БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

“Хилийн чанад дахь Монголчууд буюу Монголын Диаспораг ойлгох нь” хэлэлцүүлэг боллоо.

Хэвлэх

2022 оны 4сарын 11 –ны өдөр Улаанбаатар хот Туушин зочид буудалд IOM Mongolia НҮБ-ийн Шилжилт Хөдөлгөөний Байгууллагааас “Хилийн чанад дахь Монголчууд буюу Монголын Диаспораг ойлгох нь” хэлэлцүүлэг зохион байгуулж Монгол дахь И Пи Эс Төвийн И Сын Жэ захирал оролцлоо. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын 40 орчим мэргэжилтэн, алба хаагчид оролцсон юм.

Гадаад харилцааны яамны мэдээлснээр 180 мянга гаруй Монголчууд хилийн чанадад ажиллаж, амьдардаг бөгөөд 2020 онд нийт 536.2 сая ам.доллар буюу ДНБ-ий 4.07 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн гуйвуулгыг Монгол руу илгээсэн нь тэднийг эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдолтойг харуулж байгаа юм.

Энэ хүрээнд ОУШХБ нь “КОВИД-19 цар тахлын үед гадаад улсаас эх орондоо эрдэн ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” ба “Диаспора холбоодын зураглал” судалгаануудыг 2021 онд гүйцэтгэж, үр дүнг хэлэлцүүлгээр танилцуулан холбогдох албаныхны саналыг тусгалаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр хилийн чанад дахь Монголчуудад хэрхэн хүрч ажиллах тал дээр төрийн байгууллагууд хамтран ажиллах чиглэлүүдээ хэлэлцлээ.

Дээрх судалгааны урьдчилсан тайлангийн мэдээлэл нь манай байгууллагын нутаг буцах иргэдийг дэмжих хөтөлбөрийн цаашдын үйл ажиллагаанд тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна.


 
You are here: Home Мэдээлэл Зарлал “Хилийн чанад дахь Монголчууд буюу Монголын Диаспораг ойлгох нь” хэлэлцүүлэг боллоо.

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН