БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (КОМПЬЮТЕРТ СУУРИЛСАН EPS-TOPIK) ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Монгол Улсын Хөдөлмөрийн яам /ХЯ/, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам /ХЭХЯ/ хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичиг /ХОСБ/-ийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт дараах байдлаар явагдах болсныг мэдэгдье.

БНСУ-ын гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын ХНХА-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх шаардлагатай. СХТТШалгалтанд тэнцсэн иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөрийн Яам

Зохион байгуулагч: БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн алба

Хамтран ажиллах байгууллага: Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс,

  1. СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

Бүртгэл явагдах хугацаа: 2016 оны 03 дугаар сарын 04, 07, 09, 10, 11-ний өдрүүдэд (5 өдөр)

Бүртгэх цаг: 08:30-12:30, 13:30-17:30 (ажлын цагаар)

Бүртгэх газар: Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд (Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай)

 

 

Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

· Бүртгэлийн маягт (бүртгэл явагдах газраас зөвхөн бүртгэлийн хураамжаа төлсөн иргэдэд үнэгүй олгоно)

v Бүртгүүлэгчид бүртгэлийн дугаар бүхий бүртгэлийн маягт зөвхөн нэг удаа олгогдох ба буруу бичсэн тохиолдолд цайруулагч тууз ашиглан засвар хийж болно.

v Бүртгэлийн маягт дээр овог нэрийг англи хэл дээр зөв гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх шаардлагатай. Зөрсөн тохиолдолд БНСУ-ын хууль зүйн яам, Солонгосын Хүний нөөц, хөгжлийн алба нь БНСУ-д нэвтрүүлэхээс татгалздаг болохыг анхаарна уу.

· Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, хуулбарын хамт

v Гадаад паспорт, гадаад паспортгүй бол иргэний үнэмлэхээр бүртгэнэ.

v Гадаад паспорт, Иргэний үнэмлэх хуулбар / хуулбар нь тод гаргацтай байх шаардлагатай /

· 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)

v Фото зургийг фотошоп зэрэг тусгай программ ашиглан засвар хийж болохгүй, гадаад паспортны зурагнаас зөрүүгүй байвал зохино.

· Шалгалтын хураамж төлсөн баримт

v Шалгалтын хураамж: 24 доллар / зөвхөн доллараар тушаах /

v Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авч ирнэ. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбарыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу) Төлбөрийг зөвхөн шалгалтын бүртгэлийн хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд төлөх ёстойг анхаарна уу.

v Хүлээн авагч байгууллага: Монгол улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв

v Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгүүлэхээс татгалзах, аль эсвэл төлбөрөө төлсөн хэдий ч бүртгэлд хамрагдаж чадаагүйгээ албан ёсоор шалгалтын бүртгэл явагдах хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд мэдэгдсэн тохиолдолд шалгалтын хураамжийг буцаан авч болно. Төлбөрөө төлж бүртгэлд орж, нэрсийн жагсаалтанд орсны дараа төлбөрийн буцаалт хийгдэхгүй болно. (Жич: нөхөн бүртгэхгүй болно)

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

· Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1976 оны 03-р сарын 05-аас 1998 оны 03-р сарын 04-ний өдрийн хооронд төрсөн байх)

· Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

· Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

· Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

2. СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах өдөр, хугацаа:

· Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх өдөр, цагийг бүртгүүлэгч тус бүрээр 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн зарлалын самбар, www.hudulmur.mn болон http://www.monkor.net вебсайтаар дамжуулан зарлан мэдээлнэ.

· Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд байрлах Компьютерт суурилсан тестийн өрөөнд онлайнаар авна.

· Шалгалтыг Улаанбаатар хотод 2015 оны 04 дүгээр сарын 08-аас эхлэн зохион байгуулна.

· Бүх шалгуулагч заасан хугацаанд заасан шалгалтын газар, өрөөнд бэлэн байх ёстой. (1-р ээлж 09:20, 2-р ээлж 12:20 цагт, 3-р ээлж 14:50 цагт)

Шалгалтанд ороход шаардагдах баримт бичиг, зүйлс:

Шалгалтыг компьютерт суурилсан өрөөнд онлайн тестээр авна.

· Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх

v Шалгуулагчийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх нь бүртгүүлэх үедээ хуулбарыг нь өгсөн гадаад паспорт буюу иргэний үнэмлэхтэй адил байх ёстой

· Бүртгэсэн газраас олгосон шалгалтын тасалбар /Бүртгэлийн шар хуудас/

· Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ авчраагүй бүртгүүлэгчийг шалгалтанд оруулахгүй.

Шалгалтын бүтэц:

 

Асуултын бүтэц

Асуултын тоо

Нийт оноо

Хугацаа

Сонсох

25

100

40 мин

унших

25

100

30 мин

Нийт

50

200

70 мин

 

· Сонсох болон унших шалгалтын хооронд завсарлага байхгүй, шууд үргэлжлэн явагдана.

Шалгалт авах, дүнг зарлах:

· Шалгалт авах, шалгалтын дүнг гаргах ажлыг солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэнэ. 80-аас дээш оноо авсан шалгуулагчдаас хамгийн өндөр онооны дүнгээр нь байр эзлүүлэн жагсааж шалгуулагчийг тэнцүүлнэ. Дээд оноо 200 байна. /Монгол улсад зохион байгуулах СХТТШ-наас сонгон шалгаруулж авах хүний тоог аж үйлдвэрийн салбарт 1100 гэж тогтоосон

· Шалгалтын дүнг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн зарлалын самбар болон www.hudulmur.mn вебсайт, БНСУ-ын хөдөлмөр эрхлэх тогтолцооны http://epstopik.hrdkorea.or.kr, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын албан ёсны сайт болох http://www.eps.go.kr, Монгол улс дахь БНСУ-ын Хүний нөөц, хөгжлийн албаны төлөөлөгчийн газрын http://www.monkor.net зэрэг вебсайтуудаар дамжуулан зарлан мэдээлнэ.

· Шалгалтанд тэнцэгсдийн шалгалтын онооны хүчинтэй хугацаа шалгалтын дүнг зарласанаас хойш 2 жил хүчинтэй байна.

  1. АНХААРАХ ЗҮЙЛС

· Шалгалтын өдөр шалгуулагч гар утас, хуурцагт тоглуулагч, PDA8, MP3 тоглуулагч, электрон толь болон бусад шалгалтыг хуурамчаар өгөхөд ашиглаж болзошгүй электрон хэрэгсэл авч орохыг хатуу хориглоно.

· Дээр дурьдсан эд зүйлсийг авч орсон болон шалгалтыг өгөх явцдаа шударга бусаар хариултыг бөглөхийг оролдох, хууран мэхлэх оролдлого хийх тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүйд тооцон дахин шалгалт өгөх эрхийг 2 жилээр хязгаарлах арга хэмжээ авна.

· Хүний паспорт ашиглан шалгалтанд орох, хуурамч бичиг баримт ашиглахыг хатуу хориглоно.

· Шалгалт өгөх иргэд нэрсийн жагсаалтаас шалгалт өгөх хувиараа харж тогтсон цаг хугацаандаа шалгалтанд хоцрохгүй ирэх ёстой. Иргэн өөрийн хариуцлагаас болж хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болно.

4. БУСАД ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЭЛ

· БНСУ-ын Хөдөлмөрийн Яам Монгол улсын Хөдөлмөрийн Яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ХЭҮСМҮТ нь ажиллах хүч гаргах албан ёсны эрхтэй болно.

· СХТТШ өгсний дараа ХЭҮСМҮТ-өөс солонгосын хөдөлмөрийн биржид байршуулсан ажил хайгчийг солонгосын ажил олгогч ажилд авах зөвшөөрөл хүснэ.

· БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан эмэгтэйчүүдэд ирж буй ажлын санал харьцангуй цөөн байгааг анхаарна уу.

· Аж ахуй нэгж байгууллага болон сургалтын байгууллагууд, хувь хүн "Шалгалтанд бүртгүүлж өгнө, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд оруулж тэнцүүлж өгнө" гэсэн хууран мэхлэх, хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно. Үүнтэй холбоотой асуудалд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв нь хариуцлага хүлээхгүй болно.

· Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцэх нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх тогтолцооны дагуу ажил хайгчаар бүртгүүлэх баталгаа бөгөөд, харин Солонгост ажиллах баталгаа болохгүй.

· СХТТШ-ын хураамж 24 ам.доллар (зөвхөн доллараар тушаах) байх бөгөөд энэ БНСУ-ын Хүний нөөц, хөгжлийн албанаас албан ёсоор зарласан шалгалтын хураамж болно. Харин ямарваа нэгэн хувь хүн буюу ямар нэг байгууллагын ажилд зуучлана гэсэн зарлалаар хууртагдан хохирохгүй байхыг анхааруулья.

· Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн дараагийн шалгуур нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байдаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй /Элэгний В,С вирус, БЗХӨ, сүрьеэ/ бол таны нэр БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршихгүйгээс гадна шалгалтын болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хураамж буцаан олгогдохгүй болно.

· БНСУ-ын хөдөлмөрийн биржид нэрээ байршуулснаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүй бөгөөд зөвхөн солонгосын ажил олгогч таныг сонгосон тохиолдолд хөдөлмөрлөх эрх үүснэ.

· БНСУ-ын ажил олгогчийн сонгосон ажил хайгчид хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй виз олгох зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яам, ЭСЯ олгодог бөгөөд хэрэв сонгогдсон ажил хайгч урьд нь БНСУ-д хууль дүрэм зөрчиж байсан, торгууль төлбөр төлөлгүй орхисон, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байсан тохиолдолд визний зөвшөөрөл олгохоос татгалзаж тухайн ажил хайгчийн нэрийг биржээс хасаж байгаа тул бүртгүүлэгч иргэн дээрх зөрчлүүд байгаа бол СХТТШ-ын бүртгэлд бүртгүүлж цаг, мөнгөө үрэхгүй байхыг анхааруулж байна.

· Шалгалтын хуваарь, шалгалт өгөх цагаа иргэн өөрөө мэдээллийн хэрэгсэлд тавьсан хуваариас харж хариуцлагатайгаар шалгалтанд орно. Шалгалтаас хоцрох, таслах тохиолдолд нөхөн шалгалтанд орох, шалгалтын хураамж буцаан олгохгүй болохыг анхаарна уу.


Дэлгэрэнгүй мэдээллийг: ХЭҮСМҮТ-ийн цахим хуудам
www.hudulmur.mn БНСУ-н Хүний нөөц, хөгжлийн албаны Монгол дахь төлөөлөгчийн газрын 11310949 утас болон www.monkor.net цахим хуудаснаас авч болно. Манай хаяг: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингэсийн өргөн чөлөө Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв. утас: 7712-1285

БНСУ-ЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН АЛБА

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ХАРЪЯА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ СУДАЛГАА,МЭДЭЭЛЛИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

 

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (КОМПЬЮТЕРТ СУУРИЛСАН EPS-TOPIK) ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН