Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу БНСУ-д 4 жил 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авах болсныг мэдэгдье.
БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд зөвхөн энэхүү шалгалтанд тэнцсэн иргэн л гадаад иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлж болно.
2019 оны 2 сарын 20
Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн Яам
Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ
Хамтран зохион байгуулагч : Монгол улсын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар
1. Хуваарь
Бүртгэл |
Хуваарь зарлах |
Шалгалт |
Хариу зарлах |
2019.03.12, 13, 14-НЫ ӨДРҮҮД |
2019.03.22 |
2019.03.28~ |
2019. 04.15 |
2. Шалгалт өгөх салбар : аж үйлдвэр
⃝ Шалгалтанд бүртгүүлэхдээ 1 -ээс дээш жил ажилласан сүүлийн үйлдвэртээ дахин ажиллах гэж байгаа бол тухайн үйлдвэрийнхээ төрлийг сонгох шаардлагатайг анхаарна уу.
3.Сонгож авахаар төлөвлөсөн тоо : Дараа нь зарлана.
⃝ Сонгож авах хүний тоог 200 оноо авах ёстойгоос 95-аас дээш оноо авсан иргэдээс
өндөр онооны дараалалаар тогтооно.
4.Шалгалт авах газар ба Шалгуулагч тус бүрийн шалгалт өгөх хуваарь зарлах (03.22)
⃝ Шалгалт авах газар : Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар
⃝ Шалгалт өгөх өдөр : 3 сарын 28-ны үеэр зохион байгуулна.
⃝ Зарлах мэдээллийн хэрэгсэл :
1. ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)
2. Монгол дахь Төлөөлөгчийн газар (EPSтөв)-ийн цахим хуудас monkor.net
3. ХЭЗТ-ны СХТТШ-ын цахим хуудас (epstopik.hrdkorea.or.kr )
5. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
· БНСУ-д 4жил 10 сар ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/
· 18-39 настай
· Хорих ял эдэлж байгаагүй ба хүнд гэмт хэрэгт холбогдоогүй байх
· Солонгосоос албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй байх
· Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
· БНСУ-д Е-9, Е-10 визээр 5-аас дээш жил болоогүй байх
6. Бүртгэл
⃝ Бүртгэл явагдах хугацаа : 2019 оны 3 сарын 12-нөөс 14-ны өдрүүдэд
⃝ Бүртгэл явагдах газар : Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний ерөнхий газар
⃝ Бүртгүүлэх арга : Өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
⃝ Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
· БНСУ-аас буцах үеийн гадаад пасспортын хуулбар
· Бүртгэлийн анкет (Бүртгэлийн хураамж төлсөн иргэдэд бүртгэлийн байранд анкетийг тараана.)
· Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь (бүртгэлийн анкет дээр наах зориулалтаар )
· 3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)
· Шалгалтын хураамж төлсөн баримт
v Шалгалтын хураамж:24$ доллар
※ Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн иргэнд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. (Бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй.)
⃝ БНСУ-ын АҮХНХЭГ-ын зохион байгуулдаг Нутаг буцах иргэдэд зориулсан сургалтанд хамрагдсан иргэнд нэмэлт оноо өгөх ба хураамжаас чөлөөлнө.
Он |
Нутаг буцах иргэдэд зориулсан сургалт (25 оноо) |
|||
Солонгос хэлний курс (20оноо) |
Ажилд орох буюу аж ахуй эрхлэх сургалт( 5оноо) |
|||
Төгссөн иргэн |
Төгссөний дараа ТОПИК 3-р түвшингээс дээш түвшинд тэнцсэн иргэн |
Төгссөн иргэн |
||
2016 |
Байхгүй |
Тусгай СХТТШ-нд 20оноо нэмэх буюу хураамжаас чөлөөлнө |
Тусгай СХТТШ-нд 5 оноо нэмэх буюу хураамжаас чөлөөлнө. |
|
2017оноос хойш |
Тусгай СХТТШ -нд 5оноо нэмэх буюу хураамжаас чөлөөлнө |
|||
※ Үүнд хамаарах иргэн оноо нэмэх, хураамжаас чөлөөлөх хүсэлт (хавсралт)-ийг бөглөж сертификатын хамт өгнө. ХАВСРАЛТ-ыг энд дарж татаж авна уу
※ Топик 3-р зэрэгтэй бол солонгос хэлний курс төгссөн гэрчилгээ ба топик 3-ийн гэрчилгээг хамт өгнө.
7. Шалгалтын бүтэц ба оноо : Компьютерт суурилсан шалгалт
Бүтэц |
Асуултын тоо |
оноо |
Цаг |
нийт |
40 |
200 |
50минут |
унших |
20 |
100 |
25 минут |
сонсох |
20 |
100 |
25минут |
- олон төрлийн сонголтын асуултууд
- Унших, сонсох шалгалт нь завсарлагагүйгээр шууд үргэлжлэн явагдана.
○ Шалгалтын цагийн хуваарь заавар өгөх цагаас өмнө ангид орж ирсэн байх хэрэгтэй.
ангилал |
Шалгалтын материалыг татаж авах комисын гишүүдийн хурал |
Шалгуулагчдад заавар өгөх |
Шалгалтын цагийн хуваарь |
|
Унших 25минут |
Сонсох 25 минут |
|||
1-р ээлж |
09:20-09:30 |
09:30-10:00 |
10:00-10:25 |
10:25-10:50 |
2-р ээлж |
10:50-11:00 |
11:00-11:30 |
11:30-11:55 |
11:55-12:20 |
3-р ээлж |
13:20-13:30 |
13:30-14:00 |
14:00-14:25 |
14:25-14:50 |
4-р ээлж |
14:50-15:00 |
15:00-15:30 |
15:30-15:55 |
15:55-16:20 |
O Асуултууд нь “The standard textbook for EPS-TOPIK” номонд үндэслэн бэлдсэн нийтэд ил болгоогүй асуултуудаас бүрдэнэ.(http://epstopik.hrdkorea.or.kr )
⃝ Шалгалтанд ирэхдээ авчрах бичиг баримт
- Шалгалтын тасалбар
- иргэний үнэмлэх буюу гадаад пасспорт
※ Иргэний үнэмлэх буюу гадаад пасспортаа авчраагүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.
8. Дүн гаргаж зарлах
⃝ Хариу зарлах өдөр : 2019 оны 4 сарын 15
⃝ Зарлах мэдээллийн хэрэгсэл
- Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний ерөнхий газар : www.hudulmur-halamj.gov.mn
- Монгол дахь Төлөөлөгчийн газар (EPS төв) ( www.monkor.net)
- ХЭЗТ-ны СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)
- Шалгалтын хүчинтэй хугацаа шалгалт өгсөнөөс хойш 2 жил байна.
9. Анхаарах зүйлс
⃝ Сайн дураараа нутаг буцаагүй болох нь нотлогдвол шалгалтанд тэнцсэн ч
хүчингүй болох тул хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
⃝ Хөдөлмөрийн биржэд ажил хайгчаар бүртгэх болон байршуулах явц хурдан,
явахын өмнөх сургалтнаас чөлөөлөгдөх гэх мэт буцаж явах процессийг
богиносох давуу талтай.
⃝ Шалгалтын үеэр гар утас, кассетны хөгжим, PDA, MP3, электрон толь бичиг гэх
мэт бусад хуулах хэрэгслийг авч орохыг хориглоно.(эдгээрийг авч орсон
тохиолдолд хуулсанд тооцно.)
⃝ Шалгуулагч нь хуулж хууран мэхлэх үйлдэл гаргасан тохиолдолд тус шалгалтыг
хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.
⃝ Шалгалтанд бүртгүүлсэн иргэний пасспорт дээрх хувийн мэдээлэл нь анкетанд
бөглөсөн овог нэр, төрсөн он сар өдөр зөрсөн тохиолдолд ажил хайгчаар бүртгэх
болон БНСУ-ын хилээр нэвтрэхийг зөвшөөрөхгүй байж болзошгүй тул хувийн
мэдээлэлийн алдаатай байдлаас үүдэн гарах хариуцлагыг хувь хүн бүрэн өөрөө
хариуцна.
O Солонгос хэлний мэдлэгийг дээшлүүлэх үүднээс шалгалтын даалгаварыг “ The
Standard Textbook for EPS-TOPIK “ сурах бичгэнд түшиглэн нийтэд ил болгоогүй
даалгавар (шинээр боловсруулсан даалгавар )-уудаас 100хувь боловсруулна.
EPS-TOPIK стандарт сурах бичиг нь дараах цахим хуудсанд
EPS-TOPIK Стандарт сурах бичгийг татаж авах цахим хуудсын жагсаалт >
Бүлэг |
Агуулга |
Цахим хуудасны хаяг |
HRD Korea |
Textbook file (PDF, Sound source) |
http://www.hrdkorea.or.kr/3/3/3/1/2 |
EPS-TOPIK |
Textbook file (PDF, Sound source) |
- СХТТ тусгай шалгалтанд тэнцсэнээр БНСУ-д ажил хайгчаар бүртгүүлэх эрхийг зөвхөн авч байгаа бөгөөд энэ нь заавал ажилд орно гэсэн баталгаа болохгүй. - Мөн эрүүл мэндийн шинжилгээнд тэнцээгүй болон Солонгост хууль бусаар оршин сууж байсан, виз хүсэх шаардлага хангахгүй бол ажил хайгчаар бүртгэх боломжгүйг анхаарна уу. - БНСУ-руу хилээр нэвтэрсний дараа хар тамхины сорилд тэнцэхгүй бол нутаг буцаахыг анхаарна уу. |
- Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь гадаадад ажиллах хүч илгээх албан ёсны эрхтэй болно. - СХТТШ-д тэнцсэн иргэнийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Солонгосын хөдөлмөрийн биржэд байршуулсаны дараа монгол улсын ажил хайгч иргэнийг солонгосын ажил олгогч ажиллуулах зөвшөөрөл хүснэ. - Хувийн зуучлагч компани, сургуулиуд үүнийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна. |
- ХЭЗТ-ны СХТТШ-ын хураамж 24 ам.доллар (бүртгэлийн үеийн төгрөгийн ханшаар бодох) байх бөгөөд шалгалтанд тэнцсэний дараа БНСУ-д ирэх зардлыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тогтооно. Иймд ямарваа нэгэн хувь хүн буюу байгууллагийн БНСУ-д ажилд зуучлана гэсэн зарлалаар хууртагдан хохирохгүй байхыг анхааруулья. |