Ковид-19 цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх болон одоогийн үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд 2020 оны 1-р улиралд зохион байгуулахаар төлөвлөгдсөн Солонгос хэлний түвшин тогтоох ТУСГАЙ шалгалтыг энэ оны 2 дугаар хагаст шилжүүлэн зохион байгуулах болсон бөгөөд урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан дээрх төлөвлөгөөнд дахин өөрчлөлт орж болзошгүй.
Мөн 2020 оны солонгос хэлний түвшин тогтоох ЭНГИЙН шалгалтын бүртгэлийн төлөвлөгөө одоогоор гараагүй байгаа бөгөөд төлөвлөгөө гарсан даруйд www.monkor.net цахим хуудсаар дамжуулан мэдээлэх болно.