Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
Ajlin sanal 1 nees hoish zogschih yum. tgd yur ni emegtei hund ajlin sanal irdguu. bairshsan hun solongosoos tatuulna gj bhuu yaaj songogdoj ajlin sannal ireed bn
ХАРИУЛТ: Монгол улсаас Солонгос улсад ажиллах хүч илгээх ажил нь БНСУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу хийгддэг ба хоёр улсын гадаад ажилчин илгээх болон хүлээн авах байгууллагын ажлын хуваарийн дагуу хийгддэг үйл ажиллагаа юм. Тиймээс ХЭЗОТ-ны процессууд хуваарийн дагуу тасралтгүй үргэлжлэн явагдаж байдаг. Ажлын саналын хувьд улирлаас шалтгаалан их бага ирэх явдал байдаг. Эмэгтэй ажлын санал бага ирдэг ба нийт ажлын саналын 10 хүрэхгүй хувийг эмэгтэй ажлын санал эзэлдэг. ХЭЗОТ нь байршсан бүх иргэдэд тэгш боломж олгох үүднээс коджуулдаг ба хамгийн шударга тогтолцоо юм. Хэнд ажлын санал тавих нь зөвхөн солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаалдаг.
2017-09-14
Визний зөвшөөрөл олгох- Гараагүй гэсэн байна. Надаас визний хураамж болон бусад визний матерал гэж аваагүй хэрнээ виз гараагүй гэсэн нь ямар учиртайн бол? Дахиж гэрээнд бүртгүүлбэл яах боломжтой болуу? эсвэл 2 жилийн хүчинтэй хугацаандаа дахиж нэрээ байршуулж болохуу?
ХАРИУЛТ: Визний зөвшөөрөл олгогдоогүй тохиолдолд байршилтыг цуцалдаг ба дахин байршсан ч дахиад визний зөвшөөрөл олгогдохгүй байх магадлалтай. Визний хураамжийн талаар ХХҮЕГ-ын хариуцсан мэргэжилтнээс тодруулна уу.
2017-09-14
2017-09-14
Визний зөвшөөрөл олгох- Гараагүй гэсэн байна. Дахиж гэрээнд бүртгүүлбэл яах боломжтой болуу? эсвэл 2 жилийн хүчинтэй хугацаандаа дахиж нэрээ байршуулж болохуу?
ХАРИУЛТ: Боломжгүй. Визний зөвшөөрөл олгогдоогүй тохиолдолд байршсан мэдээллийг устгадаг ба дахиж гэрээнд бүртгүүлж байршсан ч гэсэн дахиад визний зөвшөөрөл олгогдохгүй байх магадлалтай.
2017-09-14
Нэр байршихгүй буцаад байх юм. Урьд нь солонгост ажиллаж байгаад ар гэрийн шаардлагаар гэрээгээ дуусгалгүй буцаж ирж байсан. Тэрнээс болж байгаа юмуу. Хаанаас лавлах вэ
ХАРИУЛТ: ХХҮЕГ-ын гадаадад ажиллах хүч илгээх албаны мэргэжилтэнд хандаж лавлана уу.
2017-09-11
Sn bni. Eps.go.kr sitend yj neterch oroh ve. solongos hlnii Shalgaltin 16oron buhi dugar orul ghi. Uugn miniih 8oron bgashd. 5040718.? 4sard shalgalta ogod 100onogor tenttsen erul mende ch ugsun neree bairshulsan bga. Id number password number ali alinar n bolojgui bh ym. Check your nation or personal information gsn bichig garch irj bn. Esvel only those who passed Eps-Topik are elagible to sign up. Iim bichig garch ired bn Pls help
ХАРИУЛТ: 0132017C гээд бүртгэлийн дугаарыг үргэлжлүүлэн бичвэл 16 оронтой шалгалтын дугаар болно. Паспортоороо бүртгүүлсэн бол passport гэдгийг чагтлаад паспортын дугаараа оруулна. Мэдээллээ буруу оруулсан тохиолдолд дээрх алдааг заадаг.
2017-09-11
2017-09-11
2017-09-10
Urd ni solongosd gereegeer ajillaj bgad xarlaad sain duraara nutag butssan xun daxij solongos uls ruu xudulmuriin gereegeer ajillaj bolox u.
ХАРИУЛТ: БНСУ-д хууль бусаар амьдарч байсан иргэдэд ажлын визний зөвшөөрөл олгогдохгүй байх тохиолдол байдаг.
2017-09-10
Bolohgui yumaa www.eps.go.kr ene burtguuleh geher bhgui bn aa ysj burtguuleh we
ХАРИУЛТ: Бүртгэл үүсгэхдээ Internet explorer хөтчийг ашиглах хэрэгтэй.
2017-09-08
Angilar bichne gsen chin yu gsen ug we toonuudig yaj bichne gj ingej bichih buruu yu zowuu0132017c gd shalgaltin dugaaraa hij bg zowuu
ХАРИУЛТ: Үсгийг бичихдээ монгол с үсгээр биш англи том үсгээр бичнэ гэсэн үг.
2017-09-08
2017-09-07
Сайн байна уу? 25-аас хойш яагаад визний зөвшөөрөл ирэхгүй бнаа.
ХАРИУЛТ: Визний зөвшөөрөл ирсэн иргэдийн нэрсийг ХХҮЕГ-аас зарладаг.
2017-09-06
Ajliin gereegeer yaj soongos ulsruu gardagiin. Xezee bvrtgel xiideg, ymar ymar material xeregtei bdg talaar medeelel awax gsn ymaa
ХАРИУЛТ: БНСУ руу ажиллах хүч илгээх ажлыг ХХҮЕГ хариуцдаг. Солонгос улсад гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд эхлээд СХТТШалгалт өгнө. Шалгалтад тэнцсэн иргэд ЭМҮШ-нд хамрагдаж тэнцсэний дараа БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэл хийлгэнэ. Байршсан иргэн ажлын санал авсны дараа визний зөвшөөрөл, сургалт, давтан ЭМҮШ гэх мэт үе шатууд бий. СХТТШалгалтад бүртгүүлэхэд цээж зураг, гадаад паспорт юмуу иргэний үнэмлэх, шалгалтын хураамж төлсөн баримт зэрэг шаардлагатай.
2017-09-05
Sain baina uu. Ajliin gereend bvrtgvvlex gsn ymaa. Yaj, xezee bvrtegdeg ym bol.
ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс эхлээд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авдаг ба СХТТШ-ын бүртгэл жилд 1 удаа явагддаг. Энэ жилийн бүртгэл 3 сарын эхээр явагдсан. Ирэх жилийн бүртгэлийн тов гарангуут манай сайтаар зарлана.
2017-09-05
2017-09-05
eruul mendiin dawtan shinjilgeeg ymar tohioldold awdag we shnjilgeeneesee hotsorwol orgodol gargad ogch boldog ymu
ХАРИУЛТ: Явахын өмнө давтан шинжилгээ өгдөг. Давтан шинжилгээний хуваарь болон дахин өгөх боломжийн талаар хариуцсан мэргэжилтнээсээ сайн лавлана уу.
2017-09-04
Сайн байна уу? Визний зөвшөөрөл олгох- Гараагүй гэсэн байна. Одоо өөр арга байгаа болуу? Сургалт ч юмуу 3 сараар дахин виз хүсэхэд гарах боломжгүй гэсэн үгүү?
ХАРИУЛТ: Сургалт болон аяллын визний талаар визний мэдүүлэг хүлээн авах байгууллагуудаас лавлана уу.
2017-09-04
tusgai shalgalt bur avhaa bolij bga ymu
ХАРИУЛТ: 2017 онд тусгай шалгалтыг түр зогсоосон. Ирэх жил тусгай шалгалт явагдах эсэхийг тухайн үед нь зарлана.
2017-09-04
Www.eps.go kr deer shalgaltun dugar bolon pasportooroo burtguuleh geher pasport gd aldaa zaagad bhin yu gsen ug yum bol hariu heled ogooch adimaa
ХАРИУЛТ: Паспортын дугаар болон шалгалтын дугаарыг оруулахдаа англи хэлний цагаан толгойн үсгийг ашиглах хэрэгтэй. Мөн паспортын дугаараа зөв оруулсан эсэхээ дахин нягтална уу. Иргэний үнэмлэхээрээ бүртгүүлсэн иргэдийн хувьд ID Card гэсэн сонголтыг хийх хэрэгтэй.
2017-09-04
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН