Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
hi. ур чадварын үнэлгээний нэмэлт оноо нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан 1с дээш жилийн туршлагатай бол +3 оноо гэж байсан шүү дээ тэгсэн би өмнө нь солонгост 1 жил илүүтэй гэрээгээр ажиллаж бгад ирсэн юма тэгээд түүнийг нотлох баримт хаанаас олж авж болох вэ тэр үед байгуулж байсан гэрээгээ бхгүй болгочихсон хариулж өгч туслаач
ХАРИУЛТ: Солонгос улсад ажиллаж байсан тодорхойлолтоо ХХҮЕГ-т хандаж авах боломжтой.
2018-06-12
Sain bn uu tentssen neree yaj garage ve
ХАРИУЛТ: Энгийн СХТТШ-ын зар дээр зарлаж байсны дагуу 88-с дээш оноогоор тэнцүүлсэн.
2018-06-11
Sain bn uu? Ur chadvariin shalgaltand beltgehiin tuld yu beldeh yostoi ve? Tentsehgui bol hasagdana gj bh uu? Medeelel uguuch.bayarlalaa
ХАРИУЛТ: Сайтны ЭНГИЙН СХТТШ цэсний Ур чадварын шалгалт гэсэн цэс рүү орвол Ур чадварын шалгалтын материалууд(биеийн тамир, угсралт, холболт, хэмжилт, ярилцлага) бий. Эдгээр материалыг ашиглан бэлтгэх боломжтой. Энэ жилийн энгийн СХТТШ-д тэнцсэн иргэдийн тоо сонгож авах иргэдийн тооноос бага байгаа тул ур чадварын шалгалтад орсон өнгө ялгах чадвар сул иргэдээс бусад бүх хүнийг тэнцүүлэх шийдвэр гарсан.
2018-06-07
harlaj bsan yanz bvriin hereg tarilgvi uuruu irsen hvnd tsahim visa asuudalgvi bizde...bayrallaa
ХАРИУЛТ: Цахим виз буюу визний зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яамны харъяа Цагаачлалын алба олгодог. Тиймээс визний зөвшөөрөл олгогдох эсэхийг бид урьдчилан тааварлах боломжгүй.
2018-06-06
5 сарийн 3 нд эхний шалгалта өгсөн 2р шат нь Хэзээ болох вэ хаанаас олж үзэх вэ
ХАРИУЛТ: Энгийн СХТТШ-д тэнцсэн иргэдийн ур чадварын шалгалт өгөх хуваарийг 6 сарын 22-ны өдөр зарлана.
2018-06-04
Сайн байна уу? 5 сарын 8 нд энгийн шалгалт өгсөн. Хариугаа хэзээ мэдэх вэ? Тэнцсэн тохиолдолд дараагийн алхам хэзээ хаана яах ёстой вэ?
ХАРИУЛТ: СХТТШ-ын оноог тухайн тухайн өдөрт зарлаж байгаа. Нөхөж харах боломжгүй. СХТТШ-д тэнцсэн эсэхээ 6 сарын 11-нд зарлах СХТТШ-д тэнцсэн иргэдийн нэрсээс харж болно. Тэнцсэн тохиолдолд 6 сарын 22-нд зарлах ур чадварын шалгалтын хуваарийг харж, хуваарийн дагуу ур чадварын шалгалтад өгөх ёстой.
2018-06-04
5sariin3 ND ogson tusgai shalgalt hezee has a boloh we
ХАРИУЛТ: Таны асуулт ойлгомжгүй байна. Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг 5 сарын 18-ны өдөр зарласан.
2018-06-03
Sain bnuu ur chadvariin shalgalt avna gesen baisan huviaraa yaaj haanaas harah ve ?
ХАРИУЛТ: СХТТШ-д тэнцсэн иргэд ур чадварын шалгалт өгөх боломжтой. СХТТШ-д тэнцсэн иргэдийн нэрсийг 6 сарын 11-ны өдөр зарлана. Тэнцсэн иргэдийн ур чадварын шалгалт өгөх хуваарийг 6 сарын 22-ны өдөр зарлана.
2018-06-03
Tusgai shalgaltand tentssen humuus eruul mendiin uzlegtee hezeenees oroh we? Tanai site deer medee yruusuu orohgui ym, zalgahaar ch utsaa awahgui. Eswel uursduu ochoh ymu? Utsaa awch humuust hariugaa ug. Huleelttei humuus zundu l bn shde.
ХАРИУЛТ: Манай төв нь СХТТШалгалтыг зохион байгуулах ажлыг хариуцдаг. Тиймээс шалгалт явагдах үеэр оффист биш шалгалтын байран дээр байдаг тул энэ үеэр залгасан дуудлагад хариу өгөх боломжгүй гэдгийг анхаарна уу. ЭМҮШ болон байрших бүртгэл зэрэг ажиллах хүч илгээх ажлыг ХХҮЕГ хариуцдаг. Тиймээс ажиллах хүч илгээхтэй холбоотой асуудлаар ХХҮЕГ-т хандах нь зүйтэй. Тусгай шалгалтын хариуг манай төвөөс 5 сарын 18-нд зарласан ба ХХҮЕГ-с тусгай шалгалтад тэнцсэн иргэдийг 5 сарын 21-нээс ЭМҮШ-нд хамруулах хуваарийг гаргасан.
2018-05-28
5сарын1 өгсөн шалгалтын оноогоо яаж хархуу
ХАРИУЛТ: СХТТШ-ын оноог тухайн тухайн өдөрт зарлаж байгаа. Нөхөж харах боломжгүй. Харин тэнцсэн эсэхээ 6 сарын 11-нд зарлах СХТТШ-д тэнцсэн иргэдийн нэрсээс харах боломжтой.
2018-05-25
Тэдээс дээш тэнцэнэ гэж зар дээрээ тавьж болоогүй юмуу . Үнэхээр арай л байна шүү... 135 авсан унасан байна
ХАРИУЛТ: Тусгай шалгалтад бүртгүүлсэн иргэдийн тоо болон ажил олгогчдын гадаад ажилчин авах эрэлтээс хамаарч БНСУ-ын АҮХНХЭГ-с шалгалтад тэнцүүлэх хувийг шийдвэрлэдэг тул шалгалтын зар дээр зарлах боломжгүй юм.
2018-05-20
Би 135 авсан байсан.... Унасан байна ... Унших нь TOPIK 4 түвшинд байсан , гэрээний бид нар тэгж сурж чадлаа юу ... Арай л байна ядаж 100 хүн тэнцсэн бол яая гэхэв ..
ХАРИУЛТ: Тусгай шалгалтад бүртгүүлсэн иргэдийн тоо болон ажил олгогчдын гадаад ажилчин авах эрэлтээс хамаарч БНСУ-ын АҮХНХЭГ-с шалгалтад тэнцүүлэх хувийг шийдвэрлэдэг. Өмнөх жил тусгай шалгалт явагдаагүйгээс олон хүн бүртгүүлсэн ба энэ тоог ажил олгогчийн эрэлттэй харьцуулан шалгалтад бүртгүүлсэн иргэдийн 10%-ийг тэнцүүлэх шийдвэр гарсан. Энэ нь БНСУ-ын гадаад ажиллах хүч авдаг 16 оронд адилхан хэрэгжиж байгаа шийдвэр юм.
2018-05-20
тусгай шалгалтанд 4500 гаран хүний нэр ирсэнээс 400 гаран хүн бүртгүүлж 43 хүн авах үнэхээр инээдтэй биш үү....... дээрээс нь энэ 5с дээш жил гэдэгээ болих хэрэгтэй.... Монголчууд чинь гэрээгээ дуусгаад харлаад бна шүү дээ. Гэрээ дууссан л бол харалдаг. Энэ асуудлаа олигтойхон шиг шийдэж чадахгүй л байгаа юм байхдаа......
ХАРИУЛТ: Тусгай шалгалтад бүртгүүлсэн иргэдийн тоо болон ажил олгогчдын гадаад ажилчин авах эрэлтээс хамаарч БНСУ-ын АҮХНХЭГ-с шалгалтад тэнцүүлэх хувийг шийдвэрлэдэг. Өмнөх жил тусгай шалгалт явагдаагүйгээс олон хүн бүртгүүлсэн ба энэ тоог ажил олгогчийн эрэлттэй харьцуулан шалгалтад бүртгүүлсэн иргэдийн 10%-ийг тэнцүүлэх шийдвэр гарсан. Энэ нь БНСУ-ын гадаад ажиллах хүч авдаг 16 оронд адилхан хэрэгжиж байгаа шийдвэр юм.
Өнгөрсөн оны 12 сараас эхлэн БНСУ-ын Хууль зүйн яамнаас Е-9 буюу гэрээт ажилтны визээр 5-с дээш жил болсон иргэнд энэ төрөлд виз олгохгүй байх хууль гаргасан. Энэ хуулийн заалт нь зөвхөн Монгол улсад хамаатай биш юм.
2018-05-19
477 хүнээс 43 хүн тэнцсэн гэхээр .... Энэ юу болсон вэ?
ХАРИУЛТ: Тусгай шалгалтад бүртгүүлсэн иргэдийн тоо болон ажил олгогчдын гадаад ажилчин авах эрэлтээс хамаарч БНСУ-ын АҮХНХЭГ-с шалгалтад тэнцүүлэх хувийг шийдвэрлэдэг. Өмнөх жил тусгай шалгалт явагдаагүйгээс олон хүн бүртгүүлсэн ба энэ тоог ажил олгогчийн эрэлттэй харьцуулан шалгалтад бүртгүүлсэн иргэдийн 10%-ийг тэнцүүлэх шийдвэр гарсан. Энэ нь БНСУ-ын гадаад ажиллах хүч авдаг 16 оронд адилхан хэрэгжиж байгаа шийдвэр юм.
2018-05-19
Тусгай шалгалт хариу хэзээ гарах вэ? Шинжилгээ , бүртгэл нь хэзээ вэ?
ХАРИУЛТ: Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг 5 сарын 18нд зарлана. ЭМҮШ-нд 5 сарын 21-нээс хамруулах хуваарьтай байна.
2018-05-17
Гэрээт ажилчны шалгалтын оноогоо яаж харах вэ?
ХАРИУЛТ: СХТТШалгалт дууссаны дараа шалгалтын оноог самбар дээр зарлаж байгаа.
2018-05-13
Sain bna uu omno ni solongost ajilj bsan todorhoiloltoo haanaas ochoj avahuu ?
ХАРИУЛТ: ХХҮЕГ-т хандаж БНСУ-д ажиллаж байсан ажлын тодорхойлолтоо авах боломжтой.
2018-05-13
Сайн байна уу? eps-topik дээр бүртгэлтэй байгаа юмаа. Шинээр Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олголт Гарсах гэсэн байна. Энэ юу гэсэн үг юм бол тайлбарлаад өгөөчв
ХАРИУЛТ: Солонгос ажил олгогчийн зүгээс БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан гадаад иргэнд ажлын санал тавихын өмнө хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авдаг. Энэ үед хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олголт нүдэнд ГАРСАН гэсэн тэмдэглэгээ хийгддэг. Энэ нь удахгүй ажлын санал ирнэ гэсэн үг.
2018-05-12
viziin tsahim zowshoorol tatgalzsan tsutslagdsan 2 yugaaraa yalgaatai baidag yum be miniih tatgalzsan gesen bnlee tegheer dahin burtguulj shalgaltad oroh bolomjgui gesen ug uu yunaas bolj tatgalzdag yum bol yamar neg hereg zorchil gargaj baigaagui
ХАРИУЛТ: Визний зөвшөөрлийн хувьд татгалзсан, цуцлагдсан 2-т ялгаа байхгүй. Визний зөвшөөрөл олгогдоогүй бол байршилт хүчингүй болно. Визний зөвшөөрөл олгогдоогүй шалтгаан нь янз бүр байдаг.
2018-05-12
Sain bn uu bi odoo gereegeer ajilj bganmaa 4 jil 10 sar maani ene ond duusna zahiral bicheg hiigeed so hdulmuriin birjed burtguuleed ugiii mgl ochood 3 sar amarchaad ir gehiin tgj boldg ymuu mgld tusga shalgalt ntr uguhguigeer
ХАРИУЛТ: Хэрвээ ажлын байраа солиогүй бол тогтвортой ажилчны журмаар захиралтайгаа хамт БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр очиж хөдөлмөрийн гэрээгээ сунгаад Монголд ирээд хэлний шалгалт өгөлгүй 3 сарын дараа буцаж явах боломжтой.
2018-05-10
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН