БНСУ-ын Хөдөлмөр Эрхлэлт Хөдөлмөрийн Яам Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам хооронд байгуулсан “Ажиллах хүч илгээх санамж бичиг”-ийн дагуу Монголын талаас ажилчин илгээх албан ёсны эрхтэй байгууллага нь Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар болохыг БНСУ-ын Гадаад ажилчид хүлээн авч буй агентлагын хувьд албан ёсоор мэдэгдэж байна.
Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр "Хөдөлмөрийн гэрээгээр бүртгэнэ, явуулна, хөдөлмөрийн биржээс татуулна, 5 сая төгрөгөөр явуулна" гэх мэт худал хуурмаг, буруу ташаа мэдээллүүд гарсаар байна. Эдгээр мэдээллийг тавьж буй "Хөх мана сүлд", "Liberty gate", "Энх Мон ST " зэрэг компаниуд нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны үйл ажиллагаатай огт хамааралгүй болохыг мэдээлж байна.
Иймд иргэд та бүхнийг дээрх компаниудын зарлал мэдээлэлд хуурталгүй, сонор сэрэмж, анхаарал болгоомжтой хандаж, эдийн засгийн ямар нэг хохирол амсахгүй байхыг хүсье.
БНСУ-ын Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн Хэрэг эрхлэх газрын Монгол дахь Төлөөлөгчийн Газар
2016 оны 11 сарын 23ны өдөр