Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яамны санаачилгаар Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Катарын Тээврийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн тэргүүлэх авиа компани болох “Катар Эйрвэйс” Монгол Улсаас 50 хүртэл тооны бүхээгийн ажилтан сонгон шалгаруулж авахаар болоод байна. Тус ажилд орох хүсэлтэй 21-34 насны залуучууд дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. Бүртгэл 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
https://careers.qatarairways.com/.../Cabin-Crew...
Катар Эйрвэйс авиа компани бүхээгийн ажилтанаар ажиллах сонирхолтой хүмүүст дараах шаардлагуудыг тавьж байна.
Үүнд:
- 21-ээс дээш насных байх,
- Гарын хүрэх өндөр 212 см дээш байх
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ,
- Англи хэлний өндөр мэдлэгтэй байх/ярианы болон бичгийн/
- Харилцааны өндөр соёлтой байх,
- Олон улсын баг хамт олонтой ажиллах чадвар, үйлчилгээний чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх,
- Эрүүл мэндийн асуудалгүй байх,
- Катарын Доха хотод байрлаж амьдрах хүсэл эрмэлзэлтэй байх зэрэг болно.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр “Катар Эйрвэйс” компанийн бүхээгийн ажилтан сонгон шалгаруулах баг энэ оны 10 дугаар сард Монгол Улсад ажиллаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.