БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

Eba32: Sain bnu ta bvten

Bi 3 jil harlaad 2012 ond uuruu irsen ( 68-1).. 2016 ond bvrtgvvleh gesen harlaj bsan hvn bvrtgehgvi geed bvrtgeegvi...ene jil bvrtgvvleed yavmaar bn bvrtgej avah bolowuu??? Esvel anh udaa yavj bn geed hudlaa yariad bvrtgvvlchih vv.... Amjilt

ХАРИУЛТ: БНСУ-д хууль бусаар амьдарч байсан иргэдийн хувьд СХТТШалгалт болон ЭМҮШ-нд тэнцсэнээр БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршиж нь нээлттэй боловч ажлын санал авсны дараа визний зөвшөөрөл олгогдохгүй тохиолдол олонтаа гардаг. Тиймээс энэ байдлыг харгалзан үзнэ үү.

2018-01-19

tengissts: tusgai

odoo 2sard 4jil 10sar bolj bga yma ird 4sard tusgai shalgalt ugch bolhuu

ХАРИУЛТ: Хэрвээ нэг үйлдвэртээ 4 жил 10 сар болсон бол тогтвортой ажилчны журмаар ирэхээсээ өмнө хөдөлмөрийн гэрээгээ сунгаад шалгалт өгөлгүйгээр буцаж явах боломжтой. Харин үйлдвэр сольсон бол хөдөлмөрийн гэрээгээ дуусгаад визний хугацаандаа буцаж ирсэн тохиолдолд тусгай шалгалт өгөх боломжтой.

2018-01-19

Tgs: Зөвөлгөө

5 болон түүнээс дээш жил болсон гэрэээий ажилчид ирээд дэмий юм бна шүү харлаад үлдэцгээ....

ХАРИУЛТ: Гэрээгээр 5-с дээш жил болсон иргэдэд гэрээт хугацаагаа дуусахаас өмнө визний ангиллаа солиулах боломжууд нээлттэй байдаг. 2018 оноос ур чадвартай ажилчныг оноогоор дүгнэх E-7-4 визний журамд өөрчлөлт орсон. Оршин суусан хугацаа, боловсрол, нас, хэлний мэдлэг зэргийг оноогоор тооцоод нийт 75-с дээш оноо авсан иргэд визний ангиллаа солиулах боломжтой. Дэлгэрэнгүйг энд дарж харна уу. Мөн байнгын оршин суух F-2 визний ангилал руу солих боломжтой. Үүнд цалингийн хэмжээ, хэлний оноо, мэргэжлийн үнэмлэх зэргийг шаарддаг. Тиймээс гэрээгээр удаан ажилласан иргэд цаашдаа БНСУ-д ажиллаж амьдрах хүсэлтэй бол дээрх виз солих шаардлагыг хангах талаар эртнээс бэлтгэл хийх нь зүйтэй юм. БНСУ-ын гадаад ажилчдыг дэмжих төвүүд дээр солонгос хэлний сургалт болон мэргэжлийн сургалтууд үнэ төлбөргүй явагддаг. Өөрсдөө жоохон хичээл зүтгэл гаргавал визний ангиллаа солих боломж бий.

2018-01-19

saina: asuult

gereenii shalgaltand bvrtgvvlhed gadaad pasport heden jiliin hugtsaatai baih shaardlagtai we

ХАРИУЛТ: Бүртгэл явагдах үед 6 сараас дээш хүчинтэй хугацаатай байх ёстой.

2018-01-14

panaa: asuult

5 jilees deesh orshin suusan bol viz garahgui gesen bhiin 5 jil haraar bj bgad sanalara irsen bol dahij gereger so yvj boloh boluu

ХАРИУЛТ: Гэрээний визээр 2 удаа буюу 5 жилээс ажилласан бол дахин ажиллах боломж хаагдаж ба визний зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа юм. Харин хууль бусаар байсан иргэдийн хувьд СХТТШалгалт болон ЭМҮШ-нд тэнцсэнээр БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршиж нь нээлттэй боловч ажлын санал авсны дараа визний зөвшөөрөл олгогдохгүй тохиолдол олонтаа гардаг. Тиймээс энэ байдлыг харгалзан үзнэ үү.

2018-01-12

Dex: Asuult

Ene jilees tusgai shalgalt avj ehelj bgamuu burtgel ni hezee ehlehiin bol

ХАРИУЛТ: Тусгай шалгалтын талаар хоёр улсын харилцан тохиролцсон эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

2018-01-12

Dex: Asuult

Burtgel 2sariin 10nd gej yrigdaad bgaa unenuu

ХАРИУЛТ: 2018 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна.

2018-01-11

Tgs: Асуулт

5с дээш жил ажилласан бол тусгай шалгалт өгч байж явахуу?

ХАРИУЛТ: Гадаадын иргэн харъяатын хуулийн дагуу гэрээний визээр 2 удаа буюу 5 жилээс ажилласан бол дахин ажиллах боломж хаагдаж ба визний зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа юм. Тиймээс 5-с дээш жил болсон бол тусгай шалгалт өгч байршсан ч гэсэн гэрээний визний зөвшөөрөл олгогдохгүй.

2018-01-10

tengissts: sain bnau

tusgai shalgalt avah bolvuu tov ni garragui ch gesn zaaval burguulsen bh estoi ymu

ХАРИУЛТ: Тусгай шалгалтын талаар шийдвэр хараахан гараагүй байна. Бүртгэлийн тов гарангуут бүртгэл явагдах тухайн өдрүүдэд заавал бүртгүүлж байж, шалгалт авах байгууллагаас гаргасан хуваарийн дагуу шалгалтад ордог.

2018-01-10

tengissts: passport

sain bnau huuchin passport ni duusaagui ch gesn zaval shine passport avah ymu

ХАРИУЛТ: Шинэ пасспортын талаар Улсын иргэний бүртгэлийн ерөнхий газраас лавлана уу.

2018-01-10

batbilguun: sain bainu

Solongos ywah burgel hezee ehleh we

ХАРИУЛТ: 2018 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна.

2018-01-09

Soso: SAIN BNA UU

BURTGELIIN TOV HEZEE GARAH VE

ХАРИУЛТ: 2018 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна.

2018-01-06

Tgs: Асуулт

Сайн байна уу 1.5жил болсон бол явах боломжгүй гээд бгаа 2008онд анх гэрээгээр яваад 1 жил 8сар болоод нутаг буцсан 2012 онд ахин гэрээгээр яваад 3жил болоод 1 жил 10сараар сунгалтаа хийлгээд 9сард нутаг буцсан ингээд бодохоор гэрээгээр 5 жил гаран болсонд тооцохуу? 2.Энэ жилийн давтан шалгалт ер нь авах боловуу?

ХАРИУЛТ: 1. Гэрээний визээр 5 жилээс дээш болсон тохиолдолд 2018 оноос эхлэн дахин гэрээгээр бүртгүүлэх боломжгүй болсон. Бүх хугацааг нэмж тооцно. БНСУ-ын хууль зүйн яамнаас гаргасан хуулийн дагуу энэ заалт нэмэгдэж орж ирсэн. 2. Тусгай шалгалтын талаар шийдвэр хараахан гараагүй байна.

2018-01-05

baynzurh: sain bn uu

2017 onii 5 sard mongold irsen yuma. Gereegeer yvaad 4n jil 10 sar duusaad irsen bol 2018 onii gereegeer burtguulj boloh bolov uu. 3n sariin aylalaar burtguuleheer bolomjgui baidag yumu. Bayrlalaa

ХАРИУЛТ: Гэрээний визээр 5 жилээс бага бол бүртгүүлж болно. 3 сарын визний хувьд визний материал хүлээн авдаг байгууллагуудаас лавлана уу. Өнгөрсөн жил БНСУ-ын Хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл олголт нилээн чанга байсан ба аяллын виз татгалзсан хариу авснаас болж гэрээний визни зөвшөөрөл олгогдохгүй байх тохиолдол нилээн гарсан.

2018-01-04

chadraa: 2018

sn bnu 2018 ond heden hvn bvrtgeh we umnuh jiliinhtei adilhan uu

ХАРИУЛТ: Хоёр орны Хөдөлмөр яамд харилцан тохиролцож 2018 оны бүртгэлийн товыг гаргах ба бүртгэлийн зар дээр квотыг зарлана.

2018-01-03

tseegii_91: сайн байна уу?

2018оны бүртгэл хэзээ вэ?

ХАРИУЛТ: 2018 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна.

2018-01-03

Борхүү: Сайн байна уу

2018 оны бүртгэл хэзээ явагдах вэ? Бүртгүүдж байж СХТТШ-ыг өгнө биз дээ?хариулж өгнө үү баярдалаа

ХАРИУЛТ: 2018 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна. Тийм. СХТТШ-нд бүртгүүлсэн иргэд шалгалт өгөх боломжтой болно.

2018-01-03

bolno: Сайн байна уу?

Ер нь 5 жилээс дээш гэрээгээр ажилласан бол ахиж гэрээгээр ажиллах боломж бүүр мөсөн хаагдаж байгаа юмуу? Уул нь нас 32 тай байдаг???

ХАРИУЛТ: Тийм. Гэрээгээр 2 удаа буюу тогтвортой ажилчин болон тусгай шалгалтаар явж нийт 5 жилээс дээш хугацаагаар ажилласан иргэд гэрээгээр бүртгүүлэх боломжгүй болсон.

2017-12-29

bolno: Hi

2018 оноос эхлээд гэрээгээр 5 жилээс дээш болсон хүн ахиж гэрээгээр бүртгүүлж болохгүй юмуу? Тусгай шалгалтанд ч уу?

ХАРИУЛТ: Тийм. гэрээний 4 сар 10 сарын хугацаандаа буцаж ирсэн хүмүүс л бүртгүүлэх боломжтой. Ямар нэгэн байдлаар визний хугацаагаа сунгаж 5 жилээс дээш болсон иргэд гэрээгээр бүртгүүлэх боломжгүй.

2017-12-29

panaa: asuult

bi 2010 onii 6sariin 22nd E9 vizeer solongos yvaad jil garan bolood haralsan yma tegeed 2015 onii 7sariin 17 nd mongold irsen sanalaraa passpoton deer 68-1 gedeg tamga darsiima odoo gereger solongos yvah bolomj bga boluu

ХАРИУЛТ: СХТТШалгалтад бүртгүүлж, шалгалтад тэнцээд, ЭМҮШ-нд тэнцсэнээр БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших нь нээлттэй ч ажлын санал авсны дараа визний зөвшөөрөл олгогдохгүй байх магадлалтай. Визний зөвшөөрөл олгох эсэхийг БНСУ-ын Хууль зүйн яам шийддэг. Тиймээс виз олгогдох эсэхийг тааж хэлэх боломжгүй.

2017-12-19

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 143-с 20
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН