солонгост урьд нь гэрээгээр 6 жил болсон иргэд эргэж гарахад маш хэцvv солонгосын биржид байршсан ч их уддаг цаанаасаа 1, 2 жилийн дараагаас гарахаар зохицуулалт хийгддэг гэх юм Миний хувьд энгийн бvртгэл л дээ Энэ vнэн юм болов уу
ХАРИУЛТ: Тийм зохицуулалт байхгүй.
2013-03-01
солонгосэ ажиллаж байгаад ирсэн хүмүүс НДШ-ийн мөнгөө хэрхэн авах вэ? яаж хөөцөлдөх вэ?
ХАРИУЛТ: Нийгмийн даатгалын хувьд Солонгост төлсөн, Монголд төлсөн гэж 2 янз байгаа. Монголд төлсөн даатгалын хувьд Нийгмийн даатгалын ерөнхий газар дээр очиж нийгмийн даатгалын дэвтэр дээрээ нийгмийн даатгал төлсөн гэсэн бичилт хийлгэж авна. Харин Солонгост төлсөн нийгмийн даатгалын хувьд нэхэмжлэн авах боломжтой. Лавлах утас: 9668-8679
2013-02-28
2013-02-28
2013-02-27
2013-02-27
гэрээн дээрээ байрны мөнг төлнө гэсэн байна бас өглөө оройн хоолоо өөрөө даах юм байна байрны хөлс нь хэд байдаг юм болоо ?
ХАРИУЛТ: Тухайн үйлдвэр нь ажилчдын байртай бол байрны мөнгө гэж ойролцоогоор 50-150 000 вон цалин дээрээс суутгаж авдаг. Ихэнх үйлдвэрүүд өдрийн 1 хоолтой байдаг. Оройн хоолоо байрандаа өөрсдөө хийж иддэг бол хоолны зардалд ойролцоогоор 80-150 000 вон зарцуулдаг.
2013-02-27
2012 оны энгийн шалгалтад тэнцээд Хөдөлмөрийн биржид байршсан байгаа тусгай шалгалтанд орох нэр ирсэн боловч давхар байршуулахгүй гэдэг үнэн үү тусгай шалгалтанд орж болох уу хуучин үйлдвэрийн захирал маань татаж авъя гэсэн юм хариулж өгч туслаач
ХАРИУЛТ: Давхар байрших боломжгүй. Тусгай шалгалтанд орж байрших бол энгийн шалгалтанд орж байршсан бүртгэлээ цуцлах хүсэлт гаргах хэрэгтэй болно.
2013-02-27
ажилын санал авах квот нь хэзээнээс нээгдсэн бэ????
ХАРИУЛТ: 2013 оны 2 сарын 18-наас нээгдсэн.
2013-02-27
үйлдвэрийн төрөл refrigerated warehousing гардаж хийх ажил нь loading and lifting laborers гэхээр ямар үйлдвэрт яаг юу хийнэ гэсэн үг юм болоо хариулж тусалну ,,,, гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсанаас ойролцоогоор хэр хугацааны дараа хилээр гарах вэ ? эрүүл мэндийн үзлэг, давтан сургалт, виз мэдүүлэх гээд сар гаран болох болуу ?
ХАРИУЛТ: Хөргөлтийн агуулахад өргөх ачих ажил хийнэ. Эрүүл мэндийн үзлэг, давтан сургалт, виз мэдүүлэх гээд 40-70 хоногийн дотор явна.
2013-02-26
ene er n ajilin sanal irj bga yum yyy? ????????? ter tusgai shalgalt ogson humuusd l ireed bgan bishvvv
ХАРИУЛТ: Энгийн шалгалт өгсөн иргэдэд ажлын санал ирж байгаа. Ажлын санал авч байгаа 1985-1994 онд төрсөн иргэд бол энгийн шалгалт өгсөн иргэд байгаа.
2013-02-26
engiin shalgaltand burtguuleed solongos birjid baurshaagui huleegdej baigaa irged odoo avah tusgai shalgaltand oroh ner n sogoos irsen bol tusgai shalgaltaar burtguled solongosin birjid davhar bairshij boloh uu Solongosin birjid davhar bairshih bolomjgui tsag hugatsaa aldahin nemet geh yum hudulmurin birjees unen bodit hariult abmaar baina
ХАРИУЛТ: Тусгай шалгалтанд орох эрхтэй иргэд тусгай шалгалт өгч биржид байршснаар хуучин ажил олгогч нь ажлын санал тавих боломжтой болно. Тиймээс хуучин үйлдвэртээ ажиллах сонирхолтой байгаа бол тусгай шалгалтанд орж биржид байршиж байж хуучин ажил олгогчоосоо ажлын санал авах боломжтой. Таны хувьд тусгай шалгалтанд орох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтанд нэр чинь байгаа бол тусгай шалгалтанд орж биржид байрших боломжтой. Харин давхар байрших боломжгүй. Тиймээс энгийн шалгалтанд ороод байршаагүй байгаа мэдээллээ байршуулахаас татгалзах хэрэгтэй болно. Харин энгийн шалгалт өгч байршсанаар хуучин ажил олгогч тань танд ажлын санал тавих боломжгүй.
2013-02-25
2013-02-25
Та бџгдэд ажлын амжилт хvсэе Одоо болтол олон иргэд Солонгийн биржид байршаагvй байна Энэ асуудал манай талаас мэдээллээ буруу илгээсэн тэр мэдээлэл нь солонгосын талаас зфрсфн программын алдаанаас болж зэрэг Энэ асуудлыг дариухан шийдвэрлэж фгффчээ Энэ улсуудын асуудлыг шийдвэрлэнэ гэж их удлаа ш дээ энэ хугацаанд сонгогдохоор ч хугацаа боллоо ш дээ Дариухан энэ асуудлыг шийдвэрлэж нэрсийг нь байршуулж фгффчээ
ХАРИУЛТ: Энэ асуудлыг Хөдөлмөрийн төв биржид уламжилъя.
2013-02-25
bi omnon so ajilj bgad irsen yuma irehdee soogii tvr vnemleh ogdog shdee ter vnemlehiin huraalgagvi awad irtsen yuma tgd saynii 5 sard dahij bvrtgvvled say ajiliin sanal irsen yuma odoo ywahad tvr vnemleh huraalgagvi ulmaas ymar neg asuudal garahuu eneiig sain todruulj ogoch
ХАРИУЛТ: Асуудал үүсэхгүй.
2013-02-23
ene udur bolgon ireed baigaa ajiliin sanal ged udur bur 100garui hunii ner ireed baigaa ene ali shalgaltiih ni humuusiin ner ireed bgaa be engiin uuu tusgai ni uu esuul holildson baidiinmuu
ХАРИУЛТ: Ажлын санал нь холилдсон байдалтай ирдэг.
2013-02-23
Одоо болтол энгийн шалгалтандаа тэнцээд солонгосын бирж дээр байршаагџй хџлээгдэж буй улсууд энгийн бџртгэлээсээ татгалзаад тусгай шалгалт фгч солонгосын биржид байршиж болдог юм болов уу
ХАРИУЛТ: Тусгай шалгалтанд орох эрхтэй иргэдийн нэрсийг Солонгосын АҮХНХЭГ-аас ирүүлдэг. Тиймээс энэ нэрсийн жагсаалтанд байгаа иргэд л зөвхөн тусгай шалгалтанд орох эрхтэй.
2013-02-21
Сайн байна уу сая ирж буй 300 гаруй ажлын саналаас тусгай шалгалтаар тэнцсэн улсууд л ирээд байх шиг байна энгийн шалгалт фгсфн иргэдээс ажлын санал ирж байгаа юм болов уу эхлээд тусгай болон ур чадварын улсуудаа эхэлж гаргачихаад дараа нь энгийн бvртгэлтэй иргэдээс гаргах юм уу
ХАРИУЛТ: Ажлын санал нь холилдсон байдалтай ирдэг. 2012 онд тусгай шалгалтанд орж байршсан иргэдийн хувьд 2012 оны дахин гэрээгээр явах ажилчдын квот дууссанаас хуучин ажил олгогчид нь ажлын санал тавих боломжгүй байснаас нилээн хүлээлт үүссэн байсан. Тиймээс 2013 оны квот нээгдэнгүүт бөөн бөөнөөрөө ажлын санал ирж байгаа байх.
2013-02-21
gereegeer yawaad 1 jil bolood haralsan harlaad 4jil bolood irsen hvn odoo butsaad gereegeer yawj bolohuu
ХАРИУЛТ: Харласан тохиолдолд Солонгосын хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл олгохоос татгалздаг.
2013-02-20
2013-02-20
ur chadwariin shalgaltand orson humuus hezee yawj ehleh yum be todorhoi hugatsaa bnu? er n ajliin sanal irj bgamuu ?
ХАРИУЛТ: 2013 оны квот нээгдэнгүүт санал ихээр ирэх байх. Цөөн тооны хүмүүст ажлын санал ирсэн.
2013-02-19
Сайн байна уу, Ур чадварын шалгалт өгсөн102 хүн 8 удаагийн шалгалт өгсөн хүмүүсээс тусдаа байрших юм уу эсвэл хамт байрших юм уу???
ХАРИУЛТ: Тусдаа байршихгүй.
2013-02-19
Sain baitsgaana uu omnoh 2,3udaagiin tusgai shalgalt ogch burtguulsen ulsuudaa yavuulj amjaagui baij dahin ulsuud burtgene gedeg yamar uchirtai yum be burtgeel bh yum burtgeeeeeel baih yum yavsan hun ch alg eron engiin burtgeltei ulcuudaas songogdoj bg yumu Ta bugd ene olon asuudlaar solongosin suurin toloologchtei yarij heleltsdeg yumu
ХАРИУЛТ: 2012 онд авах гадаадын ажилчдаа оны эхний хагаст төвлөрүүлэн авснаар 9 сарын үед 2012 оны гадаад ажилчин авах квот ихэнх нь гүйцсэн байсан. Иймээс 2012 онд 2011 оны шалгалтанд тэнцсэн хүмүүсээс дийлэнх нь Солонгост ажилд орсон бөгөөд 2012 оны шалгалтанд тэнцсэн хүмүүс одоогоор ажилд ороогүй байна. Гэхдээ 2013 онд авах квот 3 сард нээгдэх учраас 2012 оны шалгалтанд тэнцсэн хүмүүст ажлын санал их ирэх байх. 2013 онд бүртгүүлэх хүмүүсээр 2014 оны хүний нөөцийг бүрдүүлнэ. Харин тусгай шалгалтын хувьд дахин гэрээгээр явах ажилчид авах квот тусдаа байдаг ба улс тус бүрээр квот гаргадаггүй. 2,3 дахь тусгай шалгалтанд тэнцсэн иргэдийн мэдээлэл нь оны сүүлээр байршсан ба тэр үед дахин гэрээгээр явах ажилчин авах квот дууссан байсан. Ерөнхийдөө гэрээний ажлын санал 3-9 сард ихээр ирдэг бөгөөд 10-2 сарын хооронд ажлын санал бага ирдэг. Энэ хугацаанд шалгалтанд тэнцсэн иргэдийн мэдээллийг биржид байршуулах ажил хийгддэг.
2013-02-18
sain bnuu nadad mash tom huselt bna. mongoloos 1 oi ch hureegui nyalh vree orhiod solongos ulsiig zorij saihan amidral moroodoj yawsan 1000.1000 zaluus bna. bi ch mon adil tednii ard uldsen 2 oi hurch bgaa huuhedtei eh hun geriin ezegtei. getel tend ochood neg ih udalgui ajlaasaa garch olsobn yumgui amidraldaa nemer bolson yumgui harlasan haraar bj zugaa tsengel hooj yawaa humuusiig odoo yah we. ardn amidral yawj bna, ger bul salalt herees heterch bna. Tiimees ta buhenees husehed iim humuusiig ar gereesn medeelel awch butsaah arga hemjeeg awch ogno uu gej husch bna. medeelel ogoh bolomj buren bna. minii huwid iim baidlaar bgaa mash olon huniig medne. uhamsartai neg ni ajillaad amidraad ar geree tejeegeed awgai huuhdee bodood yawj bhad zarimn tiim bish bnatiimees ene humuusiig butsaaj tath arga hemjeeg medeelliign awch zohion baiguulj ogch tusalna uu. iim huseltiig mongoliin myanga myangan eejuud huuhduud husch bgaa
ХАРИУЛТ: Хууль бусаар байгаа иргэдийн асуудлыг Солонгосын цагаачлалын алба хариуцдаг бөгөөд Солонгос Монголын засгийн газар хоорондын хамтын ажиллагаагаар хууль бус иргэдийн асуудлыг шийдвэрлэх гэж байнгын хичээж ажилладаг. Таны хүсэлтийг эдгээр байгууллагуудад уламжилья.
2013-02-18
gereegeer yavj chadaagvi xvmvvsiin mongiig bytsaaj olgon gesen en vnenvv ygaasaa emegte xvmvvs yavj chadadgvien vnen ym chin bvrtgel en ter gesen mongiig bytsaaj olgoxn zov gej bodoj bna neg bol emegte xvmvvsiig bvrtgexee zogsoomoor ym
ХАРИУЛТ: Ажлын санал ирэх нь Солонгосын ажил олгогчийн сонголт ба ажил хайгчийн харилцан зөвшилцлөөр үүсдэг харилцаа бөгөөд Солонгос хэлний шалгалтын бүртгэлийн хураамжтай хамааралгүй юм. Тиймээс Солонгос хэлний шалгалтанд тэнцлээ гээд заавал Солонгост ажилд орног гэсэн үг биш гэдгийг шалгалтын зар дээр анхааруулан тэмдэглэж байгаа. Мөн Солонгост ажилд орсон иргэдийн тоог харьцуулахад эрэгтэйчүүд 90% , харин эмэгтэйчүүд 10-аад хувийг эзэлдэг. Тиймээс энэ байдлыг харгалзан үзэж эмэгтэйчүүд Солонгос хэлний шалгалтанд бүртгүүлэх эсэхээ өөрсдөө шийдэх хэрэгтэй.
2013-02-15
sain bnu 2013oni bvrtgeld emegte xvn xamruulahgvi baij boldgvi ymuu texdee terengvie solongost emegte ajliin bair baixgvishdee 2011 2012oni emegtechvvd odoog boltol yvaxgvi baigaag medseer baij daxij bvrtgexee bolimoor ymaa emegte xvmvvser biznes xixee odoo bolix tsag bolsiin bishvv bid tsaash meddeg gazartan medegdej shalgulax bolnoo
ХАРИУЛТ: Ажилд орж байгаа эмэгтэй хүний тоо бага байгаа боловч Хөдөлмөр Эрхлэлтийн Зөвшөөрлийн Тогтолцоо (EPS) нь эрэгтэй эмэгтэй хүйсээр ялгаварладаггүй учраас шалгалтын бүртгэлд эмэгтэйчүүдийг хамруулахгүй гэсэн хаалт тавьж болохгүй юм. Солонгост ажилд орсон иргэдийн 10-аад хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс энэ байдлыг харгалзан үзэж Солонгос хэлний шалгалтанд бүртгүүлэх эсэхээ эмэгтэйчүүд бодож үзэх хэрэгтэй гэж зөвлөж байна.
2013-02-15
tusgai engiin gej yu gej bgan. irgenii vnemlehgvi bol gadaa pasportoor bvrtgvvlj boloh uu
ХАРИУЛТ: Тусгай шалгалт нь Солонгост гэрээгээр ажиллаж байгаад ирсэн иргэдэд хамаатай. Харин анх явах гэж буй иргэд энгийн шалгалтанд бүртгүүлэх хэрэгтэй. Гадаад пасспортоор бүртгүүлж болно.
2013-02-12
2013-02-08
2013-02-08
sain baina uu emegtei humuusiig yavuulaj chadahgui bol burtgeld hamruulahgui baival zugeer yum shigee burtgeliin mongo eruul mendiin mongo gej baahan mongo avdag baij jaahan hariutsalgatai handah heregtei bagaar l bodhod 4000 gariu emegtei hunii ner baigaa 2011 2012 oniih niileed burtgeliin huraamj gej 12600 avsan 50.400.000 eruul mend gej 45000 togrog avdag 180.000.000 niileed 230400000 bolj baina zugeer l shulaj baigaa yum bish uu humuusiin setgel zuigeer toglool hen ch gesen er nohor deeree ochood hamt heden togrog huraagaad ireheel bodoj baigaa shuu dee unheer mongolchuudiin toloo bish solongoschuudiin toloo ajillaad baigaa yum bish uu tegeed hudulmuriin birj deer ochood uildver ni belen baigaa tataad avi gesen geheer tiim bolomjgui gehiin ajillaa hiij chadahgui bolhoor chin yamar saindaa uridaas chin yamar negen arga haigaal yavj baina shuudee jaahan ch gesen setgeltei baildaa ta nar mini
ХАРИУЛТ: Эмэгтэй хүмүүсийг бүртгэхгүй гэхээр яг тан шиг гомдоллох хүн олон гардаг. Бусдыг нь бүртгэчихээд яагаад намайг бүртгэдэггүй юм бэ гэдэг. Тиймээс эмэгтэй хүмүүсийг бүртгэлд хамруулахгүй гэх боломжгүй. Эмэгтэй хүмүүст ажлын санал бага ирдэг нь Солонгос улсад эмэгтэй ажлын байр харьцангуй бага байдагтай холбоотой. Бүртгүүлсэн эмэгтэйчүүдийн 10-15% л ажлын санал авдаг. Солонгосын гадаад ажилчин татах систем нь хамгийн шударга явагддаг. Хөдөлмөрийн биржид байршсан иргэдэд тэгш боломж олгох үүднээс коджуулдаг.
2013-02-08
Door durdsan gishuunii zov shdee 2011 onii bolon 2012 onii ulcuudaa ihenhiig n gargaj amjaagui baij birj bolon busad baiguullagiin hoorondoh tom biznes bolood bga yum bish bg geh bodol turj bn tegeed ch colongosios ajliin sanal irehgui bn shde solongost tsagaan sar bolj bgagas tegej bnuu
ХАРИУЛТ: Солонгосын гадаад ажилчин татах байгууллага нь төрийн байгууллага, Монгол талаас ажилчин илгээх байгууллага нь Хөдөлмөрийн төв бирж. Төрийн байгууллагууд 2 улсын гэрээний дагуу ажилчин илгээж, ажилчин авдаг. Ажлын санал бага ирж байгаа нь хүйтний улиралд Солонгос улсад ажлын байр багасдагтай холбоотой. Солонгос ажил олгогчид ажлын санал тавьж байж гэрээнд бүртгүүлсэн иргэд явах боломжтой болдог тул санал аваагүй иргэдийн хувьд илгээгч байгууллагаас хийж өгч чадах зүйл байхгүй.
2013-02-07
hi 2011 onii humuusees odoo boltol yawaagui bga deer n 2012 onii humuust mash tsoohon ajliin sanal irsen iim olon hun yawaagui bhad 2013 onii humuusiig burtgene gej bna ene yamar uchirtai yum be ajliin sanal denduu baga irj bna ingeed deer deerees n burtgej boldog yumu ta nar buh humuusee bish yuma gehed yadaj 80 huwiig n yawuulj bj daraa daraagiin humuusee burtgeech engiin tusgai geed iim olon hun burtgej awaad yawuulj chadahgui baij humuusiig hohiroohoo bolih heregtei
ХАРИУЛТ: 2013 онд бүртгүүлэх хүмүүсээр нь 2014 оны хүний нөөцийг бүрдүүлнэ. Жил бүр хүйтний улиралд ажлын санал бага ирдэг. Харин дулааны улиралд ажлын санал их ирдэг. Гэрээнд бүртгүүлсэн иргэдэд 100% явуулна гэсэн баталгааг өгдөггүй. Мөн бүртгүүлсэн иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд эмэгтэй ажлын санал бага ирдэг. Тусгай шалгалтанд тэнцэж дахин гэрээгээр явах иргэдийн квот энгийн шалгалтны иргэдээс тусдаа байдаг.
2013-02-07
68-(1)tei hun ireed 5n sar bolj bgaa hun gereend burtguuleed 9n sard shalgaltand tsentswel viz garah boluu 9n sard 68-(1) buyu 1iin hugatsaa ni duusah yumaa...omno ni haralj bsan ch gsn gereend burtguuleed ondor onoo awbal boloh viz garah boluuu ene talaar medeelel ogooch pls
ХАРИУЛТ: Визний зөрчилтэй байсан иргэдэд Солонгосын хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл олгодоггүй. Тиймээс гэрээний ажлын санал авсан ч визний зөвшөөрөл олгогдоогүйгээс явж чадахгүй болох тохиолдол олон гардаг.
2013-02-07
одоо солонгос явах иргэдийг бүртгэж байгаа юу? хэзээ бүртгэж байгаа вэ? асуултанд хариулаач
ХАРИУЛТ: 2013 оны бүртгэл 2013.07.01-04 өдрүүдэд явагдана.
2013-02-06
Сар бvрийн эхэнд солонгосийн хд биржид ажил хайгчаар байршсан улсуудын нэрийг сайтад тавина гэсэн хэзээ мэдээлэл тавих вэ энгийн шалгалтаар тэнцэж байршсан улсуудыг тэндээс кодоор нь татах боломжгvй биздээ
ХАРИУЛТ: Сар бvрийн эхэнд Солонгосын биржид ажил хайгчаар байршсан иргэдийн нэрсийг шинэчилж тавина гэсэн мэдээ манай сайт дээр биш Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn сайт дээр байсан. Тиймээс тэндээс шалгана уу. Энгийн шалгалтанд тэнцэж байршсан иргэдийг кодоор болон нэрээр татуулах боломжгүй.
2013-02-05
bi koread urid ni gereegeer ajillaj bgaad irsen ymaa teed tvrvv jiliin 8dahi elseltend orood tentseed ner bairshtsan baihgvi yu...tsaan manai vildveriin zahiral nudenpu deer ochood minii ner kodoor shvvlgeheer minii ner bairshaagvi bn ghiin ...endhiin hudulmuriin birj deer bairshtsan gsn murtluu tsaan yad baihgvi geed bgeen bol..zzuwluguu ugch tuslaach
ХАРИУЛТ: Энгийн шалгалтанд орж тэнцсэн иргэдийн нэрсийг кодоор шүүлгэж татуулах боломжгүй. Харин нэрээ байршсан эсэхийг www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгээд шалгах боломжтой. Бүргэл үүсгэх зааврыг сайтны Мэдээлэл цэсний Зарлал хэсэгт Солонгосын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоон дахь өөрийн мэдээллийг харах заавар нэртэйгээр оруулсан байгаа.
2013-02-05
2013-02-04
2013-02-01
minii ajillaj bsn vildver haalgaa barisan ch hamt ajillah hvselt nadaa huviin zvgees irsen neg so kompani zahiral ochigdor nvdenbv orood namaig tataj avah gesen bolovch nvdenbvgees tatgalzsan hariu ogson bna,ingej tataj avah ne huuli bus vildel,tusgai shalgalt ogj tentseed neg sariin dotor ooriin ajillaj bsn vildveriin zahiral ne l ter hvniig avah erhtei gej bhiin gene door duridsan asuultand bol hamaagvi hen neg ne tataj avj bolno gej hariulsan baih yum . mgl dahi salbar ajilaa medehgvi bna uu esvel ter solongosd bgaa nvdenbvvgiin ajiltan ajilaa meddeggvi hvn taarchihaj uu ? tegeed odoo yamar arga bgaa be hamt ajillah getel yamarch argagvi gej helsen bkh yum ? ta bvhen onovchtoi zov hariulj ogno vv?
ХАРИУЛТ: Таны нэр Хөдөлмөрийн биржид байршаад 1 сарын хугацаа болсон юм уу? 1 сар болоогүй бол өөр ажил олгогч танд ажлын санал тавих боломжгүй. Тэрнээс гадна дахин гэрээгээр ажиллах ажилтан авах үйлдвэрт тавигдах шалгуур гэж байгаа. Тэр шалгуурыг хангаагүй үйлдвэрийн эзэн дахин гэрээгээр ажиллах ажилтан авах боломжгүй. Хариулт хангалтгүй бол манай төв дээр ирж асуудлаа танилцуулна уу.
2013-02-01
2013-02-01
сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе би 2012 онд энгийнээр шалгалт өгөөд тэнцсэн одоо нэр ХБ дээр байршсан байгаа сая 1 сард эмлэгийн виз хүссэн боловч татгалзсан хариу авсан иймд гэрээгээр нэр ирээд явахад нөлөөлөх үү? 3 сарын хугацаанд хүчинтэй байдаг юм уу хэлж өгч туслаач
ХАРИУЛТ: Нөлөөлөх магадлалтай. Визэнд ороод татгалзсан хариу авсан иргэдэд Солонгосын Хууль зүйн яамнаас гэрээний визний зөвшөөрөл олгохгүй байх тохиолдол олон гардаг.
2013-01-31
Sain baina uu ta bugded ajliin amjilt husie Minii huvid solongost 6 jil ajilaad 2011 ond ireed jil garan bolj bn irsenees hoish 2 udaa tusgai shalgalt ogood vizee 7 honogoor sungasan gesen shaltganar br chadagui tegeed8.26nd engiin shalgalt ogood tentseed 10.01nd solonosruu ilgeesen bolovch minii garah hugatsaag 2012 onor temdeglesen tul 6 sar duusagui shaltganar odoo boltol bairshaagui bn Ene asuudal ali taliin burugaas uudej bna shudrag bus bn bi bish olon irgen ene asudlas bolj brshagui bg ene asudlig dariuhan shiidej ogooche Solongos talas hariutslagh shardlag ondor tavidag manai talaas tavij bga zuil bg yum bolovuu Solongos talaas ih shudrag bus bn hariult husie
ХАРИУЛТ: Та манай төвийн 310949 утсаар холбогдоно уу. Эсвэл өөрийн овог нэр болон холбоо барих утасны дугаараа илгээнэ үү.
2013-01-30
Sain bnuu ta bugded ene odriin mend hurgie engiin shalgaltand tentseed solongos talaas bairshaagui asuudliig shiidverlesen uu solongos talaas hariu irsenuu
ХАРИУЛТ: Солонгосын хөдөлмөрийн биржид байршуулах ажлыг Хөдөлмөрийн төв бирж хариуцдаг тул ХТБ-ийн 7013-9022 утаснаас лавлана уу.
2013-01-30
2013 оны шалгалтыг өгөөд тэнцчихвэл ажлын санал нь хамгийн аажуудаа хэдийд ирэх бол. учир нь би 2014 оны 6 сард л сургуулиа төгсөөд л явах боломжтой байгаамаа. эмэгтэй болохоор хариу нь намайг сургуулиа төгсөхийг дөхүүлээд аажуухан ирэх болуу гэж бодоод байгаан. хариулж туслаач
ХАРИУЛТ: 2013 онд бүртгэлээр 2014 оны хүний нөөцийг бүрдүүлнэ. Тиймээс 2013 онд бүртгүүлж, солонгос хэлний шалгалтанд тэнцэж, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэд нь Солонгост ажил хайгчаар бүртгүүлэх бүртгэлээ хийлгэснээр Солонгосын биржид байршиж 2014 оны 1 сараас эхлэн ажлын санал авах эрхтэй болно. Ажлын санал хэзээ ирэх нь хүн бүрт харилцан адилгүй байдаг тул тааж хэлэх боломжгүй.
2013-01-30
hi bi nohorteigee 2013 ond burtguuleh sanaatai bgaamaa enhner nohor 2 garah magadlal ondor gesen unenuu
ХАРИУЛТ: Гэрээгээр гэр бүлийн ажлын санал гэж ирдэггүй. Тиймээс эхнэр нөхөр хамтдаа явах магадлал бага.
2013-01-29
orshooliin sariin tuhai medeelel ogooch hezee boloh be 68-(1)tei hun orshooliin saraar garch boldog gsn unen uu?
ХАРИУЛТ: Өршөөлийн сарын тухай мэдээлэл одоогоор байхгүй байна. Өршөөлийн сар гэдэг нь Солонгост хууль бусаар оршин сууж байгаа иргэнийг сайн дураараа нутаг буцахыг уриалсан урамшуулсан арга хэмжээ бөгөөд өршөөлийн сараар сайн дураараа нутаг буцвал Солонгосын хилээр нэвтэрч орох эрхийг нь хориглохгүй байхаар урамшуулдаг. Харин хууль бусаар оршин сууж байгаад сайн дураараа нутаг буцсан иргэдэд 68-(1) гэсэн тамга дардаг бөгөөд энэ нь Солонгосын хилээр нэвтэрч орох эрхийг 1-2 жилийн хугацаатайгаар хориглосон байдаг. Солонгосын хилээр нэвтэрч ороход өршөөлийн сар нь огт хамаагүй бөгөөд 68-(1) тамга даруулсан иргэд Солонгосын хилээр нэвтэрч орохыг хориглосон хугацаа дууссаны дараа Солонгосын хилээр нэвтэрч орох боломжтой.
2013-01-29
2013 оны солонгост гэрээгээр ажилчид гаргах бүртгэл хэзээ эхлэх вэ ?
ХАРИУЛТ: 2013 оны бүртгэлийн тов одоогоор гараагүй байна. Ойролцоогоор 6-7 сард бүртгэл хийгдэх байх.
2013-01-28
Hi, ur chadvariin shalgalt ugsun khumuusiin ner khezee irekh boloo, ur chadvariin shalgalt ugsun khun 7bolon 8 dakhi udaagiin shalgalt ugsun khumuusees davuu erkhtei gej unen bolov uu, kameraar khiisen bichlegee uzuulj ezen ni songokh yumuu, ur chadvariin shalgaltiin undur onoo avsan khumuusees ni ekhelj songogdokh yumuu?
ХАРИУЛТ: Ур чадварын шалгалт өгөх нь ямар давуу талтай талаар ур чадварын шалгалтын зар дээр тодорхой бичсэн байгаа. Тэндээс уншина уу. Ажлын саналууд эхнээсээ ирж байгаа.
2013-01-27
2013 ond burtgel ywagdah uu hediigeer ywagdah boloo todorhoi medej awmaar bn
ХАРИУЛТ: 2013 оны бүртгэлийн тов одоогоор гараагүй байна. Ойролцоогоор 6-7 сард бүртгэл хийгдэх байх.
2013-01-26
neree bairshsan esehiig yaad medeh vee ungursun ond shalgaltand oroo korea ruu neriin yavuulsan gsen korea giin hudulmuriin birjid bairshsaniig yaaj medeh bolomjtoi vee
ХАРИУЛТ: www.eps.go.kr сайт дээр бүртгэл үүсгэж, хувийн мэдээллээ шалгаснаар Солонгосын биржид байршсан эсэхээ мэдэж болно. Эсвэл Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn сайтанд тавигдсан 2011, 2012 онд байрших бүртгэл хийлгэсэн иргэдийн анхааралд гэсэн мэдээллээс нэрээ шүүж болно.
2013-01-24
www.eps.go.kr ene saitad burtguuleh geheer bolohgui yum yaaj burtguule vee
ХАРИУЛТ: Бүртгэл үүсгэхдээ зөвхөн Internet explorer хөтчийг ашиглаарай.
2013-01-24
www.hudulmur.mn deer baina lee
2013-01-23
ajillah ners irj bgaa gesen baih ym ter nerseee haanas harj shalgah be eps ruu orhor baihgui tiim tiim humuusiin ner irlee gesen hayg ch ymuu medeeleliig haanas harah bolomjtoi be yrunhiiduu eps-site aaa l harj baihad medegdeh uuu??? BAYRLALAA
ХАРИУЛТ: Ажлын саналын мэдээл нь Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn сайтын БНСУ-Д АЖИЛЛАХ цэсэнд Ажлын санал гэсэн гарчигтай тавигддаг. Eps сайт дээр хувийн мэдээллээ шалгаж мэдэх боломжтой. Танд ажлын санал ирэхийн өмнө Ажиллах хүч авах зөвшөөрөл гэсэн мөрөнд Гарсан гээд он сар өдрийн тэмдэглэгээ хийгддэг.
2013-01-22
hi eps.go.kr sited bsan minii utasnii dugaar geriin hayg ntr n ustsan bna ene yamar uchirtai yum bol issue certificate of career n how hooson boltson bna
ХАРИУЛТ: Сайтдаа засвар өөрчлөлт хийж байгаатай холбоотой байх. Issue certificate of career гэсэн нь ажилласан байдлын тодорхойлолт бөгөөд Солонгост гэрээгээр ажиллаж байгаагүй хүний хувьд хоосон байдаг. Гэрээгээр ажиллаж байсан хүний хувьд хүснэгтэн дотор ажиллаж байсан газрын нэр, утасны дугаар, ажилласан хугацаа зэргийг бичсэн байдаг ба Солонгост ажилласан байдлын тодорхойлолтоо хэвлэж авах боломжтой.
2013-01-21
Е-9 визээр 6жил гэрээгээр ажиллаж байгаад ирсэн хүн дахиад гэрээгээр явах гэсэн юм. Яаж явах вэ?
ХАРИУЛТ: Дахин гэрээгээр явахын тулд Тусгай шалгалт өгөх хэрэгтэй. Тусгай шалгалтыг компьютерт суурилсан хэлбэрээр улиралд 1 удаа авдаг. Дөрөв дэхь удаагийн тусгай шалгалтын бүртгэл 2-3 сард хийгдэнэ. Тусгай шалгалтын бүртгэлийн зар сайт дээр тавигдангуут ХТБирж дээр очиж бүртгүүлэх хэрэгтэй. Тусгай шалгалтанд тэнцсэний дараа эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн тохиолдолд Солонгост ажил хайгчаар бүртгүүлэх бүртгэлээ хийлгэж, Солонгосын биржид нэр байршсаны дараа эзэндээ хэлж ажлын саналаа авч, дахин гэрээгээр явах боломжтой.
2013-01-21
koread haraar 4jil ajillaj bgaad sayhan irsn ymaa hil deer 68-1 darsan...butsaad korearuu masteraar surahar ybmaar bn ene 9 sard visad orbol garah boluu,,,,
ХАРИУЛТ: 68-(1) нь Солонгос улсын хилээр нэвтрэх эрхийг 1-2 жилээр хориглоно гэсэн утгатай тамга юм. Солонгост хууль бусаар оршин суусан хугацаа, сайн дураар нутаг буцсан, өршөөлийн сараар нутаг буцсан зэргээс хамааран 1-2 жилийн хугацаатай байдаг. Тиймээс Солонгосын хилээр нэвтрэхийг хориглосон 1-2 жилийн хугацаа дуусаагүй бол Солонгосын хилээр нэвтрүүлэхгүй.
2013-01-20
сайн байна уу 2013 оны ажлийн санал ирж байгаа юу?
ХАРИУЛТ: Ажлын санал ирж байгаа. Ерөнхийдөө ажлын санал хүйтний улиралд бага ирдэг. Харин цагаан сар өнгөрөөгөөд ихэсдэг.
2013-01-19
Gadaad irgenii vnemlehee Mgld ireed geegdvvlsen bolhoor oor ymar arga hemjee baigaa be? Admind bayrlalaa ajiliin amjilt hvsei
ХАРИУЛТ: БНСУ-ын ЭСЯ-нд хүсэлт гаргаж, Солонгосын хилээр гарсан өдрөө тэмдэглүүлэх хэрэгтэй. Гэхдээ таны хувьд Солонгосын хилээр гарсан өдрөө тэмдэглүүлсэн ч гэсэн тусгай шалгалтанд орох боломжгүй юм байна. Солонгост 3-аас дээш жил гэрээгээр ажилласан, 2010,01,01-нээс хойш Монголд ирсэн, Хөдөлмөрийн гэрээгээ дуусгаад визний зөрчилгүй нутаг буцаж ирсэн, 39 хүртэлх насны иргэд л тусгай шалгалтанд орох эрхтэй. Тиймээс таны ажилласан жил 2 жил 8 сар бол та тусгай шалгалтанд орох эрхгүй. Харин 2013 оны гэрээний бүртгэлд бүртгүүлж болно.
2013-01-17
Tegwel anh gereegeer garax gej bgaa yu m ldaa tegehdee tusgaj shalgalt ugsun gesen tegsench boloogui yu
ХАРИУЛТ: Анх гэрээгээр явж байгаа иргэд тусгай шалгалтанд орж болдоггүй. Зөвхөн гэрээгээр ажиллаж байгаад ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд л тусгай шалгалтанд орох эрхтэй.
2013-01-16
Sain bnuu Bi gereegeer ajilj baigaad 2jil8sar bolood hugatsaanaasaa omni irehdee Hiliin shalgan deer Gadaad irgenii vnemlehee huraalgaagvi irsen huraalgaj ireegvi uchraas dahin bvrtgvvlj Solongos ybhad hvndreltei gesen medeelel unshsan yumaa ene talaar zobolgoo ogj tusalnuu bayrlalaa
ХАРИУЛТ: Та БНСУ-ын элчин сайдын яаманд очиж гадаад иргэний үнэмлэхээ хураалгах хэрэгтэй.
2013-01-16
2013-01-16
Sain bna uu ? Neg zuil asuuh gesen yum aa bi sod gereegeer ajildag yum aa manai nz odoo mongold ajiliin sanalaa huleegeed bj bgaa yum l da tegeed bi zahirlaasaa asuusan chine Manaid ajillaj bolno gesen Manai nz yaawal ene uildwert irj Bloh Bol
ХАРИУЛТ: Дахин гэрээгээр явж байгаа буюу Тусгай шалгалт өгч Солонгосын биржид байршсан иргэний хувьд ажил олгогчид овог нэрээр нь ажилтнаа хайж сонгох боломжтой. Харин анх гэрээгээр явж байгаа иргэдийн хувьд ажил олгогч овог нэрээр нь ажилтан сонгох боломжгүй. Учир анх гэрээгээр явж байгаа иргэдийг Солонгосын биржид байршуулахдаа коджуулдаг.
2013-01-15
gereeni burtgel hezee ve urid n solongost bj baigad viz duusax ter odoroo orj irsen bol vizend orxod asuudal uuseh bolvuu bas 100-(2) gej ymar utgtai yuni tamga ym bol tsenher ongotoi
ХАРИУЛТ: 2013 оны гэрээний бүртгэлийн тов гараагүй байна. Бид сайн мэдэхгүй байна. Та БНСУ-ын ЭСЯ-ны материал хүлээн авдаг байгууллагаас лавлаарай. Утас: 463005-7
2013-01-15
sain baina uu? bi 2doh tusgai shalgalt ogj tentseed 11n sard hodolmoriintuv birj deer ochij burtgele hiij bairshulsan. odoo boltol solongos hudulmur birj deer bairshaagui bha yum. huneer asuulgsan chin ovog nerne soloigdson bn geed bha yum ene yamar uchirtai yum be. manai huuchin ajilj bsan uildveriin zahiral butsaad tataj avh geed utadaad ner chin bairshaagui bn geed bha yumaa. hurdan neriig maane bairshuulj uguuch. holboo barih utas bnu? 77121285 udur bolgon zalgah yum erduu utasaa avhgui yum. todorhoi hariult. ene asuudaliig uur hend handah be. oron nutagd bdag bolhoor ochij amjihgui bn henees yaj asuuh be.
ХАРИУЛТ: eps.go.kr сайт дээр бүртгэл үүсгэж, нэрээ байршсан эсэхийг шалгаж үзээрэй. Байршаагүй бол ХТБ-д хандаж өргөдөл гаргах хэрэгтэй. Хөдөлмөрийн төв биржийн Гадаадад ажиллах хүч илгээх албаны утас 70139022.
2013-01-14
sain bnuu? 2013 onii solongos gereegeer ajillah zar hezee niitlegdeh ym bol todorhoi hariu heleed ogoch yu yu bvrdvvleh shaardlagatai we ene talaar todorhoi hariug yaraltai helj tusaach
ХАРИУЛТ: 2013 оны бүртгэлийн тов одоогоор гараагүй байна. Иргэний үнэмлэх, гадаад паспорт эх хувь, хуулбарын хамт, 3,5х4,5 цээж зураг 2%, төлбөр төлсөн баримт зэргийг бүрдүүлж, бүртгэл хийж байгаа газарт очиж анкет бөглөнө.
2013-01-14
omno solongsot haraar bj bgaad ooriin husleer irsen hun gereend burtguuleed ywsan bsan...tegej ywaj boloh uu? 2013 onii gereenii burtgel ni hezee ywagdah yum bol?
ХАРИУЛТ: Гэрээний ажлын санал ирсний дараа Солонгосын хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл олгохгүй байх тохиолдол олон гардаг. Энэ нь тухайн иргэн Солонгос улсад визний зөрчилтэй байсан юмуу визэнд материал бүрдүүлээд татгалзсан хариу авсан зэргээс болсон байдаг. Тиймээс энэ эрсдлийг тооцож үзэх хэрэгтэй. 2013 оны бүртгэлийн тов одоогоор гараагүй байна. Тов тодорхой болоход сайт дээр зар тавигдана.
2013-01-13
Сайн байн уу? 2013оны Солонгосын гэрээний ажилчин бүртгэл хэзээнээс эхлэх вэ? Ямар ямар бичиг баримт шаардлагтай байдын бэ?
ХАРИУЛТ: 2013 оны бүртгэлийн тов одоогоор гараагүй байна. Бүртгэлийн тов гарангуут мэдээлэл нь сайт дээр тавигдана. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, гадаад пасспортын эх хувь хуулбарын хамт, 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг 2%, төлбөр төлсөн баримт зэргийн бүрдүүлж, бүртгэл явагдах газраас анкет авч бөглөнө.
2013-01-12
sn bnuu? bi solongost 4jil 10sar ajilj bgaad bgd say irsen ymaa irehdee 3 sar amraad butsaad yawah erhtei irsen.Tegsen odoo 1.15nd 3 sariin hugatsaa duusaj bgaa ym l daa tegtel odoog boltol duudahgui bhiin hezee duudah ym bol eruul mendiin shinjilgeend hezee orhiin bol?
ХАРИУЛТ: Та нэг үйлдвэртээ тогтвортой ажилласан хүн үү? ХТБиржийн 70139022 руу утасдаж лавлах хэрэгтэй. Эсвэл манай төвийн 310949 дугаар руу утасдаж өөрийн овог нэрээ хэлээрэй. Бид асууж лавлаж өгч болно.
2013-01-11
sain bain uu bi 2011 ond burtguulsen yumaa tegsen chin 2012 onii 6 sariin 14 nd minii ner bairshsan gesen baih yum ene yamar uchirtai yum be dahin 1 jiliin sungalt hiisen gesen uguu sain asuugaad todorhoi hariulj tuslaach
ХАРИУЛТ: Сунгалт хийгдсэн өдрөөр тэмдэглэгдсэн байна.
2013-01-11
Sain bnu? Bi www.eps.go.kr ene sited burtgel uusgeed medeellee shalgah getel ner ba nuuts ugee martchihlaa odoo yaah we ?
ХАРИУЛТ: FIND ID/PW гэсэн товчийг дарж ороод хувийн мэдээллээ бөглөж оруулаад нууц үг, хэрэглэгчийн нэрээ мэдэж авч болно.
2013-01-10
sain baina uu ? ta bvhend ajiliin ondor amjilt husey. bi solongosd 2006-2012 ond gereegeer ajillaj bgaad irsen.mongold ireed solongos helnii tusgai shalgalt ( 1-deh shalgalt ) bolon ervvl mendiin vzlegt tentsej hodolmoriin birj deer ner bairshsan ,tsug bvrtgvvlj shalgalt ogson tanidag hvmvvs bvgd solongosruu ner ne ireed butsad yavsan bolovch minii ner odoo boltol irdeggvi. gol shaltgaan ne minii ajillaj bsn vildver haalgaa barisanaas minii ner irehgvi bga yum bol uu? gej bi bodoj bgaa gehdee namaig irj ajillach gesen hoer ch gazar bgaa... ter vildveriin zahiralaar neree tatuulj boloh bol uu hariulj tusalna uu? haanaas yaaj yamar material bvrdvvleh be? tusalna uu/
ХАРИУЛТ: Тусгай шалгалтанд тэнцэж Солонгосын хөдөлмөрийн биржид нэр нь байршсан иргэд нь байршснаас хойш 1 сарын хугацаанд зөвхөн хуучин захирал нь сонгож санал тавих боломжтойгоор байршиж байгаа. Харин 1 сарын хугацаа өнгөрвөл өөр захирал сонгох боломж нь нээгдэнэ. Тиймээс танд ажлын санал тавих үйлдвэрийн захирал Хөдөлмөр эрхлэлтийн албанд очиж Дахин гэрээгээр ажиллах ажилтан авах хүсэлтээ гаргах хэрэгтэй. /Үйлдвэрийн захиралдаа солонгосоор 사장님게서 고용센터에 가셔서 재고용신청해야 합니다 гэж хэлэхэд болно./ Та тэр захиралдаа овог нэрээ англиар нь хэлж өгөх хэрэгтэй.
2013-01-10
sain bnuu 2013ono 1sarin 1nees ajliin sanal avj eheln gesen yagaad odoo boltol ajliin sanal irehgvi bgaa ym bee sar bvriin ehend bairshsan iregdiin nersiig shinchelj tavin gesen yaagaad tavixgvi bgaan bol
ХАРИУЛТ: Солонгосын биржид нэр нь байршсан иргэдийн ажлын санал авах эрх нь нээгдсэн. Харин ажлын санал ирэхгүй байгаа нь Солонгос улсад хүйтний улиралд ажлын байр ховорддогтой холбоотой.
2013-01-09
sejun gdg surgaltiin towd surmaar bnaa...12 sariin 20nd duussan yum bna...odoo ahiad hezee ehleh bol yaj burtguuleh be?
ХАРИУЛТ: Сэжун сургалтын төвийн сургалт 2 сарын 18-наас эхэлнэ. Сургалт эхлэхийн өмнө бүртгэл явагдах зар нь сайтанд тавигдана. Бүртгэл явагдангуут та бүртгүүлж болно.
2013-01-09
2013-01-08
ajliin sanal yagaad oird irehgvi bna
ХАРИУЛТ: Солонгос улсад хүйтний улиралд ажлын байр ховорддогтой холбоотойгоор ажлын санал бага ирж байгаа байх.
2013-01-08
2008-2011 onii hoorond so-d ajillaj bsan humuus niigmiin daatgaliin munguu mgld ireed awch boldog biluu ?ene talaar medeelel ogooch
ХАРИУЛТ: Нийгмийн даатгалаа Монголын нийгмийн даатгалд төлсөн бол Нийгмийн даатгалын ерөнхий газарт очиж, нийгмийн даатгалын дэвтэр дээрээ бичилт хийлгэж авна. Харин Солонгосын нийгмийн даатгалд төлсөн бол нэхэмжлэн авах боломжтой.
2013-01-06
sain bn uu bi 2006-2012 onii hoorond solongost gereegeer ajillaj bsan yumaa. anh 2006 ond ochood solongosiin niigmiin daatgaliin kompanid hagas jil (6sar) shahuu niigmiin daatgaliin mungu tulj bsan yumaa ter mungiig solongosiin niigmiin daatgaliin komanias butsaan olgodog uu humuus nutag butsahdaa avdiin geed bsan bi avch chadaagui yumaa ene talaar hariult ogooch.
ХАРИУЛТ: Солонгосын нийгмийн даатгалд төлсөн даатгалын мөнгийг нэхэмжлэн авах боломжтой. Та БНСУ-д ажиллаж байгаад ирсэн иргэдийн Солонгос улсад төлсөн нийгмийн даатгал болон тэтгэврийн даатгалыг нэхэмжлэн авч өгөх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа "Төгс эргэх холбоо" ТББ-д хандана уу. Утас: 9668-8679
2013-01-05
hi sain baina uu eps site deer bsan minii medeeleliin 2 dahi moron deer bsan on sar bas send ene ter bsan chin bhgvi boltson bna uuruur helbel 2 dahi mor n hooson boltson bna ene yamar uchirtai yum bol
ХАРИУЛТ: eps сайт шинэчлэлт өөрчлөлт хийж байгаагаас болж байгаа байх. 2 дахь мөр хоосон байсан ч 3 дахь мөрөнд тэмдэглэгээ байгаа бол нэр чинь байршсан гэсэн үг.
2013-01-04
sain bnu 2012onii xvmvvsd ajliin sanal xezeenes irex ve ern ajliin sanal irj bgaa yu
ХАРИУЛТ: Тухайн иргэний нэр Солонгосын биржид байршсан өдрөөс эхлэн ажлын санал авах эрх нь нээгддэг. 2012 оны иргэдээс цөөн тооны иргэдэд ажлын санал ирсэн гэсэн мэдээлэл ХТБиржээс өгсөн.
2013-01-04
нэгэнт бирж дээр байршисан болхоор тэр цалингийн хэмжээ нтр тавиагүйгээс болж ахиж шалгалт өгөх шаардалгаггүйм бндоо, тэр нөгөө сайтаар ороод үзхээр Аpproval ямар team (-) ийм тэмдгэлгээ байналээ
ХАРИУЛТ: Тиймээ, нэр чинь Солонгосын биржид байршсан болохоор дахин шалгалт өгөх шаардлагагүй.
2013-01-02
Bvh yumaa bvrdvvltsen hvmvvsiin ners hezee bairshij duusah ve?mon ner ni bairshnaa gedeg chini tsaad talaasaa songolt ireh bolomj bvrdej bnaa gesen vg vv? Mon solongost urid ni haraar bsan hvmvvs dahin materal bvrdvvleed ywah bolomjtoi bolj bgaa gesen ene vnen vv?
ХАРИУЛТ: Солонгост ажил хайгчаар бүртгүүлэх бүртгэлээ хийлгэсэн иргэдийн нэр Солонгосын биржид байршаад эхэлчихсэн. Нэр байршуулах ажил нь үргэлжлэн явагдаж байгаа. Тиймээс өөрийн нэрээ байршсан эсэхийг мэдэхийн тулд www.eps.go.kr сайт дээр бүртгэл үүсгэж, мэдээллээ шалгах хэрэгтэй. Солонгосын биржид нэр нь байршсан иргэдэд ажлын санал авах эрх нь нээлттэй болдог. Солонгост хараар байсан иргэдийн хувьд визэнд материалаа бүрдүүлж өгч болох ч визний зөвшөөрөл өгөх эсэхийг консул мэднэ. Одоогоор явах боломжтой боллоо гэсэн албан ёсны мэдээлэл бидэнд ирээгүй.
2013-01-02
sain bna uu bi 9 sariin dunduur bvrtgvvleed 10 sariin 20 s ervvl mendiin vzlegt orj 11sariin dunduur HTB deer neree bvrtgvvlsen yum.odoo ner bairshsan eseh ni todorhoi bus bna nate orood harahaar tiim hvmvvsiin ners bhgvi HTB rvv zalgahaar nate ee sain shalgaj bai geh yum bi bvh nater orood harahad bhgvi bna.ajil ih udaan ywagdaad bna uu da gej bodoj bna.ene talaar todorhoi medee medeelel hvrgeh niitleh talaar arga hemjee awch ogooch.
ХАРИУЛТ: Солонгосын биржид нэрээ байршсан эсэхийг шалгахын тулд www.eps.go.kr сайт дээр бүртгэл үүсгэж өөрийн мэдээллээ шалгаж болно. Бүртгэл үүсгэх зааврыг МЭДЭЭЛЭЛ цэсний ЗАРЛАЛ хэсэг дэхь Солонгосын хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоон дахь өөрийн мэдээллийг харах заавар гэсэн гарчигаас үзнэ үү. Солонгост ажил хайгчаар бүртгэх болон Солонгосын хөдөлмөрийн биржид нэр байршуулах ажил нь олон мянган хүний мэдээллийг бүртгэж, илгээж, шивж оруулдаг тул нилээн удаан хугацаанд үргэлжилдэг.
2013-01-02
sain baina uu ta buhend irj bgaa shine onii mend hurgii bi 2011 ond burtguulsen yumaa tegsen tsagaachlaliin devshil deer ehnii murund 2011onii 9sar4 2dahi murund 2011onii 10sariin 30 gesen bn 3dahi murund approval gesen bn ene yu gesen ug ve minii neriig dahin 1 jileer sungahgui yumuu hariulj tuslaach
ХАРИУЛТ: Солонгосын биржид байрших 1 жилийн хугацаа дууссан тохиолдолд дахин 1 жилээр сунгалт хийгдэх ёстой. Таны сунгалт хийгдээгүй бол та ХТБиржид "Солонгосын биржид нэр байрших хүчинтэй хугацааны сунгалт хийгдсэн эсэхийг шалгаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргах хэрэгтэй.
2012-12-27
сайн байна уу Би 2011-09-04 нд шалгалт өгөөд тэнцсэн. Өөрийгөө солонгосийн биржид нэр байршсан гэж бодоод яваад байсан чинь цагаачлалын дэвшил дээр миний мэдээлэлийг 2012-12-04 нд хүлээн авлаа гээд sent гэсэн байхын биржид байрших буюу 2-р шатандаа зөвшөөрлөө гэсэн байхын одоо л нэр байршиж байгаа гэсэн үг үү
ХАРИУЛТ: Солонгосын биржид байрших 1 жилийн хүчинтэй хугацаа чинь дуусаад дахин 1 жилээр сунгагдсан өдрөөр он сар өдөр нь тэмдэглэгдсэн байна. Аpproval гэдэг нь нэр биржид байршсан гэсэн тэмдлэгээ юм.
2012-12-27
bi 2011 ond burtguulj tentssen shdee tegeheer minii medeelel 1 jiliin daraa solongosiin birj dr bairshij bgaa hereg uu? Yagaad?
ХАРИУЛТ: Солонгосын биржид нэр байрших хүчинтэй хугацаа нь 1 жил байдаг. Үүнийг дахин 1 жилээр сунгадаг. Таны 1 жилийн хугацаа дуусаад сунгалт хийгдсэн өдрөөр тэмдэглэгдсэн байна.
2012-12-27
Сайн байна уу? Би 9 сарын 26нд Хөдөлмөрийн биржид очиж нэр байршуулах бүртгэлээ хийлгэсэн, тэгсэн чинь Солонгосын хөдөлмөрийн биржид миний мэдээлэл 11 сарын 08нд илгээгдсэн байхийн, яагаад ийм удаан очдог юм бэ???????????
ХАРИУЛТ: Солонгосын хөдөлмөрийн биржид нэр байршуулна гэдэг нь Монгол талд Солонгост ажил хайгчаар бүртгэх бүртгэл хийх, Солонгост ажил хайгч иргэний мэдээллийг хүлээж авах, биржид байршуулах гээд олон үе шаттай ажил бөгөөд 3-6 сарын хугацаанд үргэлжилдэг. Олон мянган хүний нэрийг байршуулж байгаа тул нилээн хугацаа шаардах нь ойлгомжтой.
2012-12-27
solongosiin elchin saidiin yaman haana bdag yum be zvgeer ochod ohchdog yumuu
ХАРИУЛТ: Багшийн дээдийн автобусны буудлын баруун талд байдаг Хасбанкнаас чанх урагшаа явбал Соёл эрдэм дээд сургууль байгаа. Соёл эрдэм дээд сургуулийн зүүн талд нь Солонгос элчин байдаг. Гадаад иргэний үнэмлэхээ хураалгая гээд хураалгуулна.
2012-12-27
eps.kr site dre tsagaachlaliin devshil gd harahaar 1-r mur tentssen 2-r mur sent 2012.12.03 , 3-r mur Approval gsn bhiin ene n yu gsn ug ve? helj ugch tuslaach
ХАРИУЛТ: Гэрээгээр явах үе шатууд эхний багананд бичигдсэн байгаа. 3 дахь мөр нь Ажил хайгч иргэний мэдээллийг хөдөлмөрийн биржид бүртгэж авах гэсэн үе шат байна. Тиймээс Approval гэдэг нь биржид байршуулсан гэсэн тэмдэглэгээ байна.
2012-12-27
eps.kr saitiin tsagaachlaliin dewshliig harah 2 dahi mur ni yu we? ajil haigchiin medeelliig ilgeeh gedeg deer sent gesen bna
ХАРИУЛТ: ХТБиржээс Солонгосын хөдөлмөрийн бирж рүү таны мэдээллийг илгээсэн гэсэн үг. Солонгосын хөдөлмөрийн бирж ажил хайгч иргэний мэдээллийг хүлээн авснаар биржид байршуулдаг.
2012-12-27
approval gedeg n yu gej bga yum bol 3 dahi iim ug bna
ХАРИУЛТ: Ямар үе шатан дээр бичигдсэнээс шалтгаална. Ерөнхийдөө зөвшөөрөл олгох гэсэн утгатай.
2012-12-27
цагаачлалын дэвшлээр эхний 3 мөрөнд мэдээлэлтэй болсон байна энэ юу гэсэн үг вэ удахгүй явна гэсэн үг үү
ХАРИУЛТ: Үгүй. Цагаачлалын үйл явц гэсэн хүснэгтний эхний багана нь гэрээгээр явах үе шатыг харуулдаг. Харин таны хувьд гэрээгээр явах үе шатын аль үе шатанд явж байна вэ гэдэг мэдээлэл нь 2 дахь багананд тэмдэглэгээ хийгдснээр харагдана.
2012-12-27
сайн байнуу би 6 сарын 19 нд хөргөгч хөлдөөгчний салбарт ажилхаар компютарт суурилсан хэлний төвшин тогтоох шалгалт өгсөн юм тэгээд шалгалтандаа тэнцээд солонгосын бирж дээр бүртгүүлэх анкет бөглөхдөө цалингийн хэмжээгээ тодорхой бөглөлгүй орхигдуулсан юм тэгсэн тэрнээс болоод солонгосын бирж дээр байршхгүй байгаа юм болвуу байршисан эсэхээ мэдэж чаддагүй . биржээс лавлаж асуухаар цалин бөглөөгүй хүнийг харлах гэж байна гэж үздэг гээд байх юм энэ тал дээр тодорхой хариулт өгч тусалнуу бас солонгосын бирж дээр баярсан эсэхийг мэдэж өгч туслахгүй юу хэрэв байршаагүй бол ахиж шалгалт өгөх эсвэл дараагын ажил амьдарлаа бодмоор байдаг та бүхэн хариулж тусалнуу
ХАРИУЛТ: Солонгосын хөдөлмөрийн биржид байршсан эсэхээ eps.go.kr сайтанд бүртгэл үүсгэж, шалгаж болно. Бүртгэл үүсгэх зааврыг Мэдээлэл цэсний Зарлал хэсгийн Солонгосын хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоон дахь өөрийн мэдээллийг харах заавар гэсэн мэдээллээс үзнэ үү. Цалингийн хэмжээ бөглөөгүйгээс байршихгүй байна гэж байхгүй. Солонгост ажил хайгчийн бүртгэлээ дутуу алдаатай бөглөх нь ажлын санал авах магадлалыг бууруулах талтай байдаг.
2012-12-26
2012-12-26
2012-12-26
hi bi ene eps.go.kr sited burtguulj uuriinhuu medeeleliig harsan yuma tegsen chin ehnii bolon 3 dahi moron deer yum bna busad mor n hooson bna ene yamar uchirtai yum bol bas birjid bairshuulah term of validity gej bna uuniig tailbarlaj ugnu uu bayarllaa
ХАРИУЛТ: Биржид байршуулах гэсэн тэмдэглэгээ хийгдсэн бол таны нэр Солонгосын биржид байршсан гэсэн үг. Term of validity гэсэн нь Солонгост ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийн нэрсийг биржид байршуулах хугацаанд байршуулсан гэсэн үг. Бусад мөрөн дэхь мэдээлэл нь ажил олгогч таныг сонгосноор, танд ажлын санал ирснээр, та хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурснаар, визний зөвшөөрөл гарснаар, явах өдрийн тов гарснаар тэмдэглэгээ хийгдэнэ.
2012-12-24
sain bn uu www.eps.go.kr. saitand zaawriin daguu orood notloh towchiig darhaar zuwhun TOPIK-t tentssen hvmvvs l bvrtgvvleh erhtei gej garch ireed bn
ХАРИУЛТ: Хэдэн онд шалгалт өгсөн бэ? Он тус бүрээр EPS-TOPIK нүдэнд оруулах код өөр байгааг анзаарна уу. Дахин оролдож үзээд болохгүй бол chimeg3d@yahoo.com хаягаар мэдээллээ илгээнэ үү.
2012-12-20
Sain bainuu? Ene medeelel ni aldaatai shiwegdeed ortson hvmvvsiinhee medeelliig hezee zasah ym bol? Yr ni zasaj ner songogdoh magadlal her bgaa bol zaawal hariu ugch tus bolooch.
ХАРИУЛТ: Солонгост ажил хайгчаар бүртгүүлсэн иргэд мэдээллээ үнэн зөв орсон эсэхийг болон Солонгосын хөдөлмөрийн биржид байршсан эсэхээ www.eps.go.kr сайтнаас харах боломжтой. Тиймээс www.eps.go.kr сайтанд бүртгэл үүсгэж мэдээллээ шалгана уу. Солонгосын хөдөлмөрийн биржид нэр нь байршсан хүн бүрт ажлын санал авах эрх нь нээлттэй.
2012-12-19
sain bn uu tand ene udriin mend hvrgie eps.go.kr-d zaawriin daguu orood notloh towchiig darhaar notolj chadahgvi bn aa nadad tuslaach bayrlalaa
ХАРИУЛТ: www.eps.go.kr сайтанд бүртгэл үүсгэхдээ зөвхөн Internet explorer программыг ашиглана уу.
2012-12-19
manai hun gerergeer ajilj baigaad hugtsaandaa butsaj irsen yumaa butsaj yvii gewel zaawal burtguuleh heregtei yu
ХАРИУЛТ: Гэрээт хугацаагаа дуусгаад сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэдээс дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд нь Тусгай шалгалтанд бүртгүүлэх хэрэгтэй. Тусгай шалгалтыг улиралд нэг удаа авдаг бөгөөд 4 дэхь удаагийн шалгалтын бүртгэл ирэх оны 2-3 сард хийгдэнэ.
2012-12-18
Sain bnuu bi 2011 nd burtguuleed buh yumdaa tentssen odoo boltol surag baihgui bna bi huleejil baihuu???
ХАРИУЛТ: Ажлын санал хүлээж байгаа иргэд ХТБ-ийн вэб сайт болох www.hudulmur.mn-ээс Ажлын санал гэсэн мэдээллийг байнга шалгаж байх хэрэгтэй. Мөн танд ажлын санал ирсэн тохиолдолд ХТБ-ээс утасдаж мэдэгддэг. Тиймээс утсаа нээлттэй байлгах хэрэгтэй.
2012-12-18
bi 2012 ond shalgalt ogson ymaa teged neree bairshuulsaan.odoo ner min ajil haigchaar solongos ulsad bairalsan esssehee yaj medeh ve ?? holbogdoh site zaavar bval ogooch ?? ner min heded bairalsanaa harah bolomjtoi yu ?
ХАРИУЛТ: Солонгосын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоон дахь өөрийн мэдээллийг харах зааврыг Мэдээлэл цэсний Зарлал хэсгээс үзнэ үү. Нэрээ хэдэд байрласныг нь харах боломжгүй.
2012-12-18
2013 оний тусгай шалгалтийн тов гарсануу? 11Сарын 19нд бүртгүүлэх гэсэн чинь нэр чинь ирээгүй байна гээд бүртээгүй . солонгос талаас нэр ирэх ёстой юмуу
ХАРИУЛТ: 2013 оны тусгай шалгалтын тов гараагүй. Тусгай шалгалтанд орох эрхтэй хүмүүсийн нэрсийн жагсаалтыг Солонгосын АҮХНХЭГ-аас ирүүлдэг. Энэ жагсаалтанд нэр нь байгаа хүн тусгай шалгалтанд бүртгүүлэх боломжтой. Ерөнхийдөө Солонгост гэрээгээр 3-аас дээш жил ажилласан, 39 хүртгэлх настай, 2010.01.01-нээс хойш Монголд ирсэн, гэрээний хугацаагаа дуусгаад ямар нэгэн зөрчилгүй сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэдийн нэрсийг шүүж, жагсаалт болгон ирүүлдэг.
2012-12-17
2013oni gereeni burtgeliin tow garwal tanaih medegdene bizde
ХАРИУЛТ: 2013 оны бүртгэлийн зар манай сайт дээр тавигдана. Мөн өдөр тутмын сонингоор зарлана.
2012-12-17
SAIN BNA UU BI 9sariin 5 neree bairshuulsan yuma tgd ene ur chadwariin shalgalt ogoogvi enend orson oroogvi ajiliin sanal irne bizde bi omno so ajilj bgad irehdee tvr vnemlehee huraalgagvi irtsen bna le eniig hana yaj huraalgah we sain oilgomjtoi tailbarlad ogoch
ХАРИУЛТ: Солонгост ажил хайгчаар бүртгүүлсэн бүх хүн ажлын санал авах боломжтой. Солонгосын элчин сайдын яаманд очиж түр үнэмлэхээ хураалгах хэрэгтэй.
2012-12-16
Оршин суух хугацаа дууссаний мөнгө гэдгийг сайн ойлгохгүи байна . би тийм мөнгө аваагүй
ХАРИУЛТ: Оршин суух хугацаа дууссаны мөнгө гэдэг нь 13 дахь сарын цалин юм.
2012-12-16
yagaad odoo boltol ner bairshihgvi bga yum be yamar humuus turuulj bairshaad sanal awaad bdag yum be barag 10 sard bairshuulahaar ilgeesen gesen odoo boltol alga bna
ХАРИУЛТ: Иргэдийн нэрсийг эхнээс нь Солонгосын биржид байршуулж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа он дуустал үргэлжилнэ.
2012-12-13
Sainuu, 2012 onii Burtgel n xezee duusax we, uug n ali deer l bairshuulxaar ilgeesen gej bsan, odoo boltol xeweerei l bx ym.
ХАРИУЛТ: 2012 онд бүртгүүлсэн иргэдийн нэрсийг эхнээс нь Солонгосын биржид байршуулж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа он дуустал үргэлжилнэ.
2012-12-12
2012-12-12
2012-12-12
ta nar bolon hudulmuriin birjiin ajilchid yagaad hudlaa medeelel ugsun yum be? 2012 onii hvmvvsiig 1sariin 1 nees ehleed ajliin sanal awna gesen. getel yaagaad 201 onii hvmvvs ni odoo boltol duusaagvi bhad 2012 onii hvmvvsees ajliin sanal irj bgaa yum be? yer ni ali deer 2012 oniih ireed ehelchihsen bsan bna sh dee. eswel ariin haalga ene tereer bas bvrtgej bairshuulaad bgaa yumuu? bi ene tuhai uuruus chin ene asuult hariultiin bulan deer zunduu l asuuj bsan. hsalgaad vzeldee. tanai baiguullaguudad gomdoltoi bgaa uchraas hariya yamand ni medegdeh bolno. mun bvrtgvvlsen irgeded ch medegdeh bolno. bvrtgel nereer baahan yadarsan mongol ulsuudaas mungu awaad garahgvi ni munguuruu hohirood vldeh vv? haraal idsen yumnuud hariutslaga gej bdag l yum bol zaawal hvleelgene dee.
ХАРИУЛТ: Гадаадад ажиллах хүч илгээх ажлыг ХТБирж хариуцдаг бөгөөд ХТБиржээс өгсөн мэдээллийг та бүхэнд хүргэсэн.
2012-12-12
8 sardshalgalt uguud tentsen humuus solongosiiin birj deeree bairshsan yumuu hezee boltol bairshih ve
ХАРИУЛТ: 8 сард шалгалт өгсөн иргэдийн нэрсийг эхнээс нь Солонгосын биржид байршуулж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа он дуустал үргэлжилнэ.
2012-12-12
2012 ond burtguulsen humuusees heden humuust n ajilin sanal irj ywsan gdgig medej bolhyy ? er n ajilin sanal irj bga yumuu
ХАРИУЛТ: Цөөн тооны хүмүүст ажлын санал ирсэн. Одоогоор явсан хүн байхгүй.
2012-12-10
2013oni gereenii burtgel hediigeer yawagdah we er ni ireh ond ahij burtgeh bolow uu
ХАРИУЛТ: 2013 онд бүртгэл явагдана. Одоогоор бүртгэх тов нь гараагүй байна.
2012-12-10
2012-12-10
hudulmuriin birj sar buriin ehend bairshuulsan humuusee shinechilj tawij bna gesen yu bolson yum bol
ХАРИУЛТ: ХТБ-с 7 хоногийн өмнө шинэчилж тавьсан гэсэн мэдээлэл өглөө.
2012-12-10
bi x.t.birjid 14 honogiin omno gadaad passport ,holbogdoh tolbor huraamj ,bichig barimtiin hamt tushaasan,x,t,birjees 18nd ywna 14 nd irj malgai hantaazaa awarai gesima.harin tiiz zahialaagui bga,hezee zahialhii ni medehgui bna,7712 12 85 utas ruu suuliin 7 honogiin tursh zalgad awahgui bna odoo ch yalgagui utas ni duudad awahgui bna.malgai hantaazaa awhasa omno tize awhimu eswel daraa ni awhimu todrulad ogooch,oron nutgaas bolhoor ih hundreltei yumaa ,medeelleer ih homs bna,bolomjtoi bol mini nereer shuged ogorei,batbayar batmunkh 1987-12-07 male
ХАРИУЛТ: 12 сарын 12-ноос өмнө Хөдөлмөрийн төв биржээс тань руу холбогдох тул утсаа нээлттэй байлгаарай.
2012-12-10
LKHAGVASUREN ENKH- OTGON 1981/08/29 Female TURMANDAKH SOLONGO 1984/04/16 Female deeerh 2 hun ur chadwariin shalgaltand 224, 219 onoo awsan bhad yaagad undur onoo awsan humuuses turuund ajliin sana irdiin yamar shudarga bish yum be ene site-r duuren ajliin sanal irhiig honog toolon huleej bga olon myangan humuus bhad shudarga bgaachee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! iim yum bol yah gj ur chadwriin shalgalt awj humuusiin setgel zuigeer toglosiim be iim bj bolohgui bizde nad shig uund buhimdaj bga mash olon hun bga gj bodoj bn. tedgeer humuus chn uuriinhu chadlaar undur onoo awsan humuus shde shalgaltaa muu ugchuud ariin haalgaar yawna gedeg utgagagui sanagdaj bn............shudarga bailda
ХАРИУЛТ: БНСУ-ын гадаад ажиллах хүч авах тогтолцоо нь хамгийн шударга явагддаг. Ур чадварын шалгалтанд орсон иргэдийг Солонгос ажил олгогчдод танилцуулж байгаа. Хэнд ажлын санал тавихаа зөвхөн Солонгос ажил олгогч өөрөө шийддэг. Тиймээс хамгийн өндөр оноотойг нь л сонго, бага оноотойг нь түрүүлж сонгож болохгүй гэсэн шаардлага тавих боломжгүй.
2012-12-10
oird ner yagaaad irexee baichwaaaaa sanal irexgvi bn uuu ta bvxen zarlaxgvi bn uuu ali ni we
ХАРИУЛТ: Ажлын санал бага ирж байгаа нь хүйтний улиралд Солонгос улсад ажлын байр багасдагтай холбоотой байх.
2012-12-07
2012-12-07
bi doorhi hunii adil asuult tawih gesen yumaa ur chadwariin shalgaltnd mun undr onoo awsan birjid bairshchihaad huleegeel bga ene humuusee nen turuun zuuchilna gesen zuuchluulj bga eshee medeh bolmj bga yu . bayrlla
ХАРИУЛТ: Ажлын санал авснаар л зуучлуулж байна гэдгээ мэдэх боломжтой. Өөрөөр мэдэх боломж байхгүй. БНСУ-ын АҮХНХЭГ-аас ур чадварын шалгалтыг авсан нь чадвартай иргэдэд илүү боломж олгож, ажил олгогчдод хамгийн түрүүнд танилцуулах зорилготой юм.
2012-12-07
Сайн байна уу, Ур чадварын шалгалтанд 240-өөс дээш оноо авсан хүмүүсээ түрүүлж ажилд зуучилна гээд байсан шүү дээ. Гэтэл 240-өөс доош оноо авсан хүмүүсийн нэр ирээд байх юмаа. Уг нь шалгалтандаа өндөр авах гэж их л бэлдсэн юм??????? ? ⃝ "Ур чадварын шалгалтанд өндөр үнэлгээ авсан* иргэн нь эхний ээлжинд 3 удаа ажилд зуучлуулах ба харин ур чадварын шалгалт өгсөн иргэн нь удаах ээлжинд 3 удаа ажилд зуучлуулах эрхтэй болж байгаагаараа давуу талтай юм. (Доогуур үнэлгээ авсан** иргэн нь нэн түрүүнд ажилд зуучлуулах боломжгүй.) Өндөр үнэлгээ * : нийт 240 –өөс дээш оноо" Ингэж л байсан биз дээ эсвэл үгүй юм болов уу?
ХАРИУЛТ: Ур чадварын шалгалтанд өндөр үнэлгээ авсан иргэдийг Солонгос ажил олгогчдод хамгийн түрүүнд санал болгож, шалгалтын үеэр хийгдсэн бичлэгийг үзүүлнэ.
2012-12-07
eps.go.kr saitruu orood tsagaachiliin devshiliig harah gedeg deer urilaga garah gedeg deer garsax gesen ug baih yum ene yu gesen ug be biznii zobshoorol irsen gesen uguu
ХАРИУЛТ: Урилга гарсан гэдэг нь визний зөвшөөрөл олгогдсон гэсэн үг.
2012-12-07
46-(1) ene yamar uchirtai tamga yum boloo heden jiliin hugatsaatai her tamga yum boloo hariu
ХАРИУЛТ: Солонгос улсад визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суусан иргэн баригдаж орж ирэхэд энэ тамгыг дардаг. Солонгосын хилээр нэвтрэх эрхийг 5 жилээр хориглодог.
2012-12-07
68-1 gedeg har tamga yamar uchirtainbe,ene talaar medeelel ogooch
ХАРИУЛТ: Солонгос улсад визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суусан иргэн сайн дураар хилээр гарахад энэ тамгыг дардаг. Солонгосын хилээр орох эрхийг 2 жилээр хориглодог.
2012-12-05
ajiliin sanal irsen yumaa biznii zubshuurul huleegeed sar garan boloj bnaa ingej ih uddag yumuu umnunu ajilaj baisan uildbertee geree hiisen yumaa yagaad ingej uddag yum boloo hariu husie
ХАРИУЛТ: Визний зөвшөөрөл нь 14-21 хоногт гардаг. Харин виз зөвшөөрөл олгогдоогүй иргэдийн нэрсийг бөөнд нь ирүүлдэг тул нилээн хугацааны дараа ирдэг. Тиймээс та ХТБиржийн 7712-1285 утаснаас лавлах юм уу өөрийн биеэр очиж лавлана уу.
2012-12-05
2011 ond 174 onoo avsan emegtei hun 2 jil bairshih hugatsaandaa yavah buren bolomjtoi gsn bn ene une uu?
ХАРИУЛТ: Солонгосын хөдөлмөрийн бирж дээр нэр байрших 2 жилийн хүчинтэй хугацаанд ажлын санал авах эрх нээлттэй байна. Танд ажлын санал ирэх эсэх нь зөвхөн Солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаална.
2012-12-03
2011 ond burtguulsen humuus dahin 1 jil sungah erhtei gj bsn uursduu ochij sunguulahuu? esvel avtomaar sungagdah yumuu? bas 2011 ond burtgeltei eregtei emegtei hun hed uldsen be?
ХАРИУЛТ: Автоматаар сунгагдана. 2011 онд бүртгүүлсэн хүмүүсийн тоог тусад нь гаргах боломжгүй. Солонгосын хөдөлмөрийн биржид байрших хугацаа нь хүчинтэй хүмүүсийн тоо: эрэгтэй 409, эмэгтэй 1057
2012-12-03
bi 2011 ond shalgalt uguud tentssen yuma. Sayhanaas bairshsan uguigee harj boldog gj sonsood tsagaachlaliin devshliig harah gsn hesegt orood harsn miniih 1 shat n tentssen 2 hooson 3-r shat ni Биржид байршуулах geed ard n Term of Roster Validity (~) gsn bhiin yamar uchirtai yum boloo bi birjid n bairshaagui yumuu? sn oilgohgui bn. Odoo yaah yostoi ve yaraltai hariulj uguj nadad tuslaach
ХАРИУЛТ: Биржид байршуулах гэсэн нь таны нэр Солонгосын хөдөлмөрийн биржид байршсан гэсэн үг.
2012-12-03
2012-12-01
2012 onii 10 sariin 10nii ur chadvariin shalgaltand orj amjaagui yumaa solongosiin hudulmuriin birj der bairshij yavna gdeg hudlaa yu
ХАРИУЛТ: Ур чадварын шалгалтанд ороогүй ч гэсэн СХТТШ-нд тэнцэж, эрүүл мэндийн үзлэгтээ тэнцсэн, Солонгост ажил хайгчаар бүртгүүлэх бүртгэлээ хийлгэсэн бүх хүмүүс Солонгосын хөдөлмөрийн бирж дээр нэр нь байршина. Бүгд ажлын санал авах эрхтэй.
2012-12-01
eps.co.kr-d zaavriin daguu orood notloh tovchiig darahaar zovhon topik-t tentssen hvmvvs bvrtgvvleh heregtei gej garch ireed bna bi shalgaltandaa 96 onoo avsan umaa yaj ene saitnii gishvvn boloh ve
ХАРИУЛТ: Бүртгэлийн шар хуудсан дээр байгаа гадаад паспортны дугаар болон шалгалтын дугаараа зөв оруулсан эсэхээ дахин нягталж шалгаарай. Дахин оролдож үзээд болохгүй бол chimeg3d@yahoo.com гэсэн хаяг руу мэдээллээ мэйлээр явуулаарай.
2012-12-01
urid ni gereeger ybad 2jil haralsan maygaar bsan yma tgeed uuriinhuu huselteer ireed 3jil bolj bn ahij ene tusgai shalgalt bolon gereend burtguulj boloh boluu bayrlalaaaaa
ХАРИУЛТ: Тусгай шалгалт өгөх боломжгүй. Солонгост визний зөрчилтэй байсан иргэд гэрээгээр бүртгүүлж болох боловч ажлын санал ирлээ гэхэд Солонгосын Хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл олгодоггүй.
2012-11-30
sain baina uu? 2011 ond bvrtgvvlsen hvmvvsees eregtei hvn yag hed vldseniig nadad medej helj ugch tus bolooch. hudulmuriin birjees asuugaad uguuch please. minii medej baigaagaar 10 sariin svvlcheer 30 aad eregtei vldsen geed bsan. getel odoo 12 sar garch bhad minii ner bdaggvi ee. nadad bi barag gancaaraa vldsen met sanagdaad bh yum. bi ene ondoo bagtaj solongos yawah ni baaraagvi gej bodood odoo boltol ajilaa hiihgvi bgaa yumaa. ur chadwariin shalgalt hvrtel uguud deereesee 3t orson yumaa. nadad medej ugch tus bolooroi.
ХАРИУЛТ: 2011 онд бүртгүүлсэн хүмүүсийн тоог тусад нь гаргах боломжгүй. Солонгосын хөдөлмөрийн биржид байрших хугацаа нь хүчинтэй хүмүүсийн тоо: эрэгтэй 409, эмэгтэй 1057 байна.
2012-11-29
Сайн байна уу? Ур чадварын шалгалт өгсөн иргэд 2011 болон 2012 оны 7,8 дах СХТТШ өгсөн иргэдээс тусдаа байрших юм уу?
ХАРИУЛТ: Тусдаа байршихгүй. Ажил олгогчдод ур чадварын шалгалт өгсөн иргэдийг хамгийн түрүүнд санал болгоно.
2012-11-29
sain bnuu? bi gereet hugtsaagaa duusgaad 2012 onii 7 sard irsen yumaa. tusgai shalgaltan burtguuleh geheer tanii ner orj ireegui bna geed bhiin.solongost bgaa gadaad zuuchlah tuwuus asuusan chini tiim yum bhgui shuud ochood burtguulj bolnoo.ner irne irehgui geh yum bhguiee geed bhiin.yamar uchirtai yum bol.helj ogooch
ХАРИУЛТ: Солонгосын АҮХНХЭГ-аас тусгай шалгалтанд орох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг ирүүлдэг бөгөөд 3 дахь тусгай шалгалтын бүртгэлийн үеэр нэр нь ирээгүйгээс болж тусгай шалгалтанд бүртгүүлж чадаагүй 20 иргэний мэдээллийг манай төв бүртгэн авч дахин шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг Солонгосын АҮХНХЭГ-т тавьсан. Эдгээр иргэдийн мэдээллийг шалгаж үзээд өөрсдийн зүгээс ямар нэгэн зөрчил байхгүй бол 4 дэхь удаагийн шалгалтанд орохоор асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн хариу өгсөн.
2012-11-29
sain baina uu minii ner yagaad odoo boltol bairshaagvi yum be ug n barag sariin umnu bairshuulahaar igeesen gej bsan
ХАРИУЛТ: 2012 онд бүртгүүлсэн иргэдийн нэр байршуулах ажил нь энэ оныг дуустал үргэлжилнэ. 2013.01.01 гэхэд бүх хүний нэрийг байршуулж дуусна.
2012-11-27
Миний бие 2004-2008 оны хооронд тус нутагт ажиллаж байгаад нутагтаа ирэхдээ 13 дахь сарын цалингаа авалгүй ирсэн. Саяхан танай байгууллагаар дамжуулан 13 дахь сарын цалингаа авах гэсэн боловч тус ажиллаж байсан компани чинь даатгалын компанид та нарын цалинг төлөөгүй бол олгох боломжгүй, мөн нөхөн хөөцөлдөх хугацаа байхгүй зэрэг тайлбарыг өглөө. Миний бодоход тус хууль зөрчсөн компанийг төлүүлэх арга хэмжээг та бүхэн Солонгос талтай хамтран ажиллаж авч өгөх ёстой гэж бодож байна. Яг ийм нөхцөлд орж 13 дахь сарын цалингаа авч чадаагүй байгаа мянга мянган монголын залуучууд байгаа болно. Хариу өгнө үү. Та бүхний ажилд амжилт хүсье.
ХАРИУЛТ: 13 дахь сарын цалинг нэхэмжилж авч өгөх нь манай төвийн хариуцдаг ажил биш юм. Даатгалын мөнгө авалгүй нутаг буцсан иргэдэд туслах зорилгоор манай төв Самсунг даатгалын компанитай хамтран ажилладаг. Гэрээгээр явж байгаа иргэдийн хөдөлмөрийн гэрээ болон нийгмийн асуудлыг Гадаадад ажиллах хүч илгээх байгууллага буюу Хөдөлмөрийн Төв Бирж хариуцдаг. Тиймээс та ХТБиржийн Солонгос улс дахь Нэг цэгийн үйлчилгээний төвд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй. Утас: 02-2266-9229, 02-2266-8228
2012-11-27
eps.go.kr sait der login hj newterch opood tsagaachlalin dewshil harah gd harhaah solongos helni tuwshin togtooh shaltgalt tentssen tgd 94 gj bhin bi uul n 94n onoo awaagui n ene ymap uchirtai we helj ogooch
ХАРИУЛТ: Шалгалтын оноог харахдаа EPS-TOPIK-ийн оноо үзэх гэдгийг дарна. Авсан оноо гэсэн хүснэгтэнд Унших, Сонсох, Нийт оноо гэсэн оноонууд тавигдсан байгаа. Тэнцсэн (Нийт оноо) гэсэн нь тэнцсэн онооны хязгаар гэсэн үг. Өөрөөр хэлбэл шалгалтанд тэнцсэн иргэдийн авсан хамгийн бага оноо.
2012-11-19
онгоцны зардлын 500 мянга авсан. Оршин суух хугацаа дууссаны мөнгө гэж өгдөг үү? өгдөг бол хаанаас авах вэ? ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
ХАРИУЛТ: Дараах материалыг бүрдүүлэн ХЭҮТөв юмуу БНСУ-ын АҮХНХЭГ-ын Суурин төлөөлөгчийн газарт хандана уу.
- Гадаад паспортын хуулбар (нүүрэн тал болон хилээр гарсан тамгатай хэсгийг хуулбарласан байх )
- Нэхэмжлэгчийн нэр дээр хадгаламжийн дэвтрийн хуулбар (картны хуулга байж болно)
Холбоо барих хаяг :
ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв
Утас:70139022, 70137004
СБД, 1-р хороо, 1-р амаржих газрын урд талд, Фламинго 401 МУ дахь БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн газрын суурин төлөөлөгчийн газар
Утас : 310949, Факс : 320806
2012-11-19
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН