Нөхөрсөг уулзалтыг 2016 оны 8 сарын 5-ны өдрийн 11 цагт зохион байгуулахаар болно. Нөхөрсөг уулзалтад БНСУ-д ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн иргэд оролцож болох бөгөөд оролцох хүсэлтэй иргэд 310949 утсаар болон www.monkor.net цахим хуудсаар бүртгүүлнэ үү.
Нөхөрсөг уулзалт нь Солонгост ажиллаж байсан туршлагаа хуваалцснаар Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоонд сайжруулах засах зүйл юу байгааг олох, Монголдоо буцаж ирээд байгаа иргэд рүү хандсан ямар үйл ажиллагаа явуулах шаардлага байгааг ярилцах зорилготой.
Уулзалтад оролцохоор бүртгүүлэхдээ овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар өгөх хэрэгтэйг анхаарна уу.
Жич: Уулзалтын үеэр оролцогчдийн даатгалаас буцааж авах мөнгө байгаа эсэхийг шалгаж өгөхийн зэрэгцээ дурсгалын зүйл гардуулна.