БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

2018 онд Монгол улсад Тусгай СХТТШалгалтыг зохион байгуулах болсон тухай мэдэгдэх нь

Өнгөрсөн 2017 онд Тогтвортой ажилласан гадаад ажилчдын тоо их байсан учраас БНСУ-ын АҮХНХЭГазраас тухайн онд тусгай СХТТШалгалт авахгүй байх шийдвэр гаргасан. Энэ жил туршлагатай гадаад ажилчдыг дэмжих зорилгоор 2018 онд 2 удаа буюу 4-р сар болон 8-р сард тусгай СХТТШалгалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Тусгай шалгалтын бүртгэлийн хуваарь удахгүй зарлагдана.

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага

- Хөдөлмөрийн гэрээгээр 4 жил 10 сар ажиллаад визний хугацаандаа сайн дураараа

нутаг буцсан байх (2010 оны 1 сарын 1-нээс хойш орж ирсэн байх)

- 18-39 настай байх

- Ял шийтгэлгүй байх

- БНСУ-аас албадан гаргаагүй байх

- Хилээр гарахыг хязгаарлаагүй байх

- Е-9, Е-10 визээр 5 жилээс дээш хугацаагаар оршин суугаагүй байх

СХТТШ-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын АҮХНХЭГ-ын Гадаад ажилчин сонгон шалгаруулах албаны 052-714-8557 утаснаас лавлана уу.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2018-02-08 )
 

БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан иргэдтэй хийсэн НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ

БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар(EPS төв)-с жил бүр уламжлал болгон БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн иргэдтэй нөхөрсөг уулзалтыг зохион байгуулдаг ба энэ удаагийн уулзалтыг 2018 оны 1 сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад тус төвийн дарга буюу БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Ким Сон Ин, орчуулагч С.Эрдэнэбулган болон урилгаар ХХҮЕГ-ын АХШХХ-ийн дарга Т.Есөнтөмөр, ахлах мэргэжилтэн Н.Хандмаа нар оролцож нутаг буцаж ирсэн иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлын талаар санал бодлыг нь сонсож чөлөөт ярилцлага хийлээ.

2018 оны нөхөрсөг уулзалтын зургаас

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2018-02-06 )
 

2017 оны 11 сарын 30-наас мөрдөж эхэлсэн Гадаадын иргэн харьяатын хуулийн заалт

2017 оны 11 сарын 30-наас мөрдөж эхэлсэн Гадаадын иргэн харьяатын хуулийн нэгээхэн хэсэг..
Улсын хууль тогтоомжийн нэгдсэн төвд нэмж орсон уг хуулийн заалтанд
/ 법무부령 제912호/
Солонгос улсад хөдөлмөр эрхлэх виз болох Е-9 мэргэшлийн бус гэрээт ажилчин, Е-10 далайд хөдөлмөр эрхлэх ангилалд удаан хугацаагаар ажиллаж байгаа гадаад ажилчин нь 5 жилээс дээш оршин суусан нь тогтоогдвол тухайн ангилалдаа визийг дахин олгохгүй байхаар бүрэн шийдвэрлэлээ.Гэрээний визээр 2 удаа буюу 5 жилээс ажилласан бол дахин ажиллах боломж хаагдаж ба визний зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа юм .

Сүүлд шинэчлэгдсэн ( 2018-01-10 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 41-с 31

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр3634
mod_vvisit_counterӨчигдөр9657
mod_vvisit_counterЭнэ долоо хоног52195
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног43791
mod_vvisit_counterЭнэ сар135252
mod_vvisit_counterӨмнөх сар105320
mod_vvisit_counterНийт4715729

We have: 3 guests online
Таны хаяг: 18.116.85.108
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2024/11-р сар/23
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН