Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
sain baina uu 2015 11 24 nd shalgaltaa ogood tentssen yum l daa eps.go.kr site ruu orj tsagaachlaliin devchilee harsan chin ajil haigchaar ilgeesen medeelel dr n 2017.04.04 nd ilgeesen baina ajil haigchaar bairshuulsan medeelel deer n 2017.05.25 nd butsaasan gej baih yum ygaad butsaasan yum boloo dahiad bairshuulj ogdog bol uu? todorhoi medeele ogno uu bayrlalaa
ХАРИУЛТ: Байрших бүртгэлийг буцаасан тохиолдолд ХХҮЕГ-т өөрийн биеэр хандаж буцаасан шалтгааныг тодруулж, дахин байршуулах хүсэлт гаргах хэрэгтэй.
2017-06-08
2017-06-08
6sariin 7 shalgalt ogloo tentssen hariu hedend garah bol....
ХАРИУЛТ: СХТТШ-ын зар дээр тэнцсэн иргэдийн нэрсийг зарлах хуваарийг зарласан.
Тэнцсэн иргэдийг зарлах хуваарь (сар бүр зарлана)
Шалгалт авах өдөр |
Тэнцсэн хариу зарлах өдөр |
Шалгалт авах өдөр |
Тэнцсэн хариу зарлах өдөр |
2017.04.10 - 2017.4.30 |
2017.5.15 |
2017.5.1 - 2017.5.31 |
2017.6.12 |
2017.6.1 - 2017.6.30 |
2017.7.18 |
2017.7.1 - 2017.8.16 |
2017.8.28 |
2017-06-07
Hudulmur erhleh zuvshuurul gesen murund garsah gej bsan ingeed ajiliin sanal irehgui dohioldol bdaguu hariulj ogooch
ХАРИУЛТ: Зарим үед Солонгос ажил олгогчийн зүгээс ажлын саналаа цуцлах тохиолдол гардаг.
2017-06-07
2017-06-07
Өдрийн мэнд, 4 сарын шалгалтанд ороод тэнцээд ЭМҮШ-нд ороод тэнцээд ажил хайгчийн бүртгэл хийлгэсэн хүний солонгосын биржид нэр нь байршисан эсэхийг яаж мэдэх вэ? monkor.net болон hudulmur.mn сайтуудаар байршисан хүмүүсийн нэрсийг оруулах уу?
ХАРИУЛТ: Байршсан эсэхээ БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо(ХЭЗОТ)-ны сайт болох www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэснээр өөрийн мэдээллээ шалгах боломжтой. Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоон /ХЭЗОТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар-ыг дарж харна уу. Мөн байршсан иргэдийн нэрсийг сар бүрээр ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn сайтаар зарладаг.
2017-06-06
Sar bvrt bosgo ornoo zarlah an gsen vnen vv???
ХАРИУЛТ: Тийм. СХТТШ-ыг 4-8 сарын хооронд зохион байгуулахтай холбогдон иргэдэд хүлээлт үүсгэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх үүднээс тэнцсэн иргэдийн нэрсийг сар бүрээр зарлаж байхаар шийдвэрлэсэн. Тиймээс босго оноо бага зэрэг хэлбэлзэх магадлалтайг анхаарна уу.
2017-06-05
sain bainuu ner bairshsnaa yaj shalgah we heled uguch
ХАРИУЛТ: Байршсан иргэдийн нэрсийг сар бүр ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn сайтаар зарладаг. Мөн БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо(ХЭЗОТ)-ны сайт болох www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэснээр өөрийн мэдээллээ шалгах боломжтой. Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоон /ХЭЗОТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар-ыг дарж харна уу.
2017-06-04
Sain bnuu? Neg ym lawlah gsen ymaa. 5.02nd shalgalt ogson ymaa. Sar bvrt bosgo onoon oor bgaa gej vnen vv???
ХАРИУЛТ: Тийм. СХТТШ-ыг 4-8 сарын хооронд зохион байгуулахтай холбогдон иргэдэд хүлээлт үүсгэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх үүднээс тэнцсэн иргэдийн нэрсийг сар бүрээр зарлаж байхаар шийдвэрлэсэн. Тиймээс босго оноо бага зэрэг хэлбэлзэх магадлалтайг анхаарна уу.
2017-06-03
23nd bairshuulah burtgel hiilegsen hezee ner bairshih we tsahim huudsuudar tawidag ymu
ХАРИУЛТ: Байршсан иргэдийн нэрсийг сар бүр ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn сайтаар зарладаг. Мөн БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо(ХЭЗОТ)-ны сайт болох www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэснээр өөрийн мэдээллээ шалгах боломжтой.
2017-06-03
Юуны түрүүнд солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажиллагааг маш өндөр зохион байгуулалттай хурдан шуурхай шударга явуулж байгаад та бүхэнд талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье. Миний бие 4-р сард хэлний шалгалтандаа тэнцсэн ба 2017.05.17-ны өдөр ЭМҮШ-нд хамрагдах байсан боловч ажлын шугамаар томилолттой хөдөө явж байсан тул хамрагдаж амжаагүй ХХЕГазарт хүсэлт гаргаснаар нөхөж өгөх боломжтой гэсэн үг үү? Баярлалаа.
ХАРИУЛТ: ЭМҮШ-нд хамрагдах хуваариас хоцорсон иргэд ХХҮЕГ-д хандаж хүсэлт гаргасан тохиолдолд ХХҮЕГ-с ЭМҮШ-нд хамрагдах хуваарийг дахин гаргах арга хэмжээг авч ажиллаж байгаа болно.
2017-06-03
Оройн мэнд, Асуусан асуултанд маань цаг зав гарган дэлгэрэнгүй хариулт өгсөн таньд их баярлаж талархаж байгаагаа хэлье. Та бүхэнд ажилын өндөр амжилт хүсье
ХАРИУЛТ: Талархал илэрхийлсэнд баярлалаа.
2017-05-29
Өөрөө хараар ажиллаж байгаагүй боловч эцэг эх нь хараар урьд өмнө нь ажиллаж байсан бол гэрээний ажилтны визинд нөлөөлөх болов уу? хариулж өгөөч.
ХАРИУЛТ: Нөлөөлөхгүй.
2017-05-29
Өдрийн мэнд хүргье, Асуулт 1: Саяхан 5 сарын 17-19 хооронд эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцсэн хүн ХХҮЕГ-т очиж ажил хайгчийн анкет бөглөсөн ба 1 сарын дараа ирж биржид нэрээ байршисан эсэхээ лавлаж асуугаарай гэсэн нь юу гэсэн үг юм бэ? Анкетаа бөглөөд шууд биржид нэрийг нь байршуулдаггүй юм уу? Уг нь тэгэж 1 сар хүлээх нь ямар учиртайн бол энэ талаар мэдээлэл өгөөч Асуулт 2: Биржид ажил хайгчаар байршаад эхэлсэн бол хэр удаж байж ажилын санал ирдэг вэ? Солонгосын ажил олгогчид 2017 онд тэнцсэн хүмүүсээсээ эхэлж сонгож авна биздээ? Өмнөх оны хүмүүсийн цуг хамруулж холиж сонгохгүй биздээ? Баярлалаа .
ХАРИУЛТ: 1. БНСУ-д ажиллах хүч илгээх ажил нь хоёр улсын Хөдөлмөрийн яамд хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийгддэг бөгөөд нэг талаас МУ-ын ХХҮЕГ(илгээгч байгууллага), нөгөө талаас БНСУ-ын АҮХНХЭГ(хүлээн авагч байгууллага) хамтран гүйцэтгэдэг. БНСУ-д ажил хайгчаар байрших бүртгэлийг илгээгч байгууллагаас хүлээн авагч байгууллагад илгээдэг ба хүлээн авагч байгууллага БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршуулдаг. Гэрээгээр явах нь 10 үе шаттай бөгөөд үе шат бүр хоёр байгууллагын ажлын хуваарийн дагуу хийгддэг үйл ажиллагаа тул хугацаа шаарддаг гэдгийг харгалзан үзэхийг хүсье. 2. Ажлын санал хэнд хэзээ ирэхийг тааж хэлэх боломжгүй. Учир нь хэнд ажлын санал тавих нь зөвхөн Солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаалдаг. Өөр ямар ч хүчин зүйл нөлөөлөхгүй. 2017 оныхоос эхэлж сонгоно гэсэн ойлголт байхгүй, мөн тусдаа байршихгүй. Байршсан иргэд бүгд тэгш эрхтэй. Дахин хэлэхэд хэнд хэзээ ажлын санал ирэх нь зөвхөн Солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаална гэдгийг анхаарна уу.
2017-05-27
Hi bi 2015ond shalgalt ogson odoo boltol ajliin sanal irdeggvi ee
ХАРИУЛТ: Ажлын санал ирэх эсэх нь зөвхөн солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаалдаг.
2017-05-24
www.eps.go.kr дээр сайн дураараа нутаг буцсан иргэн гээд улаанаар бичсэн байгаа нь ямар учиртай вэ? Буцаж гэрээгээр явахад асуудал болохгүй биздээ??? Би уг нь хугацаандаа гарсан юм
ХАРИУЛТ: Сайн дураараа нутаг буцсан иргэн гэдэг тэмдэглэгээ нь визний хугацаандаа хилээр гарсан гэсэн утгатай. Дахиж гэрээгээр явахад асуудал болохгүй.
2017-05-24
19нд шинжилгээ огох байсан хоцорчлоо одоо яах вэ туслаач
ХАРИУЛТ: ХХҮЕГ-т хандаж хүсэлтээ гаргана уу.
2017-05-24
эмүшт тэнцссэн эсэхээ хаанаас харах вэ холбоос нтр байвал тавьж өгөөч
ХАРИУЛТ: ЭМҮШ-ний хариуг Улаанбаатар Мед эмнэлгээс ХХҮЕГ-т илгээдэг. Тиймээс ХХҮЕГ-т очиж хариугаа лавлаад, тэнцсэн тохиолдолд шууд байрших бүртгэлээ хийлгэх боломжтой.
2017-05-23
Eps рүү орохоор гарсах гэсэн бна.хэр удаж байж ажилын санал ирдэгийн бол хэлээд өгөөч.баярлалаа
ХАРИУЛТ: Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олголт гэдэг нүдэнд Гарсан гэсэн тэмдэглэгээ хийгдсэнээс хойш 7-28 хоногийн хооронд ажлын санал ирдэг.
2017-05-23
Өдрийн мэнд хүргье. Сар сард нь СХТТШ болон ЭМҮШ-д хамрагдаад тэнцсэн хүмүүсээ зарлаад Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлсэн тохиолдолд эхнээсээ Солонгос талаас ажилын саналаа хүлээж авсан иргэдээ явуулж болдоггүй юм уу? Яагаад заавал 2018 оноос ажилын санал авах эрх нь нээгдэх ёстойн бэ? Юуны төлөө дор дор нь зарлаад яваад байгаа билээ эхнээс нь явуулж болдоггүй юм уу? Бүтэн жил хүлээлгэнэ гэж үү?
ХАРИУЛТ: 2017 онд СХТТШалгалтыг компьютерт суурилсан хэлбэрээр зохион байгуулж байгаатай холбогдуулан журамд өөрчлөлт оруулж байршсан иргэдэд ажлын санал авах эрх нь шууд нээгдэхээр болсон байна. Тиймээс байршсан иргэд ажлын санал авсан тохиолдолд энэ ондоо явах боломж нь нээлттэй гэсэн үг.
2017-05-22
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН