БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

md.doogie.7: хоцорчлоо

сая л шинжилгээний хуваарийг харлаа тэгсэн өчигдөр өнгөрцөн байна энэ жилдээ багтаад дахин орж болох уу? туслаач

ХАРИУЛТ: Хуваариас хоцорсон бол ХХҮЕГ-т хандаж хүсэлт гаргах хэрэгтэй.

2017-05-20

md.doogie.7: эмүш хэзээ вэ?

2017 оны 4н сард хэлний шалгалтандаа тэнцсэн хүн хэзээ эмүш д хамрагдах вэ ?

ХАРИУЛТ: 5 сарын 17-ноос эхлэн хуваарийн дагуу ЭМҮШ-нд хамрагдана. ЭМҮШ-нд хамрагдах хуваарийг ХХҮЕГ-ын сайтнаас харна уу.

2017-05-20

monxireedui: geree

sain bnu 5 sarin 17 nii shalgaltiin hariugaa dahin yj harhuu 2017 ondshalgalt ogson hvmvvs er ni 2018 ond l ywna gsn vgvv ? bayrlla

ХАРИУЛТ: ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх албанд хандаж оноогоо харах боломжтой. Энэ жил шалгалтыг компьютерт суурилсан хэлбэрээр авсантай холбогдуулж журамд өөрчлөлт оруулснаар байршсан иргэдэд ажлын санал авах эрх нь шууд нээгдэхээр болсон байна.

2017-05-19

Newmoon: Hi

Sain bnu ajilin geree baiguulahad holboh ,hemjih, ugsrah gd 3 turluus songoj bn ene 3 n yalgaag heleed uguuch bayarllaa

ХАРИУЛТ: Ажлын гэрээ байгуулахад биш БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэхэд холбо, хэмжих, угсрах 3 төрлөөс сонголт хийлгэж байгаа нь ур чадварын шалгалттай холбоотой юм. Сонгосон төрлөөрөө ур чадварын шалгалт өгөх боломжтой.

2017-05-19

Khandaa 2017: Сайн байна уу

ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭ Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хийлгэх эрхтэй. Тухайн эмнэлэгт хийгдэж байгаа өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ /компьютер томограф, МRI, дуран, гэх мэт/-г улирлын төлбөрийн хэмжээгээр буюу 55 000 төгрөг х 3 = 165 000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт даатгуулагчийн өмнөөс төлөх ба уг төлбөрийн хэмжээ болон тухайн эмнэлгийн даргын баталсан “Төлбөртэй тусламж, үйлчилгээний тариф”-ын зөрүүг даатгуулагч өөрөө хариуцан төлнө. СХТТШ-д тэнцсэн хүн ЭМҮШ -нд хамрагдахадаа дээрхи хамааралтай юу?

ХАРИУЛТ: СХТТШалгалтад тэнцсэн иргэдийн хувьд ЭМДаатгал төлөлт нь харилцан адилгүй байдаг тул ХХҮЕГазраас УБ Мед эмнэлэгтэй байгуулсан хамтран ажиллах гэрээнд энэ талаар тусгагдаагүй. Тиймээс ЭМҮШ-г хариуцан явуулж буй УБ Мед эмнэлгээс лавлана уу.

2017-05-19

Khandaa 2017: Сайн байна уу

ЭМҮШ -нд хамрагдахад ЭМД төлдөг хүн улиралд ашиглах 160.000 төгрөгийг ашиглаж болох уу?

ХАРИУЛТ: ЭМҮШ-г хариуцаж буй Уб Мед эмнэлгээс лавлана уу.

2017-05-19

sogiiko: helnii shalgaltiin talaar

odoo 17 ond solongos helnii tuvshin togtooh shalgalt bgamu 18 on hurtel bgamu

ХАРИУЛТ: СХТТШ-ын бүртгэлийг жилд 1 удаа явуулдаг. 2017 оны шалгалтын бүртгэл 3 сарын 6-9ний өдрүүдэд явагдсан. СХТТШалгалт 4-8 сарын хооронд явагдах ба шалгалтад бүртгүүлсэн иргэд л шалгалт өгөх боломжтой.

2017-05-18

Соко: Асуулт

Сайн байна уу. Энэ жилийн босго оноо 84 юмуу

ХАРИУЛТ: Үгүй. СХТТШ-ыг 4-8 сарын хооронд зохион байгуулахтай холбогдон иргэдэд хүлээлт үүсгэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх үүднээс тэнцсэн иргэдийн нэрсийг сар бүрээр зарлаж байхаар шийдвэрлэсэн. Тиймээс босго оноо бага зэрэг хэлбэлзэх магадлалтайг анхаарна уу.

2017-05-18

Hereglegch: Eruul mendiin uzlegiin talaar

Sain bnu 4 sard tentssen humuus hezee eruul mendiin uzlegt hezee oroh we odoo shalgalt ugch bga humuusees ert ner bairshina gej oilgoj bolhu eswel buh shalgalt duusaj baij ner bairchih u

ХАРИУЛТ: 2017 оны 4 сард шалгалт өгч тэнцсэн иргэд 5 сарын 17ноос эхлэн ЭМҮШ-нд хамрагдана. ЭМҮШ-нд хамрагдах хуваарийг ХХҮЕГ-ын сайтад http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show?id=631 тавьсан байна. ЭМҮШ-нд тэнцсэн иргэд байрших бүртгэлээ хийлгэх боломжтой. Байршсан иргэдэд ажлын санал авах эрх нь шууд нээгдэнэ.

2017-05-17

Bonnie: Гэрээний шалгалтын талаар

Энэ жилийн Солонгос хэлний шалгалтыг шударгаар онлайнаар явуулж дор дор нь хариуг нь гаргаж, эрүүл мэндийн үзлэгээ дор дор нь хурдан шуурхай явуулж цаг алдалгүй биржид нэрээ байршуулж байгаад олон хүмүүсийн өмнөөс баярлаж байгаагаа хэлэх гэсэн юм аа

ХАРИУЛТ: Талархал илэрхийлсэнд баярлалаа.

2017-05-15

Newmoon: Hi

Sain bnu? 4 sard uguud tentssen ehnii hvmvvs ehnese shinjilgege ugud ner bairshaad ehelhvv neg bol 8 sarig duushaar bvgd hamt bairshuulhuu . Bayarllaa

ХАРИУЛТ: 2017 оны 4 сард шалгалт өгч тэнцсэн иргэд 5 сарын 17ноос эхлэн ЭМҮШ-нд хамрагдана. ЭМҮШ-нд тэнцсэн иргэд шууд байрших бүртгэлээ хийлгэх боломжтой. Гэхдээ 2017 бүртгүүлж байршсан иргэд 2018 оноос ажлын санал авах эрх нь нээгдэнэ.

2017-05-15

Lhagvasuren: Шалгалтын талаар

2017 оны 4-р сард шалгалт өгөөд тэнцсэн хүмүүс дараа дараагийн шалгалт өгөөд тэнцсэн хүмүүстэй квотоор жагсааж хасагдахгүй биздээ.

ХАРИУЛТ: Тийм, хасагдахгүй.

2017-05-15

СОДОО.Б: СОЛОНГОСД АЖИЛЛАХ ГЭСЭН ЮМ ТУСЛААЖ

solongos yvhad ymar2 shat daraalal bna ehleed helee suraad shalgalt ogoh ystoi yu solongos helnii tuvshin togtooh shalgalt 17 ondoo hezee boloh bol 9, 10 sard bolhuu 5sayiig bartsaaldag gesen unen ymuu omno ajiltai bsan dol zaaval baritsaalah shaardlagtai yu shalgaltandaa tsenzsen bol yvah bolomj burdsen gsen uguu 3saraas deesh hugtsaagar yvj boldog ymuu

ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд эхлээд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(СХТТШ) өгч тэнцсэний дараа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцсэнээр Солонгос улсын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршдаг. Ажлын санал авсан тохиолдолд гэрээгээр явах боломжтой болдог. БНСУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо нь нийт 10 үе шаттай. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр 3 жил болон 4 жил 10 сарын хугацаатайгаар ажиллах боломжтой. Монгол улсын гадаадад ажиллах хүч илгээх байгууллага нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар бөгөөд барьцаа шаардахгүй. 3 сарын хугацаатай аяллын визний тухайд БНСУ-ын элчин сайдын яамны төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас лавлана уу.

2017-05-14

bolno: Сайн байна уу?

2018 онд Тусгай шалгалт авах болов уу? Эсвэл Тусгай шалгалт бүүр авахаа больж байгаан болов уу?

ХАРИУЛТ: 2017 онд тусгай шалгалтыг авахгүй байхаар түр зогсоосон. 2018 тусгай шалгалт авах эсэхийг он гарч байж шийднэ.

2017-04-27

javhlantugs: Гэрээний шалгалтын талаар

Шалгалтаа өгөөд 80н оноо авсан бол тэнцэх боломж байгаа юу??

ХАРИУЛТ: Шалгалтын босго оноо хүмүүс шалгалтад хэр өндөр оноо авч байгаагаас шалтгаална. Тиймээс 80 оноогоор тэнцэх эсэхийг хэлэх боломжгүй ч 80 онооноос дээш авсан иргэдийг жагсааж эхний 1100 хүнийг тэнцүүлэх тул 80 онооны хувьд тэнцэх магадлал маш бага.

2017-04-24

Шалгалтын талаар: Сайн байна уу шалгалтын талаар

4 сарын 21-нд шалгалтанд орох хуудсаа алга болгочлоо. Иргэний үнэмлэхээ бариад очиж албан ёсоор нь нэр устайгаа тулгуулаад шалгалтандаа орж болхуу. шалглатын хуваарийн дугаараа мэдэж байгаа. хариу

ХАРИУЛТ: Болно. Иргэний үнэмлэхний мэдээллийг бүртгүүлсэн мэдээлэл болон зурагтай тулгаж үзээд СХТТШ-д оруулах боломжтой.

2017-04-20

tsegme: лавлаад өгөөч

2013 оны гэрээний бүртгэл нийт хэдэн хүн бүртгүүлж шалгалт өгсөнөөс хэдэн хүний квоттой ирж байсан бэ харж өгч туслаач. ажлын амжилт хүсье.

ХАРИУЛТ: 2013 онд аж үйлдвэрийн салбарт 4300, үйлчилгээний салбарт 70 хүний квоттой байсан ба СХТТШ-д 14243 иргэн бүртгүүлсэн байна.

2017-04-19

Bonnie: Гэрээний шалгалтын талаар

Сайн байна уу, өдрийн мэнд Энэ жилийн гэрээний шалгалтын босго оноо буюу тэнцэх оноо нь хэд вэ? Өөрөөр хэлбэл, 200 онооноос хэдэн онооноос дээш авч байж тэнцэх вэ?

ХАРИУЛТ: СХТТШалгалт өгч 80-с дээш оноо авсан иргэдийг онооны дарааллаар жагсааж квотын дагуу эхний 1500 хүнийг тэнцүүлнэ. Тиймээс босго оноо одоогоор тодорхойгүй байна.

2017-04-18

Bonnie: Гэрээний шалгалтын талаар

Та бүхэнд юуны өмнө талархаж байгаагаа хэлмээр байна. Учир нь анх удаа гэрээний шалгалтыг шудрагаар онлайнаар зохион байгуулж дор дор нь хариуг нт мэдээлж байгааа нь хэн хэндээ амар будилаангүй явдагдаж байгаа гэж бодож байна.

ХАРИУЛТ: Талархал илэрхийлсэнд баярлалаа.

2017-04-18

Bonnie: Гэрээгээр ажиллах талаар

Өдрийн мэнд хүргье. Асуулт 1: Солонгос хэлний шалгалт,эрүүл мэндийн үзлэг зэрэгт тэнцээд хөдөлмөрийн биржид нэрээ байршуулаад ажилын санал хүлээж байх зуур солонгос дахь үйлвэрийн захиралтай нь тохиролцоод нэрээ татуулж ажилын санал явуулж болох уу? Асуулт 2: Герман,Франц зэрэг европын орны хөрөнгө оруулалттай үйлдвэр, оффис газар гэрээгээр ажиллах боломж байгаа юу? Заавал Солонгос эзэнтэй газар ажиллах ёстой юу? Асуулт 3: Европын орнуудад 3-с дээш жил амьдарсан нь / хууль зөрчөөгүй/ гэрээгээр явахад давуу тал болж өгөх үү? Жич: Би гэрээгээр бүртгүүлсэн ба одоо 5 сард солонгос хэлний шалгалт өгнө. Сайн бэлдэж байгаа болохоор огт айхгүй байна хэхэ. Эрүүл мэндийн үзлэгт ч айхгүй байна Та бүхнийг хариулж мэдээлэлтэй болоход минь тусална уу. Баярлалаа

ХАРИУЛТ: 1. Болохгүй. БНСУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо(ХЭЗОТ) нь ажил хайгч иргэдэд тэгш боломж олгох үүднээс иргэдийн нэрсийг хөдөлмөрийн биржид байршуулахдаа коджуулдаг. ХЭЗОТ нь хамгийн шударга зарчмаар явагддаг тогтолцоо юм. 2. Монгол улсаас аж үйлдвэрийн салбарт ажилчин илгээдэг. Тиймээс зөвхөн үйлдвэрийн салбарт гэрээгээр ажиллах боломжтой ба тухайн үйлдвэр аль улсын хөрөнгө оруулалттай эсэх нь хамаарахгүй. Харин төлөөлөгчийн газруудад ХЭЗОТ-ны дагуу гадаад ажилчин авдаггүй. 3. Давуу тал болохгүй. ХЭЗОТ нь СХТТШ-нд тэнцсэн иргэдээс ур чадварын шалгалт авдаг. Ур чадварын шалгалтад өндөр оноо авбал давуу тал болно.

2017-04-18

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 143-с 31
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН