БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Гадаадад хөдөлмөр эрхлэх иргэдэд ёс зүйн хүмүүжил олгох нь

Хэвлэх

 

Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, БНСУ-ыг удахгүй зорихоор төлөвлөгдөж байгаа иргэдийн дунд "бэлтгэх сургалт" болох урьдчилсан сургалтыг явуулдаг. Энэхүү урьдчилсан сургалтын хичээлийн нэг хэсэг болох "ёс зүйн хүмүүжлийн сургалт"-ын үеэр ашиглагддаг материалыг бид танд нээлттэй байдлаар хүргэж байна. БНСУ-д ажиллаж, амьдрахад тань хэрэгтэй мэдээлэл болж чадах байхаа гэж бид найдаж байна.  

 

Ёс зүйн хүмүүжлийн сургалтын материал

 

①.  Сургалтын чиг хандлага

Өнөөдрийн сургалт нь та бүхэн солонгос оронд очоод хамгийн түрүүнд анхаарвал зохиуштай талууд болоод аюулгүй байдлыг хянах, Монгол Солонгос хоёр орны соёл иргэншил, амьдрал ахуй, аж ахуйн нэгж, пүүс компани зэргүүдийн ялгаатай талыг дурьдсаны дараа хөдөлмөрийн гэрээний утга агуулгыг тайлбарлаж хамгийн сүүлд та бүхний  сонирхсон асуултыг сонсож хариулах болно.

 

②.  Ажилчин оргон зугтах

a.       Гадаад ажилчин авч ажиллуулах зөвшөөрлийн системд тулгуурлан тухайн улс орон тус бүрээс татан авах ажиллах хүчний хэмжээ хүрээ нь тухайн улсын ажилчны хууль бусаар оргон зайлагч болоод ажил үүргээ хэрхэн биелүүлж  байгаа байр байдлаас хамаарна. Хэрэв хууль бусаар орогногч олширох  юмуу монгол хөдөлмөр эрхлэгчид ажил үүргээ сайн биелүүлэхгүй байх аваас цаашид татан авч ажиллуулах ажлаа зогсоох зэргээр Монголын ард түмэнд ашиггүй байдлаар эргэх талтай!

 

v  Бүр хурцадсан тохиолдолд MOU шинэчлэх боломжгүй болох (ажиллах хүч илгээх эрх бүхий улсыг эс тооцон)

 

b.      Гадаад ажилчин авч ажиллуулах зөвшөөрлийн системд ажил олгогчийн сонголтоос хамааран зугтагч бий болох тохиолдолд Монгол Улсаас хөдөлмөр эрхлэхээр явагчид сонгогдох боломж багасна.

c.       БНСУ-ын засгийн газраас “Хууль бусаар орогногчийг илрүүлэх хяналтын баг”ийг бүрдүүлж чанд нарийн хяналтыг явуулж байгаа тул хэрэв илрэн баригдсан тохиолдолд хуулиар хамгаалуулж чадахгүйд хүрнэ.

d.      Цалин хөлсийг цаг тухайд нь олгож чадахгүй байх үйлдвэрийн аваар осол хүлээн аван хүнд байдлаасаа гарах хүртэл тэсвэр тэвчээртэй хандах хэрэгтэй.

e.       Одоо байгаа хууль бусаар орогногчийн уруу татлагад орон амьдрарлаа баллах тохиолдол их байдаг болохоор та бүхнийг энэ тал дээр маш анхааралтай байхыг хүсэхийн ялдамд хууль бусаар орогногчид нь архи болоод ажилд хайнга хойрго хандах муу үлгэр дууриаллыг үзүүлж байгаа болохыг нэмэн сануулъя.

 

③.  Ажил үүргийн байр байдал

a.       Монгол ажилчин та БНСУ-д ажилд ороод хийх ажил тань монголд бодож байгаагаас өөр, тэрнээс илүү хүнд хүчир байх магадлал бий учир хувь хүн өөрөө хичээнгүй зүтгэлтэй ажиллах болно гэсэн ухааралгүйгээр, хувийн шийдвэр байхгүйгээр ажиллах боломжтой.

v  Ажлын байранд хуваарилагдсаны дараа ажлын орчин нөхцөлдөө зохицон дасаж чадахгүй хамгийн эхний шатнаасаа эхлэн шантарч нутаг буцсанаараа тэрхүү хугацаандах бүх зардал болоод алтан цагаа үрсэн бодит жишээнүүд болон байгаа.

b.      БНСУ дахь ажил олгогч болоод ажилчин нь мандахын улаан нарнаас үдшийн бүрий хүртэл ажиллаж, ажил олгогчийнхоо даалгаагүй ажлыг ч гэсэн өөрөө олоод хийх сэтгэхүйтэй байдаг. Тийм орчин нөхцөлд ажиллах та ч гэсэн тийм сэтгэлээр ажиллаж өгөхийг хүсч байна.

 

④.  Холбоотой хууль журмыг дагаж мөрдөх зүйлүүдийн тухай мэдэж авах нь

a.       Холбоотой хууль журмыг дагаж мөрдөхгүй, түүнчлэн чин хүслээ умартаж зугтан хууль бусаар орогногч болох юмуу ашиггүй шийдэлд хүрч байсан бодит жишээнүүд олон байгаа учраас БНСУ-ын “Гадаадын Иргэдийг Ажиллуулах систем” дээрх зааврыг сайн уншиж танилцах шаардлагатай.

b.      Хуулаа дагаж мөрдвөл зохих зүйлүүд нь ажилчин таныг өмгөөлөн хамгаалах арга зам юм.

 

⑤.  Ажиллах хүч илгээх ажлыг буруугаар буюу шударга бусаар хийх явдлыг үндсээр нь таслан зогсоох

a.       Гадаад ажилчин авч ажиллуулах зөвшөөрлийн систем нь үйлдвэрийн дадалагажигчдын системээс өөрөөр улс орон болоод төрийн байгууллага удирдан явуулдаг бөгөөд ажилд орохыг хүсэгчийг нээлттэй ил тод байдлаар сонгон авч, хамгийн доод хэмжээний хураамжийг авах болно. Хэрэв үүнийг зөрчсөн аваас ажилчин татаж авах хэмжээ хүрээг багасгах буюу бүүр зогсоох болно гэж Монголын засгийн газар ба БНСУ-ын засгийн газар хоёр хоорондоо тангарагийн/санамж бичг/ гэрээг байгуулсан болно.

b.      БНСУ-д ажилд орох явдлаар өөш хийж ажиллах хүчээр гадаадад илгээх тогтоосон хураамж төлбөрөөс гадна мөнгөн нэхэмжлэгийг хүссэн хүн байгаа тохиолдолд тийм явдлыг харсан үзсэн хүн байвал БНСУ-ын Монгол  дахь EPS төвд мэдэгдэнэ үү. (хавсралтанд: ажиллах хүч илгээхэд  шаардагдах нийт зардлыг хавсаргасан.)

v  Эргэн тойрны хүмүүстээ хохирол учруулахгүйн тулд мэдэгдэж өгөхийг хүсье.

 

c.       Ялангуяа солонгос хэний түвшин тогтоох шалгалттай холбоотой ямар нэгэн хууль бус зохисгүй үйлдэл байж болохгүй бөгөөд солонгос хэлний шалгалттай холбогдсон мөнгөн нэхэмжлэгийг өгөх зэрэг асуудлуудыг анхнаасаа байхгүй байлгахыг хүсье.

v  Монгол дахь HRD Korea –ийн EPS төв нь шалгалт явагда процесс болоод цаашлаад солонгос улсад нэвтрэн орох хүртэлх бүх ажлыг нийтэд нь хянан захирах ажлыг гүйцэтгэж байгаа болно.

 

⑥.  Солонгос хэл ба солонгосын соёл иргэншлийн талаарх ойлголт

a.       Солонгосын хил давахаас өмнө солонгос хэл ба солонгос орны соёл иргэншил, солонгосын аж үйлдвэр пүүс компаниудын үзэл баримтлалын талаар бүрэн дүүрэн ойлголт авсан байх шаардлагатай.

b.      Солонгос хэлний мэдлэггүй байх тохиолдолд ажлын байр дээрээ ажил үүргээ явуулах заавар хийгээд аюулгүй байдлын тухай мэдлэг, анхаарах зүйл зэргийг ойлгож авч чадаагүйгээс болж үйлдвэрийн осол аваар гаргах тохиолдол их байдаг эрсдлээс болж ажил олгогчийн хувьд хангалуун биш гомдол санал ихтэй байх болно.

c.       Солонгосын аж үйлдвэр пүүс компаниудын үзэл баритлал нь түргэн шуурхай, зөв зүйтэй, аюулгүй байдлыг юу юуны түрүүнд чухалчилдаг зэргээр Монголчуудын үзэл баримтлалаас асар ялгаатай бөгөөд ялангуяа цагаа барихогүй байх, худал хэлэх зэрэгт солонгос хүмүүс сайнаар хүлээж авдаггүй.

d.      Солонгосын соёл иргэншлийг бүрэн сайн ойлгож чадахгүй бол орчин нөхцөлдөө дасан зохицоход амаргүй байх болно.

 

⑦.  Солонгос орны жилийн 4 улирал

Солонгос орны агаарын хэм нь Монгол орныхтой харьцуулалтгүй эрс тэс бөгөөд улирал бүр нь адилгүй  жилийн дөрвөн улиралтай. 3-аас 5сар хүртэлх нь хавар бөгөөд дулаахан, энд тэндгүй цэцэг дэлгэрэн дэлбээлдэг улирал, 6-аас 8сар нь зуны цаг агаад хамгийн халуун бүгчим үе(цельсийн 25-34гардус), ба бороо их ордог улирал болохоор солонгос хүмүүс далайн эрэг зэх уруу амрахаар явцгаадаг.  Харин 9-өөс 11сар хүртэлх нь намрын улирал бөгөөд солонгос орны намар нь уул ус мод хийгээд орчин тойрон нь шар, улаан өнгийн навчисаар нилдээ хучигдаж үзэмж үзэсгэлэнгээрээ дэлхийн бусад аль ч орнуудтай харьцуулашгүй сайхан байдаг. Мөн түүнчлэн намрын цагт бүх төрлийн жимс ногоо, тутрага боловсордог болохоор солонгост таван зүйл будаа боловсорч гүйцэх улирал ч гэж нэрийдэх нь бий. 12-оос 2сар хүртэл өвөл бөгөөд цас их орж агаарын хэм нь хасах 10-18гардуст хүрдэг.

·             Монголын уур амьсгалтай харьцуулахад цаг уурын хувьд амьдрахад хамгийн таатай нөхцөлтэй бөгөөд ялангуяа орчин тойрон, хотын хөгжил тохижуулалт маш цэвэрхэн агаад эмх замбараа дэг журамтэй. (Тамхийг хаа таарсан газраа татаж болохгүйг онцгойлон анхааруулъя)

 

⑧.  Солонгос орны замы хөдөлгөөн ба харилцаа

a         Солонгос орны замын хөдөлгөөн нь замын нөхцөл байдал маш сайн учраас хөдөлгөөнд оролцож байгаа автомашин маш хурдтай давхидаг. Хэрэв зам тээврийн осолд өртөх тохиолдолд маш хүнд бэртэх магадлал өндөр байдаг болохоор энэ тал дээр анхааралтай байхыг хүсье. Гэхдээ Солонгос орон замын хөдөлгөөний дэг журмыг чанд нарийн сахидаг тул Монголын нөхцөл байдлаас өөрөөр гэрлэн дохиотой холбоотой систем,  тогтолцоо хөгжсөнөөр хувь хүн өөрөө л дэг журмаа сахих аваас асуудал байхгүй байх болно.

b        Дээр дурьдсанчлан замын хөдөлгөөний гэрлэн дохиогоо чандлан сахиж Монголтой адил хаа хамаагүй газраар зам хөндлөн гаралгүй заавал гарцаар гарч байхыг сануулъя.

c         Солонгост автомашины дуут дохионы дууг ерөнхийдөө хэрэглэдэггүй учраас замын хөдөлгөөний дэг журмыг хувь хүн та өөрөө сайн сахих хэрэгэтэй.

d        Хэрэв осол эндэгдэл гарах аваас та даруй цагдаад мэдэгдэх эрхтэй бөгөөд та Монгол хүн гээд дорд үзэгдэж, арга хэмжээнд орохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй боловуу.

 

⑨.  Тоног төхөөрөмжийн хүчин чадал ба хэрэглээ

a         Бие засах газрын тоногжилт, байгууламжийг ашиглах нь Монгол орныхоос ялгаатай байх тохиолдол бий учраас БНСУ-д  очсоны дараа урьдчилсан сургалтан дээр БНСУ-ын хүмүүжил боловсролыг хариуцах газраас байгууламж , эд хэрэгслийг хэрхэн яаж ашиглах тухай заавар өгөх болно.

b        Зам харгуй болоод нийтийн хэрэглээний байгууламжин дотор шүлсээ хаях юмуу хогийг хаа дуртай газраа хаях нь хуулиар хатуу хориглогдсон байдаг болохоор иймэрхүү ёс зайлгүй үйлдэл гаргахгүй байхыг анхаарна уу.

c         Солонгос орны хувьд тамхийг олон нийтийн амралтын газар/лобби/ татахыг журамласан байдаг болохоор сүүлийн үед олонх солонгосчууд тахинаас гарч байгаа хандлагатай гэдгийг давхар сануулахад буруудахгүй бизээ.

 

⑩.  Хүнтэй харилцах харилцаа

a.       БНСУ-д мөнгө, мөнгөн холбоотой харилцаа нь бусадтай хийсэн мөнгөн харилцааг хувь хүн өөрөө шийдвэрлэх ёстой асуудал юм. Тиймээс ажлынхаа газрын найз нөхөд болоод хамаатан садан, нутаг нэгт андууддаа мөнгийг зээлдүүлэх асуудал дээр аль болох татагалзаж байх нь зүйтэй.

b.      Хөдөлмөр эрхлэгч тус бүрийн хадгаламжийн дэвтрийг хувь хүн өөрөө хуриуцах бөгөөд ажил олгогч нь нэгдсэн журмаар хариуцах нь хууль бус болно.

 

 

⑪.  Эрүүл мэндээ хамгаалах

a.       Үйлдвэрийн нутаг дэвсгэрт амьдрах учраас тоос шороо ихтэй, хорт утаа ялгарах аюул үргэлж гарах учраас биеэ байнга арчилж, эрүүл мэнддээ сайн анхаарах шаардлагатай.

b.      Солонгос орны эмнэлэг эрүүл мэндийн байгууллага, эмийн сан нь дэлхийн стандартыг хангасан хэмээнийх учраас бие өвдөж эвгүйрэхвэл даруй эмнэлэг, эмийн санд очиж завлөгөө аван бага дээр нь эмчлүүлж байх хэрэгтэй.

c.       Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэвэл хууль зүйн хүрээнд хэриуцлага хүлээх болох учраас аль болох архи уухгүй байж, чөлөөт цагаараа техник технологиос нь суралцах, мэдэж авахыг хичээх хэрэгтэй.

Ø  Ялангуяа Монголчууд архи согтууруулах ундааг ихээр хэрэглэж, өглөө ажлаасаа хоцрох, ямар ч зөвшөөрөлгүйгээр ажил тасладаг учраас Солонгос дахь ажил олгогч нь иймэрхүү явдалд дургүй байдаг.

 

v  Бусад зүйл

a.       Монголд хэрэглэгддэг гэр ахуйн цахилгаан бараа нь Солонгост хэрэглэгдэж болох боловч болж өгвөл Солонгост хуучин бараа зардаг дэлгүүрээс хямдаар авч хэрэглэж болох учраас авч явахгүй байвал зүгээр.

b.      Хөдөлмөрийн гэрээтэй нарийн нягт танилцаж, гэрээн дээр тусгагдаагүй зүйл нь солонгосын хөдөлмөрийн хуулийн стандарчилалд тулгуурлан үйлчлэх болно.

c.       Гэрээний үндсэн нөхцөл нь хөдөлмөр эрхлэгчийн цалин нь солонгосын жишгээр тогтоосон хамгийн доод хэмжээнээс багагүй байх аваас гэрээнд зөрчил байхгүй гэж үзэж болох бөгөөд тэрнээс гадна амьдрах байр, хоол зэрэг нь ажил олгогчийн зүгээс санаа тавих асуудал юм.

 
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН