БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

Хүдэрбат: Гэрээт шалгалт

Гэрээт ажилчны шалгалтын оноогоо яаж харах вэ?

ХАРИУЛТ: СХТТШалгалт дууссаны дараа шалгалтын оноог самбар дээр зарлаж байгаа.

2018-05-13

ssmunkhod: hi

Sain bna uu omno ni solongost ajilj bsan todorhoiloltoo haanaas ochoj avahuu ?

ХАРИУЛТ: ХХҮЕГ-т хандаж БНСУ-д ажиллаж байсан ажлын тодорхойлолтоо авах боломжтой.

2018-05-13

hbuyka: Гэрээгээр ажиллах

Сайн байна уу? eps-topik дээр бүртгэлтэй байгаа юмаа. Шинээр Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олголт Гарсах гэсэн байна. Энэ юу гэсэн үг юм бол тайлбарлаад өгөөчв

ХАРИУЛТ: Солонгос ажил олгогчийн зүгээс БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан гадаад иргэнд ажлын санал тавихын өмнө хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авдаг. Энэ үед хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олголт нүдэнд ГАРСАН гэсэн тэмдэглэгээ хийгддэг. Энэ нь удахгүй ажлын санал ирнэ гэсэн үг.

2018-05-12

sioux: viziin tsahim zowshoorol

viziin tsahim zowshoorol tatgalzsan tsutslagdsan 2 yugaaraa yalgaatai baidag yum be miniih tatgalzsan gesen bnlee tegheer dahin burtguulj shalgaltad oroh bolomjgui gesen ug uu yunaas bolj tatgalzdag yum bol yamar neg hereg zorchil gargaj baigaagui

ХАРИУЛТ: Визний зөвшөөрлийн хувьд татгалзсан, цуцлагдсан 2-т ялгаа байхгүй. Визний зөвшөөрөл олгогдоогүй бол байршилт хүчингүй болно. Визний зөвшөөрөл олгогдоогүй шалтгаан нь янз бүр байдаг.

2018-05-12

Bataabataabataa: Asuult

Sain bn uu bi odoo gereegeer ajilj bganmaa 4 jil 10 sar maani ene ond duusna zahiral bicheg hiigeed so hdulmuriin birjed burtguuleed ugiii mgl ochood 3 sar amarchaad ir gehiin tgj boldg ymuu mgld tusga shalgalt ntr uguhguigeer

ХАРИУЛТ: Хэрвээ ажлын байраа солиогүй бол тогтвортой ажилчны журмаар захиралтайгаа хамт БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр очиж хөдөлмөрийн гэрээгээ сунгаад Монголд ирээд хэлний шалгалт өгөлгүй 3 сарын дараа буцаж явах боломжтой.

2018-05-10

Bonnie: Тусгай шалгалтын талаар

Тусгай шалгалт өгөх хүмүүсийн нэрсэд нэр маань байгаа эсэхийг хармаар байна. Хаанаас харах уу

ХАРИУЛТ: ТУСГАЙ ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ЭРХТЭЙ ИРГЭДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

2018-05-10

Bonnie: Тодруулах зүйл байна

Сайн байна уу, eps.go.kr сайтад нэр маань байршсан эсэх нь байгаа юм л даа. Тэрэн дээр 2017.07.28--- 2018.07.28 гээд биччихсэн байгаа юм. Тэгэхэээр солонгосын биржид 1 жил л нэр байршдаг юм уу? Дараа нь сунгуулах боломжтой юу? энэ талаар хэлж өгөөч

ХАРИУЛТ: БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан бүртгэлийн хугацаагаа дахин нэг жилээр сунгуулах боломжтой. Үүний тулд ХХҮЕГ-т хандаж хугацаагаа сунгуулах хүсэлт гаргана.

2018-05-10

Nyambilguun: burtgel

daraagiin burtgel hezee boloh ve?

ХАРИУЛТ: БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах СХТТШалгалтын бүртгэл жилд 1 удаа явагддаг. Бүртгэлийн товыг тухайн үед нь хоёр улсын Хөдөлмөрийн яамд хооронд харилцан тохиролцож гаргадаг. Дараагийн бүртгэлийн товыг ирэх жил зарлана.

2018-05-09

Khuyag: viz

1 jiliin biznii hugatsaandaa 70-80 honood bgaa udahgui ahij neg garaad 3 jiliin bizee meduuleh sanaatai bgaa. 3 jiliin biznii garalt her bgaa bol, ayalaliin engiin biz

ХАРИУЛТ: Аяллын визний талаар Монгол дахь БНСУ-ын элчин сайдын яамны виз мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас лавлана уу.

2018-05-09

bolno: Тусгай шалгалт

Тусгай шалгалт өгөх эрхтэй хүмүүсийн нэр Солонгосоос ирдэг юм уу??

ХАРИУЛТ: Тийм. БНСУ-ын АҮХНХЭГ-с тусгай шалгалтад бүртгүүлэх эрхтэй иргэдийг нэрсийг ирүүлдэг.

2018-05-08

Mj Munkhuu: Tusgai shalgalt

Sain baina uu? Bi 2012 ond ymr neg zurchilguigeer yag 3 jilee duusgaad mongold irsiimaa odoo tusgai shalgaltand orj bolhuu neree haanas hardag ve

ХАРИУЛТ: Тусгай шалгалтад бүртгүүлэх эрхтэй иргэдийн нэрсийг тусгай шалгалтын зар дээр линкээр холбож оруулдаг. Таны хувьд гэрээний үндсэн хугацаа 3 жилээ дуусгаад хугацаагаа сунгаагүй бол нэр байхгүй байх. Ерөнхийдөө 3-с дээш жил болсон хөдөлмөрийн гэрээний хугацаагаа дуусгаад визний зөрчилгүй буцаж ирсэн иргэд тусгай шалгалтад орох эрхтэй байдаг. Таны хувьд тусгай шалгалтад нэр байхгүй бол энгийн шалгалтад бүртгүүлэх боломж бий. ТУСГАЙ ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ЭРХТЭЙ ИРГЭДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

2018-05-08

Дарам: АҮХНХЭГ-т

Сайн байна уу ? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Баттүвшин гэдэг. Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. 2007 онд Орхон их сургуулийг орчуулагч, 2018 онд МУБИС-ийг багшаар мэргэшсэн. Одоогоор Ховд аймагт амьдарч байгаа 2017 онд Тофик 4-т тэнцсэн 2018 онд 5-д өгөхөөр бэлдэж байгаа. 2 зүйлийг та бүхнээс асуух гэсэн юм аа. 1-рт : Танай байгууллагад ажиллавал ямар шаардлага тавьж ажилтанаа авдаг вэ ? Ажилтаны сонгон шалгаруулалт хэзээ, хэзээ болдог вэ ? 2-рт : 2019 онд гэрээгээр ажиллах иргэдийн солонгос хэлний шалгалтын хуваарь гарсан уу ? Би 2019 онд ховд аймагт шалгалт өгөхөөр бэлдэх гэж буй иргэдэд зориулсан солонгос хэлнйи сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ шалгалтанд зориулсан солонгос хэлний сургалттай холбоотой танай байгууллагатай хамтран ажиллах боломж байгаа юу ? Баярлалаа 99086518

ХАРИУЛТ: Манай төвийн 310949 утсаар холбогдож мэдээлэл авна уу.

2018-05-07

Abizotse: 80883493

80883494 zalgaarai adminaa asuuh yum bna

ХАРИУЛТ: Манай төвийн утас 310949. СХТТШ-тай холбоотойгоор манай төв 17.00-18.00 цагийн хооронд ажиллаж байна.

2018-05-07

Abizotse: 2012

Sain bnu 2012 ond orood shalgaltanda tsentsej baisan yum. Eruul mendee uguugui ter odoo nuluuluhuu.

ХАРИУЛТ: Нөлөөлөхгүй.

2018-05-07

Arilee: Hariulaad uguurei

Sain baina uu? 2017ond shalgalt uguud tentssen ymaa. Tgeed solongosiin hudulmuriin yamand ner bairshsan. solongosiin site-s neree harah bolomjtoi ym bolwuu?

ХАРИУЛТ: Боломжтой. Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэлээ хийлгэсэн иргэд Солонгос улсын ХЭЗОТ-ны сайт болох www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэснээр ХЭЗОТ-той холбоотой өөрийн мэдээллээ харах боломжтой. www.eps.go.kr сайт нь монгол хэлнний сонголттой.

2018-05-02

Bataabataabataa: Tusgai shalgalt

Sain bn uuu tusgai shalgaltiin huvaari deer zarim humuusiin neriig haraar todolson bn ter humuus ni tentssen gsn uguu

ХАРИУЛТ: Үгүй. Шалгалтын хуваарь дээр тэнцсэн тухай ойлголт яригдахгүй. Тусгай шалгалтын хуваарь дээр зарим хэсэгт суурь өнгө оруулсан байгаа нь ямар нэгэн агуулга байхгүй. Зөвхөн хуваарийг гүйлгэж харж байгаа хүмүүст баримжаа авах боломж олгох төдий зүйл юм.

2018-05-02

магнай: Хүсэлт

Сайн байна уу? Өнөөдөр шалгалт өгсөн юм аа. 85 оноо авсан буян болж босго оноо нь доошлох болов уу дамжуулж өгнө үү

ХАРИУЛТ: Хүсэлтийг уламжиллаа. Гэхдээ хэрхэн шийдэгдэх нь СХТТШ-д тэнцсэн иргэдийн нэрсийг зарлах өдөр буюу 6 сарын 11-нд  тодорхой болно.

2018-05-01

gfir: acuult

engiin shalgaltnii 2-r hezeenees ehleh we

ХАРИУЛТ: 2 дахь шалгалт буюу ур чадварын шалгалтыг заавал өгөх ёстой. Ур чадварын шалгалтын хуваарийг 6 сарын 22-ны өдөр зарлана.

2018-05-01

gfir: acuult

sn bnuu 105 onoo awsiin ehnii shatandaa tentssen gsn uguu eswel onoonoo baidlaar jagsaagaad hasagdah eresdel bgaa yu

ХАРИУЛТ: 1 дэх шалгалт буюу СХТТШ-д тэнцсэн иргэдийн нэрсийг 6 сарын 11-нд зарлана. СХТТШ-д тэнцсэн иргэд 2 дахь шалгалт буюу ур чадварын шалгалтыг заавал өгөх ёстой. Ур чадварын шалгалтын хуваарийг 6 сарын 22-ны өдөр зарлана. Энэ 2 шалгалтын нийлбэр оноог гаргаж эцсийн байдлаар тэнцсэн иргэдийг 7 сарын 23-нд зарлана.

2018-05-01

Beegii0707: Tusgai

Tusgai shalgalt ogoh humuusiin nersiig zarimiig ni todruulsan bh ym ymar uchirtai ym bol

ХАРИУЛТ: Тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтад тодруулсан нэр байхгүй.

2018-04-28

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 142-с 14
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН