БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Та цахим визийн зөвшөөрлөө хүлээж байна уу?

Хэвлэх

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоогоор “БНСУ-д ажилтан илгээх тухай “Харилцан ойлголцлын “САНАМЖ БИЧИГ”-ийн дагуу БНСУ-д гэрээгээр ажиллах хүч, дадлагажигч илгээх ажил шат дарааллын дагуу тасралтгүй явагдаж байна.


2017 оны 7 дугаар сарын 30-ний байдлаар БНСУ-ын Хөдөлмөрийн биржд нийт 934 иргэн байршснаас 619 иргэнд хөдөлмөрийн стандарт гэрээ байгуулах санал ирсэн бөгөөд үүнээс БНСУ-ын Хууль зүйн яамнаас Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан 56 иргэн байна. Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан нийтлэг шалтгаанууд дараах гафиктай адил байна.

Цаашид БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн болон ажиллах хүсэлтэй иргэдэд анхааруулахад:

1. БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан иргэдэд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах цахим визийн зөвшөөрөл олгогддоггүй тул та аяллын болон бусад виз мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөхгүй байх мөн аяллын 90 хоногийн хугацааг тулгаж аялахгүй байхыг анхааруулж байна.

2. БНСУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж торгуульсан иргэдийн хувь 24% буюу хамгийн өндөр үзүүлэлттэйгээр цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан шалгааны нэг байгаа тул согтуу, жолооны үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

3. БНСУ-ын хуулийг зөрчиж Хулгай, танхай, залилангын хэргүүд үйлдсэн иргэдэд цахим визийн зөвшөөрөл олгогддоггүй тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн болон ажиллах хүсэлтэй иргэд БНСУ-ын хуулийг зөрчихгүй байхыг анхааруулж байна.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

 
You are here: Home Мэдээлэл Зарлал Та цахим визийн зөвшөөрлөө хүлээж байна уу?

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН