БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

Эрдмаа: Одоо

Одоо бүртгэл нь дуусцануу

ХАРИУЛТ: Тийм. 2017 оны бүртгэл 3 сард явагдсан.

2017-04-18

Sunhero: yawah odor

2016 oni hamgiin enhni eeljnii hvmvvs hezee yawah we?

ХАРИУЛТ: Явах өдрийн товыг ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх албанаас лавлана уу.

2017-04-14

pearl: shalgaltiin talaar

Bosgo onoo ni ene jiliinh hed bga ve 80gj unen bolovuu.shalgalt ugch duusaad onoogoo harj chadaagui bval dahij harah bolomj bga bolovuu

ХАРИУЛТ: СХТТШалгалт өгч 80-с дээш оноо авсан иргэдийг онооны дарааллаар жагсааж квотын дагуу эхний 1500 хүнийг тэнцүүлнэ. Тиймээс босго оноо одоогоор тодорхойгүй байна. Оноогоо харж чадаагүй иргэд ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх албанд хандаж оноогоо харах боломжтой.

2017-04-13

pearl: shalgaltiin talaar

Shalgalt uguud heden onoo avsanaa yaj medeh ve site ndr tavih bolovuu

ХАРИУЛТ СХТТШалгалтыг компьютерт суурилсан байдлаар авахын давуу тал нь шалгалт дуусмагц шалгалтын оноо тэр дороо гарах давуу талтай. Тухайн ээлжийн СХТТШалгалт дууссаны дараа шалгалтын оноог шууд зарлаж байгаа.

2017-04-12

Otgonbat90: Hi o.mend

sain bnau shalgaltiin hariu ter doroo shuud garaad bgaamu

ХАРИУЛТ Тийм. Тухайн ээлжийн СХТТШалгалт дууссаны дараа шалгалтын оноог шууд зарлаж байгаа. Харин шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг сар бүрээр 5 сарын 15-ны өдөр, 6 сарын 12-ны өдөр, 7 сарын 18 болон 8 сарын 28-ны өдрүүдэд тус тус  зарлана.

2017-04-11

louie.kino@yahoo.com: шалгалт авах газрын талаар

сайн байна уу шалгалтын хуваариа харсан ч нэг зүйл тодруулах гэсэн юм аа CBT TEST ROOM MONGOLIA гэсэн байсан тэр нь яг аль газар очих оо мэдсэнгүй би сүхбаатар дүүрэгт бүртгүүлсэн

ХАРИУЛТ Бүртгүүлсэн иргэд хаана бүртгүүлснээс үл хамааран СХТТШалгалтыг Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын 2 давхарт байрлах "Компьютерт суурилсан тестийн танхим"-д онлайнаар өгнө. ХХҮЕГ-ын хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Таван богд групын баруун урд талд, ТВ5 телевизийн зүүн талд байрладаг.

2017-04-10

odgerel05: Shalgalt awah gazar

Шалгалт Хан-Уул дүүрэг Таван богд групын урд байдаг ХХҮЕГ-ын 2 давхарт байрлах шалгалтын танхимд явагдана. HUDUU ORON NUTGIN HVMVVS CH GSN END OCHIJ SHALGALTAA UGUHVV???

ХАРИУЛТ Тийм. Шалгалтад бүртгүүлсэн бүх хүмүүс хаана бүртгүүлснээс үл хамааран шалгалтын хуваарийн дагуух өдөр цагт ХХҮЕГ-ын 2 давхарт байрлах шалгалтын танхимд шалгалт өгөх ёстой.

2017-04-10

aids: bekv

shalgaltiin huvaari 38-148 hurtel garaad bnaa busad n garahgui bnaa

ХАРИУЛТ Шалгалтын хуваарийг өдөр өдрөөр нь шүүж харж болохоор Filter oruulsan файл байсан юм. Иргэдэд ойлгомжгүй байгаа бололтой, тиймээс Filter-гүй болгож орууллаа.

2017-04-08

bekv: sain bna uu

shalgaltiin huwaarai garch irehgvi bhiin 150 aas hoish blohgvi bna tataj awahaarai

ХАРИУЛТ Шалгалтын хуваарийг өдөр өдрөөр нь шүүж харж болохоор Filter oruulsan файл юмаа. Filter дээр нь дараад бүгд гэдэг сонголтыг хийвэл бүх нэрс харагдана.

2017-04-07

Newmoon: Sain bnu

Sain bnuu solongost neg vildvertee 4.jil 10 saraa duusgah gj bgn odoo nas 40 t erged zahirliinha urilga r yawdag ghin teriig haanaas medej boloh we bayarllaa

ХАРИУЛТ Нэг үйлдвэртээ тогтвортой 4 жил 10 сар ажилласан иргэдэд тогтвортой ажилчны журам үйлчилнэ. Тогтвортой ажилчин нь нутаг буцахаасаа өмнө харъяа хөдөлмөрийн бирж дээрээ захиралтайгаа хамт очиж хөдөлмөрийн гэрээ байгуулснаар дахин ирж ажиллах боломжтой болдог. Тогтвортой ажилчны журмын танилцуулга-ыг дарж харна уу.

2017-04-06

Khandaa 2017: Сайн байна уу

Асуусан асуулт бүрт хариулт өгдөгт БАЯРЛАЛАА. Асуулт, хариултын энэ булан чинь их таалагддаг шүү.

ХАРИУЛТ Урмын үг илгээж, талархал илэрхийлсэнд баярлалаа.

2017-04-06

dalaitsagaan: haana bdag ve

СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ бүртгүүлсэн хаана очиж шалгалтаа өгөх вэ

ХАРИУЛТ Шалгалтад бүртгүүлсэн иргэд хаана бүртгүүлсэнээс хамаарахгүйгээр Хан-Уул дүүрэг Таван богд групын урд байдаг ХХҮЕГ-ын 2 давхарт байрлах шалгалтын танхимд хуваарийн дагуу ирж СХТТШалгалтаа өгнө.

2017-04-05

Khandaa 2017: Сайн байна уу

СХТТШ өгсний дараа тэнцсэн тэнцээгүй эсэхээ хэдийгээр мэдэх боломжтой вэ? СХТТШ тэнцсэн нь хэдийгээр эрүүл мэндийн үзлэгт орох вэ? Төлөвлөгөө гаргасан зүйл байна уу?

ХАРИУЛТ ХХҮЕГ-аас СХТТШалгалтад тэнцсэн иргэдийн тоог харгалзан ЭМҮШ-ний хуваарийг тухайн үед нь гаргана.

СХТТШ-д тэнцсэн иргэдийг зарлах хуваарь (сар бүр зарлана)

Шалгалт авах өдөр

Тэнцсэн хариу зарлах өдөр

Шалгалт авах өдөр

Тэнцсэн хариу зарлах өдөр

2017.04.10 - 2017.4.30

2017.5.15

2017.5.1 - 2017.5.31

2017.6.12

2017.6.1 - 2017.6.30

2017.7.18

2017.7.1 - 2017.8.16

2017.8.28

 

2017-04-05

luu: асуулт

ажлын санал хэр ирж байна даа 3-15хойш яагаад таг болсон нь бол хүлээгээд л

ХАРИУЛТ Гадаад ажилчдад ажлын санал тавих, гадаад ажилчин хүлээн авах зэрэг үйл ажиллагаа нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржийн ажлын хуваарийн дагуу тасралтгүй явагддаг. Ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn сайтаас харна уу.

2017-03-30

ALTANGEGEE: ASUULT

SAIN BNA UU? SOLONGOS HUDULMURIIN YAM NI HEDEN SALBARAAS AJILAH HUCHE AVDAG BE? HUN. HUDU AJ AHUI HUN UILDVER GEED BDAG DAA.? NIIT HED DAB YUM BOLOO HARIULJ UGUUCH BAYARLLAA

ХАРИУЛТ Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт гадаад ажилчид авдаг.

2017-03-29

Sunhero: gereger yawsan hun bnu?

2017 on garsanaas hoish gereger humuus yawsan yumu?

ХАРИУЛТ Ажлын санал авсан, визний зөвшөөрөл олгогдсон иргэд явж байгаа.

2017-03-29

Suren123: Солонгост ажиллах гэрээ нь дөнгөж дуусаж байгаа хүн шалгалтанд орж болох уу?

Сайн байна уу? Солонгост гэрээгээр ажиллаж байгаа, гэрээний хугацаа нь 5 сард дуусах хүн дөнгөж ирэнгүүтээ СХТТШ-д орж болох уу? Шалгалтанд орохын тулд эх орондоо ирсэнээс хойш хэдэн сар болсон байх ёстой гэсэн шаардлага байдаг юм уу? Хүмүүс янз бүрээр яриад байх юм аа. Та хариу өгч туслана уу, Баярлалаа!

ХАРИУЛТ Заасан хугацаа байхгүй. Гэхдээ СХТТШалгалтыг 1 удаа зохион байгуулдаг тул 2017 оны бүртгэл 3 сарын 6,7,9-нд явагдсан. Бүртгүүлээгүй тохиолдолд шалгалтад орох боломж байхгүй.

2017-03-28

Jargal oko: Bairsan ner

Sain bn? Bairshsan neree hanaas yaj harah ve? 2017.03.22 nd materaalaa ugsun

ХАРИУЛТ БНСУ-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо (ХЭЗОТ)-ны сайт болох www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэн нэвтэрч орсноор өөрийн мэдээллээ шалгах боломжтой. Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоон /ХЭЗОТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар-ыг дарж харна уу.

2017-03-28

Khandaa 2017: Сайн байна уу

СХТТШ - аа хаана авах вэ? Хаяг нь?

ХАРИУЛТ Шалгалт Хан-Уул дүүрэг Таван богд групын урд байдаг ХХҮЕГ-ын 2 давхарт байрлах шалгалтын танхимд явагдана.

2017-03-27

munhyryg: sain .b.nyy

Sain b.nyy Minii ner bairshaad jil garan bolj b.na. 1-jil bolood birj deer dahin bvrtgvvldeg geh yum hariylj ugnvv.

ХАРИУЛТ Байршаад 1 жил болсон бол ХХҮЕГ-т хандаж байрших хугацаагаа дахин 1 жилээр сунгуулах хүсэлт гаргах хэрэгтэй.

2017-03-22

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 143-с 32
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН