Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамд хооронд байгуулсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн бөгөөд дахин хөдөлмөрийн гэрээгээр Солонгос Улсад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авах болсныг мэдэгдье.
БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй гадаадын иргэд нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас томилсон Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулах И Пи Эс Топик шалгалтад заавал тэнцсэн байх ёстой бөгөөд зөвхөн энэхүү шалгалтад тэнцсэн иргэн л Солонгос Улсын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.
2020 оны 8 дугаар сарын 03
Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам;
Зохион байгуулагч: БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар;
Хамтран зохион байгуулагч : Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
1. Шалгалтын хуваарь
Бүртгэлийн хугацаа |
Шалгалтын хуваарь зарлах |
Шалгалт авах хугацаа |
Шалгалтын хариу зарлах |
Бүртгүүлэх боломжит насны хязгаар |
8.19~21 |
9.1 |
9.14~18 |
10.28 |
1980.08.20~2002.08.19-ны хооронд |
* Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хэрэгжилтээс хамаарч шалгалтын хуваарьт өөрчлөлт орж болно.
2. Шалгалт өгөх салбар : Аж үйлдвэр
⃝ Солонгос Улсад дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэн нь нэгээс дээш жил тасралтгүй ажилласан сүүлийн үйлдвэртээ сонгогдон ажиллах хүсэлтэй байгаа бол шалгалтад бүртгүүлэхдээ тухайн үйлдвэрийн чиглэлийн дагуу дэд салбарын төрлийг сонгох шаардлагатайг анхаарна уу.
3.Сонгож авахаар төлөвлөсөн тоо : Дотоодын хөдөлмөрийн зах зээлд уялдуулан зарлана.
⃝ Сонгон шалгаруулах иргэдийн тоог нийт 200 оноотой шалгалтаас 100 онооноос дээш оноо авсан иргэдээс өндөр онооны дараалалаар тогтооно.
4.Шалгалт авах газар ба хуваарь зарлах
⃝ Шалгалт авах газар: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын компътерт суурилсан шалгалтын танхим.
⃝ Шалгалтын хуваарь зарлах: 2019.09.01-ний өдөр.
⃝ Зарлах мэдээллийн хэрэгсэл:
- И Пи Эс Топик шалгалтын цахим хуудас(http://epstopik.hrdkorea.or.kr)
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас(http://hudulmur-halamj.gov.mn)
- Монгол дахь И Пи Эс төвийн цахим хуудас www.monkor.net
5. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
· БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн хугацаа нь 2010.01.01-нээс хойш;
· 18-39 настай;
· Хорих ял эдэлж байгаагүй ба хүнд гэмт хэрэгт холбогдоогүй;
· Солонгос Улсаас албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй;
· Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
· БНСУ-д Е-9, Е-10 визийн ангилалаар 5 болон түүнээс дээш жил хөдөлмөр эрхлээгүй байх;
*Жич: БНСУ-ын Гадаад иргэн, харъяатын тухай хууль 2017 оны 11 дүгээр сард шинэчлэн баталдахаас өмнө Солонгос Улсад Е-9, Е-10 визийн ангилалаар 5 болон түүнээс дээш жил хөдөлмөр эрхлэсэн иргэдийн нэрс тусгай шалгалт өгөх боломжтой иргэдийн жагсаалтад байх хэдий ч шалгалтад бүртгүүлж, хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших боломжгүй юм.
6. Бүртгэл
⃝ Бүртгэл явагдах хугацаа : 2020.08.19~21 (3 өдөр)
⃝ Бүртгүүлэх арга : http://solongos.hudulmur-halamj.gov.mn/ хаягаар орж, цахимаар бүртгүүлнэ.
⃝ Цахимаар бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт (*цахимаар оруулах):
· БНСУ-аас буцах үеийн гадаад паспортын хуулбар;
· Бүртгэлийн анкет (Бүртгэлийн хураамж төлсөн иргэдэд ХХҮЕГ-ын байранд анкетийг тараана.)
*Дугаартай бүртгэлийн анкетийг бүртгүүлэгч нэг удаа бөглөх бөгөөд хэрэв засвар орох тохиолдолд туузан арилгагч, эсвэл усан суурьтай арилгагчаар засварыг оруулна.
· Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь (бүртгэлийн анкет дээр наах зориулалтаар)
· 3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)
· Шалгалтын хураамж:24$ доллар
※ Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлуулах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн хураамжийг иргэнд буцаан олгоно. (Бүртгэл цуцлуулсаны дараа дахин бүртгүүлэх хүсэлт гаргах боломжгүй.)
⃝ БНСУ-ын АҮХНХЭГ-ын зохион байгуулдаг Нутаг буцах иргэдэд зориулсан сургалтад хамрагдсан иргэнд нэмэлт оноо өгөх ба хураамжаас чөлөөлнө.
Он |
Нутаг буцах иргэдэд зориулсан сургалт (25 оноо) |
|||
Солонгос хэлний курс (20 оноо) |
Ажилд орох буюу аж ахуй эрхлэх сургалт(5 оноо) |
|||
Төгссөн иргэн |
ТОПИК-ийн 3-р түвшин буюу түүнээс дээш оноотой иргэн |
Төгссөн иргэн |
||
2016 |
Байхгүй |
20 оноо нэмж, хураамжаас чөлөөлнө |
5 оноо нэмж, хураамжаас чөлөөлнө. |
|
2017оноос хойш |
5 оноо нэмж, хураамжаас чөлөөлнө. |
|||
※ Шаардлага хангаж буй иргэд хавсралт буй маягтыг бөглөн сертификатын хамт бүртгүүлнэ. Нэмэлт оноо авах, бүртгэлийн хураамжаас чөлөөлөх хүсэлт {Хавсралт}-ыг ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.
※ Топикийн 3-р түвшинтэй бол солонгос хэлний топикийн 3-р түвшний курс төгссөн гэрчилгээ, топикийн гэрчилгээний хамт бүртгүүлнэ.
7. Шалгалт авах хугацаа: 2020.09.14~18
Шалгалтын бүтэц
Бүтэц |
Асуултын тоо |
Оноо |
Цаг |
Унших |
20 |
100 |
25 минут |
Сонсох |
20 |
100 |
25 минут |
Нийт |
40 |
200 |
50 минут |
o Шалгалтын оноо
Нийт оноо |
Унших |
Сонсох |
Нэмэлт оноо (25 оноо) |
|||
Нийт |
Топик 3 сургалт |
Топик 3 сертификат |
Аж ахуй эрхлэх сургалт |
|||
200 |
100 |
100 |
25 |
5 |
20 |
5 |
○ Шалгалтын цагийн хуваарь заавар өгөх цагаас өмнө ангид орж ирсэн байх хэрэгтэй.
Ангилал |
Шалгалтын комисын гишүүдийн хурал |
Шалгуулагчдад заавар өгөх |
Шалгалтын цагийн хуваарь |
|
Унших 25 минут |
Сонсох 25 минут |
|||
1-р ээлж |
09:20-09:30 |
09:30-10:00 |
10:00-10:25 |
10:25-10:50 |
2-р ээлж |
10:50-11:00 |
11:00-11:30 |
11:30-11:55 |
11:55-12:20 |
3-р ээлж |
13:20-13:30 |
13:30-14:00 |
14:00-14:25 |
14:25-14:50 |
4-р ээлж |
14:50-15:00 |
15:00-15:30 |
15:30-15:55 |
15:55-16:20 |
*Шалгуулагчдад заавар өгөхөөс өмнө бүртгүүлсэн иргэнд ирсэн байх.
O Тестийн төрөл
- Олон төрлийн сонголтын асуултууд
- Унших, сонсох шалгалт нь завсарлахгүй шууд үргэлжлэн явагдана.
O Асуултууд нь “The standard textbook for EPS-TOPIK” номонд үндэслэн бэлдсэн нийтэд ил болгоогүй асуултуудаас бүрдэнэ.(http://epstopik.hrdkorea.or.kr )
⃝ Шалгалтанд ирэхдээ авчрах бичиг баримт
- Шалгалтын тасалбар;
- Иргэний үнэмлэх буюу гадаад паспорт;
※ Иргэний үнэмлэх буюу гадаад пасспортаа авчраагүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.
8. Дүн гаргаж зарлах
⃝ Хариу зарлах өдөр : 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр
⃝ Зарлах мэдээллийн хэрэгсэл
- Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний ерөнхий газар : www.hudulmur-halamj.gov.mn
- Монгол дахь Төлөөлөгчийн газар (EPS төв) ( www.monkor.net)
- Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны цахим хуудас www.eps.go.kr
- ХЭЗТ-ны СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)
⃝ Шалгалтын хүчинтэй хугацаа шалгалтын хариу зарласан өдрөөс эхлэн 2 жил байна.
9. Анхаарах зүйлс
⃝ Сайн дураараа нутаг буцаагүй болох нь нотлогдвол шалгалтад тэнцсэн ч
хүчингүй болох тул хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ;
⃝ Тусгай шалгалтад тэнцсэнээр хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршуулах явц хурдан, явахын өмнөх сургалтаас чөлөөлөгдөх гэх мэт буцаж явах процессийг богиносгох тус тус давуу талуудтай;
⃝ Шалгалтын үеэр гар утас, кассетын хөгжим, PDA, MP3, электрон толь бичиг гэх мэт бусад хуулах хэрэгслийг авч орохыг хориглоно(эдгээрийг авч орсон тохиолдолд хуулсанд тооцно);
⃝ Шалгуулагч нь хуулж, хууран мэхлэх үйлдэл гаргасан тохиолдолд тус шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 3 жилээр хасна.
⃝ Шалгалтанд бүртгүүлсэн иргэний паспорт дээрх хувийн мэдээлэл нь анкетанд бөглөсөн овог нэр, төрсөн он сар өдөртэй зөрсөн тохиолдолд ажил хайгчаар бүртгэх болон БНСУ-ын хилээр нэвтрэхийг зөвшөөрөхгүй, хувийн мэдээлэлийн алдаатай байдлаас үүдэн гарах хариуцлагыг хувь хүн бүрэн өөрөө хариуцна.
O Солонгос хэлний мэдлэгийг дээшлүүлэх үүднээс шалгалтын даалгаварыг “ The
Standard Textbook for EPS-TOPIK “ сурах бичигт түшиглэн нийтэд ил болгоогүй
даалгавар (шинээр боловсруулсан даалгавар )-уудаас 100 хувь боловсруулна.
EPS-TOPIK стандарт сурах бичиг нь дараах цахим хуудаст байшина.
EPS-TOPIK Стандарт сурах бичгийг татаж авах цахим хуудсын жагсаалт >
Бүлэг |
Агуулга |
Цахим хуудасны хаяг |
HRD Korea |
Textbook file (PDF, Sound source) |
http://www.hrdkorea.or.kr/3/3/3/1/2 |
EPS-TOPIK |
Textbook file (PDF, Sound source) |
10. Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх анхааруулга
o Шалгалт өгөх бүх иргэд амны хаалт заавал зүүх.
o Шалгалтын танхимд орохын өмнө халуун шалгуулах, гар ариутгах үйлдлийг заавал хийх ба хэрэв халуун, ханиалга гэх зэрэг шинж тэмдэг илэрвэл шалгалтад оруулах боломжгүй.
o Гар барих, тэврэх гэх зэрэг бие шүргэлцэх үйлдлээс татгалзаж, ханиаж, найтаахдаа ханцуйгаа ашиглана уу.
- СХТТТШ-д тэнцсэнээр зөвхөн БНСУ-д ажил хайгчаар бүртгүүлэх эрхийг авч байгаа бөгөөд энэ нь заавал ажилд зуучлагдана гэсэн баталгаа болохгүй. - Мөн эрүүл мэндийн шинжилгээнд тэнцээгүй болон Солонгос Улсад хууль бусаар оршин сууж байсан, виз хүсэх шаардлага хангахгүй бол ажил хайгчаар бүртгэх боломжгүйг анхаарна уу. - БНСУ-руу хилээр нэвтэрсний дараа хар тамхины шинжилгээнд тэнцээгүй иргэдийг нутаг буцаахыг анхаарна уу. |
- Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь гадаадад ажиллах хүч илгээх албан ёсны эрхтэй, цорын ганц байгууллага болно. - СХТТТШ-д тэнцсэн иргэнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгэлжүүлсний дараа Монгол Улсын ажил хайгч иргэнийг солонгосын ажил олгогч ажиллуулах зөвшөөрөл хүснэ. - Аливаа хувийн зуучлагч компани, сургуулиуд үүнийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна. |
- ХЭЗТ-ны СХТТТШ-ын хураамж 24 ам.доллар(бүртгэлийн үеийн вальютын ханшаар бодох) байх бөгөөд шалгалтад тэнцсэний дараа БНСУ-д ирэх зардлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тогтооно. Иймд БНСУ-д ажилд зуучлана гэсэн аливаа хувь хүн, байгууллагын зард хууртагдан хохирохгүй байхыг анхааруулья. - өнгөний харалган хүн СХТТШ-нд орох боломжгүй бөгөөд нурууны дисктэй, гарын хуруу дутуу бол эцсийн шалгаруулалтаас хасагдахыг анхаарна уу. - зүй бус үйлдэл гаргаж хүний оронд шалгалтанд орсон тохиолдолд хатуу шийтгэл хүлээлгэж байгаа болно. Зүй бус үйлдэл гаргаж БНСУ-руу хил нэвтэрсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад мэдэгдэж холбогдох хариуцлагыг хүлээлгэж байгааг анхаарна уу. |
Нэмэлт оноо авах, бүртгэлийн хураамжаас чөлөөлөх хүсэлт {Хавсралт}-ыг ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.