Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
Сайн байна уу түр оршин суугчаар бүртгүүлж болох болов уу
ХАРИУЛТ: Таны асуулт сайн ойлгогдохгүй. Асуултаа дэлгэрүүлнэ үү.
2018-03-02
hurdan shuurhai hariu ugj bgaad bayrallaa ta bvgded Amjilt hvsey...
ХАРИУЛТ: Талархал илэрхийлсэнд баярлалаа. Танд амжилт хүсье.
2018-03-02
omnon harlaj bgad irsen yma sanalara dahaid solongos yvah huseltei bgama shalgalta ogood tentsed ajiliin sanal ired harlaj bsan hun solongos yvj bsan tohoildol bga bolovuu bayrla
ХАРИУЛТ: Тийм тохиолдол байгаа эсэх талаар мэдээлэл бидэнд байхгүй байна. Учир нь визтэй холбоотой мэдээлэл БНСУ-ын Хууль зүйн яамны цагаачлалын албанд байдаг ба визний зөвшөөрлийг тэндээс олгодог. АҮХНХЭГ нь гадаад ажиллах хүч хүлээн авах байгууллагын хувьд гэрээний ажиллах санал авсан ч визний зөвшөөрөл олгогдоогүй иргэдийн талаар виз татгалзсан шалтгааны тухай мэдээлэлтэй байдаг. Өмнө нь БНСУ-д хууль бусаар амьдарч байсан гэсэн шалтгаанаар визний зөвшөөрөл олгогдохгүй байх тохиолдолд цөөнгүй гардаг.
2018-03-02
2012 ond solongosruu gereegeer yvaad 4n jil 10n sar bolood irsen yuma. Odoo engiin tusgai gd shalgalt avah yum bn 2 uuland ni ugch boloh uu? Tusgai ikh hurdan gardag geh yum. Esvel ali ni dr ve gedgiig helj ugnu. Bayrlalaa
ХАРИУЛТ: Тусгай шалгалт өгөхийн тулд тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтад таны нэр байх ёстой. Нэр байхгүй тохиолдолд тусгай шалгалт өгөх боломжгүй. Тусгай шалгалтад тэнцэж байршсан иргэдийн хувьд 1-с дээш жил ажилласан сүүлийн үйлдвэр нь тухайн ажилчны овог нэрээр хайлт хийж ажлын санал тавих боломжтой байдаг. Тиймээс байршсаны дараа хурдан явах боломж бий. Гэрээний визээр 5-с дээш жил болоогүй иргэдийн хувьд энгийн шалгалт өгөх эрх нь нээлттэй.
2018-03-01
Сайн байна уу? Аль банкны ямар дансанд мөнгөө тушаах вэ
ХАРИУЛТ: Банкны дансны мэдээллийг бүртгэл явагдах газарт очиж лавлана уу
2018-02-28
24$-oo hezee tushaah ali bank? yum., bvrtgeh udruus umnu boloh uu??? esvel zaaval 5-7 hoorond tushaah uu???
ХАРИУЛТ: Бүртгэл явагдах үед тухайн өдрийн ханшаар тооцож тушаана. Банкны дансны мэдээллийг бүртгэл явагдах газарт очиж лавлана уу.
2018-02-28
Sain bnu, deer ved harlaj bsan tegeed say namar aylaliin viz tatgalzchihsan ,,,gereend bvrtgvvlvel bolomj her bol helj ugj tuslana uu ta bvhen...
ХАРИУЛТ: БНСУ-д хууль бусаар амьдарч байсан иргэдийн хувьд визний зөвшөөрөл олгогдохгүй байх тохиолдол байдаг. Мөн өнгөрсөн жил аяллын визэнд татгалзсан хариу авснаас болж визний зөвшөөрөл олгогдохгүй байх тохиолдол цөөнгүй гарсан.
2018-02-28
Би IT-ын мэргэжилтэй тэгээд солонгос хэлний сургалтанд хамрагдсан. Дипломны хуулбар, солонгос хэлний сертификатны хуулбарыг хавсаргаж өгч болох уу?
ХАРИУЛТ: Энэ жилээс онооны систем хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд СХТТШ-д тэнцсэн иргэдээс ур чадварын шалгалт авна. Ур чадварын шалгалтын үеэр мэргэжлийн ур чадварын үнэлгээнд оруулах бичиг баримтыг өгөх боломжтой. Бичиг баримтаа хавсаргах иргэд зарлалаас хүсэлтийн маягтыг татан авч бөглөөд хуулбараа хавсаргаж өгнө. Дэлгэрэнгүйг энд дарж харна уу
2018-02-28
hi би одоо 2018 оны бүртгэлд бүртгүүлэх гэж бга юма тэгээд хэлнии шалгалтанд тус болчих хараад бэлдэх матерал нтр хаанаас олж авж болох вэ жишиг матерал нтр гээд ?? татах линк нтр-ииг нь бичээд өгөөч ?
ХАРИУЛТ:Интернэт ашиглан СХТТШ-д бэлтгэх боломж бий.-ыг дарж харна уу.
2018-02-28
2017 ond bvrdgvvlsen yumaa tentsen ene jil dahiad bvrdgvvlj bolohuu ner dawhtsan gj bhuu
ХАРИУЛТ: СХТТШ-д бүртгүүлж болно. СХТТШ болон ЭМҮШ-нд тэнцсэний дараа БНСУ-ын хөдөлмөрийн биржид нэрээ байршуулахдаа өмнөх байршилтаа цуцлуулах шаардлагатай болно.
2018-02-28
СХТТШ- т бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхээр бүртгүүлж болох юм уу? Гадаад паспортоо солиж амжаагүй юм хугацаа нь дуусах дөхцөн байдаг яах уу ?
ХАРИУЛТ: Иргэний үнэмлэхээр СХТТШ-ын бүртгэл хийлгэх боломжтой.
2018-02-28
SAIN BNAUU bi solongost gereenii 4jil 10saraa duusgachad ird jil bolj bgama tged odoo tusgai shalgalt uguhgj bgn gehdee ymiig yaj medhev gd gereeniihd davhar burtguulj bolhuu
ХАРИУЛТ: Таны хувьд энгийн СХТТШ-д бүртгүүлэх эрх нээлттэй. Тиймээс энгийн, тусгай шалгалт аль алиныг нь өгч болох ч хоёуланд нь тэнцсэн тохиолдолд байрших бүртгэлээ хийлгэхдээ зөвхөн нэгийг нь сонгох боломжтой.
2018-02-27
1. 2018 оныхд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх байхгүй бол гадаад паспортоор бүргүүлэх боломжтой юу? 2. Мөн орон нутгийн харъяалалтай бол заавал тэндээ бүртгүүлэх үү?
ХАРИУЛТ: Гадаад паспортоор бүртгүүлэх боломжтой. Тийм. СХТТШ-д бүртгүүлэхдээ хаягийн харъяаллын дагуу аймаг, дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст очиж бүртгүүлнэ.
2018-02-27
Sain bna uu? Umnu jil burtguuleed shalgaltaa ugch chadaagui hotsortson bol yah yostoi ve? Burtgel ni 2 jil huchintei b.dag yumuu? Esvel dahiad shineer burtguuleed shalgaltand oroh yostoi yu? Zaaval hariulj ugnu uu?
ХАРИУЛТ: СХТТШ-д бүртгүүлээд шалгалтын хуваарийн дагуу шалгалтандаа очоогүй бол шалгалтыг дахин өгөх боломжгүй. Шалгалтын бүртгэлд хүчинтэй хугацаа гэж байхгүй. Тиймээс СХТТШ-д дахин бүртгүүлж байж шалгалт өгөх боломжтой болно.
2018-02-27
anh udaa 3 jiliin gereeger yvh huseltei bgaamaa tgd yu yu burduuleh ystoi xn ocij burtguuldg xzee burtgel ni ehleh shalgaltan xzee ehleh tep tuhai helj ogoooch surgalt tanaixaas yvuuldg bol xn ocij surgaltand suuh ve tep tuhai medeelel ogoooch mash delgerenque
ХАРИУЛТ: Манай төв дээр сургалт бол байхгүй. Иргэд өөрсдөө сургалтын төвүүд дээр явагддаг СХТТШ-д бэлтгэх сургалтад хамрагдах юмуу бие даан бэлтгэж ордог. БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс эхлээд СХТТШалгалт авдаг. Энгийн СХТТШ-ын бүртгэл 2018 оны 3 сарын 5-7ны өдрүүдэд явагдана. СХТТШ-д бүртгүүлэхдээ гадаад паспорт юмуу иргэний үнэмлэх хуулбарын хамт, 3,5х4,5 цээж зураг 1%, шалгалтын хураамж 24$ төлсөн баримттай аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс дээр очиж анкет бөглөнө. Шалгалтыг 6 сарын 11-нээс хойш хуваарийн дагуу авна. Энгийн СХТТШ-ын талаарх дэлгэрэнгүйг ХЭЗТ-ны гадаад ажилчин сонгож авах "Онооны систем" хэрэгжих тухай зарлал -ыг дарж харна уу
2018-02-25
анх гарах гэж бгаа хүмүүсийн сургалт гэж бгаа юу. Шалгалт болохоор шууд шалгалтанд ороод дараан материалаа бүрдүүлж өгдийн юмуу.
ХАРИУЛТ: Манай төв дээр сургалт бол байхгүй. Иргэд өөрсдөө сургалтын төвүүд дээр явагддаг СХТТШ-д бэлтгэх сургалтад хамрагдах юмуу бие даан бэлтгэж ордог. БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс эхлээд СХТТШалгалт авдаг. Энгийн СХТТШ-ын бүртгэл 3 сарын 5-7ны өдрүүдэд явагдана. СХТТШ-д бүртгүүлэхдээ гадаад паспорт юмуу иргэний үнэмлэх хуулбарын хамт, 3,5х4,5 цээж зураг 1%, шалгалтын хураамж 24$ төлсөн баримттай аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс дээр очиж анкет бөглөнө. Шалгалтыг 6 сарын 11-нээс хойш хуваарийн дагуу авна.
2018-02-25
Ner bairshasan gedgiig yj xarxuu
ХАРИУЛТ: ХЭЗТ-ны сайт болох www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэн нэвтэрч орсноор өөрийн мэдээллээ харах боломжтой. Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоон /ХЭЗТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар-ыг дарж харна уу.
2018-02-25
Sain bn uu ner bairshaad oiroltsoogoor xeden sar bolj ywdiin bol
ХАРИУЛТ: БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар нэр нь байршсан иргэд ажлын санал авснаар гэрээгээр явах боломжтой болдог. Ажлын санал хэзээ ирэх нь хүн бүрт харилцан адилгүй байдаг тул нэр байршсанаас хойш хэдий хугацааны дараа явахыг таамаглаж хэлэх боломж байхгүй.
2018-02-25
Сайн байна уу ? Гэрээгээр ажиллахад заавал СХТТШ өгч байж бүртгүүлэх шаардлагатай юу? Анх гэж байгаа хүмүүс ямар шалгуур хангах шаардлагатай вэ?
ХАРИУЛТ: Тийм. БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс эхлээд СХТТШалгалт авдаг. СХТТШ-д тэнцсэн иргэд ЭМҮШ-нд тэнцсэнээр БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэлээ хийлгэдэг. СХТТШ-д бүртгүүлэгчдэд 18-39 настай байх, хорих ялтай эсвэл түүнээс хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх зэрэг шаардлага тавьдаг.
2018-02-22
sain bnuu ajiliin gereegeer ywahad solongosiin gaali deer emchiin vzlegt ordog yumuu? yu yuni shinjilgee ogdiim bol tuslaach bayrllaa.
ХАРИУЛТ: Ажлын гэрээгээр явж байгаа иргэд Солонгосын гааль дээр биш Ёжү сургалтын төв дээр сүрьеэ, БЗХӨ, элэгний В,С вирусын шинжилгээнд хамрагддаг.
2018-02-21
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН