БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАСЫН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ “ТУСГАЙ” ШАЛГАЛТЫН ЗАР

Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу БНСУ-д 4 жил 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авах болсныг мэдэгдье.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд зөвхөн энэхүү шалгалтанд тэнцсэн иргэн л гадаад иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлж болно.

2018 оны 3 сарын 21

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн Яам

Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ

Хамтран зохион байгуулагч : Монгол улсын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2018-07-09 )
 

2018 оны Энгийн СХТТШ-ын бүртгэлийн зар

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах Энгийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(СХТТШ)ын бүртгэл 2018 оны 3 сарын 5-7ны өдрүүлэд орон даяар явагдана. Энгийн СХТТШ-ын БҮРТГЭЛИЙН ЗАР-ыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ ХАРНА УУ

Сүүлд шинэчлэгдсэн ( 2018-02-28 )
 

ХЭЗТ-ны гадаад ажилчин сонгож авах "Онооны систем" хэрэгжих тухай зарлал

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам ба Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2018 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо(ХЭЗТ)-ны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны систем хэрэгжүүлэх төлөвлөгөө дараахитай адил байна.

Онооны систем нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл(өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ур чадварын, ажил үүргийн чадвар г.м хүн бүрийн чадваруудад дээр нэгдсэн үнэлгээ хийх арга юм.

Онооны системийн 1 дэх шалгалт (СХТТШ) -нд хамгийн доод хязгаарын оноо (аж үйлдвэр 88 оноо) -ноос дээш оноо авсан хүмүүсээс өндөр онооны дарааллаар, сонгож авахаар төлөвлөсөн хүний тооноос 1.2 дахин их тоонд багтааж тэнцүүлж авах бөгөөд

1дэх шалгалтанд тэнцсэн хүмүүсээс 2 дахь шалгалт (ур чадварын шалгалт, мэргэжлийн чадварын үнэлгээ) -ыг авсаны дараа 1,2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.

2 дахь шалгалт буюу мэргэжлийн ур чадварын үнэлгээнд мэргэжлийн боловсрол, ажлын туршлага, дээд боловсролтой холбоотой бичиг баримтыг хавсаргаж өгнө. Ур чадварын шалгалтанд заавал хамрагдана.Хамрагдаагүй бол эцсийн шалгаруулалтаас хасахыг анхаарна уу.

Өнгө ялгах чадвартай эсэхээ хувь хүн урьдчилан шалгасан(бүртгэлийн байранд тестийн ном байрлуулсан ) -ын дараа бүртгүүлээрэй.

Мөн ур чадварын шалгалтын явцад өнгө ялгах чадваргүй нь батлагдвал хасагдах бөгөөд салбар бүрийн онцлогыг харгалзан эрүүл мэндийн хувьд нийцэхгүй буюу тухайн салбарт хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж шалгалтын комисс дүгнэсэн тохиолдолд эцсийн шатны шалгаруулалтаас хасна.

2018 оны 2 сарын 28

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн Яам

Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ

Хамтран зохион байгуулагч : Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2018-03-01 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 41-с 30

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр3631
mod_vvisit_counterӨчигдөр9657
mod_vvisit_counterЭнэ долоо хоног52192
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног43791
mod_vvisit_counterЭнэ сар135249
mod_vvisit_counterӨмнөх сар105320
mod_vvisit_counterНийт4715726

We have: 8 guests online
Таны хаяг: 18.218.71.21
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2024/11-р сар/23
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН