БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам ба Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2019 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоо хэрэгжүүлэх төлөвлөгөө дараахитай адил байна.
Онооны тогтолцоо нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл(өнгө ялгах чадвар, нурууны диск, гар хурууны бүрэн байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ур чадварын, ажил үүргийн чадвар г.м хүн бүрийн чадварууд дээр нэгдсэн үнэлгээ хийх арга юм.
Онооны тогтолцооны 1 дэх шалгалт (СХТТШ) -д нийт авах боломжит 100 онооноос 47.5 оноо (нийт авах боломжит оноог 200%-д хувилах тохиолдолд 47.5 оноо нь 95 оноотой ижил байна.)-ноос дээш оноо авсан хүмүүсээс өндөр оноо авсан дарааллаар сонгоно. Ингэхдээ төлөвлөсөн хүний тооноос 1.5 дахин их тоонд багтаан 1 дэх шалгалтад тэнцүүлэх бөгөөд
1дэх шалгалтанд тэнцсэн хүмүүсээс 2дахь шалгалт (ур чадварын шалгалт, мэргэжлийн чадварын үнэлгээ) -ыг авсаны дараа 1,2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.
Дэлгэрэнгүй...