Монгол Улсын Хөдөлмөрийн яам /ХЯ/, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам /ХЭХЯ/ хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичиг /ХОСБ/-ийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт дараах байдлаар явагдах болсныг мэдэгдье.
БНСУ-ын гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын ХНХА-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх шаардлагатай. СХТТШалгалтанд тэнцсэн иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.
Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөрийн Яам
Зохион байгуулагч: БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн алба
Хамтран ажиллах байгууллага: Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс,
- СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ
Бүртгэл явагдах хугацаа: 2016 оны 03 дугаар сарын 04, 07, 09, 10, 11-ний өдрүүдэд (5 өдөр)
Бүртгэх цаг: 08:30-12:30, 13:30-17:30 (ажлын цагаар)
Бүртгэх газар: Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд (Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай)
Дэлгэрэнгүй...