2022 оны 3 дугаар сарын 31
Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн Яам
Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ
Хамтран зохион байгуулагч: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
БНСУ-ын 2022 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулж байна. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС харна уу
НЭГ. СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны 4-р сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдана.
Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс 3 хоногийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд / hudulmur-halamj.gov.mn, monkor.net / байршуулна.
Дэлгэрэнгүй...