БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

Ankhaa1006: Ankhaa2018

sain bna uu urid n 2013 oni 6 sard gereeger yavaad 2015 oni 4 sard harlaad tuhain oni 12 sariin 30nd uruu butsaj irsen yum tgd 2017 oni shalgaltand burtguleed tentsej neree bairshulsan bga ajliin sanal ired yavah naidvar bga bolvuu.

ХАРИУЛТ: Ажлын санал авсны дараа визний зөвшөөрөл олгогдвол явах боломжтой болно. Визний зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яамнаас олгодог. Тиймээс визний зөвшөөрөл олгогдох эсэсийг урьдчилан таамаглах боломж байхгүй.

2018-02-20

chultemjamts: aa

2 wariin 20nd yu boloh gj bgan bol heleed ogooch anhan garah gj bga hunii surgalt shalgalt burgel alin ym bol

ХАРИУЛТ: 2 сарын 20-нд аль аль нь болохгүй.

2018-02-20

Asuultbna: Asuult bna

Umnu e9 vizeer gereenii hugtsaaga duusgad odoo solongost uur vizeer amidarch bga tusgai shalgaltand bvrtgvvlj bolhuu

ХАРИУЛТ: Тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийг БНСУ-ын АҮХНХЭГ-с ирүүлдэг. Тэр нэрсийн жагсаалтад нэр нь байгаа иргэн л тусгай шалгалт өгөх боломжтой. Тиймээс тусгай шалгалтын бүртгэл явагдах үеэр нэрээ шүүлгэх хэрэгтэй.

2018-02-18

С.ОюунЭрдэнэ: 2018

2018оны гэрээт ажилчдын бүртгэл хэзээ эхлэх вэ? Тавигдах шаардлага болон бүрдүүлэх бичиг баримт нь өмнөх жилийнхээс өөр үү.Хэлний шалгалт нь бүртгэл дуусахаар зарлагдах уу

ХАРИУЛТ: Шалгалтын бүртгэлийг өмнөх жилийнхтэй ижил 3 сард явуулахаар төлөвлөж байгаа ч бүртгэлийн тов эцсийн байдлаар батлагдаагүй байна. Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал нь өмнөх жилийнхтэй ижил. Бүртгэл дууссаны дараа шалгалтын хуваарь гарна.

2018-02-09

saina: tusgai

tusgai shalgalt gedegn yu yum bol ene talaar medeelel uguuch

ХАРИУЛТ: Тусгай СХТТШ гэдэг нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгаад, визний хугацаагаа хэтрүүлэлгүй нутаг буцаж ирсэн дахин гэрэгээр ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан шалгалт юм.

2018-02-08

Асуулт хариулт: Асуулт

Е-9 ангиллын визээр 5-с дээш жил болсон бол энэ ангилалд виз олгогдохгүй болсон. Харин гэрээгээр 5-с дээш жил болсон иргэдэд гэрээт хугацаагаа дуусахаас өмнө визний ангиллаа солиулах боломжууд нээлттэй байдаг. 2018 оноос ур чадвартай ажилчныг оноогоор дүгнэх E-7-4 визний журамд өөрчлөлт орсон. Оршин суусан хугацаа, боловсрол, нас, хэлний мэдлэг зэргийг оноогоор тооцоод нийт 75-с дээш оноо авсан иргэд визний ангиллаа солиулах боломжтой. Дэлгэрэнгүйг энд дарж харна уу. Мөн байнгын оршин суух F-2 визний ангилал руу солих боломжтой. Үүнд цалингийн хэмжээ, хэлний оноо, мэргэжлийн үнэмлэх зэргийг шаарддаг...... гээд байгаа.... 5с дээш жил ажиллаад монголдоо ирцэн байдаг... тусгай шалгалт өгөөд буцаад явчина гэж бодоод ирсэн ёстой дэмий юм хийчлээ дээ ингэхийн мэдсэн бол харлаад үлддэг байждээ... одоо мань мэтэт монголоос e7 нтр авна гэвэл мянгуужингийн үлгэр боло бхдаа......

ХАРИУЛТ: Дээр танилцуулсан визний журам нь одоо БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа иргэдэд хамааралтай. Гэрээгээр ажиллаж байгаа иргэд Солонгос улсад үргэлжлүүлэн ажиллаж амьдрах хүсэлтэй бол эдгээр журмын шаардлагыг хангахын төлөө эртнээс бэлтгэх нь зүйтэй юм. БНСУ-ын АҮХНХЭГ-с гэрээгээр ажиллаж байгаа иргэдэд зориулан солонгос хэлний болон мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулдаг. Тиймээс эдгээр сургалтад хамрагдан хууль ёсны дагуу ажиллаж амьдрах боломж нь нээлттэй бий.

Харин Е-9 визээр 5-с дээш жил болсон иргэдэд энэ ангиллын визийг дахин олгохгүй байх хуулийг БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан. ХЭЗОТогтолцооны хувьд хүн бүрт тэгш боломж олгох, шударга байх зарчмыг баримталдаг. Мөн шинэ хүмүүст хүртээмжтэй байх үүднээс насны хязгаар тавьдаг. ХЭЗОТогтолцоогоор БНСУ-д гэрээгээр олон жил ажилласан хүний хувьд та манай төв дээр ирж ХЭЗОТ-той холбоотой санал хүсэлтээ илэрхийлж ярилцах боломжтой.

Бусаддаа буруу үлгэр дууриал үзүүлэхгүй байхыг хүсье.

2018-02-08

Eba32: Sain bnu ta bvten

Gereend bvrtgvvlsen hvn 3 saraar aylaliin viz gardaggvi yumuu???

ХАРИУЛТ: Монгол улс дахь БНСУ-ын элчин сайдын яамны визний мэдүүлэг хүлээн авдаг байгууллагуудаас лавлана уу.

2018-02-02

almas mangas: asuult

2udaa ywaad 4 jil 6 sar bolson hvn bvrtgvvlj boloh vgvigl heleed ogooch tusgai shalgaltand oroh irgediin ners hezee ireh be haanaas yaj harah bve

ХАРИУЛТ: Тусгай шалгалтад орох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг шалгалтын бүртгэлийн өмнө БНСУ-ын АҮХНХЭГ-с шинэчлэн ирүүлдэг. Тусгай шалгалтын бүртгэл явагдах үеэр ХХҮЕГ-ын гадаадад ажиллах хүч илгээх албанд очиж нэрээ шалгуулаарай. Нэрсийн жагсаалтад нэр нь байгаа тохиолдолд тусгай шалгалтад бүртгүүлэх боломжтой.

2018-02-02

Dex: Sn bnuu

Tusgai shalgaltand orood tentsvel er ni her hurdan yvah bolomjtoi ve

ХАРИУЛТ: Тусгай СХТТШ-нд тэнцсэн хүмүүс ЭМҮШ-нд хамрагдана. ЭМҮШ-ний хариу 7 хоногийн  дараа гардаг. ЭМҮШ-нд тэнцсэн хүмүүс байрших бүртгэлээ хийлгэнэ. Байршсан иргэд ажлын санал авсан тохиолдолд гэрээгээр явах боломжтой болно. Хэнд хэзээ ажлын санал ирэхийг тааж хэлэх боломж байхгүй. Тиймээс хэр хурдан явах нь хүн бүрт  харилцан адилгүй. Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн хувьд давуу тал нь сүүлийн үйлдвэртээ 1 жилээс дээш хугацаагаар ажилласан бол тус үйлдвэр нь овог нэрээр нь хайлт хийж ажлын санал тавих боломжтой ба нэр байршингуут БНСУ-ын хөдөлмөрийн биржээс үйлдвэр рүү мэдээлэл хүргүүлдэг.

2018-01-31

A.NYAM: Хариулт хүсье

Сайн бн уу.дахин нэг юм асуулт бна.Би 2015 онд шалгалт өгсөн.шалгалтын хүчинтэй хугацаа нь 2 жил гэсэн.гэхдээ сунгалт маань түрүүн хэлсэнчлэн 2017 оны 5 сараас 2018 оны 5 сар гэж хийгдсэн.тэгэхээр 2018 оны 5 сард дуусах уу.эсвэл 2017 онд дуусах уу. Хариулж өгөөч.

ХАРИУЛТ: Системд байршуулалтыг сунгасан өдрөөс хойш 1 жилээр тооцогдоно. Та манай төвийн 310949 утсаар холбогдоно уу. Таны овог нэр зэрэг хувийн мэдээллээр илүү дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх боломжтой.

2018-01-31

A.NYAM: Hariult hvsii

Миний нэр 2015 оны 11 сард байршсан юмаа.Тэгээд 2016 оны 11 сард сунгалт хийлгэх гээд очсон чинь он гараад ир гэсэн.он гараад очтол 3 сард ир гээд буцаасан.3 сард очоод миний мэдээлэлийг солонгос руу явуулсан.энгээд 5 сард солонгос талаас баталгаажуулсан юмаа.Сунгалт хийсэн он сар нь 2017 оны 5 сараас 2018 оны 5 сар гэсэн.Тэгэхээр минийх 2018 оны 5 сард дуусана гэсэн үг үү.заавал хариулж өгөөч.

ХАРИУЛТ: Тийм. Сунгалтыг 1 жилийн хугацаатайгаар хийдэг ба тухайн сунгалт хийгдсэн өдрөөс эхэлж тооцогдоно.

2018-01-30

sLoRita: RiTa

tgd bs burtguulsnees hoish oiroltsoogoor hir hugaatsaanii daraa shalgaltaa ogdiim bol?? surgalt edr tanaixaas yvuuldaguu??

ХАРИУЛТ: СХТТШ-ын бүртгэл орон даяар хөдөлмөрийн хэлтсүүд дээр явагдана. Бүртгүүлсэн иргэдийн шалгалт өгөх хуваарийг БНСУ-ын АҮХНХЭГ-аас гаргадаг. Шалгалт өгөх хуваарийг бүртгүүлсэн хүн нэг бүрээр гаргах ба хугацааны хувьд харилцан адилгүй. СХТТШ-ыг манайхаас зохион байгуулдаг.

2018-01-29

sLoRita: sn bnyy

anh udaa ajliin 3 jiliin gereeger yvh huseltei bgamaa tgd burtguulehd yg yu yu burduulsen bh shaardlagatai ve??

ХАРИУЛТ: СХТТШалгалтад бүртгүүлэхдээ гадаад паспорт юмуу иргэний үнэмлэх, хуулбарын хамт, 3,5х4,5 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 хувь, шалгалтын хураамж (24 доллар) төлсөн баримттай ирж бүртгэлийн анкет бөглөдөг.

2018-01-29

Zoboo: Hi

Burtegliin hugatsaanii talaar ene sard yamar neg medeelel garhuu

ХАРИУЛТ: 2018 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна.

2018-01-29

энхбаясгалан: 2017 оны гэрээний ажилчид. яваад дуусцан уу

2017 гэрээний ажилчид.яваад.дуусцан уу???

ХАРИУЛТ: 2017 онд ажлын санал авч визний зөвшөөрөл олгогдсон иргэд гэрээгээр явсан.

2018-01-29

ganaa ganaa: asuult

2018 nii burtgel hezee we umnuh shalgaltiin materialiig haanaas awah we

ХАРИУЛТ: 2018 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна. Тов гарангуут шалгалтын зар манай сайтад тавигдана. Интернэт ашиглан СХТТШ-д бэлтгэх боломж бий.-г  дарж харна уу.

2018-01-28

Өсөхбаяр Г: sLoRitaaa

2018 oniii solongos ulsad ajillah 3 jiliin gereenii burtgel hzee ehleh ve??

ХАРИУЛТ: 2018 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна. Тов гарангуут шалгалтын зар манай сайтад тавигдана.

2018-01-25

almas mangas: asuult

sain bnuu bi 2007ond anh gereegeer garaad 4jil neg vildwert ajilaj bgaad hugtsaagaa duusgalgvi irseen dahij 2013ond tusgai shalgaltand tentseed ywsan cheejvv aral deer ochij ajilaj bgaad vildweree salih bichig awaad terhugtsaandaa amjij ajild orj chadalgvi 1sar hetrvvleed nutag butsaj Iirsen odoo tusgaid orj bvrtgvvleh bolomjtoi yu 2016ond 4daxi tusgai shalgaltand orood 88onoo awaad tentseegvi ymaa oodoo bvrtgvlj boloh vgvig helj ogooch niit 4jil 5sar bolj bgaa 2udaa ywaad

ХАРИУЛТ: Тусгай шалгалтад орох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг БНСУ-ын АҮХНХЭГ-с ирүүлдэг ба энэ нэрсийн жагсаалтад нэр нь байгаа иргэн тусгай шалгалтад орох боломжтой. Нэр нь байхгүй болон визний хугацаа хэтрүүлсэн иргэд тусгай шалгалт өгөх боломжгүй.

2018-01-24

XAP XVH: Асуулт

5s deesh bolson hvmvvs teheer butsaad demii gesen vgvv dahij yvah bolomj bvr haaagdaj bn gej oilgohuu?

ХАРИУЛТ: Е-9 ангиллын визээр 5-с дээш жил болсон бол энэ ангилалд виз олгогдохгүй болсон. Харин гэрээгээр 5-с дээш жил болсон иргэдэд гэрээт хугацаагаа дуусахаас өмнө визний ангиллаа солиулах боломжууд нээлттэй байдаг. 2018 оноос ур чадвартай ажилчныг оноогоор дүгнэх E-7-4 визний журамд өөрчлөлт орсон. Оршин суусан хугацаа, боловсрол, нас, хэлний мэдлэг зэргийг оноогоор тооцоод нийт 75-с дээш оноо авсан иргэд визний ангиллаа солиулах боломжтой. Дэлгэрэнгүйг энд дарж харна уу. Мөн байнгын оршин суух F-2 визний ангилал руу солих боломжтой. Үүнд цалингийн хэмжээ, хэлний оноо, мэргэжлийн үнэмлэх зэргийг шаарддаг. Тиймээс гэрээгээр удаан ажилласан иргэд цаашдаа БНСУ-д ажиллаж амьдрах хүсэлтэй бол дээрх виз солих шаардлагыг хангах талаар эртнээс бэлтгэл хийх нь зүйтэй юм. БНСУ-ын гадаад ажилчдыг дэмжих төвүүд дээр солонгос хэлний сургалт болон мэргэжлийн сургалтууд үнэ төлбөргүй явагддаг. Өөрсдөө жоохон хичээл зүтгэл гаргавал визний ангиллаа солих боломж бий.

2018-01-21

Eba32: Sain bnu ta bvten

Say 10 sard aylaliin tatgalzsan hariu awsan gereend hvch vzhed muugaar nuluuldug bolj taarj bnuu????

ХАРИУЛТ: Тийм. Гэрээний визний зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яамны цагаачлалын албанаас олгодог. Өнгөрсөн жил аяллын визэнд татгалзсан хариу авсан гэсэн шалтгаанаар гэрээний визний зөвшөөрөл олгогдоогүй тохиолдол олон гарсан.

2018-01-20

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 143-с 19
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН