БНСУ-аас ирсэн Монгол иргэдийг ажилд зуучлах хөдөлмөрийн яармагийг 2019 оны 9 сарын 27ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд Монгол дахь Солонгосын ажил хэрэгч иргэдийн нийгэмлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа. Яармагийн үеэр 200 гаруй иргэд хүрэлцэн ирж ажлын байрны мэдээ мэдээлэлтэй танилцлаа.
Яармагт Солонгосын Дрим газ, Чонжухэүн, Сигма Монголиа, Улаанбаатар смарт карт, Остем Монголиа, Монгол намшин, Холидэй ин Улаанбаатар, Илсон констракшн зэрэг 11 компани, Монголын дабль пирамид, Арцат вүүд, Мах импекс, эко констракшн, Талх чихэр, Хадатын хүрээ, Номин холдинг, Монхангай груп, Их Монгол фүүд зэрэг 10 гаруй компаниуд идэвхтэй оролцож сул чөлөөтэй ажлын байрандаа ажил хайгч нарыг бүртгэж авлаа.
Дэлгэрэнгүй...