БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

2021 ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ “ЭНГИЙН” ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хэвлэх

2021.11.03

БНСУ-ын  Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох ЭНГИЙН болон УР ЧАДВАРЫН шалгалтад тэнцсэн нийт 657 иргэдийн нэрсийн жагсаалтыг танилцуулж байна.

Нэг. Энгийн шалгалтад тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах заавар:

ü Гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх, цээж зураг 1 хувь;

ü Ерөнхий шинжилгээний төлбөр 80,000 төгрөг (ХӨСҮТ-ийн кассанд бэлэн мөнгөөр тушаах);

ü Зориулалтын саванд өлөн шээс авч очих (эмийн сангаас зориулалтын сав авах);

ü Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн шингэн, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглээгүй байх;

ü Шинжилгээнд өөрийн өмнөөс өөр хүн оруулахыг хориглох;

ü Амны хаалт (маск) заавал хэрэглэх;

ü Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах;

ü 09:00-14:00 цагийн хооронд хуваарийн дагуу шинжилгээнд хамрагдах;

 

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн мэдээлэл

Эмнэлгийн нэр

Байршил

Шинжилгээ өгөх өдөр, цагийн хуваарь

* Шинжилгээ авах хэсэг

Холбоо барих утас

ХӨСҮТ

Баянзүрх дүүрэг , Намьянжүгийн гудамж,                          4 дүгээр хороо

2021 оны 11-р сарын 08-12-ны өдрүүдэд

09:00-14:00 цаг

1. Шинэ  баригдсан 5 давхар саарал байр /биеийн ерөнхий үзлэг шинжилгээ /цус, шээс/,                                2. Сүрьеэгийн рентген 1 Б байр /цээжний зураг/

94257274

Хоёр. БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн бүртгэл хийлгэх заавар:

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцсэн иргэд БНСУ-ын хөдөлмөрийн биржийн ажил хайгчаар байршуулах бүртгэлийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхар, 207 тоотод эхлүүлэх тул  өөрийн үйлчилгээ авах боломжтой өдрийг сонгон ажлын цаг (8:30-12:30; 13:30-17:30 цагийн хооронд)-аар ирж “Ажил хайгчийн анкет” бөглөнө.

Ажил хайгчаар бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

ü Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сард авахуулсан 3,5*4,5 хэмжээтэй, цагаан артай эгц урдаас харсан, бараан өнгийн хувцастай авахуулсан байх);

ü Гадаад паспорт эх хувь (гадаад паспортын хүчинтэй хугацаа нэг жилээс дээш байх);

ü Өөрийн харилцдаг банкны данс эзэмшигчийн тодорхойлолт (дансны хуулга болохгүй);

ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС

Солонгос хэлний түвшин тогтоох ЭНГИЙН шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ 2021 ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ “ЭНГИЙН” ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН