Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамд хооронд байгуулсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр Солонгос Улсад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулж, солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалт авах болсныг мэдэгдье.
*ТУСГАЙ ШАЛГАЛТ гэдэг нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцаж ирээд (3 жил, 4 жил 10 сараар ажилласан) дахин Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан солонгос хэлний түвшин тогтоох ТУСГАЙ шалгалт (СХТТТШ) юм.
Жич: Тусгай шалгалтад бүртгүүлэх боломжтой эсэхийг жагсаалтаас (ЭНД) дарж шалгана уу.
Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй гадаадын иргэд нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулах И Пи Эс Топик шалгалтад тэнцснээр БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.
2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр
Дэлгэрэнгүй...