БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

2021 ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ “ТУСГАЙ” ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

2021.10.20

БНСУ-ын  Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтад нийт 83 иргэн хамрагдснаас 44 ажил хайгч тэнцсэн байна. Шалгалт өгсөн иргэд өөрийн шалгалтын оноог EPS вэйб сайтад нэвтэрч  дараах  хаягаар шалгах боломжтой.

Нэг. Шалгалтын оноо шалгах заавар:

1. (http://www.eps.go.kr) вэйб сайтад нэвтрэх;

2. Англи хэл эсхүл Монгол хэлийг сонгох;

3. “Test Result” эсхүл “see exam result” товч дарах;

4. Гадаад паспорт эсхүл регистрийн дугаар, төрсөн огноог оруулан “go” товчлуурыг дарж өөрийн оноог шалгах.

Хоёр. Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах заавар:

- Гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх, цээж зураг 1 хувь;

- Ерөнхий шинжилгээний төлбөр 80,000 төгрөг;

- Зориулалтын саванд өлөн шээс авч очих;

- Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглээгүй байх;

- Шинжилгээнд өөрийн өмнөөс өөр хүн оруулахыг хориглох;

- Амны хаалт /маск/ заавал хэрэглэх;

- Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах;

- 09:00-12:00 цагийн хооронд өөрийн хуваарийн дагуу очиж шинжилгээнд хамрагдах

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2021-11-01 )
 

ДААТГАЛАА НЭХЭМЖЛЭЭГҮЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад “нутаг буцах зардлын” болон “13дахь сарын цалингийн “ даатгалаас буцаан авах ёстой мөнгөө аваагүй дараах нэр бүхий иргэд яаралтай холбоо барина уу. Даатгалаа нэхэмжлэхдээ дараах материалыг өөрийн биеэр авчирч өгнө. Үүнд:

1. Гадаад пасспорт, иргэний үнэмлэхний эх хувь

2. Нэхэмжлэгчийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар эсвэл харилцах дансны сүүлчийн гүйлгээний хуулга байж болно.

Даатгуулагч нас барсан, паспортаа гээгдүүлсэн г.м асуудлаар мэдээлэл авахыг хүсвэл доорхи утсаар холбоо барина уу.

Хаяг : ХУД 15-р хороо Гэгээнтэн цогцолбор 1 байр Жигүүр Грандийн оффис 7 давхарт 701 тоот

Утас : 310949 7000-0949

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад “нутаг буцах зардлын” болон “13дахь сарын цалингийн “ даатгалаас буцаан авах ёстой мөнгөө аваагүй иргэдийн нэрсийг жагсаалтыг ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2022-03-04 )
 

2021 ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ “ЭНГИЙН” ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

2021.11.03

БНСУ-ын  Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох ЭНГИЙН болон УР ЧАДВАРЫН шалгалтад тэнцсэн нийт 657 иргэдийн нэрсийн жагсаалтыг танилцуулж байна.

Нэг. Энгийн шалгалтад тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах заавар:

ü Гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх, цээж зураг 1 хувь;

ü Ерөнхий шинжилгээний төлбөр 80,000 төгрөг (ХӨСҮТ-ийн кассанд бэлэн мөнгөөр тушаах);

ü Зориулалтын саванд өлөн шээс авч очих (эмийн сангаас зориулалтын сав авах);

ü Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн шингэн, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглээгүй байх;

ü Шинжилгээнд өөрийн өмнөөс өөр хүн оруулахыг хориглох;

ü Амны хаалт (маск) заавал хэрэглэх;

ü Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах;

ü 09:00-14:00 цагийн хооронд хуваарийн дагуу шинжилгээнд хамрагдах;

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2021-11-03 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 41-с 19

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр9618
mod_vvisit_counterӨчигдөр9535
mod_vvisit_counterЭнэ долоо хоног48522
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног43791
mod_vvisit_counterЭнэ сар131579
mod_vvisit_counterӨмнөх сар105320
mod_vvisit_counterНийт4712056

We have: 21 guests, 1 bots online
Таны хаяг: 3.144.42.174
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2024/11-р сар/22
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН