EPS-TOPIK-т өөрийнхөө оронд өөр хүн оруулан тэнцсэн Непал иргэн БНСУ-ын хилээр нэвтрэн орж Хил хамгаалах хуулийг зөрчсөнөөр шүүхээр ял шийтгүүлсэн хэрэг саяхан гарлаа.
АҮХНХЭГ болон Хууль сахиулах төрийн захиргааны төв байгууллагаас гадаад ажилчдаас авдаг EPS-TOPIK шалгалтанд зүй бус үйлдэл гаргаж байгаа эсэх талаар шалгалт дууссаны дараа ч нарийвчлан шалгаж /Жишээ нь: СХТТШ-ын оноо ба ур чадварын шалгалтын ярилцлагын оноог харьцуулах г.м/ байгаа бөгөөд ялангуяа тухайн иргэн БНСУ-ын хилээр орж ирсний дараа хэрэг хийсэн нь тогтоогдох тохиолдолд EPS-TOPIK шалгалт өгөх эрхийг 3 жилээр хасах төдийгүй шалгалтанд зүй бус үйлдэл гаргасан үндэслэлээр виз олгох тал дээр хил хамгаалах хуулийн дагуу хатуу шийтгэл /шүүхээр ял шийтгэл оноох болон хилээр албадан гаргах/ оногдуулж байна.
Иймд иргэд та бүхнийг ХЭЗТ СХТТШ-нд хүний оронд орох, харилцаа холбооны хэрэгсэл ашиглах зэрэг зүй бус үйлдэл гаргахгүй байхыг уриалж байна.
Эвлүүлэг зургаар СХТТШ-нд зүй бус үйлдэл гаргасан Непал иргэнд шүүхээр ял оноов.
2020.04.15 13:46
/Инчон- Ёнхаб мэдээ / Сун Хён Гү сэтгүүлч. Нутагтаа байхдаа виз авахын тулд шалгалтандаа өөр хүн оруулснаар солонгос хэлний оноо авсан Непал иргэн шүүхээр хорих ялаар шийтгүүлэв.
Инчоны орон нутгийн шүүхийн эрүүгийн хэргийн Сог Чүн Хёб шүүгч хил хамгаалах хууль зөрчсөн сэжигтэнээр хоригдсон Непал иргэн А/34настай/-д 6 сарын хорих ял дээр 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн тухай 15-ны өдөр мэдээлэв.
А нь 2017 оны 6 сард нутагтаа нэгэн шалгалтын танхимд солонгос хэлний чадвар сайтай өөр нэгэн Непал иргэнийг өөрийн оронд шалгалтанд оруулж оноо аваад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч хил шалган нэвтрүүлэх газар – гадаад иргэний газарт материалаа өгсөн хэрэгт татагдсан байна.
Тэрээр хүн орондоо оруулснаар 200 оноо авах шалгалтанд 172 оноо авсан байна.
А нь өөрийн зургийн оронд шалгалт өгсөн эрэгтэйн зургийг эвлүүлсний дараа бүртгэлийн хуудсанд наасан гэж мэдүүлжээ.
Тэрээр мэргэжлийн бус ажилчин /Е-9/ виз авахдаа шалгалтандаа оноо авахын тулд гэмт хэрэг үйлдсэн.
Сог шүүгч “Хэрэгтний анхны хэрэг бөгөөд буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа” мөн хэрэг үйлдсэн тоо болон хэрэг үйлдсэн арга зэргийг харгалзан үзсэн гэж шийтгэлийн хэмжээний учир шалтгааныг тайлбарлав.
(Жич: Дээрх нь Yonhap news 2020.4.15-ний нийтлэлийн албан бус орчуулга болно.)