Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээх авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ (ЭМҮШ), Эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээ (ЭМДҮШ)-нд хамруулдаг.
ЭМҮШ БОЛОН ЭМДҮШ-НД ХАМРАГДАХ ЭМНЭЛГИЙН ХАЯГ:
СХТТШ болон СХТТТШ-нд тэнцсэн иргэдийн ЭМҮШ болон ЭМДҮШ-нд хамрагдах хуваарийг ХХҮЕГ-ын (www.hudulmur-halamj.gov.mn) цахим хуудсаар цаг тухайд нь мэдээлж байна.
ЭМҮШ БОЛОН ЭМДҮШ-НД ХАМРАГДАХЫН ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС:
“Мөнгөн гүүр” эмнэлгийн 1-р давхарт Клиник лабораторийн тасагт бичиг баримтын тулгалт, бүртгэл, касс, нарийн мэргэжлийн эмч нарийн баг үзлэг шинжилгээг нэг доор хийнэ.
ДАРААХ БИЧИГ БАРИМТТАЙ БАЙХ:
- Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх
- СХТТШ болон СХТТТШ-ын бүртгэлийн тасалбар
- Ажил хайгчийн бүртгэл хийлгэж байгаа бол ЭМҮШ-ний хураамж 98,000 төгрөгийг тус эмнэлгийн кассанд бэлнээр тушаана. (Ажлын санал авч, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан иргэн БНСУ руу явахын өмнөх ЭМДҮШ-ний хураамж 32,000 төгрөг байна)
- Цээж зураг 1 хувь (Сүүлийн 3-6 сард авахуулсан 3*4 хэмжээтэй)
- Дээрх бичиг баримтыг авчраагүй иргэнийг ЭМҮШ болон ЭМДҮШ-нд хамруулах боломжгүй.
ХУВИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ:
- Өлөн байх
- Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байх
- ЭМҮШ болон ЭМДҮШ-нд зөвхөн СХТТШ болон СХТТТШ-нд тэнцсэн нэр бүхий иргэд батлагдсан хуваарийн дагуу товлосон хугацаанд хоцролгүй хамрагдана. Иргэд өөрийн хуваарийг нягтлан шалгах үүрэгтэй.
- ЭМҮШ болон ЭМДҮШ-ний хариуг ХХҮЕГ-аас 1 хоногийн дараа өөрийн биеэр ирж авна.
- ЭМҮШ болон ЭМДҮШ-нд хамрагдахдаа хуурч мэхлэх, зүй бус үйлдэл гаргахыг хориглоно. Өөрийн оронд хүн оруулахыг оролдсон тохиолдолд тэнцээгүйд тооцно.
- ЭМҮШ болон ЭМДҮШ-нд тэнцээгүй бол Солонгосын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших боломжгүй бөгөөд ЭМҮШ болон ЭМДҮШ-ний хураамж буцаан олгогдохгүй.
- ЭМҮШ болон ЭМДҮШ-ний хуваариас хоцорсон иргэд СХТТШ болон СХТТТШ-ын онооны 2 жилийн хүчинтэй хугацаандаа ХХҮЕГ-т өргөдөл гарган хамрагдах боломжтой.
ЭМҮШ БОЛОН ЭМДҮШ-НД ХАМРАГДАХ ЭМНЭЛГИЙН ХАЯГ:
Мөнгөн гүүр эмнэлэг. Утас: 7711-1103, 7706-0303
Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо, Саппоро автобусны буудлын хойно
Цагийн хуваарь: 08:30-15:00
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС
Холбоо барих
- Улаанбаатар Хан-Уул дүүрэг 2-р хороо
- (976) 7014-1507
- (976) 1800-1220
- Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.