БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

2019 оны ЭНГИЙН СХТТШалгалтын хуваарь

2019 оны 8 сарын 5-7ны өдрүүдэд ЭНГИЙН СХТТШ-д бүртгүүлсэн иргэд ШАЛГАЛТ ӨГӨХ ХУВААРИА ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

Жич: СХТТШ-д бүртгүүлсэн иргэд БНСУ-ын АҮХНХЭГ-с гаргасан шалгалтын хуваарийн дагуу тухайн өдөр, цагт шалгалт авах байранд бэлэн байх ёстой ба шалгуулагч хуваарийн дагуу шалгалтад ирээгүй тохиолдолд шалгалтыг дахин өгөх боломжгүй болохыг анхааруулж байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2019-08-20 )
 

ЭНГИЙН СХТТШ-д бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн анхааралд

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах СХТТШалгалтын бүртгэлийн цаг авах систем болон бүртгэлийн системд хэрхэн нэвтэрч цаг авах талаар тайлбарласан видео бичлэгийн холбоосыг орууллаа. Та бүхэн бичлэгээ сайтар үзэж амжилттай бүртгүүлээрэй. Зөвхөн БГД, БЗД, ХУД, СХД, СБД, ЧД, Орхон аймаг, Дархан-Уул аймгийн иргэд цахимаар бүртгүүлнэ гэдгийг анхаарна уу.

БНСУ -д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн хэлний шалгалтын бүртгэлийн цаг авах систем-д ЭНД ДАРЖ НЭВТРЭНЭ ҮҮ

Бүртгэлийн системд хэрхэн нэвтэрч цаг авах талаар тайлбарласан видео бичлэгийг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2019-08-05 )
 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТОГТОЛЦООНЫ ГАДААД АЖИЛЧИН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ОНООНЫ ТОГТОЛЦОО ХЭРЭГЖИХ ТУХАЙ ЗАРЛАЛ

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам ба Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2019 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоо хэрэгжүүлэх төлөвлөгөө дараахитай адил байна.

Онооны тогтолцоо нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл(өнгө ялгах чадвар, нурууны диск, гар хурууны бүрэн байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ур чадварын, ажил үүргийн чадвар г.м хүн бүрийн чадварууд дээр нэгдсэн үнэлгээ хийх арга юм.

Онооны тогтолцооны 1 дэх шалгалт (СХТТШ) -д нийт авах боломжит 100 онооноос 47.5 оноо (нийт авах боломжит оноог 200%-д хувилах тохиолдолд 47.5 оноо нь 95 оноотой ижил байна.)-ноос дээш оноо авсан хүмүүсээс өндөр оноо авсан дарааллаар сонгоно. Ингэхдээ төлөвлөсөн хүний тооноос 1.5 дахин их тоонд багтаан 1 дэх шалгалтад тэнцүүлэх бөгөөд

1дэх шалгалтанд тэнцсэн хүмүүсээс 2дахь шалгалт (ур чадварын шалгалт, мэргэжлийн чадварын үнэлгээ) -ыг авсаны дараа 1,2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2019-07-20 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 41-с 25

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр3613
mod_vvisit_counterӨчигдөр9657
mod_vvisit_counterЭнэ долоо хоног61305
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног36877
mod_vvisit_counterЭнэ сар135231
mod_vvisit_counterӨмнөх сар105320
mod_vvisit_counterНийт4715708

We have: 8 guests online
Таны хаяг: 3.143.218.180
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2024/11-р сар/23
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН