БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж ирээд Монголдоо ажил, бизнесээ амжилттай эрхэлж байгаа иргэдийг бүртгэж байна. Шалгарсан иргэн Солонгос улсад 8 сарын 11-13-ны өдрүүдэд болох семинарт урилгаар оролцох болно(Онгоцны зардал хоол байраар хангана).
Бүртгэл дуусах хугацаа: 2024 оны 7 сарын 4
Материал хүлээн авах мэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Бүрдүүлэх материал:
1. Амжилтанд хүрсэн товч түүх (эссэ) монгол солонгос хэлээр
2. Анкет бөглөх (Анкетын загварыг ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ. Мөн 310949 утсаар холбогдож цахим шуудангаар хүлээн авах боломжтой)
3. Бэлдсэн асуултанд хариулж бичих (Асуултыг EPS төвтэй холбогдож авах)
Бүрдүүлсэн материалаа ХХҮЕГ-ын 207 ирж өгнө үү.
Эссэнд орвол зохих агуулга:
- ХЭЗТ-гоор хөдөлмөрийн гэрээгээр явсан нь өөрийн амьдралд хэрхэн нөлөөлж явахаас өмнөх ба ирсэний дараах өөрийн өөрчлөгдсөн байдал
- БНСУ-д байх үеийн монгол иргэний хувьд амьдрал ахуйд тохиолдсон баяр гунигтай явдлууд, нутагтаа ирсний дараа амьдралд гарсан эерэг өөрчлөлтүүд
- Буцаж ирээд ямар ажилд орсон эсвэл ямар бизнес эрхэлж амжилттай байгаа тухай
- Эдийн засгийн бэрхшээл, солонгос зарим иргэдийн сөрөг хандлага зэргийг даван туулж амжилтанд хүрсэн процесс / энэ нь эх орондоо ажил хөдөлмөр эрхлэхэд хэрхэн нөлөөлсөн г.м/
- БНСУ-д ажиллаж амьдрах монгол иргэдийн ухамсрыг сайжруулахад нэмэр болох сэтгэл хөдөлгөм болсон явдал эсвэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг хүсэж байгаа монгол иргэддээ сайн туршлага нөлөө болж байсан тухай г.м
Асуултууд:
1. Солонгост анх яаж ирсэн ба тухайн үед ажилласан цаг хугацаа ямархуу байсан бэ? Ажлын байр, тогтолцоо, солонгос хүний тухай.
2. Хоёр улсын хөдөлмөрийн гэрээний тогтолцоо нь Монголчуудад ямар тустай байна вэ?
3. Цаашдын Монгол дахь бизнесийн хэтийн зорилт төсөөлөл юу вэ?
4. Солонгост ажилласан туршлага тань одоо хийж байгаа бизнест тань ямар тустай байна вэ?
5. Нутагтаа ирээд EPS төв болон бусад тухайн үед танилцаж хамт байсан хүмүүстэйгээ хэрхэн холбоо тогтоодог вэ?
6. Солонгос руу явж ажил хийгээрэй гэж бусад хүмүүст санал болгох уу? Тийм эсвэл үгүй бол яагаад вэ?
7. Цаашид Монголоос илүү их хүн авах төлөвлөгөөтэй байгаа тул энэ чиглэлээр өмнө нь байсан хүний хувьд ямар нэг санал хэлнэ үү. Эдгээр асуултуудад товчхон хариулт бичихэд болно.