Хамрах хүрээ : БНСУ-д Е-9 визээр ажиллаж байсан иргэнд хамаарна.
Уралдааны нэр : БНСУ-д Е-9 визээр ажиллаж байсан, нутагтаа буцаж ирээд амжилттай ажил хөдөлмөр эрхэлж байгаа тухай хувийн онцлогоо харуулсан дүрс бичлэг
Сэдвийн хүрээ
1. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгос компанид амжилттай ажиллаж буй тухай
2. БНСУ-д ажиллаж байхдаа сурч мэдэж авсан зүйлээрээ Монголд аж ахуй эрхэлж буй тухай
3. Амжилтанд хүрсэн бусад жишээ
Уралдааны хуваарь
Ангилал |
Хугацаа |
Материалаа явуулах |
2017.4.24 09:00 - 2017.5.19 18:00 (26өдөр) |
Бүтээл шалгаруулах |
2017.5.22 09:00 - 2017.5.24 18:00 ( 3өдөр ) |
Хариу зарлаж гардуулах |
2017.5.25 09: 00 - 2017. 5.26 18: 00 (2өдөр ) |
Бүтээлийг дүгнэх журам
БНСУ-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу ажиллаж байгаад буцаж ирээд амжилтанд хүрсэн талаарх бүтээлийг олон нийтэд хүрэх хүртээмж, гүйцэтгэл, бүтээлч байдал, бүтээлийн чанар гэх мэт шалгуураар үнэлэн шалгаруулна.
Шагнал урамшуулал
1-р байр 1 хүн 600 мянган төгрөг
2-р байр 1 хүн 400 мянган төгрөг
3-р байр 1хүн 200 мянган төгрөг
1-р байранд орсон хүнийг БНСУ-д урилгаар илтгэл тавих боломжоор хангаж болно. Холбогдох зардлыг БНСУ-аас хариуцаж гаргана.
Урилгаар илтгэл тавих иргэн нь өмнө нь БНСУ-д хэрэгт холбогдоогүй, торгууль шийтгэвэргүй байх ёстой.
Уралдаанд ирүүлэх материалыг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. мэйл хаягаар хүлээн авна.
Уралдаанд ирүүлэх материал нь дүрс бичлэгэн файл, оролцох хүсэлт (Хавсралт-1) Гэрээ (Хавсралт-2) зэргээс бүрдэнэ. Хавсралтыг энд дарж татаж авна уу.
Бүтээлийн хэлбэр
Кэмкодер, дижитал аппарат, ухаалаг утас зэргийн аль нэгээр хийсэн дүрс бичлэгэн файл (avi, wmv, mp4, mov зэрэг HD ба 750МВ, 5 минут )
Анхаарах зүйл
- Уралдаанд ирүүлсэн бүтээл нь БНСУ-ын АҮХНХЭГ-ын оюуны өмч болох буюу байгууллагын олон нийтэд сурталчилах үйл ажиллагаанд ашиглагдана.
- Бүтээлийг буцааж өгөхгүй ба шалгаруулах явцад шалгуурт нийцэхгүй бүтээлийг сонгон шалгаруулахгүй байж болно.
- Дараах тохиолдлуудад тэнцүүлэхгүй ба шагнал гардуулсны дараа зөрчил илэрвэл шагнал урамшууллыг цуцлаж буцаан авахыг анхааруулж байна.
Үүнд
- Уралдааны хариуг зарласны дараа БНСУ-д олон нийтэд үзүүлэхийг хориглосон зар сурталчилгааны төрөлд хамаарах бүтээл гэж тогтоосон бол
- Тухайн бүтээл нь Монгол Солонгосын бусад уралдаанд байр эзэлсэн, хуулбарласан, нийлүүлсэн бүтээл байх юм бол
- Уралдаан зарласан хугацаа (2017 оны 4 сараас хойш) -нд багтааж ирүүлээгүй бүтээл бол
- Дүрс бичлэгт орсон дүрслэл имиж, хөгжим зэрэг нь Солонгос Монголын зохиогчийн эрх зөрчсөн бол
Тодорхой мэдээлэл авахыг хүсвэл БНСУ-ын АҮХНХЭГ -ын Монгол дахь И Пи Эс Төвийн 310949 утаснаас лавлаарай.