Нэг. Зорилго
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад Монголдоо ирээд амжилттай ажиллаж амьдарч байгаа иргэдийг урамшуулах зорилготой.
Хоёр. Хамрах хүрээ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад Монголдоо ирээд амжилттай ажиллаж, бизнес эрхэлж буй иргэд хамрагдах боломжтой.
Гурав. Уралдаан явагдах хугацаа
Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2016 оны 3сарын 29-ноос 4 сарын 22-ны хооронд Монгол дахь EPS төвийн мэйл хаяг / Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. /-аар хүлээн авна. Утас: 310949
Дөрөв. Уралдааны ерөнхий заавар
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад Монголдоо ирээд амжилттай ажиллаж, бизнес эрхэлж буй иргэд өөрийн эрхэлж буй ажил, бизнесийн талаар хийсэн дүрс бичлэгээ ирүүлнэ. Дүрс бичлэгийн агуулга нь:
1. Монгол дахь Солонгос компанид ажиллаж байгаа тухай
2. Солонгост сурч авсан мэдлэг туршлагаараа Монголд ирээд бизнес эрхэлж байгаа тухай
3. Амжилттай ажиллаж хөдөлмөрлөж байгаа бусад жишээ зэрэг байж болно.
Тав. Уралдааныг дүгнэх журам
Уралдаанд ирүүлсэн бүтээлийн шалгаруулалтыг 2016 оны 4сарын 25-наас 4 сарын 27-ны хооронд хийнэ. Амжилтанд хүрсэн тухай бүтээлийн ерөнхий агуулга нь олон нийтэд хүрэх хүртээмж, гүйцэтгэл, бүтээлч байдал, бүтээлийн чанар гэх мэт шалгуураар үнэлэн шалгаруулна.
Зургаа. Шагнал урамшуулал
Уралдаанд шалгарсан бүтээлийг 2016 оны 4 сарын 28-нд зарлана. Эхний 3 байрыг шалгаруулж мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Нэгдүгээр байр 1 хүн – 250 000 төгрөг,
Хоёрдугаар байр 1 хүн – 150 000төгрөг,
Гуравдугаар байр 1 хүн – 80 000 төгрөг.
Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГазар