БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам ба Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2018 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо(ХЭЗТ)-ны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны систем хэрэгжүүлэх төлөвлөгөө дараахитай адил байна.
Онооны систем нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл(өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ур чадварын, ажил үүргийн чадвар г.м хүн бүрийн чадваруудад дээр нэгдсэн үнэлгээ хийх арга юм.
Онооны системийн 1 дэх шалгалт (СХТТШ) -нд хамгийн доод хязгаарын оноо (аж үйлдвэр 88 оноо) -ноос дээш оноо авсан хүмүүсээс өндөр онооны дарааллаар, сонгож авахаар төлөвлөсөн хүний тооноос 1.2 дахин их тоонд багтааж тэнцүүлж авах бөгөөд
1дэх шалгалтанд тэнцсэн хүмүүсээс 2 дахь шалгалт (ур чадварын шалгалт, мэргэжлийн чадварын үнэлгээ) -ыг авсаны дараа 1,2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.
2 дахь шалгалт буюу мэргэжлийн ур чадварын үнэлгээнд мэргэжлийн боловсрол, ажлын туршлага, дээд боловсролтой холбоотой бичиг баримтыг хавсаргаж өгнө. Ур чадварын шалгалтанд заавал хамрагдана.Хамрагдаагүй бол эцсийн шалгаруулалтаас хасахыг анхаарна уу.
Өнгө ялгах чадвартай эсэхээ хувь хүн урьдчилан шалгасан(бүртгэлийн байранд тестийн ном байрлуулсан ) -ын дараа бүртгүүлээрэй.
Мөн ур чадварын шалгалтын явцад өнгө ялгах чадваргүй нь батлагдвал хасагдах бөгөөд салбар бүрийн онцлогыг харгалзан эрүүл мэндийн хувьд нийцэхгүй буюу тухайн салбарт хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж шалгалтын комисс дүгнэсэн тохиолдолд эцсийн шатны шалгаруулалтаас хасна.
2018 оны 2 сарын 28
Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн Яам
Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ
Хамтран зохион байгуулагч : Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Дэлгэрэнгүй...