БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

БНСУ-Д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТОГТОЛЦООНЫ ХҮРЭЭНД ГАДААДААС АЖИЛЧИН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ОНООНЫ ТОГТОЛЦООГ 2025 ОНД МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд энэ оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо (ХЭЗОТ)-ны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог хэрэгжүүлэх төлөвлөгөөг дараахитай адил зарлаж байна.

Онооны тогтолцоо нь ажил хайгчийн солонгос хэлний мэдлэгээс гадна бие махбодийн байдал (Тухайлбал, нүдний өнгө ялгах чадвар, нурууны үе, гарын хуруу дутуу г.м  бэрхшээл нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзнэ.), ур чадварын, ажил үүргийн чадвар г.м хувь хүний чадваруудыг нэгдсэн үнэлгээ хийх арга юм.

Онооны тогтолцооны 1 дэх шалгалт буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (СХТТШ, өнгөний харалганы тест) -д салбар тус бүрийн доод хязгаар онооноос дээш оноо авсан өнгөний ялгах чадварыг шалгасаны дараа өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тооноос 1.1 дахин их тоонд багтаан сонгон шалгаруулж авна.

СХТТШ-д тэнцсэн иргэдээс 2 дахь шалгалт буюу Ур чадварын шалгалт (УЧШ) авч, мэргэжлийн чадварын үнэлгээ (МЧҮ) хийн, үүний дараагаар 1, 2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр оноо авсан дарааллаар, сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2025-02-19 )
 

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛИЙН ЗАР

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамд хооронд байгуулсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр Солонгос Улсад ажиллах хүсэлтэй  иргэдийг бүртгэлд хамруулж, солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалт авах болсныг мэдэгдье.

*ТУСГАЙ ШАЛГАЛТ гэдэг нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцаж ирээд (3 жил, 4 жил 10 сараар ажилласан) дахин Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан солонгос хэлний түвшин тогтоох ТУСГАЙ шалгалт (СХТТТШ) юм.

Жич: Тусгай шалгалтад бүртгүүлэх боломжтой эсэхийг жагсаалтаас (ЭНД) дарж шалгана уу.

Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй гадаадын иргэд нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулах И Пи Эс Топик шалгалтад тэнцснээр БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.

2025 оны 02 дугаар сарын 13-ний өдөр

Санаачлагч:                                         БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам

Зохион байгуулагч:                              БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар

Хамтран зохион байгуулагч :               Монгол Улсын Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2025-02-19 )
 

Ажлын байрны өдөрлөг - 2024

БНСУ-аас эх орондоо ирсэн иргэдийн Монгол дахь Солонгос болон Монгол компаниудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Мөн Солонгосын залуучуудын Монгол улс дахь Солонгос, Монгол компаниудад хөдөлмөр эрхлэх боломж сэдвээр танилцуулга хийнэ.

Хэзээ : 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 11:00-14:00 цагт

Хаана : Их засаг Чингис Соосэ сургуулийн хурлын танхим

Оролцогч байгууллага : GS25, Emart, Shangrilla Food court, KGB, Spinaweb, Global bridge зэрэг 7 компани болон нутаг буцаж ирсэн Монгол иргэд

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2024-11-05 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 43-с 2

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр154
mod_vvisit_counterӨчигдөр919
mod_vvisit_counterЭнэ долоо хоног2783
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног3445
mod_vvisit_counterЭнэ сар2353
mod_vvisit_counterӨмнөх сар18737
mod_vvisit_counterНийт4915533

We have: 9 guests online
Таны хаяг: 18.117.148.44
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2025/4-р сар/03
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН