Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
Сайн байн уу 6.16 нд ажил хайгчаар материалаа өгсөн. Eps -с явцаа харсан чинь илгээсэн гэдэг юм алгаа тухай өдөртөө илгээдэггүй юм уу
ХАРИУЛТ: Байрших бүртгэлээ хийлгэсэн иргэдийн материалыг хүн нэг бүрчлэн илгээдэггүй, нэгдсэн байдлаар илгээдэг.
2017-06-19
ervvle mend vzlegtee xotsorchixloo daraagiin eeljind daxin xamragdaj bolox bolow yy
ХАРИУЛТ: ЭМҮШ-нд хамрагдах хуваариас хоцорсон иргэд ХХҮЕГ-д хандаж хүсэлт гаргасан тохиолдолд ХХҮЕГ-с ЭМҮШ-нд хамрагдах хуваарийг дахин гаргах арга хэмжээг авч ажиллаж байгаа болно.
2017-06-19
06.16 ervvl mendiin vzlegt orson hvmvvs hezee hariun garah we?
ХАРИУЛТ: ЭМҮШ-ний хариуг Улаанбаатар Мед эмнэлгээс ХХҮЕГ-т хүргүүлж байгаа. Тиймээс ЭМҮШ өгснөөс хойш 7 хоногийн дараа ХХҮЕГ-т хандаж ЭМҮШ-тэй танилцан тэнцсэн иргэд байрших бүртгэлээ хийлгэх боломжтой.
2017-06-17
Өдрийн мэнд, 4 сарын хүмүүсээс биржид нэр нь байршсан бол нийтэд нь сайтадаа нэрийг нь зарладаг юм уу? 4 сарын хүмүүсээс ажилын санал ирсэн болов уу?
ХАРИУЛТ: ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn сайтад сар бүрээр нэгдсэн байдлаар зарладаг. Ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn сайтад мөн зарладаг.
2017-06-16
Sain bnuu. Ajliin sanal irwel her udjiij ywdg ym Bol?
ХАРИУЛТ: Ажлын санал авснаас хойш хэр удаж явах нь хүн бүрээр харилцан адилгүй. Явах өдрийн товыг ХХҮЕГ-с гаргадаг. Тиймээс ХХҮЕГ-ын хариуцсан мэргэжилтнээсээ сайн лавлах нь зүйтэй.
2017-06-16
Сайн байна уу eps.go. kr үүсгэх гэхээр дараах үг гараад бн яаж бүртгэл үүсгэх вэ. хариулж өгөөч Please check your Primary Key or passport number..
ХАРИУЛТ: Өөрийн хувийн мэдээллээ зөв оруулсан эсэхээ дахин шалгана уу.
2017-06-16
сайн байн уу шалгалтандаа тэнцсэн одоо EPS бүртгүүлж болох уу
ХАРИУЛТ: СХТТШалгалтад тэнцсэн иргэд ЭМҮШ-д тэнцсэнээр ХХҮЕГ-т очиж байрших бүртгэлээ хийлгэнэ. ХХҮЕГ-с байрших бүртгэлээ хийлгэсэн иргэдийг мэдээллийг БНСУ-ын гадаад ажиллах хүч хүлээн авах байгууллага руу илгээнэ. БНСУ-с мэдээллийг хүлээж аваад хөдөлмөрийн биржид байршуулдаг. Тиймээс байрших бүртгэлээ хийлгэснээс хойш www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэж, мэдээллээ харах нь зүйтэй.
2017-06-16
eps.go.kr dotr yaj sanal hvseltee bichih we
ХАРИУЛТ: www.eps.go.kr сайт нь иргэдэд БНСУ-д гэрээгээр ажиллах тогтолцоотой холбоотой өөрийн мэдээллээ хянах шалгах боломжийг олгох зорилготой. Тиймээс санал хүсэлт бичих боломжгүй.
2017-06-15
нэр байршин эсэхээ яаж харж болох вэ?
ХАРИУЛТ: Байршсан эсэхээ БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо(ХЭЗОТ)-ны сайт болох www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэснээр өөрийн мэдээллээ шалгах боломжтой. Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоон /ХЭЗОТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар-ыг дарж харна уу.
2017-06-15
6 цифр биш 8 цифрийн өмнөх (5040.....) 8 цифрийг яаж мэдэх вэ?
ХАРИУЛТ: 16 орон бүхий дугаарыг шалгалтын дугаар гэдэг. 2017 онд шалгалт өгсөн иргэд 0132017C гээд бүртгэлийн дугаарын 8 оронг үргэлжлүүлэн хийвэл шалгалтын дугаар болно.
2017-06-13
www.eps.go.kr сайтанд бүртгүүлэхэд СХТТШ-н дугаар 16 цифр бүхий дугаар гэхийн. 5040.... гээд 6 цифрийн өмнөх 10 цифрийг яаж мэдэх вэ?
ХАРИУЛТ: 2017 онд шалгалт өгсөн иргэд 0132017C гээд бүртгэлийн дугаарын 8 оронг үргэлжлүүлэн хийнэ.
2017-06-13
Сайн байна уу. https://www.eps.go.kr/ яаж бүртгүүлэх вэ, зааврын дагуу оруулсан боловч болохгүй байна. ONLY THOSE WHO HAVE PASSED THE EPS-TOPIK ARE ELIGIBLE TO SIGN UP. СХТТШ тэнцэгч орох эрхтэй гээд байх шиг байна. Сая 4 сард шалгалт өгөөд, ЭМҮзлэгтээ тэнцчихсэн. Яагаад болохгүй байгаа юм болоо? Хариулт хүсье
ХАРИУЛТ: Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээрээ бүртгүүлсэн эсэхээс шалтгаалсан тохиргоог зөв хийсэн эсэхээ шалгаж үзнэ үү.
2017-06-12
Sain bnuu 5sard shalgalt ogood tentssen gsn hariu avsan odoo yah ve eruul mendiin uzleg hezee bol odoo huleehuu yah ym bol bayrlalaa
ХАРИУЛТ: ЭМҮШ-ийн хуваарийг ХХҮЕГ-аас гаргаж www.hudulmur-halamj.gov.mn сайтаараа мэдээлдэг. 5 сард шалгалт өгч тэнцсэн иргэд 6 сарын 13-наас хуваарийн дагуу ЭМҮШ-нд хамрагдана. ЭМҮШ-ний хуваарийг энд дарж харна уу.
2017-06-12
2017онд бүртгүүлсэн кодоороо eps.go.kr сайт руу хандахаар 2012оны мэдээлэл гарч ирээд байх юм. Энэ ямар утгатай юм бол??
ХАРИУЛТ: Өмнөх мэдээлэл харагдаж байгаа бол хараахан шинээр байршаагүй байна гэсэн үг. Гадаадад ажиллах илгээх ажил нь нэгдсэн зохион байгуулалттайгаар хийгддэг үйл ажиллагаа тул хугацаа шаарддаг гэдгийг харгалзан үзэхийг хүсье.
2017-06-12
Sn bnuu asuusan zuiluuded hariu ugch yavaad bayrlalaa.www.eps.go.kr sited burtguuleh geheer bolohgui bh ym yaj burguulehuu hnaas todoruulval boloh ve
ХАРИУЛТ: www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэхдээ Internet Explorer буюу Е үсгэн айконтай вэб хөтчөөр хандах хэрэгтэй. Chrome, Mozilla Firefox зэрэг хөтчөөр хандвал алдаа заана.
2017-06-12
5sard shalgalt ogson irgediin ners ervvl mendiin shalgaltiin tov hezee garah we ? :) bayrlalaa
ХАРИУЛТ: 5 сард шалгалт өгч тэнцсэн иргэдийн нэрсийг хуваарийн дагуу 6 сарын 12-ны Даваа гарагт зарлана.
2017-06-10
Өдрийн мэнд хүргье, СХТТШ, ЭМҮШ-нд тэнцсэн хүн хэзээ нь сайн дураараа "Ур чадварын шалгалт" өгөх вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч
ХАРИУЛТ: Ур чадварын шалгалтын хуваарийг БНСУ-ын АҮХНХЭГ-аас гаргаж зарлана. Тэр үед шалгалт өгч болно.
2017-06-09
Хөдөлмөр эрхлэх зөшөөрөл мөрөнд гарсах гэсэн байсан ажилын санал ирэхгүй сар боллоо гарсах гэчээд санал ирэхгүй дохиолдол байдагуу хэлээд өгөөч
ХАРИУЛТ: Байдаг. Солонгос ажил олгогчийн зүгээс ажлын саналаа цуцалсан тохиолдолд ажлын санал ирэхгүй. Гэхдээ таны хувьд ХХҮЕГ-т хандаж ажлын санал ирсэн эсэхийг лавлах нь зүйтэй болов уу.
2017-06-09
Сайн байна уу?манай хөдөлмөрийн бирж солонгос талтайгаа харилцаа холбоогүй ажилдаг юмуу би 4сард.шалгалт өгсөн одоо болтол.нэр байршаагүй иргэний үнэмлэхний хуулбардээр зөрчил.гарсан тэгээд засаад явуулсан л гэх юм утсаар ч мэдэгдэхгүй хэзээ байрших.вэ.гэхээр.мэдэхгүй гэх юм юу гэж ойлгох вэ ингэж мэдэхгүй гэж явсаар байтал 2жил болохвийдээ
ХАРИУЛТ: ХХҮЕГ нь БНСУ-ын гадаад ажиллах хүч хүлээн авах байгууллагатай хамтран ажилладаг. Хоёр байгууллага нь тус тусын хариуцсан ажил үүрэгтэй бөгөөд ХХҮЕГ нь монгол иргэдийн байрших бүртгэлийг хийж, мэдээг илгээх ажлыг хариуцдаг бол БНСУ-ын тал мэдээг хүлээн авч, иргэдийг байршуулах ажлыг гүйцэтгэдэг. ХХҮЕГ-с таны байрших бүртгэлийн мэдээг шинэчлэн илгээсэн бол БНСУ талаас хүлээн авч, байршуулах ажил нь тухайн байгууллагын ажлын хуваарийн дагуу хийгдэнэ. Тиймээс ХХҮЕГ нь хэний мэдээлэл, хэдний өдөр байршихыг нарийн тодорхой хэлэх боломж байхгүй. Харин иргэд өөрсдөө мэдээллээ шалгах боломжтой. БНСУ-ын ХЭЗОТ-ны сайт болох www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэн хэдний өдөр байршсан эсэхээ харах боломж бий.
2017-06-09
Босго оноомнь хэд байгаа вэ. Дээш доошоо хир хэлбэлзэж байгаам бол
ХАРИУЛТ: 4 сар болон 5 сарын босго оноо 84 байгаа.
2017-06-08
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН