2021 оны 8 дугаар сарын 23
СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалтыг 2021 оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхарт шалгалтын (CBT) танхимд явагдана.
Энэ жилийн хувьд Коронавирусийн (COVID-19) халдварын нөхцөл байдалтай уялдуулан онцгойлон ур чадварын шалгалтыг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн хариуг тухайн шалгалт бүрийн дараа гаргаж тэнцсэн иргэнээс өнгөний харалган г.м биеийн ерөнхий үзлэгийн шалгалтыг хялбаршуулан авахыг мэдэгдэж байна.
Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах сайтаас www.hudulmur-halamj.gov.mn, monkor.net орж харна уу.
Мөн цахим бүртгэлийн http://solongos.hudulmur-halamj.gov.mn сайтаас харах боломжтой.
Шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.
Дэлгэрэнгүй...