Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
Sain bainuu ene shalgaltin onoogoo oilgodgvi 1дахь-120, 2дахь-60, 3дахь-60 getsen baihin мөн shalgaltand orson hvmvvsin ner solongosin hodolmoriin birj deer neren bairshsan boluu bairishsan bol heze site d bairshih ve ta todorhoi hariult ogooch bayrallaa
ХАРИУЛТ: Дээрх оноонууд нь хаана харагдаж байгаа оноонууд вэ? Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршиж эхлээгүй байна. Удахгүй байршина. Гэхдээ хугацаа хэлэх боломжгүй. Учир нь байршуулах ажил 2 улсын төрийн байгууллагын ажлын хуваарийн дагуу хийгддэг. Тиймээс байгууллагын дотоод хуваарийг нийтэд зарлах боломжгүй. Мөн байршуулах хугацаа нь хүн нэг бүрээр өөр байдагтай холбоотой. eps.go.kr сайт нь хувь хүн өөрийн мэдээллээ харах боломжийг олгодог. Таны нэр хэзээ байршихыг тухайн сайтаас харах боломжтой. Байршингуут сайтад тэмдэглэгээ хийгдэнэ.
2018-07-24
7 sariin tusgaid zaawal ner ni irsen baigaa xvmvvsiig bvrtgex ymuu.minii ner baixgvi bna bvrtgvvlj bolxuu gereegeer neg vildwertee 3jil bolood irsen
ХАРИУЛТ: Тусгай шалгалтад орох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг БНСУ-ын АҮХНХЭГ-аас ирүүлдэг ба жагсаалтыг гаргахдаа 3 жилээс дээш хугацаагаар ажилласан, хөдөлмөрийн гэрээний хугацаагаа дуусгаад визний зөрчилгүй нутаг буцаж ирсэн байх гэсэн шалгуурыг тавьдаг. Хэрэв нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй бол тусгай шалгалт өгөх боломжгүй.
2018-07-18
Ene www.eps.go.kr saitad burtguuleh gheer схттш burtgeliin dugaar ged 16orontoi too nehehiin terne aline ve anh ogson huudsandeer 50iar ehelesen dugaar bnlee
ХАРИУЛТ: 2 дахь шалгалт буюу УЧШ-д тэнцсэн иргэдийн нэрсийг зарлахдаа СХТТШ-ын дугаарыг оруулж өгсөн. 2018 онд шалгалт өгсөн иргэд 0132018C гээд бүртгэлийн дугаар болох 8 оронтой тоог үргэлжлүүлэн бичвэл 16 оронтой СХТТШ-ын дугаар болно.
2018-07-18
ene ur chadwarin dungiin humuusiin nernii ard baiga join Assemble Measures gesen ene 3 ug ymar uchirtain be?
ХАРИУЛТ: Энэ нь ур чадварын шалгалт өгсөн холбох, угсрах, хэмжих гэсэн төрлийг харуулж байгаа.
2018-07-16
ene ner yag hezeenees bairshihiig heleed ogooch gereenii ajilchid shinjilgee awah hugatsaa heden hurtel ym be
ХАРИУЛТ: БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэлээ хийлгэсэн иргэдийн мэдээллийг илгээх, хүлээн авч баталгаажуулах зэрэг ажлууд нь хоёр улсын төрийн байгууллагын ажлын хуваарийн дагуу хийгддэг. ЭМҮШ-ний талаар гадаадад ажиллах хүч илгээх ажлыг хариуцдаг ХХҮЕГ-с лавлана уу. Утас: 77121285
2018-07-16
Eruul mendiin uzleger orod 2007ond surie tusch emchilgee hiilguulj edegsen ternees hoish odiig hurtel ovdoj haniad hurch bgaagui tgsen tentsehgui gehiin ene unen boluu
ХАРИУЛТ: Энэ талаар ЭМҮШ-г хариуцдаг Улаанбаатар Мед эмнэлэгт хандаж зөвлөгөө авна уу. Мөн ХХҮЕГ-ын 77121285 дугаарын утсаар холбогдож эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнээс зөвлөгөө авч болно.
2018-07-13
Эрүүл мэндийн үзлэгт ороод Хөдөлмөр халамж дээр бүтгүүлсэн юмаа. Нэр нь ажил хайгчаар тавигдсанаа яаж хянах, харах боломжтой вэ?
ХАРИУЛТ: БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэлээ хийлгэсэн иргэдийн мэдээллийг ХХҮЕГ-с нэгдсэн байдлаар БНСУ-ын АҮХНХЭГ-т илгээдэг. БНСУ-ын АҮХНХЭГ-с мэдээллийг хүлээн авч байршилтыг баталгаажуулдаг. БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших нь хоёр улсын ажиллах хүч илгээх болон гадаад ажиллах хүч хүлээн авах байгууллагын ажлын хуваариас шалтгаалан хугацаа шаарддаг болохыг анхаарна уу. Байршсан эсэхээ БНСУ-ын ХЭЗОТ-ны сайт болох www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэж бүртгүүлсэн нэрээрээ нэвтэрч ороод харах боломжтой.
2018-07-10
Eruul mendiin uzleg unuudur haana boloh ve? Todorhoi helj ugnu uu!
ХАРИУЛТ: ЭМҮШинжилгээний талаар энд дарж харна уу.
2018-07-09
End yag yamar yamar ulsuudruu ajillaj amidrah bolomjtoi bdg we
ХАРИУЛТ: Манай төв нь БНСУ-ын гадаад ажиллах хүч хүлээн авах байгууллага болох АҮХНХЭГ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар юм. Тиймээс БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлэхтэй холбоотой зүйлийг лавлах боломжтой.
2018-06-24
Минийх угсрах гэж бүртгүүлсэн хэрнээ хувиар дээр холбох гэсэн байна яагаад вэ?
ХАРИУЛТ: 77121285 дугаараас лавлана уу.
2018-06-23
6sariin22d ur chadwariin shalgaltiin huwaari garna gesen yu bolsiin bol.tag chig baih chin
ХАРИУЛТ: БНСУ-ын албан газруудын онцлог нь аливаа нийтэд зарлах мэдээг төлөвлөгөөний дагуу хуваарьт өдөртөө ажлын цаг дуусах үед зарладаг.
2018-06-22
2018-06-22
Өдрийн мэнд, Өнгөрсөн жилийн 2017 оны тэнцсэн хүмүүс явж дуусаагүй юм байгаа биздээ? Ажлын санал ирвэл өнгөрсөн жилийн хүмүүсээ дуусгаж байгаад энэ жилийн хүмүүс рүү орно биздээ? Би өнгөрсөн жил биржид 7 сард байршсан бөгөөд одоо болтол ажлын санал ирэхгүй хүлээж байна. Хэзээ ирэх юм болоо? Монгол дахь ХХҮЕГ руузалгаж асуух шаардлагатай юу?
ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд СХТТШ, УЧШ, ЭМҮШ-нд тэнцсэнээр БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршдаг. Ажил хайгчаар байршсан иргэд ажлын санал авснаар гэрээгээр явах боломж нь нээгддэг. Байршсан иргэд ажлын санал авах эсэх нь зөвхөн солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаалдаг. Тиймээс байршсан бол 100% явна гэсэн баталгаа байхгүй гэдгийг анхаарахыг хүсье. ХХҮЕГ руу залгаж лавлаж болох ч ХХҮЕГ-с ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг сайтаараа зарладаг.
2018-06-22
Сайн байна уу Ур чадварын шалгалтын хуваарь хаана зарлагдах вэ? Хаана очих вэ?
ХАРИУЛТ: Ур чадварын шалгалтын хуваарийг төлөвлөгөөний дагуу 6 сарын 22-ны өдөр манай төвийн сайт болон ХХҮЕГ-ын сайтаар зарлана.
2018-06-21
Гэрлэлтийн баталгаагаа ТҮЦ машинаас авсан байж болох уу
ХАРИУЛТ: СХТТШ болон УЧШ-нд гэрлэлтийн баталгаа шаарддаггүй.
2018-06-14
Ur chadwariin shalgalt yaj yugaar awah we hariult ogooch
ХАРИУЛТ: Ур чадварын шалгалтын хуваарийн зарын доод хэсэгт ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС-ыг оруулсан байгаа. Үнэлгээний хуудаст орсон зүйлүүдээр шалгалтыг авна.
2018-06-14
Эхний шат буюу СХТТШ-нд тэнцсэн иргэдийн тоо эцсийн байдлаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд хүрээгүй учраас 2 дахь шалгалтад өнгөний харалган(өнгө ялгах чадвар сул) болон шалгалтын журам зөрчсөн, шалгалтад ирээгүй иргэдээс бусад бүх иргэнийг тэнцүүлж авна. tentseegvi hvmvvs n bas tentsej bga gsn vg yumu
ХАРИУЛТ: Үгүй. Дээрх заалт нь зөвхөн СХТТШ-д тэнцсэн иргэд буюу ур чадварын шалгалт өгөх иргэдэд хамаатай.
2018-06-13
Uuchilaarai ene ur chadvariin shalgaltiin material erno tsaashdiin onoo ene terd nolooloh boluu
ХАРИУЛТ: Ур чадварын шалгалтын ярилцлага хэсэгт бичлэг хийдэг ба энэхүү бичлэгийг солонгос ажил олгогчид үзүүлж танилцуулдаг. Ур чадварын оноо солонгос ажил олгогчийн сонголтод нөлөөлнө.
2018-06-13
Ур чадварын үнэлгээ гэсэнд заавал материал өгөх шаардлагатай юу? Шууд шалгалтаа өгч болох уу?
ХАРИУЛТ: Мэргэжлийн ур чадварын үнэлгээний материалыг заавал өгөх шаардлагагүй. Ур чадварын шалгалтын хуваарь зарлагдангуут хуваарийн дагуу шууд шалгалтаа өгч болно.
2018-06-13
HI. buh humuusiig tentsuulne gej baih yum tegehleer burduuleh ene materialuudaa ogoh shaardlaga bgaan.bolov u. Ur chadvarin shalgaltand ochihdoo avaad ochij bolohgui yu
ХАРИУЛТ: Мэргэжлийн ур чадварын үнэлгээний материалыг заавал өгөх шаардлагагүй. Материал бүрдүүлж өгөх хүсэлтэй иргэд шалгалтанд ирэхдээ биш 6 сарын 11-14ны хооронд өгч болно. Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд оруулах бичиг баримт нь шалгалтад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй учраас заавал бичиг баримт шаардахгүй юм.
2018-06-12
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН