БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Ур чадварын шалгалтад тэнцсэн иргэдийн анхааралд

Хэвлэх

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд ажилладаг.

2019 онд зохион байгуулсан 3 дахь удаагийн сонгон шалгаруулах онооны тогтолцооны хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн 3,667 иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 95 буюу түүнээс дээш оноо авсан 743 иргэн 10 дугаар сарын 18-20 өдрүүдэд Ур чадварын шалгалтад биеийн хүч, ярилцлага, суурь чадвар гэсэн гурван төрлөөр хамрагдаж 684 иргэн тэнцэв.

Нэг. Шалгалтын зарим үр дүн

Төрөл

Салбар

Оролцогч

Хамрагдсан

Хувь(%)

Тэнцсэн

Нийт

743

700

94.2

684

Аж үйлдвэр

Холбох

248

234

94.4

227

Хэмжих

194

183

94.3

182

Угсрах

301

283

94

276

 

Хоёр. Шалгалтын оноо шалгах

(Дараах цахим хуудаст нэвтрэх(http://www.eps.go.kr)--> Хэл сонгох [Монгол]à “EPS-TOPIK”-т өөрийн бүртгэлийн дугаараа хийх àДараачийн à Оноо шалгах.

Гурав. ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН НЬ БНСУ-Д АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАГДАХ 100%-ИЙН БАТАЛГАА БОЛОХГҮЙ.

Дөрөв. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2019 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн үзлэг зохион байгуулагдах тул өөрийн хуваарийг эндээс харна уу.

Тав. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахад шаардагдах бичиг баримт:

  • Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх эх хувь;
  • Бүртгэлийн хуудас(тасалбар);
  • Ерөнхий эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төлбөр болох 80,000 төгрөгийг ХӨСҮТ-д тушаана;
  • Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5*4.5 хэмжээтэй байх);
  • Өлөн шээсээ цэвэр саванд хийж авчрах;

Зургаа. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахын  өмнө хувийн зохион байгуулалтад онцгой анхаарч, дараах зүйлийг бэлтгэж ирнэ.

Үүнд:

  • Өлөн байх
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байх;
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зөвхөн Ур чадварын шалгалтад тэнцсэн нэр бүхий иргэд батлагдсан хуваарийн дагуу тогтоосон хугацаанд хоцролгүй, эмх цэгцтэй хамрагдана.
  • Дээр дурьдсан бичиг баримтыг авчраагүй иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулахгүй.
  • Үзлэгт хамрагдах иргэд өөрийн үзлэг шинжилгээ өгөх газар, өдөр, цаг, ээлжийг нарийн нягтлан шалгана.
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах үед зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцээгүйд тооцох тул бусдад мэхлэгдэж, өөрсдийгөө хохироохгүй байхыг анхааруулж байна.
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох иргэдийн бичиг баримтыг хүн нэг бүрчлэн тулгаж оруулна.
  • Ур чадварын шалгалтад тэнцсэн ч эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж тэнцэхгүй /элэгний В, С вирус нь өндөр идэвхтэй, тэмбүү, сүрьеэ гэх мэт/ бол  БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгч иргэнээр нэр байршихгүй.
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж тэнцээгүй тохиолдолд төлбөр, хураамжийг буцаан олгохгүй.

Долоо. Эмнэлгийн хаяг, байршил, холбоо барих утас: 9449-3016, 99842328

 

Эрүүл мэндийн байгууллагын нэр

Байршил

Үзлэг хийх

хугацаа

Халдварт өвчин

судлалын үндэсний төв

Баянзүрх дүүрэг. Намянжугийн гудамж. 4-р хороо ХӨСҮТ-ийн 2-р байр 1 -Б байрны урд талд

2019.11.11~11.15

8:30-14:00 цаг

(Бямба, ням гарагт амарна)

 

 

ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС

 

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ Ур чадварын шалгалт Ур чадварын шалгалтад тэнцсэн иргэдийн анхааралд

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН