БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

ЦАХИМ БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2021 оны 6 дугаар сарын 28

ЦАХИМ БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

1. Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл

ü Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас

(http://solongos.hudulmur-halamj.gov.mn) –аар 09:00-18:00 цагийн хооронд нэвтэрч бүртгэл хийлгэнэ. /Зөвхөн дурдсан өдөр, цагт хандахыг анхаарна уу/

ü Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.

ü Бүртгүүлэх иргэн харъяалал хамаарахгүй бөгөөд цэснээс өөрийн оршин суух нийслэл, аймаг, дүүргийг сонгоно.

ü Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлэх боломжтой. Мөн хугацаа дууссан гадаад паспортаар бүртгүүлж болно.

ü Бүртгүүлэх явцад програмаар төлбөрийн хураамж төлөх дансны дугаар автоматаар гарч ирнэ.

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2021-06-28 )
 

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ “ОНООНЫ ТОГТОЛЦОО”-НЫ ШАЛГАЛТЫГ ЦАХИМААР БҮРТГЭХ ТУХАЙ ЗАР

2021 оны 6 дугаар сарын 21

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ “ОНООНЫ ТОГТОЛЦОО”-НЫ ШАЛГАЛТЫГ ЦАХИМААР БҮРТГЭХ ТУХАЙ ЗАР

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам, Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2021 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах “Онооны тогтолцоо”–г хэрэгжүүлэх шалгалт:

- “Онооны тогтолцоо” нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл (өнгө ялгах чадвар(харааны харалган), нурууны диск, гар сарвууны бүрэн байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ур чадварын, ажил үүргийн чадвар гэх мэтээр хүн бүрийн чадвар дээр нэгдсэн үнэлгээ хийх арга юм.

- Нэг дэх шалгалтад тэнцсэн иргэдээс 2 дахь шалгалт буюу мэргэжлийн ур чадварын үнэлгээнд мэргэжлийн сургалтад хамрагдсан байдал, мэргэжлийн үнэмлэх, ажлын туршлага байгаа бол нотлох бичиг баримтыг хавсаргах хэрэгтэй ба ур чадварын шалгалтад заавал хамрагдана. Хамрагдаагүй бол эцсийн шалгаруулалтаас хасагдахыг анхаарна уу.

- Өнгө ялгах чадваргүй нь батлагдвал салбар бүрийн онцлогыг харгалзан эрүүл мэндийн хувьд нийцэхгүй буюу тухайн салбарт хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж шалгалтын комисс дүгнэсэн тохиолдолд эцсийн шатны шалгаруулалтаас хасна.

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам

Зохион байгуулагч: БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар

Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2021-06-28 )
 

Иргэдийн анхааралд

Ковид-19 цар тахлын халдвараас хамгаалах хатуу хөл хорио тогтоох үед манай байгууллага ажиллахгүй байх тохиолдлууд гарах тул биечлэн ирж уулзахаасаа өмнө заавал албаны утас руу холбоо барьж байж ирнэ үү.

Утас : 310949

Сүүлд шинэчлэгдсэн ( 2021-03-17 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 40-с 20

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр4475
mod_vvisit_counterӨчигдөр9492
mod_vvisit_counterЭнэ долоо хоног26689
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног6292
mod_vvisit_counterЭнэ сар27118
mod_vvisit_counterӨмнөх сар39619
mod_vvisit_counterНийт4338847

We have: 5 guests, 3 bots online
Таны хаяг: 3.135.186.9
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2024/9-р сар/08
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН