Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
2018 оны бүртгэлийн тоо хэзээ гарах вэ? 3н сарын виз мэдүүлгэнд ороод явах зорилго тодорхойгүй гэсэн хариу авсан тохиолдолд гэрээгээр гарах боломжтой юу ?
ХАРИУЛТ: Он гарсны дараа хоёр улсын илгээгч болон хүлээн авагч байгууллага харилцан тохиролцож 2018 оны бүртгэлийн товыг зарлана. Визний зөвшөөрөл олгох эсэхийг БНСУ-ын Хууль зүйн яам шийддэг. Тиймээс виз олгогдох эсэхийг тааж хэлэх боломжгүй. Энэ онд Монгол хүмүүс БНСУ-д ихээр харласнаас виз гаралт их чангарч дээрх шалтгаанаар виз олгогдоогүй тохиолдлууд бий.
2017-12-15
Жилд 1 удаа бүртгээд бүртгэсэн хүмүүсээ сар сараар хувааж шалгалт авдгиимуу.хуучин шалгалтын материалуудыг хаанаас авж болох вэ
ХАРИУЛТ: Тийм. СХТТШалгалтад бүртгүүлсэн иргэдийг оноолтоор хуваарилан шалгалт өгөх өдрийн хуваарийг БНСУ-ын АҮХНХЭГ-с гаргадаг. Интернэт ашиглан СХТТШ-д бэлтгэх боломж бий.-ыг дарж харна уу.
2017-12-12
sain bna uu tsahim burtgeld tentseh uguigee medeh bolomjtoi yu shalgah arga bdg uu mongon torguuli tolj baisan bol tatgalzah yum bolov uu.
ХАРИУЛТ: Цахим виз буюу визний зөвшөөрөл олгох эсэхийг БНСУ-ын Хууль зүйн яам шийддэг. Тиймээс урьдчилан шалгах арга байхгүй.
2017-12-08
сайн байнуу энэ жилийн СХТТШ хэдэн сарын хэдэн вэ?
ХАРИУЛТ: Энэ жилийн СХТТШалгалт 4-8 сарын хооронд явагдсан.
2017-12-08
sain bnuu ene site yg alban ysni site uu solongosruu geree bolon ymar negen ym bolvol ene deer tavigdahuu?
ХАРИУЛТ: Манай төв нь БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авдаг СХТТШалгалтыг зохион байгуулдаг. Тиймээс EPS-TOPIK буюу ХЭЗОТ-СХТТШалгалтын зар манай сайт дээр тавигдана. ХЭЗОТ-СХТТШалгалтыг жилд нэг удаа авдаг ба ШАЛГАЛТЫН ЗАР цэсэнд жил бүрийн шалгалтын мэдээлэл бий.
2017-12-06
сайн байна уу. ХХҮЕГ-т нэрээ байршуулахад холбогдох дугаараа үлдээдэг. Солонгос талаас ажил олгогч намайг сонгоод ажлын санал ирсэн тохиолдолд миний дугаар ямар нэгэн байдлаар холбогдохгүй байвал eps.gov дээр тавигдсан миний мэдээлэлд ажлын санал ирэн гэсэн мэдээлэл нэмэгдэх үү.
ХАРИУЛТ: Солонгос ажил олгогч танд ажлын санал тавьсан тохиолдолд Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олголт гэдэг дээр Гарсан гэсэн тэмдэглээ хийгдэнэ. Солонгос талаас хөдөлмөрийн гэрээг илгээсэн үед Илгээсэн гэдэг тэмдэглэгээ хийгдэнэ. Ажлын санал ирсэн хүмүүс 14 хоногийн дотор ирж хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахгүй бол ажлын санал цуцлагддаг.
2017-12-01
Www.eps.go.kr d bvrtgvvleed ordog bsin svvliin ved pass buruu bn gd orohgvin dahiad shiner bvrtgvvleh ghr bas bolohgvi yaaj orj uuriin medeellee harhuu vvnd hariu uguuch bayarllaa
ХАРИУЛТ: Нэг хүний мэдээллээр дахин бүртгэл үүсгэх боломжгүй. Тиймээс өөрийн үүсгэсэн нэвтрэх нэрээрээ нууц үгээ хайх боломжтой. Нууц үгээ хайх товчийг дарвал таны мэйл хаягт шинэ нууц үг ирнэ.
2017-11-28
Ajiliiin sanal ireegui hvmvvvs daraaa jiliiin bvtgeleees omno bvgd yawj amjihuuuu
ХАРИУЛТ: БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших нь гэрээгээр явна гэсэн баталгаа болдоггүй. Ажлын санал авсан тохиолдолд гэрээгээр явах боломж нээгдэнэ. Хэнд ажлын санал тавих нь зөвхөн Солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаална. Тиймээс хэн хэнд хэзээ ямар ажлын санал тавихыг урьдчилан таах боломжгүй. БНСУ гэрээгээр ажиллах хүч авах тогтолцоог ажил хайгчаар байршсан хүн бүрт тэгш боломжийг олгох, шударга байлгах нөхцлийг бүрдүүлэн ажиллладаг.
2017-11-24
Ene ajiliin sanal bas yagaaad ireheeee bolchihwooo
ХАРИУЛТ: Хүйтний улиралд ажлын санал багасах хандлагатай байдаг.
2017-11-24
21honogiin dotor tsahim viz hariu uguhgvi bwal yah we
ХАРИУЛТ: ХХҮЕГ-ын хариуцсан мэргэжилтнээс визний хариу ирсэн эсэх талаар лавлана уу.
2017-11-24
Sain bnuu 2016 ond shalgalt ogson niit heden hvnees heden hvn ni yawsan we ????
ХАРИУЛТ: Энэ онд 2017 оны 11 сарын 10-ны байдлаар 1021 иргэн хөдөлмөрийн гэрээгээр явсан тухай ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсийн дарга Есөнтөмөрийн ярилцлагыг https://www.facebook.com/ImplementingAgency/videos/1762849683725752/ хуудаснаас үзнэ үү.
2017-11-17
2018oni bvrtgel heze boloh bol
ХАРИУЛТ: 2018 оны бүртгэлийн тов он гарч байж тодорхой болно. Бүртгэлийн тов гарангуут шалгалтын зарыг сайт дээр тавина.
2017-11-16
сайн байна уу? eps.go.kr - д Визийн зөвшөөрөл олгосон: гарсах 2017,11,15 гэсэн байна одоо юу бүрдүүлэх хэрэгтэй вэ?
ХАРИУЛТ: БНСУ руу ажиллах хүч илгээх ажлыг ХХҮЕГ хариуцдаг тул ХХҮЕГ-ын хариуцсан мэргэжилтнээс лавлана уу.
2017-11-16
ner bairsh sangaa yaaj mideh wee
ХАРИУЛТ: www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэснээр нэр байршсан эсэхээ харах боломжтой. Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоон /ХЭЗОТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар-ыг дарж харна уу.
2017-11-14
Sain baina uu 2010 onoos 2013,neg uildver baigaa geree duusad haraar 2 sar bolood barigdaad irsen ymaa dahiad buged nairandah soloongos ulsruu geree geer yvaj boloh boluu
ХАРИУЛТ: Харласан буюу хууль бусаар амьдарч байсан иргэдийн хувьд визний зөвшөөрөл олгогдохгүй.
2017-11-14
2017-11-09
Surgaltiin kompani shaardlaga hangaagvi gsen shaltgaanaar Tsahim viz ni garaagvi hvniih todorhoi hugatsaanii daraa ner ni bairshaad ajliin sanal ireed gereegee hiisen bna Tsahim viz tatgalzlaa l bol ner ni solongosiin hudulmuriin heltsiin ajil haigchaas ner shuud hasagdaad bairshdaggvi ntr geed bsan hudlaa l yum bna sh d ta nar uursduu sain sudlaj bj medeelel uguuch yag l minii helj bsnaar garsah Ilgeesen Geree hiisen Garaagvi Ene bvgd ni arilaad dahij sanal irsen bnlee 10.1.nd dahij brshisan gsen
ХАРИУЛТ: Цахим виз татгалзах шалтгаан нь ажил олгогчийн хариуцлагаас болсон тохиолдолд буцаагаад шууд байршуулдаг. Ажилчны буруугаас болсон тохиолдолд 1 жилийн дараа дахин байршиж болно. Журманд заагаагүй онцгой шалтгаан байгаа тохиолдолд Хууль зүйн яам ба Хөдөлмөрийн яам хооронд зөвшилцөж байршуулж болно. Цахим виз олголтыг Хууль зүйн яамнаас олгодог.
2017-11-09
hudulmur erhleh zuvshuurul garsan geheer zaaval HHYEGazart ochih shaardlagatai yu bayarlalaa
ХАРИУЛТ: Ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг ХХҮЕГ-ын сайтаар зарладаг. Мөн тухайн иргэн рүү утсаар мэдэгддэг. Тиймээс иргэд ХХҮЕГ-ын сайтаас мэдээллээ харах юмуу утсаа байнга нээлттэй байлгах хэрэгтэй.
2017-11-05
niiit biirj deer heden hunii ner bairshsan bgaa we? tgd turuuch ni yawj chadkuu bhad nemeed jil bur burtgeed bh ni buruu zuil shig sanagdaj bn buur hurimtlagdaad. ene talaar mdeelel uguuuch. bas tsaash ni ulamjil uguurei bayarlalaa
ХАРИУЛТ: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар(ХХҮЕГ) БНСУ-д гэрээгээр явуулж байгаатай холбоотой мэдээллийг тогтмол өгч байгаа тул ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn сайт руу орж харна уу. Хоёр улсын Хөдөлмөрийн яамдын харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хөдөлмөрийн гэрээний ажилчдаас авдаг СХТТШ-ыг жил бүр зохион байгуулдаг.
2017-11-03
Sain baina uu ? solongosiin hudulmuriin birj dr bvrtgvvlsnee yaj shalgah ve?
ХАРИУЛТ: www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэснээр нэр байршсан эсэхээ харах боломжтой. Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоон /ХЭЗОТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар-ыг дарж харна уу.
2017-11-02
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН