БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

tseegii_91: сайн байна уу?

2018оны бүртгэл хэзээ вэ?

ХАРИУЛТ: 2018 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна.

2018-01-03

Борхүү: Сайн байна уу

2018 оны бүртгэл хэзээ явагдах вэ? Бүртгүүдж байж СХТТШ-ыг өгнө биз дээ?хариулж өгнө үү баярдалаа

ХАРИУЛТ: 2018 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна. Тийм. СХТТШ-нд бүртгүүлсэн иргэд шалгалт өгөх боломжтой болно.

2018-01-03

bolno: Сайн байна уу?

Ер нь 5 жилээс дээш гэрээгээр ажилласан бол ахиж гэрээгээр ажиллах боломж бүүр мөсөн хаагдаж байгаа юмуу? Уул нь нас 32 тай байдаг???

ХАРИУЛТ: Тийм. Гэрээгээр 2 удаа буюу тогтвортой ажилчин болон тусгай шалгалтаар явж нийт 5 жилээс дээш хугацаагаар ажилласан иргэд гэрээгээр бүртгүүлэх боломжгүй болсон.

2017-12-29

bolno: Hi

2018 оноос эхлээд гэрээгээр 5 жилээс дээш болсон хүн ахиж гэрээгээр бүртгүүлж болохгүй юмуу? Тусгай шалгалтанд ч уу?

ХАРИУЛТ: Тийм. гэрээний 4 сар 10 сарын хугацаандаа буцаж ирсэн хүмүүс л бүртгүүлэх боломжтой. Ямар нэгэн байдлаар визний хугацаагаа сунгаж 5 жилээс дээш болсон иргэд гэрээгээр бүртгүүлэх боломжгүй.

2017-12-29

panaa: asuult

bi 2010 onii 6sariin 22nd E9 vizeer solongos yvaad jil garan bolood haralsan yma tegeed 2015 onii 7sariin 17 nd mongold irsen sanalaraa passpoton deer 68-1 gedeg tamga darsiima odoo gereger solongos yvah bolomj bga boluu

ХАРИУЛТ: СХТТШалгалтад бүртгүүлж, шалгалтад тэнцээд, ЭМҮШ-нд тэнцсэнээр БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших нь нээлттэй ч ажлын санал авсны дараа визний зөвшөөрөл олгогдохгүй байх магадлалтай. Визний зөвшөөрөл олгох эсэхийг БНСУ-ын Хууль зүйн яам шийддэг. Тиймээс виз олгогдох эсэхийг тааж хэлэх боломжгүй.

2017-12-19

Soso: asuult

2018 оны бүртгэлийн тоо хэзээ гарах вэ? 3н сарын виз мэдүүлгэнд ороод явах зорилго тодорхойгүй гэсэн хариу авсан тохиолдолд гэрээгээр гарах боломжтой юу ?

ХАРИУЛТ: Он гарсны  дараа хоёр улсын илгээгч болон хүлээн авагч байгууллага харилцан тохиролцож 2018 оны бүртгэлийн товыг зарлана. Визний зөвшөөрөл олгох эсэхийг БНСУ-ын Хууль зүйн яам шийддэг. Тиймээс виз олгогдох эсэхийг тааж хэлэх боломжгүй. Энэ онд Монгол хүмүүс БНСУ-д ихээр харласнаас виз гаралт их чангарч дээрх шалтгаанаар виз олгогдоогүй тохиолдлууд бий.

2017-12-15

элбэг эрдэнэ: сар бүр шалгалт авдагуу

Жилд 1 удаа бүртгээд бүртгэсэн хүмүүсээ сар сараар хувааж шалгалт авдгиимуу.хуучин шалгалтын материалуудыг хаанаас авж болох вэ

ХАРИУЛТ: Тийм. СХТТШалгалтад бүртгүүлсэн иргэдийг оноолтоор хуваарилан шалгалт өгөх өдрийн хуваарийг БНСУ-ын АҮХНХЭГ-с гаргадаг. Интернэт ашиглан СХТТШ-д бэлтгэх боломж бий.-ыг дарж харна уу.

2017-12-12

Soso: tuslamj

sain bna uu tsahim burtgeld tentseh uguigee medeh bolomjtoi yu shalgah arga bdg uu mongon torguuli tolj baisan bol tatgalzah yum bolov uu.

ХАРИУЛТ: Цахим виз буюу визний зөвшөөрөл олгох эсэхийг БНСУ-ын Хууль зүйн яам шийддэг. Тиймээс урьдчилан шалгах арга байхгүй.

2017-12-08

Цэнгүүн: Цнгүүн

сайн байнуу энэ жилийн СХТТШ хэдэн сарын хэдэн вэ?

ХАРИУЛТ: Энэ жилийн СХТТШалгалт 4-8 сарын хооронд явагдсан.

2017-12-08

fores: chinzoo

sain bnuu ene site yg alban ysni site uu solongosruu geree bolon ymar negen ym bolvol ene deer tavigdahuu?

ХАРИУЛТ: Манай төв нь БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авдаг СХТТШалгалтыг зохион байгуулдаг. Тиймээс EPS-TOPIK буюу ХЭЗОТ-СХТТШалгалтын зар манай сайт дээр тавигдана. ХЭЗОТ-СХТТШалгалтыг жилд нэг удаа авдаг ба ШАЛГАЛТЫН ЗАР цэсэнд жил бүрийн шалгалтын мэдээлэл бий.

2017-12-06

ENXMAA: Хариулж өгнө үү.

сайн байна уу. ХХҮЕГ-т нэрээ байршуулахад холбогдох дугаараа үлдээдэг. Солонгос талаас ажил олгогч намайг сонгоод ажлын санал ирсэн тохиолдолд миний дугаар ямар нэгэн байдлаар холбогдохгүй байвал eps.gov дээр тавигдсан миний мэдээлэлд ажлын санал ирэн гэсэн мэдээлэл нэмэгдэх үү.

ХАРИУЛТ: Солонгос ажил олгогч танд ажлын санал тавьсан тохиолдолд Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олголт гэдэг дээр Гарсан гэсэн тэмдэглээ хийгдэнэ. Солонгос талаас хөдөлмөрийн гэрээг илгээсэн үед Илгээсэн гэдэг тэмдэглэгээ хийгдэнэ. Ажлын санал ирсэн хүмүүс 14 хоногийн дотор ирж хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахгүй бол ажлын санал цуцлагддаг.

2017-12-01

Newmoon: Hi

Www.eps.go.kr d bvrtgvvleed ordog bsin svvliin ved pass buruu bn gd orohgvin dahiad shiner bvrtgvvleh ghr bas bolohgvi yaaj orj uuriin medeellee harhuu vvnd hariu uguuch bayarllaa

ХАРИУЛТ: Нэг хүний мэдээллээр дахин бүртгэл үүсгэх боломжгүй. Тиймээс өөрийн үүсгэсэн нэвтрэх нэрээрээ нууц үгээ хайх боломжтой. Нууц үгээ хайх товчийг дарвал таны мэйл хаягт шинэ нууц үг ирнэ.

2017-11-28

Tsogii: G

Ajiliiin sanal ireegui hvmvvvs daraaa jiliiin bvtgeleees omno bvgd yawj amjihuuuu

ХАРИУЛТ: БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших нь гэрээгээр явна гэсэн баталгаа болдоггүй. Ажлын санал авсан тохиолдолд гэрээгээр явах боломж нээгдэнэ. Хэнд ажлын санал тавих нь зөвхөн Солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаална. Тиймээс хэн хэнд хэзээ ямар ажлын санал тавихыг урьдчилан таах боломжгүй. БНСУ гэрээгээр ажиллах хүч авах тогтолцоог ажил хайгчаар байршсан хүн бүрт тэгш боломжийг олгох, шударга байлгах нөхцлийг бүрдүүлэн ажиллладаг.

2017-11-24

Tsogii: N

Ene ajiliin sanal bas yagaaad ireheeee bolchihwooo

ХАРИУЛТ: Хүйтний улиралд ажлын санал багасах хандлагатай байдаг.

2017-11-24

TRTGTKH: asuult

21honogiin dotor tsahim viz hariu uguhgvi bwal yah we

ХАРИУЛТ: ХХҮЕГ-ын хариуцсан мэргэжилтнээс визний хариу ирсэн эсэх талаар лавлана уу.

2017-11-24

Tsogii: Hi

Sain bnuu 2016 ond shalgalt ogson niit heden hvnees heden hvn ni yawsan we ????

ХАРИУЛТ: Энэ онд 2017 оны 11 сарын 10-ны байдлаар 1021 иргэн хөдөлмөрийн гэрээгээр явсан тухай ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсийн дарга Есөнтөмөрийн ярилцлагыг https://www.facebook.com/ImplementingAgency/videos/1762849683725752/ хуудаснаас үзнэ үү.

2017-11-17

Monkhzaya: Bvrtgl

2018oni bvrtgel heze boloh bol

ХАРИУЛТ: 2018 оны бүртгэлийн тов он гарч байж тодорхой болно. Бүртгэлийн тов гарангуут шалгалтын зарыг сайт дээр тавина.

2017-11-16

sanchir15: сайна байна уу?

сайн байна уу? eps.go.kr - д Визийн зөвшөөрөл олгосон: гарсах 2017,11,15 гэсэн байна одоо юу бүрдүүлэх хэрэгтэй вэ?

ХАРИУЛТ: БНСУ руу ажиллах хүч илгээх ажлыг ХХҮЕГ хариуцдаг тул ХХҮЕГ-ын хариуцсан мэргэжилтнээс лавлана уу.

2017-11-16

baanjii: tuslaarai

ner bairsh sangaa yaaj mideh wee

ХАРИУЛТ: www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэснээр нэр байршсан эсэхээ харах боломжтой. Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоон /ХЭЗОТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар-ыг дарж харна уу.

2017-11-14

Baldkaa: Har tamag daruusan ym aa

Sain baina uu 2010 onoos 2013,neg uildver baigaa geree duusad haraar 2 sar bolood barigdaad irsen ymaa dahiad buged nairandah soloongos ulsruu geree geer yvaj boloh boluu

ХАРИУЛТ: Харласан буюу хууль бусаар амьдарч байсан иргэдийн хувьд визний зөвшөөрөл олгогдохгүй.

2017-11-14

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 142-с 20
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН