БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 27-29-НИЙ ӨДРҮҮДЭД УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ӨГЧ ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД (АЖ ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ-1 САЛБАР)

Хэвлэх

2024.09.10

БНСУ-ын  Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн 2 ДУГААР ЭЭЛЖИЙН (АЖ ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ-1 САЛБАР) УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН 710+10 ИРГЭДИЙН жагсаалт болон Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах хуваарийг дараахаас харна уу. ЭНД

Шалгалтад хамрагдсан иргэн бүр EPS-ийн цахим хуудас (www.eps.go.kr)-аас шалгалтын оноогоо шалгах боломжтой.

○ Шалгалтын оноог шалгах арга

"EPS-TOPIK" вэб сайтад хандах (eps.hrdkorea.or.kr/epstopik)

Хэл сонгох (Солонгос эсвэл Англи)

"Тестийн үр дүн" болон "Шалгалтын үр дүнг харах" дээр дарна уу.

Паспортын (ID) дугаар болон төрсөн огноог оруулна уу.

Нэг. Шалгалтад тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах заавар:

ü Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, цээж зураг 1 хувь;

ü Ерөнхий шинжилгээний төлбөр 133,000 төгрөг (ХӨСҮТ-ийн кассанд тушаах);

ü Зориулалтын саванд өлөн шээс авч очих (эмийн сангаас зориулалтын сав авах);

ü Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн шингэн, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглээгүй байх;

ü Шинжилгээнд өөрийн өмнөөс өөр хүн оруулахыг хориглох;

ü Амны хаалт (маск) заавал хэрэглэх;

ü Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах /Цаг болон хувийн зохион байгуулалтыг маш сайн хангах/;

ü 09:00-12:00 цагийн хооронд хуваарьт өдрийн дагуу шинжилгээнд хамрагдах;

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн мэдээлэл

Эмнэлгийн нэр

Байршил

Шинжилгээ өгөх өдөр, цагийн хуваарь

Шинжилгээ авах хэсэг

Холбоо барих утас

ХӨСҮТ

Баянзүрх дүүрэг , Намьянжүгийн гудамж,                          4 дүгээр хороо

09-р сарын 16~30,10.01-ний өдрүүдэд

09:00-12:00 цаг

ХӨСҮТ-ийн

1-ийн Б байр

1 давхарт

11-453849

Хоёр. БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн бүртгэл хийлгэх заавар:

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцсэн иргэд БНСУ-ын хөдөлмөрийн биржийн ажил хайгчаар байршуулах бүртгэлийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхар, 207 тоотод эхлүүлэх тул  ӨӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХУВААРЬТ ӨДРИЙГ СОНГОН АЖЛЫН ЦАГААР ИРЖ “АЖИЛ ХАЙГЧИЙН АНКЕТ” БӨГЛӨНӨ.         

Ажил хайгчаар бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

ü Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сард авахуулсан 3,5*4,5 хэмжээтэй, цагаан артай эгц урдаас харсан, бараан өнгийн хувцастай авахуулсан байх);

ü Гадаад паспорт эх хувь (гадаад паспортын хүчинтэй хугацаа нэг жилээс дээш байх);

ü Өөрийн харилцдаг банкны данс эзэмшигчийн тодорхойлолт (дансны хуулга болохгүй);

Дараах хуваарийн дагуу ХХҮЕГ-ын 2 давхарт иргэдийг хүлээн авна.

Шинжилгээнд хамрагдсан өдөр

Ажил хайгчийн бүртгэл

хүлээн авах өдөр

Хүлээн авах цаг

09-р сарын 16

09-р сарын 19

Ажлын цаг:

08:30-12:30;

13:30-17:30

цагийн хооронд

09-р сарын 17

09-р сарын 20

09-р сарын 18

09-р сарын 23

09-р сарын 19

09-р сарын 24

09-р сарын 20

09-р сарын 25

09-р сарын 23

09-р сарын 26

09-р сарын 24

09-р сарын 27

09-р сарын 25

09-р сарын 30

09-р сарын 26

10-р сарын 01

09-р сарын 27

10-р сарын 02

09-р сарын 30

10-р сарын 03

 

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ 2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 27-29-НИЙ ӨДРҮҮДЭД УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ӨГЧ ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД (АЖ ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ-1 САЛБАР)

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН