БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

nabo: цахим

цахимаар бүртгэлийн дугаар яаж авах юм бол

ХАРИУЛТ: ХХҮЕГ-аас СХТТШалгалтад бүртгүүлэх цаг авах зааврыг видео хэлбэрээр хүргэснийг доорх энд дарж үзнэ үү.

2019-03-07

Gomboko: E-9 VIZ

E9 E10 biznii humuus ene 5 jilees doosh gedegdeer sanaa onoo bn uu.

ХАРИУЛТ: 2017 оны 11 сард БНСУ-ын цагаачлалын хуулинд өөрчлөлт орж Е-9 визээр 5-аас дээш жил болсон хүнд энэ төрөлд виз олгохгүй болсон ба энэ нь БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан шийдвэр тул нийтээр дагаж мөрдөх учиртай.

2019-03-06

Tj_1013: Асуулт

схтт энгийн шалгалтын бүртгэлд онлайнаар бүртгэх талаар мэдээлэл яваад байгааг тайлбарлаад ѳгѳѳч баярлалаа.

ХАРИУЛТ: БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн дугаарыг энэ жилээс эхлэн нийслэлийн иргэдэд цахимаар олгох болсон. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх хүсэлтэй иргэд http://solongos.hudulmur-halamj.gov.mn хаягаар орж бүртгэлийн дугаар авна уу. Дээрх хаяг 3 дугаар сарын 11-ны 09 цагаас 12-ны өдрийн 18 цаг хүртэл нээгдэнэ. Үндсэн бүртгэл дүүрэг бүрт сонгогдсон байршилд 3 дугаар сарын 13-наас 15-ны хооронд явагдах болно. Орон нутагт бүртгэлийг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар 3 дугаар сарын 13-наас 15-ны хооронд хийнэ.

ХХҮЕГ-аас СХТТШалгалтад бүртгүүлэх цаг авах зааврыг видео хэлбэрээр хүргэснийг доорх энд дарж үзнэ үү.

2019-03-04

B141350911: Түр оршин суух

Гэрээний шалгалтанд Түр оршиин суугаа хаяг дээрээ бүргүүлж болох уу

2019-03-02

dcn dcn: Eps

Eps.go.kr sited neree bairshuulsan ymaa. Tgd nuuts kodoo martchihjee nuuts kodoo yaj sergeedeg ym boloo helj ogooch bayrlalaa

ХАРИУЛТ: Нууц үгээ мартсан гэсэн хэсэг рүү орж өмнө нь бүртгүүлсэн мэйл хаягаараа шинэ нууц дугаар авах боломжтой болно.

2019-03-01

Mony: Хууль

Гэрээний ажилчидтай холбоотой хууль нтр хаанаас олж унших вэ

ХАРИУЛТ: Та манай төвийн 310949 дугаараар холбогдож зөвлөгөө аваарай.

2019-03-01

Mony: Asuult

Үйлдвэр дампуурсанг надаа мэдэгдээгүй 10 хоног ажилсан юмаа тэгсэн 10 хоногийн торгууль өгсөн. Монголдоо тусгай шалгалтанд ороход нөлөөлөх болвуу зөвөлгөө өгөөч. Үйлдвэрийн буруунаас болсийн уул нь

ХАРИУЛТ: Таны асуултыг сайн ойлгосонгүй. Та манай төвийн 310949 дугаараар холбогдож зөвлөгөө аваарай.

2019-03-01

Bataa.e9: Асуулт

Сайн байн уу? Гэрээт ажилчин E-9 визээр 2006-2012 онд ажилласан хүн солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалт өгч болох уу? Тухайн үед 3 жил болоод дахин 3 жилээр виз сунгадаг байсан. Энэ нь одоогийн 4 жил 10 сартай адилхан биш юм уу? Энэ E-9 визээр 5 жилээс доош гэдэгээ 6 жилээс доош гэж болдоггүй юм уу? Шалгалт өгчмөөр л байна ш дээ. Мэддэг хүмүүст нь уламжалж өгөөрэй.

ХАРИУЛТ: 2017 оны 11 сард БНСУ-ын цагаачлалын хуулинд өөрчлөлт орж Е-9 визээр 5-аас дээш жил болсон хүнд энэ төрөлд виз олгохгүй болсон ба энэ нь БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан шийдвэр тул нийтээр дагаж мөрдөх учиртай.

2019-02-28

Tj_1013: Асуулт

2019 оны энгийн схттш - ын тов хэзээ гарах вэ?

ХАРИУЛТ: 2019 оны СХТТ энгийн шалгалтын бүртгэлийн зар 3 сарын эхээр сайтад тавигдана.

2019-02-27

J.Oyunzul: asuult

2019 oni solongos gereenii bvrtgel hze ve.

ХАРИУЛТ: 2019 оны СХТТ энгийн шалгалтын бүртгэлийн зар 3 сарын эхээр сайтад тавигдана.

2019-02-27

Temka12345: Hi

Tusgai shalgaltiin burtgeld uuriinhuu umnuus ehnertee itgemjleh hiigeed burtguulj boloh bolvuu burtgeld tegeed shalgaltand n oroh gesen um 26 nd mgl yavah ged bdg

ХАРИУЛТ: 2019 оны 1 дэхь тусгай шалгалтын бүртгэл 3 сарын 12-14ний өдрүүдэд явагдана. Бүртгүүлэхдээ өөрийн биеэр ХХҮЕГ-т очих ёстой. Тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтад нэр нь байгаа тохиолдолд тусгай шалгалт өгөх боломжтой байдаг. Тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг БНСУ-ын АҮХНХЭГ-аас гаргадаг ба хөдөлмөрийн гэрээгээ дуусгаад визний зөрчилгүй нутаг буцсан буюу хилээр гарсан иргэдийн нэрсийг шүүж ирүүлдэг.

2019-02-24

Mongoljingoo: Асуулт

Энэ Е9 визээр 5с дээш жил гэдэгээ хэзээ болих вэ? 2дахь удаагаа явсан хүмүүс чинь харлаад дууслаа. Буцаж орж ирэх боломжгүй болсон гээд харлаад үлдэж байгаа хүмүүс маш их байна. 5с дээш жил боллоо гээд харин ч урамшуулж дахин явуулмаар байнаа одоо бол шалгалт бүр их болсон энэ үед хэрэг төвөгт орооцолдоогүй 5с дээш жил болсон хүмүүсээ тусгайдаа бүртгэмээр байнаа. 2с дэээш явсан хүмүүс буцаж ирэхгүй бна. Энэ тал дээр 1 анхаарлаа хандуулах цаг болсон юм бишүү. 5с дээш гэж байхаар е9 визээр 3 болон түүнээс олон гарсан бол гэдэг ч юмуу тиймэрхүү боломж бололцоог хангаж өгөөчэээ

ХАРИУЛТ: 2017 оны 11 сард БНСУ-ын цагаачлалын хуулинд өөрчлөлт орж Е-9 визээр 5-аас дээш жил болсон хүнд энэ төрөлд виз олгохгүй болсон ба энэ нь БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан шийдвэр тул нийтээр дагаж мөрдөх учиртай.

2019-02-21

Оюундарь: Topikiin shalgaltiin huvaari

Sain bna uu. Mongold 2019 ond topikiin shalgalt hed heden saruudad bgaa bol? heden udaa avagdah bol? Urd ni jild 2 udaa bdag bsan gesen uurchludsiin bolov u?

ХАРИУЛТ: Гэрээгээр анх бүртгүүлэх иргэд СХТТ энгийн шалгалтыг өгдөг ба энгийн шалгалтыг жилд 1 удаа авдаг.

2019-02-03

Болорэрдэнэ: asuult

2019oni bvrtgel hezee weee ?

ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 2019 оны тов одоогоор гараагүй байна. Тов гарангуут сайт дээр бүртгэлийн зар тавигдах болно.

2019-01-29

Болорэрдэнэ: Asuult

Sain bnauu ym lawlaj asuu gsen ymaa bi 2014oni 3sard gereeger ywad 2018oni 1 sard irsen ymaa mongoldoo butsaad bvrtgvvled ywj bolhuu naidwar herweee bas irehdee irgenii dugaraa haalgaagvi irtsiin ywhaar bol gaali deer her bol yaaraltai ireh shaltgaan bol amjaagvi shuud irtsiin

ХАРИУЛТ: Гэрээгээр буюу Е-9 визээр 5-аас доош жил болсон иргэдийн хувьд СХТТШ-д бүртгүүлэх эрх нь нээлттэй. Утасны болон хил дээрх асуудлын талаар бид хэлж мэдэхгүй байна. Тухайн асуудлыг хариуцдаг байгууллагаас нь лавлах нь зүйтэй байх.

2019-01-29

Batmunkh8: Асуулт

Сайн байна уу? 2019 оны бүртгэл хэзээнээс эхлэх вэ?

ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 2019 оны тов одоогоор гараагүй байна. Тов гарангуут сайт дээр бүртгэлийн зар тавигдах болно.

2019-01-22

Davaa1130: hi

Танай хаяг хаана вэ амралтын өдрүүдэд ажилдаг уу

ХАРИУЛТ: Манай төв амралтын өдөр ажилладаггүй. Манай хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Зайсангийн гудамж , Гэгээнтэн Б блок 7 давхар, 701тоот. Утас: 11-310949, 11-7000-0949, Факс: 11-320806

2019-01-04

Davaa1130: асуулт

Сайн байна уу гэрээний бүртгэл хэзээнээс вэ? Хөдөө орон нутагт

ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 2019 оны тов одоогоор гараагүй байна. Тов гарангуут сайт дээр зар тавигдана. СХТТШ-ын бүртгэлийг орон даяар нэг зэрэг явуулдаг.

2019-01-04

Алтуухай: Схттш

Sain bnuu bi 2012 ond geregeee yavn bsn ymaa bi eps.go.kr ged sited burtguuleh gsn chn mini схттш heregte bolood bgiin yavj boloh ve tuslaaj

ХАРИУЛТ: Та шалгалтын дугаарын 13 оронтой тоог асууж байна уу? Хэрвээ энгийн шалгалт өгсөн бол 0132012P, харин тусгай шалгалт өгсөн бол 0132012C гээд араас нь бүртгэлийн дугаарыг үргэлжлүүлэн бичвэл 13 оронтой шалгалтын дугаар болно.

2018-12-17

mmogul33@yahoo.com: 2019

2019 oni gereeni bvrtgel xeze we medeelel ogooch

ХАРИУЛТ: БНСУ руу гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний шалгалтын бүртгэлийн товыг хоёр улсын Хөдөлмөрийн яамд харилцан тохиролцож байж гаргадаг ба 2019 оны бүртгэлийн тов он гарч байж гарна.

2018-12-03

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 142-с 10
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН